Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, October 26, 2010

Аавдаа

 Өртөө ч хүрэхгүй газар байтлаа өдөр бүр аавдаа нэг очих юмсан гэж хий л нэг боддог болчиж. Уул шиг нөмөртэй аавдаа унага шиг гүйгээд нэг очъё байз. 

Үг. Ж Чогжиндорж Ая. Ж Нарангоо

Халамж энэрлээ зүрхэндээ тээсэн
Харагдах нулимсаа зовхиндоо нуусан
Хатуухан аашлахдаа цастай шуурга
Хайрлан уучлахдаа нартай бороо
     Миний л аав миний дээдээ
     Морь унасан босоо бичиг ээ

Thursday, October 21, 2010

Уртаар амьсгал ухаан саруулсана

Хи хи. Яагаад ч юм нэг инээмээр санагдаад байх юм. Өнөөдөр өглөө нар чигтэйхэн хурц ээгээд 10 сар сүүлрүүгээ орж байгаа ч сайхан налгар өглөө угтсан. Гэрээсээ гараад ахын машинд дайгдаад ажилруугаа биш замын цагдааруу гэлдэрсэн. Ер нь бол өнгөрсөн 2 сарын хугацаанд үлгэр шиг л зүйл болж өнгөрлөө. Яг дуусаагүй үлгэр хэдий ч сайхан төгсгөлтэй байх юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Яагаад ч юм инээмээр. Хүн хаана ч явсан эргэн тойронд нь өөрөөс нь ялгарсан энерги л тойрч явдаг гэсэн. Нэг л их инээсэн хүмүүс. Цаана нь мэдээж тодорхой нэг хэмжээгээр асуудлууд байж л байгаа. Гэхдээ надад нялзаахгүй өөдөөс инээж байгаа нь гайхалтай. Би инээсээр л ....

Wednesday, October 13, 2010

Ганзориг-Богд хан уул

Мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ
Ганган хийцтэй эмээл ч юм шиг ээ
Хүмүүний шүтээн Богд хан уул минь
Хүслийн минь тэнгэрт морь шиг дүүхэлзнээ
Монгол газрын уул болохоороо
Морь ч юм шиг зүслэгдээ юу даа хөө
Уул байтлаа морь шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа
Алтан хажтай хөөрөг ч юм шиг ээ
Амалгаа сайтай гаанс ч юм шиг ээ
Агаар нь тунгалаг Богд хан уул минь
Алаг зүрхэнд минь аав шиг нөмөрлөнө өө
Алдарт Монголын уул болохоороо
Аав минь юм шиг зүслэгдээ юу даа хөө
Уул байтлаа аав шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа
Минж мулган малгай ч юм шиг ээ
Мэхэлгээ сайтай нударга ч юм шиг ээ
Ургамлын дээд Богд хан уул минь
Ухааны далай ээж шиг намбайнаа
Эгэлгүй Монголын уул болохоороо
Ээж минь юм шиг зүслэгдээ юмуу даа
Уул байтлаа ээж шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан юмуу даа
Монгол газрын уул болохоороо
Морь ч юм шиг зүслэгдээ юу даа хөө
Уул байтлаа морь шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа
Учиртай л нэгэн хайрхан ч юмуу даа

Татаж авах: Яг эндээс

Friday, October 8, 2010

Ярина гэж алдаг болж

Анд: hedii hogshoo
Хүнсанаа: 600
Анд: 'mnin awii
Хүнсанаа: teg teg
Анд: zugeer ogchih
Хүнсанаа: huts
Анд: uuchlalt gui
Хүнсанаа: bi tegeed hunii urund chamaig uhiimuu?
Анд: huts gej helseniihee toloo
BUZZ!!!
Хүнсанаа: солиор
Хүнсанаа: наа чинь манай ургийн овог за юу
Анд: uuchlalt gui solior gej helsniihee toloo
Хүнсанаа: уль
Хүнсанаа: наа чинь миний овгийн нэр
Хүнсанаа: намайг харин уль
Хүнсанаа: гэдэг
Хүнсанаа: одоо юу гэмээр байна
Анд: tenegteed bgaarai
Хүнсанаа: энэ танай ургийн овог уу
Анд: hehe

Thursday, October 7, 2010

ТЭР ЗҮГТ БИ...

