Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, November 26, 2012

Яваач ээ муу гуйлгачин минь...

Ха ха ха
Энэ ёстой элэг авмаар видео юм аа.
Зөв амьдралын төлөө хамтдаа урагшилъя



Оюун ухаан нь ядуу хүмүүс ингэж аяглах нь аргагүй. Тэднийг буруутгах ч аргагүй юм...

Saturday, November 24, 2012

Элэг хөшлөө


Friday, November 23, 2012

Сэр.....

Залуу машинаа чамбайлан арчиж байлаа. Хүү хажууд нь очоод газраас чулуу авч машиныг нь зурж гарлаа. Залуу гартаа том түлхүүр байсныг ч анзаарах сөхөөгүй хүүгийнхээ гарлуу хэд хэд цохиод авлаа. Гар нь цөөнгүй газраа хугарсан хүүгээ авч яаран эмнэлэг рүү явсан ч хүүгийн гар эдгэхээсээ өнгөрч ээ. Эмч нар түүний хурууг тайрах шаардлагатай тухай сонссон эцэг хүүгийнхээ нүүр рүү ч харж зүрхлэхгүй байв. Хүү "аав аа? миний хуруу дахиж ургах болов уу" гэж асуухад залуу юу гэх учраа ч олсонгүй. Дэмий л машиныхаа хажууд очин толгойгоо шаан зогсохдоо хүүгийнхээ зурсан зураасыг харахад "аавдаа хайртай" гэсэн бичиг байлаа.

Tuesday, November 20, 2012

Хайрын өнгө

Хайрын өнгө - МУГЖ С.Жавхлан , Ч.Амаржаргал


ZAYA ft TG, Hishigdalai - Hairiin Tuluu | Хайрын Төлөө

Үгийг орууллаа.


Мишээл - Гараас минь атга /үгтэй/

Misheel - garaas mini atga татаж авахаар



Monday, November 19, 2012

Дурлал


Аагтай омогтой залуу нас
Алдаагаар дүүрэн байх
Амьдрал ганц тохиох учир
Аз жаргалын эрэлд хатах
Хожим харин эргэж харахад
Ховор мөчүүдийг хөсөр хаяж
Хохимой толгойгоо ганзаглаад
Хормын жаргалд сатаарсан байх
Ганцаараа элээдэг хорвоо үгүйн учир
Ганцаардалд биеэ тушаах гэж яарахын учир юу вэ
Галд шатаж мөс болон хөлдөж чадмаар бодогдовч
Ганцхан амь гэж үл хөдлөх
Хөсөр биеийн хөнгөн зөнд хөтлөгдөн
Хөөс адил хөөрөн дүүлмээр
Хий хоосон зөн совин
Хийсвэр сэтгэхүй хэн нэгний эрэлд гарах
Шалгуур тавьж шаналж суух нь ч бий
Шантарч ухарч нуух нь ч бий
Шалиг үсэгтэй үгэн дарцаг хийсгээд
Шалиглаж цалиглаж гүйх нь бий

Monday, November 12, 2012

Нэг өдрийн хаан


Rokit bay Нэг өдрийн хаан

Нэг өдөр хаан байсан, энгийн байх над утга учиргүй мэт санагдана
Эндээс хурданхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
Очих ёстой газраас тусгаарлагдана, хананы наана цаана
Эндээ үйлдвэл бүх зүйл энгийн, энгийн бүхний дунд нь шингэнэ
Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна дундаж нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайнд
Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна
Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядарна
Хөлөө би зөөж ядна, нэг биш удаа би шантарна
Золиос зөндөө гаргана, тэр зүг рүү явж байгаа болохоороо би
Эргэж буцаж огт болохгүй гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийн
Эсрэг талд нь байгаа зүйлүүд хананы цаанаас бүдэгхэн
Сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь
Хамаагүй ээ очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн
Ядаж ганц өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд тэснэ

Saturday, November 10, 2012

Гачлан....

Зиак өнөөдөр ч мөнгөний эрэл хайгуулд гараад цаадах чинь сүйд болох шахав :P
Ажил хийвэл ам тосдоно, сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэгчлэн тодорхой хэмжээнд ажил хийж найз нөхдийн хүрээлэл үүссэнийх үү төдийлөн хүндрэлгүй хэдэн утас цохиол зохицуулж орхилоо. 
Амьд амьтан болсон хойно бүх хүнд л асуудал, бэрхэшээлүүд тулгарч байдаг шүү дээ. Гэхдээ түүнийг хэрхэн яаж даван туулж байгаа нь тухайн хувь хүнийг илэрхийлэх болов уу гэж бодож суулаа. Хаана ямар газар бодож суусан гэхээр төв шуудангийн баруун талд найзыгаа хүлээнгээ төв замын хажуугийн нэг уулзварт нь машинтайгаа зогсож байсийн. 
Гудамжинд цастай, хальтиргаа гулгаа ч гэж бас багагүй байлаа. Миний урдуур "модны тайрдас баруун гартаа хазгайдуухан тулчихсан, зүүн гартаа үрчийж хорчийсон цагаан гялгар уутанд хэд гурван ундааны сав, лааз хийгээд хөл нь бэртэлтэй болов уу гэж харагдамаар ядарсан ах хөлөө чирэн ойрхон ойрхон гишгисээр замын хашлагыг арай ядан даваад явган хүний замын хажууд байсан хогийн савнаас нэг ундааны сав олоод түр зогссийн". 
Энэ хооронд би "хүнд хэцүү  амьдрал үзүүлээгүй, эрүүл саруул өсгөсөн эжий аавдаа баярлах зуураа энэ хүнд давж туулхад бэрх ямар зүйл тохиолдсон бол, юуны учир ийм амьдралаар өдөр хоногийг өнгөрөөх шийтгэл ноогдсон бол" гэж өөрийн эрхгүй бодлоо. 

