Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, April 29, 2010

Бөмбөг өө гэж

Энэ хүмүүс нээрээ алж байгаан шүү нэгнийгээ ха ха
Хүүхнүүдийг бөмбөгөөр зүйрлэх нь гэж байгаан:
20 настайдаа хүүхнүүд хөлбөмбөгтэй адил гэнэ. Энэ үед нь 20 залуу хойноос нь хөөж гүйгээд ганц хоёр нь л гоол оруулдаг гэнэ.
Аа бас тэмцэл бол хүчтэй айн /өрсөлдөнө, дарамтална, цохиж нүднэ, шүд ам өм цөм ч болно /
30 настайдаа сагсан бөмбөгтэй адил гэнэ. 10 залуу пассалж гүйгээд бараг бүгд л гоол хийдэг.
/энэ үед зарим тохиолдолд нь хамтдаа энэ тэр айн, гоолыг бол тэгээл хийх шиг болжаам бишүү/
Харин 40 насандаа яг л газрын теннисний бөмбөг шиг. Нууц амраг, нөхөр хоёрын хооронд л үсчээд байдаг байна.
/за тэгээл чи ав би ав, их л хүчтэй цохилцоод байх шиг байгаан/
50 хүрээд эмэгтэйчүүд маань гольфийн бөмбөг болж, нөхөр нь хааяа л нэг цохиж цохиж ганц л гоол оруулдаг байна.





THE END
 
/Арай л ороогүй байна даа тэхдээ/
Нэгэн шивэртэй залуу, бас нэг ам нь аймаар өмхий хүүхэнтэй унтаж гэнэ.
Босоод залуу: -Чи миний оймсыг хараагүй биз?
Хүүхэн дуугарсангүй. Залуу дахиад: -Чи миний оймсыг хараагүй биз? Хүүхэн: -Үгүй ээ, үгүй.
Залуу: -Пөөх, чи миний оймсыг идчихсэн байна ш дээ!

Номин талст - Амьдрал гэж энэ юм уу

Өчигдөр орсон борооноор хайраа уйлуулж орхилоо
Хаалганы цаана дурсамж эргэлдэн үлдлээ
Гудамжаар алхахдаа алдаагаа би цэгнэлээ
Амлаж байсан жаргалаа мартаж чадахгүйнээ
Мишээл тодордог чиний царай үгүйлэглдээ
Гомдлын нулимс чинь тэнд хоцорлоо
Ганцаардал намайг цаг үргэлж зэмлээд
Утасны л цаанаас дуу хоолойг чинь сонсохдоо
Хайртай гээд чи тэврэх болов уу
Харцаа буруулж туних болов уу
Хаалганыхаа цаанаас буцах болов уу
Хайртай гээд чи тэврэх болов уу
Харцаа буруулж туних болов уу
Хамаг бүхнийг минь уучлах болов уу
Эндэж цөхөрсөн миний гуниглал дээр
Эргэлдэн унасан шаргал навчис дээр
Уучлаач намайг гэсэн сүүлчийн гуйлтыг
Урд чинь салхи аваад очих уу даа
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Эрхэлж гомддог нь сэтгэл юм уу
Аргадаж гуйдаг нь амьдрал юм уу
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Эрхэлж гомддог нь сэтгэл юм уу
Аз жаргал тэгээд энэ юм уу
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Эрхэлж гомддог нь сэтгэл юм уу
Аргадаж гуйдаг нь амьдрал юм уу
Аз жаргал тэгээд энэ юм уу
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Татаж авах & сонсох

Monday, April 26, 2010

Сайн уу муу юу аль нь вэ хө?

Сайн уу муу юу аль нь вэ хө?
Өндөр хvvхэнтэй унтдаг
Өгзөг гуяыг нь баздаг
Сайхан сексийг бэлэглэдэг бол
Сайн уу муу юу аль нь вэ хө?
Сайн сайн тэр бол сайн
Санаачлагатай бол мундаг сайн
Олон байрлал мэддэг бол
Тэр л хvvхэд маш сайн
Сайхан хvvхнээс зугтаагаад
Сулрал дутагдалд ороод
Сандарч тэвдэж сексддэг бол
Сайн уу муу юу аль нь вэ хө?
Ая яа яа тэр тун муу
Чалх нь буураад бvvр ч муу
Анхаарч засаж авахгvй бол
Тэр л хvvхэд маш муу..
/Ийм дуу байна цаа караокед чинь/

Thursday, April 22, 2010

ХАМГИЙН, ХАМГИЙН...

