Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, July 2, 2012

НӨАТ-ын тайлан интернэтэд шивэх заавар


Тайлангаа бэлтгэх
1.      www.mta.mn сайтруу хандаж E-Tailan хэсэгрүү орно.

2.      http://e-tax.mta.mn/ хэсэгрүү дамжин орсоноор Байгууллагын регистер, нууц үгийг хийж нэвтэрнэ.




3.      Программ татах дэд цэсрүү буюу http://e-tax.mta.mn/page/download хуудасруу орж



“Татвар төлөгчийн бааз” –ын мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар татаж авна. 

4.      Татаж авсан “Vat entry 2.0.exe програмыг ажиллуул

5.      Программын үндсэн менью цэснээс “Татвар төлөгчийн лавлах импорт хийх”  цэсийг ажиллуулж татаж авсан “Татвар төлөгчийн бааз” файлыг зааж өгөн импорт хий.


6.      Импорт хийж дууссаны дараа “зөвхөн тайлант сарын падаан” хэсгийг check-лэж Борлуулалтын падаан оруулах


Худалдан авалтын падаан оруулах  


товчлуурыг дарж
падааныг мэдээллийн дагуу үнэн зөв шивж оруулна.
7.      Борлуулалтын  НӨАТ-ын падааныг шивэх явцад “Зөв падааны дугаар оруулна уу!!! 


гэсэн алдаа гарвал “Лавлах” цэсний НӨАТ-ын падааны дугаар цэсрүү орж өөрийн компаний татварт бүртгүүлсэн падааны эхний болон сүүлийн дугаарыг оруулж
- /Хүлээн авсан огноо/-г падаан хүлээн авсан өдрөөр
- /Нийт багцын тоо/-г хэдэн багц авсанаараа оруулж хадгалах товчлуурыг дарснаар борлуулалтын падааны дугаарыг шивэх боломжтой болно.
8.      Падаануудыг бүрэн зөв шивж дууссаны дараа 


“НӨАТ-ын падааныг Экспорт хийх” болон “Товчоо Excel рүү гаргах” коммандуудаар хадгалж авна.

9.      Падаанаа XML форматад хөрвүүлсний дараа сайтын тайлан өгөх хэсгийн НӨАТ гэсэнрүү орж “Падаан илгээх” хэсэгрүү ороод XML формат бүхий падааныг импортлож хадгална.



10.  Тайлан өгөх хэсгийн ТТ-03 хэсэгрүү  


 орж нийт падааны дүнг мянганы оронгоор зохих хэсэгт нь бөглөөд хадгалах товчийн дарна. Хэрэв тайлангийн дүнг зөв оруулсан бол илгээх товчийг дарна. Буруу оруулсан буюу гүйлгээ дутуу дүнтэй бол устгах товчийг дарснаар цуцалж болно.

Жич: Падааныг шивэхдээ маш хянуур
-  Падааны дугаар
-  Харилцагчийн регистерийн дугаар
-  Огноо
-  Падааны дүн /НӨАТ-гүй дүнгээр/
-  Худалдан авалт болон Борлуулалтыг тус тусад нь ялгаж оруулах хэрэгтэй. 

4 comments:

  1. Татварын газар ажилд ороо юу хэ хэ хэ.

    Үнэнээ хэлэхэд тоо энэ тэрээс хол хѳндий болхоор гүйлгээл харчлаа.

    ReplyDelete
  2. Шинээр нягтлан болж байгаа залууст хэрэг болох мэдээлэл байгаамаа.

    ReplyDelete
  3. vat entry 3.0 yaj tataj awah we

    ReplyDelete
  4. зарим компьютер дээр болдоггүй ш дээ компьютер дээр яаж тохиргоо хийх вэ

    ReplyDelete