Wednesday, November 7, 2012

Орчлонд магадлал үгүй


Урьд хутагт Гадаяана өдрийн зоог барихаар тосгонд морилж нэг айлын үүдэнд залрахад тэр айлд нэгэн эмэгтэй нэг бяцхан хүүхдийг өвөр дээрээ суулгаад, загасны мах идэж байжээ. Тэр үед үүдэнд нэг нохой загасны махнаас ихэд горьдон байсанд бүсгүй түүнийг зандчин хөөхдөө өөрийн идэж байсан загасны ясыг шидэж өгөв. Хутагт Гадаяана өөрийн илт мэдлээр тэдгээрийн үйлийн үрийг ажиглатал, тэр эмэгтэйн аав нь гэрийнхээ ойролцоох нуурнаас байнга загас барьдаг хүн байсан бөгөөд нас бараад үйлийн эрхээр тэр нуурандаа загас болон төрсөн байж. Охин нь тэр загасыг барьж ирээд шарж идэж байсан нь тэр ажгуу. Харин эх нь нас бараад нохой болж төрөөд хүүхдийнхээ гэрийн үүдийг сахих болсон бөгөөд эхийгээ зандчиж зодож байх юм. Гэтэл өвөр дээр нь суусан хүүхэд нь эцэг эхийнх нь байх үест тэднийхтэй байнга тэрсэлддэг хонзонт нэгэн байсан тэрбээр өр төлөөс, лай ланчгийн эрхээр өөрийнх нь хүү болоод төрчихсөн байв. Тийнхүү загас болж төрсөн эцгийнх нь ясыг, нохойд төрсөн эх нь зуугаад гүйж байгаачлан орчлонд бүх зүйл эсрэгээр холилдчихсон дүр зураг харагдсанд тэсгэлгүй инээд алдсан гэдэг. Тиймээс:

Sunday, November 4, 2012

НӨАТ-ын падаан дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилалын код бичих заавар


Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал кодчилолын Анги гэсэн багана дээрх 4 оронтой кодыг Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны Код багана-нд, Тодорхойлолт багана дээрх нэрийг Бараа ажил үйлчилгээний нэр баганад тус тус бичиж өгнө.

Friday, November 2, 2012

Эрүүл мэндээ бодох хэрэгтэй

Зиак цаадах чинь энэ намар гэхэд гурван ч удаа эмнэлэгт шинжилгээ домнолгоо хийлгээд авах шив. Европ анагаахын эмнэлэгээс авхуулаад уламжлалт эмнэлэгт хүртэл хэвтээд авсан бөлгөө. За миний биеэ энхрийлсэн тухай ч яахуу. Блог дээрээ "Ходоод өвдөх хэд хэдэн шалтгаан байгаа" гэсэн бичлэг оруулж байсан маань сүүлийн үед их олон хандалттай болоод байгаад сэтгэл жоохон эмзэглээд байх шиг..
Бичлэг орсноос хойш нэгэнтээ 5900 гаруй удаагийн хандалттай болоод амжсан байхийн. Миний энэ муу навтасыг тоож салхи сэвэр оруулах хүн ч уул нь цөөн л дөө. Тэгтэл энэ бичлэгийн хандалт ихсээд байгаа нь найзуудаа, залуусаа, ахан дүүсээ та хэдийн минь бие сэтгэл ээ энхрийлүүштэй болж шүү гэдгийг сануулах хэрэгтэйг илтгээд байх шиг. 
Хүний хоол боловсруулах систем чинь энэ бие мах бодийг хөдөлгөх, эрч хүч, энерги өгөх үндсэн суурь болдог юм шүү. Тиймээс муу олгойгоо ч тээр шаалгүй, авхуулалгүй арчилж тордохоос эхлүүлээд биеэ нэг энхрийлээд аваарай. Эрүүл биед саруул ухаан гэж.....
За тэгээд сургааль номлол айлдах яахуу.

Thursday, November 1, 2012

Зөв харилцааны цагаан толгой

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахад зарим тохиолдолд зөв харьцаагүйгээс таагүй сэтгэгдэл төрүүлэх, үл ойлголцох, гомдоох зэрэг хүндрэл гардаг учраас энэ талаар нэг мэдээлэл оруулъя гэж эртнээс бодож байсийн. Хайж олсон зүйл маань зөв харилцааны цагаан толгой буюу 2009 онд Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гаргасан ном байна. Харамсалтай нь номны 2-р хуудсан дээр ".....Дахин хэвлэх, хэсэгчлэн ашиглахдаа Хүний Эрхийн Үндэсний Комиссоос зөвшөөрөл авна" гэсэн байсан нь хүний эрхийн комисс нь өөрөө ном гаргасныхаа ач холбогдлыг бууруулчихсан юмуу даа гэх сэтгэгдэл төрлөө. Гэхдээ би блог дээрээ зөвшөөрөлгүйгээр зурган хэлбэрээр орууллаа. Энэ нь аль нэгэн байгууллага, хүвь хүний ашиг сонирхолыг зөрчин, хуулийг үл ойшоосон хэрэг биш бөгөөд хүний нийгэмд байх ёстой, бүгд мэдэж, хэрэгжүүлбэл зохих зөв харилцааны хэм хэмжээг өдөр тутмын амьдралдаа бас ойр орчиндоо хэрэгжүүлэхийг уриалан дуудаж буй эерэг үйлс хэмээн ойлгож байна. 

Хүндэт уншигч авхай та хэрэв энэ бичлэгийг уншиж байгаа бол бусдад түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүч нэмэн сэтгэл зүрх, гар биеэрээ хамтран зүтгэнэ гэдэгт итгэж байна.