Монгол улсын нутаг дэвсгэрийн хамгийн захын цэгүүдийн хоорондын зай:
*Монголын хамгийн баруун захын цэг Мааньт уулаас хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2392.0 км.
*Монголын хамгийн хойд захын цэг Монгол Шарын даваанаас хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны Бор толгой хүртэл 1259.0 км

ХАМГИЙН, ХАМГИЙН...

*Монгол орны нутаг дэвсгэрийн хагийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243.6 тоот өндөрлөг бүхий Мааньт уул, хойд өргөргийн 48*58', Дорнод уртрагийн 87*44'-т оршино.
*Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7.1км зайд орших 1290.0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар, хойд өргөрөгийн 46*53', дорнод уртрагийн 119*56'-д оршино.
*Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа, хойд өргөрөгийн 52*09', дорнод уртрагийн 98*57'-д оршино.
*Монголын хамгийн өмнөд захын цаг нь Орвог гашууны Бор толгойн хойд өргөрөгийн 41*35', дорнод уртрагийн 105*00'-д оршино.

Монголын хамгийн хамгийн...

Монголоо мэдэхгүй хүнийг ямар Монгол гэх вэ? Хүмүүн болж төрсөн Эх орон юугаа мэдэхгүй болбоос хил алхамагц, эсвэл харь холын хүнтэй ганц хоёрын зэрэг үг солимогц гууль нь цухуйж олны доог, амьтны инээд болдог бус уу!
        Ард түмний аугаа нь тоондоо бус түүнийг алдаршуулах билэг авъяастай хүн зоноор хэмжигддэг билээ. Иймээс өчүүхэн миний бие их бичгийн хүн Ванчинбалын Инжинашийн мэргэн үгсийг зээлдэн өчсү: <<...Олон судрыг шинжилж, гүйхэн мэдлийн хэрээр хүн ба газрын нэрийг эрж, өчүүхэн чадлын хэрээр цөлбөн бичиж, хуулан халахуйяа босон сууж, унтан хэвтэн бодолхийлэн санамжилж гарч орон, идэж уувч бичилхийлэн зурлаж үзээд бас үзнэ. Шинжлээд бас шинжилж ... үг бадаг нь дарагдан үрэгдүүзэй хэмээн хянан хичээн нягталж, нарийвчилсныг хэлбэл үнэхээр үс цайж, царай атиран, мах турж, шөрмөс сунахад үхрсэн бөлгөө>>.
       Тэгэвч эцэст хүнд хэрэгтэй нэхэн сурвалжилж, хэлхэн  бүтээх учир урмас сэргэж, хөнгөн бийрийг хөшиж суусаар Монголын хамгийн хамгийн... хэмээх нэгэн бүлгийг цэгцэлсэн тул эрхэм та болгоон уншиж, оносныг баярын мишээлээр мялааж, алдсаныг үнэний гурамсан ташуураар нуулгүй илчлэх бизээ.

Нэгэн санаагаар 
Монголоо дээдлэе!

Сумъяагийн бага хүү Жамбалдорж үнэн.

(Монгол нууцын хэлхээ хоёрдугаар дэвтэрээс сийрүүлэн бичив.)

Wednesday, April 21, 2010

Чимээгүй хашгираан

Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй

Эрчүүд найз охиндоо анхны эр хүн байхыг хүсдэг. Эмэгтэй нь найз залуугийнхаа сүүлчийн эмэгтэй байхыг хүсдэг.
Эр хүн найз охиноо найзынхаа найз охинтой зүйрлэж харна. Эмэгтэй нь залуугаа аавтайгаа зүйрлэж харна.
Эр хүн мартаж чадсан ч өршөөхгүй гэдэг. Эмэгтэй нь өршөөсөн ч мартаж чадахгүй гэдэг.
Эр хүн хаягдах юм бол өөр эмэгтэйгээр түүнийг мартахыг хүсдэг. Эмэгтэй нь хаягдах юм бол өөр залуугаас түүнийг мэдрэхийг хүсдэг.
Эр хүн сайхантай үерхэж, сэтгэлтэй нь суухыг хүсдэг. Эмэгтэй нь сэтгэлтэй нь үерхэж, хайрттайгаа суухыг хүсдэг.
Эр хүн сэтгэлээ уран үгээр үл илэрхийлнэ. Эмэгэй нь үгэндээ сэтгэлийн чимгээ илэрхийлнэ.
Эр хүн эмэгтэй хүнийг үзэж байж л мэднэ гэдэг. Эмэгтэй нь эр хүнийг мэдрэмжээрээ л мэдэж чаддаг.
Writed by: Anyone
Төрөх үхэхийн хооронд
Түмэн юм болохым
Тамлаж өөрийгөө дуралж
Тарчлааж өөрийгөө хайралж

