Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Showing posts with label Цомогууд. Show all posts
Showing posts with label Цомогууд. Show all posts

Monday, April 30, 2012

Никитон - Хос хунгийн дууль, Цамцаа тайл цомог

     Би ч бага байж дээ. Бацаан байхад Хонда гэдэг улаан хөгжим байж билээ. Никитоны хос хунгийн дууль нэртэй кассет байдаг байсийн. Хальс нь тасарчихлаар л цаас цавуудаж нааж байгаал явуулдаг байж билээ. Хальсаа зажилна, дуу нь олигтой чангарахгүйн дээр пянз тоглуулагчны модон дифузер 3-г, хөгжимнийх нь 2 нийт 6 талд эцэс дээр нь чангалаад үзээд явчихад цонхны шил доргидог байсан юм даа. 
     За тэр элэрсэн баларсан юм ч яахуу. Та бүхэндээ ар Монголын алдарт Никитон хамтлагийн гарчиг өгүүлсэн цомгуудыг хүргэж байна. Хүлээн авч таалан соёрхоно уу?


Monday, August 22, 2011

demis roussos albums

Хайрын дууч, алтан гургалдай хоолойт дуучин Demis Roussos-н дуунуудыг хүүхэд байхдаа л сонсдог байсийн.
Миний ор чинь яг цонхны дэргэд. Тэгээл хаанаас ч юм аав маань л олж ирсэн байх даа, мань дуучны нэг кассетийг олоод ирсэн. Бүхэл оройжингоо зүгээр л бүрэнхийгээс од түгээд эргээд үүр хаяарах хүртэл энэ дуунуудыг сонсож хэвтэж байсан үе санаанд орлоо. Цаанаа л нэг сэтгэлд ойрхон байна шүү. Миний муу улаан хөгжим ч их л ганган байж дээ. Сүүлд нь гэдэс доторыг нь уудлаад дипүзер энэ тэр нэмж мэмээд утгыг нь алдуулаад дуусгасан даа чааваас. 
Лаг гоё армаанчиг зүйл ярьж эхэлснээ хөгжимний гэдэс дотор ухсан этр шал хоррор юм яриад дуусгалтай нь биш энэ яриаг. 5 цомгийг нь олж авснаа хийчий. Сонирхоно биз. Аав ээждээ бичиж байгаад бэлэглэчих. 
Баярлахуйц бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. :D
/Хайртай улаан хөгжимнийхөө гэгээн дурсгалд зориулав/

Tuesday, May 24, 2011

Adele 21 Album

Adele-н 2011 онд гаргасан 2 дахь цомгийг нь татаж авахаар орууллаа. Дажгүй дуунуудтай эгдүүтэй хүүхэн шүү чихшиг хэ хэ.

"Зиак мань хүүхний шинэ цомгийг нь татаж авахаар оруулчихсан чинь Blogger.com-с анхааруулга ирүүлсэн байна. Тэгээд оруулсан бичлэгийг маань draft-руу нь зөөчиж. Одоо тэхээр хаанаас яаж татаж авахыг нь нууцаар зам зааж өгдиймүү яадийн. Орлого багатай маниус ч гэсэн шинэ соргог юм үзэж харж сонсмоорээшдэ. Тийм биз дээ. За тэр Ч үсгэн дээр дараад AIAX-н шээр дээр хийцэн байгааг авчина биз.