Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, December 28, 2014

Хийморь тэтгэсэн Улаанбаатар

Өргөн олны минь хийморь нь болсон
Өргөө гэрийн минь тотго нь болсон
Өвөг дээдсийн минь асаасан гал голомт
Өнгө зохилдсон Нийслэл Улаанбаатар
Хийморь тэтгэсэн миний улаанбаатар
Уулсын чанадаас бэтгэрч дурсан
Уртын аянаас санаж ирэх
Ургийн гал голомт өвгөдийн минь сүр
Угийн хайртай миний Улаанбаатар
Хийморь тэтгэсэн миний улаанбаатар
Амгалан энхийн жаргалтай
Азтай залуус нь жавхаатай
Аятай амьдралын гэрэл гэгээ
Миний Улаанбаатар