Хүсэж өөрийгөө зовоож
Хүлж өөрийгөө боомилж
Хашиж өөрийгөө хязгаарлаж
Хармалж өөрийгөө хорлоно

writed by: Galaa
Буу нь сумтай байгаад онож эс чадвал хэл гээч эрхтэнгийн хэрэг алга.
Буу нь сумтай, мэргэн онодог байгаад сум дуусвал тархиний хэрэг алга.

Зориг гэж үү....

Ер нь бол анзаараад байхад хүмүүс ихэвчлэн мөрөөдөл хүслээ биелүүлэхийн төлөө тэмцэхэд учрах рискээс айсан тохиолдлоо цаг хугацаа эсвэл нөхцөл байдал гэхчлэн өөр бусад зүйлсэд бурууг нь өгөөд байдаг юм биш үү? Яг сайн бодоод үзвэл ямар нэг боломж байж л байдаг юм шиг ээ!!! Рисктэй л болхоос биш.../тэхээр чи аймхай/

Tuesday, April 20, 2010

Цэцэглэдэггүй цэцэг

Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.

Цаг хугацаа ... Бэлгэнд ирсэн ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, "царай муут" Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод орхино. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ. Харин "царай муут" салхивчны бариулд хүртэл өндөр ургасан боловч цэцэг гаргахгүй л байлаа. Өглөө нь эзэгтэй Мөнхрөө цэцэглэсэн байхыг олж үзээд баярласан боловч Хөгнөлжийг тэгтэл урт ургасанд яагаад ч юм дургүй байв. Салхивч нээх гэтэл бариулаас ороосон иш нь саад болсон тул эзэгтэй "царай муутын" хоёр гурван ишийг хайчилж орхив.

Цаг хугацаа ...

Дэлбэгэр малгайтай охин

Бороо арилжээ. Тэнгэр, өглөөнөөс хойш бороотой байсан гэхэд итгэмээргүйгээр цэлмэж, үдшийн гялаан мишээж үзэгдэнэ. Чийг үнэртээд л, ганцаараа, хосоороо, хэд гурваараа тайвуухан алхах хүмүүс тэнгэр, үүл, шорооны үнэрийг мэдэрч, бас түрүүчийн ододтой хамт газарт буусан эртэч саран дээгүүр алхацгаана. Буудалд нэлээд хурдтай ирж зогссон автобусны дугуй замын хонхорхойд таарч, нүүр нүдрүү нь шалбааг үсчихэд Болдхүү сэхээ орлоо. Анзаарвал түрүүнээс хойш нэлээд удаан суучихжээ. Хаачихаа эс мэдэн, шийдэж ядан суусаар байтал цаг ч орой болсон байв. Бүдүүвтэрхэн төмөр шонгууд зоож, дээр нь нимгэн төмрөөр дээвэр хийсэн, хүлээлгийн сандлынх нь арын түшлэгний голын хөндөл нь хугарсан энэ л буудал дээр Болдхүү лав 15 жил орой бүр автобус хүлээн зогсчээ. Ажлаа тараад энэ л буудлаас унаанд сууж гэртээ харина. Гэхдээ түүний зогсдог буудал нь хэвээр ч суудаг автобус, очдог айл нь өөрчлөгдөөд жил гаруй болжээ. Танил дасал болсон энэ буудлын автобуснууд түүнийг гэрт нь биш Гэрлээгийнд хүргэх болсон нь түүний амьдралд тохиох ёстой хувь тавилан, бурхнаас түүнд оногдсон заяа төөргийн үр хэмээн Болдхүү өнөөдрийг хүртэл итгэж явсансан. Харин одоо тэрээр хаачихаа мэдэхээ больчихсон үүлгэр амьтан ойр ойрхон тамхи асааж татан энд суусаар байлаа.
- Ерөөсөө л гэртээ яваад очьё.