"Тэр зүгт би ямагт харуулдана
Тэндэхийн нар нь яг хос од шиг
Чин үнэндээ бол
Чиний минь нүд шиг
Тэр зүг рүү би ямагт тэмүүлнэ
Тэндэхийн зам нь яг тэнгэрийн заадас шиг
Үзүүрт нь очоод миний хөл
Бодолд автаад зогсчихдог юм
Тэр зүгт би өдөр бүр шинээр дурлана
Тэндэхийн улирал нь яг хайр шиг
Тэврүүлж дулаацчихаад, холхи алсад оргож зугтмаар
Тэнэгхэн сэтгэл минь тэнд л зүггүйтлээ гээчихээд
Тэвэрт нь үүрд үлдэхийг хачин ихээр хүсэмжилдэг юм"


Ц.Баттуяа

Tuesday, October 5, 2010

In front of my eyes

Amr Diab-Osad Einy


Monday, October 4, 2010

Шуурхай мэдээ

Замын цагдаагийн газраас энэ сарын 15- аас эхлэн явган зорчигч нарыг торгож эхлэхээр болсон байна.
Согтуу байхдаа гарцгүй газраар зам хөндлөн гарвал явган явах эрхийг 2 жилээр хасна. эрхийг нь хассан цагдаа гэрт нь унаагаар хүргэж өгнө Явган явах эрхээ хасуулсан үедээ явган явж байвал жолооны эрх ба машин албадан олгоно

Sunday, October 3, 2010

***

Зун дуусч
Намар эхлэж
Зулаг ороох өвс
Нараа даалгүй тамирдаж
Зуслангийн байшингийн орой
Чимээгүйд автаж
Цув нөмөрсөн бүсгүй
Цуурай хүрэхгүй алсыг
Цурам ч хийлгүй ширтэх
Хаяан дахь айлын яндангаас
Халуун цог үсчих
Хашаан дахь үхэр мал
Өвс хивэх
Харгуй дүүрэн навчис
Замаар нэг хөглөрөх
Хамар шархируулсан хүлээлт
Тахир замын энэтэй.

Нямхүүгийн Нарангэрэл

Эх сурвалж: Б.Баясгалангийн блог

Хүмүүн төрөлхөтөнгийн дотроосоо

Life is romance

Saturday, October 2, 2010

Монгол ардын үлгэр

Нэгэн өвгөн 2 хүүгийн хамт амьдардаг байв. Хүүхдүүд нь том бол эрийн цээнд хүрэхэд эцэг нь хүүхдүүддээ хандан: За одоо та 2-н ажил хийж амь зуух цаг боллоо. Өөрсдөө юу хийхийг хүсэж байна вэ гэв. Хүүхдүүд нь ямар ажил хийхээ мэдэхгүй байсан тул аав нь 2 хүүгээ дагуулан газар газраар явж хүмүүс юу хийж амьдарч байгааг харуулахаар явжээ. Том хүүд нь төмрийн дарханы ажил таалагдан тэндээ үлдэн суралцах боллоо. Харин бага хүү нь биед амар өөрийгөө зовоохгүй ажил хийе гэж бодсон тул түүнд таалагдах ажил олдсонгүй. Яваад л байж яваад л байж. Нэг өдөр хүү нь нугад бэлчиж байсан үхрийг хараад аавдаа:
-Ааваа хулгайч болж болохгүй юм уу? энэ үхрийг аваад идчихье гэдэс цатгалан сайхан биш үү гэжээ. Аав нь хариуд нь

Friday, October 1, 2010

Зурхай гэж янзын эд байх юм аа

Гүэ нээрээ тоглоомчгүй, ойрын хэдэн өдөр юу ч болоодаан бүү мэд. Сэтгэл санаа үнэн тогтворгү наасан. Нэг бол хүн амьтны элэг хөшөөчкөөл, нэг бол өөрөө зүгээр сууж байгаал бодолдоо дарагдаад хөшчкөөл хэрэг алгаа. Тэгсэн энэ муу цурхай гэдэг юм дээр чинь яаж ч чармайгаад ажлаасаа таашаал авку ч гэх шиг ха ха. Үнэхээр авий ч гэсэн надад өхкү байгаам чинь одоо яахуу дээ тэ. Хэрэгтэй хэрэггүй юмаар өөрийгөө саатуулмаар ч юм шиг. Юу ч бодож санахгүйгээр ганц өдөр нам унтаад өгмөөр ч юм шиг балай юм бээ яасан. Гал л гаргаж утаа май тавихаас даа хөөрхий. Хурдан зун болоосой билээ /өвөл ч эхлээгүй байдаг одоо..../.