Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, July 27, 2011

Нэлээд нэртэй нэгэн компани ноолийн єрєєний хаалган дээрх мэдээлэл. Эрхэм хvндэт албан хаагчид аа. Та бvхнийг ємнєє тавьсан зорилго болон хvрсэн vр дvнгээсээ vл хамааран усаа татаж байхыг хvсч байна. Хэрэв таны хvрсэн амжилт хvсч байснаас тань хавьгvй илvv гарсан бол «зараа» ашиглан цэвэрлэнэ vv. Та бvхэнд баярлалаа.

Tuesday, July 26, 2011

Pitbull - Rain Over Me ft. Marc Anthony



Цоглог дуу. Яг эндээс татаж ав.

Tuesday, July 19, 2011

Даалуу үүлүү барьдаг Данагар цагаан гартан

Зиак цаадах чинь ойрд даалуу тоглоод алж өгч байна. Наадмаар өнөө бөх мөх үздэггүй юм болохоороо зусланд очиж хэд хоног л жаргах шив. Жаргахад учир байна, даалуу тоглоход начир байна. Эхлээд даалууг хэрхэн тоглох талаар нэгэн зүйл. 4-5 хүн бол цай хураах буюу мануусийн мэддэгээр мушгихтай нилээд төстэй зарчмаар тоглож байна. Гэхдээ гартаа цай буюу покероор бол хясаа маягийн гэхиймуу 2-3 ширхэг даалуу барьж үлдэж байна. Өөрийн норм болох гэрнээсээ гадна хэдэн гар шовойлгоод авчуул хүний цайг хурааж байна. Бүх цай болох 10-12 ширхэг даалууныхаа дийлэнх хэсгийг 2 хүн атгаад бусад нь өр ширэнд унаад эхлүүл тоглоом ойлгомжтой гэж үзээд цайгаа тоолоод аль илүү цайтай хүндээ хожил өгч байна. Мод мэддэггүй хүнд юм их ирдэг гэхийн. Би ч хийморьтой хүн бол гээд л хэд хураагаад авсан тоог нь хэлүүл тануус итгэхгүй байх л доо :P
За тэр хүний тоо 6 болохлээр талцаж байгаад гэр барьж байна. Нэг тал нь нэг тоглолтонд 6 гэр барих үүрэгтэй.  Үүргээ 3 биелүүлж чадаагүй бол майхангаа алдаж байна /дээр үед гадаа хонох уу майханд хонох уу гэж л үздэг байснаас үүдэлтэй юм байх/. 6 хүн тус бүр багийн хамт өөрийн майхны төлөө тоглож байна. За тэр зүйл бүрээр нэрлэж дуудаж байгаа нь ч учир замбараагүй юм. 
Хуньд /зарим нь оймс гэхийн/ ёоз барьдаг хувхай цагаан гартангууд уу /айлын талыг хэлж байгаан/

Monday, July 18, 2011

Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл зовлон болохоос ашиг болохгүй
Зохицох ёсон гэвч, дотроо бас зориуд тааруулсан өөрийн цагтай.....

Saturday, July 9, 2011

Wednesday, July 6, 2011

Чи Монгол эр хүн тул уйлж болохгүй

Энэ видеог үзээд Монгол цус Монгол генээрээ маш их бахархлаа. Та минь уйлж л болдоггүй юм шүү :P

Monday, July 4, 2011

Атирч байж алуулах шахлаа :P

За та нар хөөрхий муу өтийг хатгахаар атирдагийг мэдэх үү? Тэр өт чинь амиа зогоох гэж хөөрхий энд тэнд арвагануулж мөлхөж явдаг нь үнэн. Харин арвагануулж явдаг арван хөл, амиа зогоох гэдэг үйлдэлд нь буруу байхгүй. Тэр өөрт оноогдсон хувь тавилангаараа л хар амиа хоохойлж хорвоогийн тоосыг хөдөлгөж, хог новшинд хутгалдаж, хоног өдрийг өнгөрөөж яваа амьтан. Тэр өөрөө өөртөө буруугүй. Бусад бол харин өөр бодолтой. Пээ паа балиарийн завааен. Бөөлжис нь цутгана, нүдээ бүлтийлгэнэ. Мэл гайхаж цэл хөхөрч, өөрт нь таалагдаагүйд түүнийг буруушаана. Гэхдээ түүнд буруу байхгүй.