Monday, April 19, 2010

Vнэтэй байх тусмаа л VНЭТЭЙ

Удаан хугацаагаар өвдөж зовсоны эцэст, эсвэл аль нэгтээ хэл сураггүй одож, бүүр цөллөгөнд ч юм уу явж явж ирсэн байдалтайгаар би буцаж ирлээ. Цайр нь ховхорсон хуучин муу толинд өөрийгөө харахуй царай төрх маань жаал алжаангүй, гэвч нэгэнт зантөрхөө олж, хөдөлбөргүй хувирашгүй чигч, шийдмэг шинжтэй болж. Нэг бор бааздуухан хэлхэгэр хар куртка өмссөн маань хэн хүний нүдэнд тусамхай. Магад миний царай төрх ч бусдын нүдэнд содон байж болох.... Би лавтай 7 жилийг хаана ч юм өнгөрөөжээ. Миний буцаж ирж буй суурин бол жижгэвтэр, багахан аймгийн төв ч байж мэдэх, төвдөө их дээр цагт дэлгүүр хоршоо байсан хоёр давхар ганц байшинтай, тэр байшин нь одоо тус суурингийн олигтой өөдтэй бүхний оффис болсон, төвийнхөө ар хормойгоор гүн гуу жалгатай, хуурай шороо боссон, тийм нэгэн суурин аж.
Би нөгөөх хоёр давхарын дээд давхарт гарлаа. Хэзээ ч юм бэ, өмнө нь би энд ирж байсан юм байна. Сайн мэдэх юм. Миний ирж байх үеэс доторх зохион байгуулалтыг нь өөрчлөн нэлээд барууны шинж маягын стилээр тохижуулжээ. Хаана ч тэр жижиг сууринд гаднаас шинэ ирсэн хүн содон харагддаг, тэр л жамаар би тэнд байгсдад содон харагдаж буй бололтой. Миний аль ч биш г
азар өнгөрөөсөн долоон жилд би аль хэдийнэ энд шинэ хүн болж, эсвэл энэ суурин миний хувьд шинэ болчихож. Миний таньдаг, мэддэг хүн нэг ч алга бололтой. Миний мэддэг юм гэвэл зөвхөн гуниг сэнхийлгэсэн дурсамж л байна даа.
Хэн нэг нь "Та яах гэж явна" гэж надаас нэлээд санаа зовонгуй асууж байх юм. Их ядруу царайтай байгаа маань түүний санаа зовохын шалтгаан болов уу, яав? Өөр зүйлд ч юм уу мэдсэнгүй,
"Би хэн нэгнийг хүлээж байна" гэлээ.
Ингэхэд би нээрээ хэнийг хүлээсэн юм бол...

Winamp 5.572 Full

Зарим нэг хүмүүс намайг DJ шиг л суухийн гэж байна. Яахав жоохон ганган чамин юм хэрэглэх дуртай л даа. Гэхдээ тэгтлээ эрээн яраан юманд дургүй. Өөрийн хэрэглэж заншсан ганц нэг програм энээ тэрээнээсээ хуваалцах дуртайг хэлэх үү өнөөдөр Winamp Music Player-ээ update хийгээд 5.572 version-г нь суулгаадахлаа. Одоохондоо онцын өөрчлөлт харагдахгүй байгаа ч шинэ varsion бичсэн нөхөр нь багагүй нэмэлт боломжууд гарсан гэдгийг баталж байгаан байна. Шинэ хувилбарыг эндээс татаж аваарай /www.4shared.com/ дээр хийчихсэн байгаа.  
Мөн гоё Skin-үүд татаж авах холбоосыг энд хийлээ. Бэст 2 skin болох Nokia_Xpress_Music болон МMD3 skin-үүдийг шууд татаж авахаар орууллаа. За тэгээд гангарах нь гангараад, онгирох нь онгирцгоогоорой.

Thursday, April 15, 2010

Англи хэлний хичээл /маш сайн программ/

Энэ ёстой аятайхан боломжийн үргэлж нухаж баймаар их дажгүй /магтах өөр үг олдсонгүй/ МОНГОЛ программ байна. Толь бичиг нь зурагтай учир хэмжээ нь жоохон том юм байна. Гэхдээ зураггүйгээр жижигсгэж өгч болно. Тийм ийм гэж дурдах нь илүүц байх. Эндээс, бас эндээс татаж аваад сонирхоорой.
Өө тийм мартах шахлаа Rar-н Password:Hunsanaa шүү.

