Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, December 13, 2012

Gangnam style дэлхийн сүйрэлтэй холбогдож байна гэж үү? Аугаа юм аа

     Зиак өнөө морь унаж байгаам шиг омболзон шомболзон бүжиж, дэлхийн улс үндэстнүүдийг урьд хожид байгаагүйгээр байлдан дагуулж, мэдэхгүй танихгүй хүнгүй болсон өнөө PSY чинь дэлхийн сүйрэлтэй холбогдон тайлбарлагдаж эхэллээ. Чухам яг яагаад? Хэн тэгсэн? талаар энэ доор байгаа видео бичлэгээс үзээрэй.

Tuesday, December 11, 2012

Гарчиг олддоггүй ээ...

За нэг бичлэг оруулчихъя гэж бодсон ерөөсөө эмх цэгцтэй бичиж чаддаггүй ээ хэ хэ. 
Уул нь энэ мэдээллийн веб сайтууд дээр байгаа балиар, бухимдал төрүүлэм сэтгэгдэлүүдийг хараад нэг биш байна шдээ нөхдүүдээ гэсэн аястай бичлэг оруулчих гэсэн ерөөсөө болж өгдөггүй. хэ хэ

Тэгээд тулгарсан асуудлуудаа л бичиж сууна. 
Муу, муухай, бүдүүлэг үг хэллэгээр бусдыгаа муу ч явсан, сайн ч явсан бай битгий доромжилж, гүтгэж, гүжирдэж байгаарай гэсэн санаа гаргах гэсэн чинь нэг л цэгцтэй болж өгдөггүй. 
Хүний амьдрал гэдэг чинь сайн муу олон л асуудалтай байдаг хойно мууг нь дуудаж бүү чич. Сайхан зүйл хэлж урам өгч чадахгүй бол адаглаад мууг нь дуудалгүй зүгээр л чимээгүй өнгөрч байх хэрэгтэйм шиг байгаан. 

Энэ олны дунд бусдыг шүүмжлэгчид их олон болж. Гар нэмэх нь ховор болж. Байг гэхэд асуудлыг нь шийдэх гарцыг нь олох санааг нь өгөх хүн цөөн болж. Зүгээр л болку байна бүткү байна гэж гоншигоносон гарууд л байхийн. 

За за энэ талаар бичихлээр өөрөө нөгөөдүүлтэй адил болох гээд байна. 

Саяхан нэг өөрийгөө зөвтгөх зүйл хийснийгээ биччихье. Сайлах юмгүй бол ядаж битгий муулаарай. 

Саяханаас тушаал гаргуулж гарын үсэг зурдаг ажил өөрийхөө хийдэг ажил дээр нэмж хийх болсийн. Өөрөөр хэлбэл захиралын үүрэг гүйцэтгэгч болов оо. 
Олон л асуудал толгой дээр буудаг бэрх л ажил байна та минь.
Манай нэг салбар нэгжид ажилладаг нэг эмэгтэй байдаг юм. Би ч бараг 4 жилийн өмнөөс уул нь гадарлах юм байгаан. Ажилдаа сайн, хүнтэй эвлэгхэн харьцдаг, түргэн шалмаг, асуудлыг гялс шийддэг, удирдлагатайгаа ойлголцож чаддаг эмэгтэй. Нэг нэгж дээр хамт зэрэгцэн ажилладаг байлаа. Ажил үүргийн хуваарь ондоо ч нэгнийхээ хийж байгааг нь нүдэндээ илхэн хардаг байсан учир миний тэр эмэгтэйг үнэлэх үнэлэмж дээрх байдлаар илэрч байгаан. 
Тэр эмэгтэй өөр нэгжид шилжин ажиллах болж би ч төв салбарт ирлээ. Ерөнхий төсөөлөл байсан ч сүүлийн 2 жилийн хугацаанд тэр хүн хэрхэн өөрчлөгдөж, ямар үр дүн гаргаж, бусаддаа хэрхэн үнэлэгдэж байгаа талаар мэдээлэл огт байхгүй болчихсон. 
Салбар нэгжүүдийн удирдлагууд маань сардаа 2 удаа хуралдаж асуудлуудаа хэлэлцээд шийдвэрлээд явдаг явцаараа л ажил урагшилсаар. Харин тэр эмэгтэйн ажилладаг салбарын удирдлага нь түүний талаар гурван ч удаа таагүй мэдээ дуулгалаа. Мань хүн архи ууж ирсэн л гэнэ, согтуу хэвтэж байсан л гэнэ, юм хулгайлсан л гэнэ. Хариуцсан ажилдаа нилээдгүй хариуцлага алдан удаа дараа давтаж сануулга авсан л гэнэ. 
Мэдээллийг сонсоод би юу гэж бодсон бэ гэхлээр итгэл хүлээлгэж ажиллуулж, ажлын боломжтой нөхцлөөр хангаж, цалин хөлсийг нь цагт нь өгч байхад яагаад ийм арчаагүй үйлдэл гаргаж байгаа юм бэ? "Арга хэмжээ ав" гэсэн үүрэг өглөө. Харин удирдлага нь албан тушаал бууруулсан байв.

Monday, December 3, 2012

Аархал..


Үг Н.Баянмөнх
Ая А.Анхбаяр
Дуучин СТА Э.Төрмандах


Аархал
Ембүү мөнгөн сарнаар нь
Ажнайн салхинд исгэрээд
Есөн булгийн усыг нь ээ
Цалигуулж явсан хийморь байнаа
Тэсийн гол Гал шарын
Тэнгэрлиг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга Говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
Газар газрын баячуултай
Арилжаа гүйлгэн тодроод
Галав шанхын говийгээ
Шуугиулж явсан аархал байна аа