Эх сурвалж: http://www.myloverso.ucoz.de/

Мөн англи хэлний түгээмэл хэрэглэгддэг 1000 үгийг эндээс үзэж болно.

Thursday, April 8, 2010

Чамд Траст байгаа юу?

Цаадах чинь хэрэгтэй хэрэггүй олон юм хийгээд явдаг болохоороо бас ойр дотныхондоо нэмэр болчих санаатай :D
Avast  antivirus [2010 license key] программ орууллаа. Татаж аваад РС-гээ тордоно биз. Лиценз кэй нь одоохондоо идэвхитэй байгаа. Хэр олон хүн татаж авч хэрэглэж болохыг нь мэдэхгүй байна.
4shared дээрээс татах:
Aiax-н серверээс татах:


Нарийн ширийн зааварчилгааг эндээс үзээрэй.

Monday, April 5, 2010

Дуу хайсан нь....

S: naadhaa sonsoo
Shuuder: za aliw ug
Shuuder: bi neg Ice Top-n Nandintsetsegtei hamt duulsan duug yuruusuu haigaad olku bgaan
S: ner n yamar in
Shuuder: hungiin duu biluu
S: aaaaaaaaan
S: hahahah
Shuuder: bi sain sanahgui bgaamaa
S: ter teneg duugaar yaah geed bgan
Shuuder: sonsool medne
Shuuder: tsenher durdan alchuur ch biluu
Zz- The Cramberries - Animal Instint.mp3
Open (Alt+Shift+O)
Shuuder: tsenher sarnai ch iluu?
S: huuungiiin duuuuuuuuuuuu
S: bishuu
Shuuder: bish bha
Shuuder: mmmm
Shuuder: ene erh chuluugiin duu biluu
S: yag yamar ugtein sanajinu
S: chi neg ayaldaa
S: kk
Shuuder: hia hia hia
Shuuder: za neg iimerhuu ayatai
Shuuder: lya lya lya lyaa
S: za yostoi sonsjaagaagui duu bna
Shuuder: lya lya lya lyaa lya ly lyaaa lya ly lya
S: za aylaad aylaad sanaand orj irdgue
S:

Ханидаа

Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?
Үнэндээ  би
Нүд бүдрээсэн орчлонгийн сайханыг зөрүү харж яваагүй
Нүүрээн сэтгэл гэж боддог хүүхнүүдийг ч зүхэж байгаагүй
Эр хүн гэдэг чинь
Эмзэгхэн учирлыг даадаг амьтан биш шүү дээ
Энхрийхэн инээд хүртэл санаа хагаслан саатуулж
Эелдэгхэн ярих ч гэсэн янзын л байдаг юм даа
Бүсгүй хүнтэй би морины сайн бодлын холыг ярьж явсан гэж чамдаа худал хэлэхгүй
Бүүр наандаж хэрэггүй яриандаа хүртэл инээд хавчуулж явснаа чамаасаа нуугаад яах юмбэ
Айл сурсан хүүхэн эргэж харсаар харсаар буцахад
Аясын гэнэн шохоорхол хаалга хаагаад түдгэлзүүлж
Гуйж учраагүй төрх ааш шиг олон учрал
Туулж өнгөрөх насанд минь олон л байх юм байна ш дээ хань минь
Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журатныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?
Чинийхээ хайр чинийхээ үнэн хоёрыг
Чамаас биш бусдаас л харин ухаарсан байвал яах билээ
Жаргалтай ханийхаа дэргэдээс саравгас холдоход
Жавартай үдшийн сэрчигнээнд өврийг нь хүртэл санах юм
Дурлаж догдолсон тэр жилийн
Дутуу нойртой олон шөнөөр бол
Инээхэд нь сормуус нь будардаг харцаа л
Илүү их мөрөөддөг байсан байх даа
Одоо тэхнээ
Зүс ааш хоёрыг нь зүүдлэж догдлоогүй ч гэсэн
Зүгээр жирийн тохиолдол сэтгэлийн дэмээр чинь л өнчрөх юм
Үгүй дутуугаа хуваалцаж өчнөөн жил ханилсан чамайгаа
Үнсье гэж бодохгүй ч санаад л байх юм даа

Ш.Гүрбазар