Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Showing posts with label Монгол ардын үлгэр. Show all posts
Showing posts with label Монгол ардын үлгэр. Show all posts

Tuesday, August 27, 2024

Алтангадас, долоон бурхан одны домог

 7 Бурхан од 4 улиралд ийм өөр байрлалд харагддаг байх нь байна шүү дээ. Тэгээд энэнээс үүдэлтэй хас тэмдгийг зуржээ.



Эрт дээр цагт нэг хаан гүнжээ 25 нас хүртэл гадаа гаргахгүй ордон дотроо байлгаж байжээ. Тэр гүнж 25 нас хүрээд ааваасаа “Би нэг удаа цэцэрлэгт гарья” гэж гуйж гэнэ. Хаан зөвшөөрч гүнж цэцэрлэгт гарч явтал хангарьд шувуу шүүрээд явчихаж. Хаан хотол хошуу даяарх мэргэн шар зурхайчдаа цуглуулж “Гүнжийг олж ирэх овтой мэхтэй хүн хаана байна, хэлж аль?”гэж айлдаж гэнээ. Зурхайч нар “Таны гүнжийг олж ирж чадах хүн албат нарын чинь дотор найман хүүхэдтэй нэгэн өвгөн байна. 

Тэр тус болох юм байна” гэж мэргэлцгээжээ. Тэгээд тэр найман хүүхэдтэй өвгөнийг эрж олуулаад дуудуулсан байна. Тэр өвгөн найман хүүгээ дагуулаад Хааныд бараалхаж ирж, Хааны зарилгийг сонсож аваад “ За миний хүүхдүүд, хааны гүнж алга болсон гэнэ. Тэрнийг олж ирж чадахуу?”гэсэн “Чадна” гэцгээж байна гэнэ. Өвгөн Хаанд “Миний хүүхдүүд гүнжийг олж ирж чадах юм байна” гэсэнд Хаан “Гүнжийг танай найман хүүхэд олж ирвэл хамгийн ахмадаар нь Хаан болгож хаан ширээнд суулгаж бусад долоог нь түшмэл болгоно” гэж зарлиг буулгаж гэнэ. Тэгээд Хаан өвгөний найман хүүгийн эрдэм увдисыг асуусанд :

1.Мэргэн харвадаг

2.Хурдан гүйдэг

3.Холыг хардаг

4.Үгүй юмны үнэр шиншлээд мэддэг

5.Салхи сордог

6.Нуур далай балгадаг

7.Нар сар тогтоодог

8.Отгон дүү нь огт бараагүй юмыг шүүрч авдаг ийм ийм эрдэмтэй гэцгээжээ. За тэгээд Хаан “Гүнжийг ол” гэж зарлиг болсонд тэр хүүхдүүд гүнжийн зугаалж явсан цэцэрлэгт очоод эхлээд үнэрч хүүхэд үнэрлэж үзээд “Хангарьд шувуу аваад явж” гэж хэлж, хольг хардаг нь харж “Тэнд явж байна” гэж хэлж өгч, харвадаг нь харваж унахаас өмнө сордог нь сорж авч байхад нар орой болход арыг тогтоож саатуулж байж шүүрдэг нь шүүрч ингээд Хааны гүнжийг авч хаанд аваачиж өгчээ. Хаан их баярлаж найр хурим хийгээд “Ахмад хүүг хаан ширээнд суулгана” гэхэд тэр хүү“Ааваасаа асууж ирнэ” гээд явжээ. Аавдаа очоод “Би Хаан болохгүй. Аав та алтан сумаа бидний хэнд өгөх вэ?” гэсэнд “Хэнд ч өгч чадахгүй. Харин би тэнгэр өөд харвана. Уралдаж очоод аль түрүүлж хүрсэн нь ав” гээд харважээ. Тэгтэл отгон дүү нь тэнгэрт гарч алтан сумыг гүйцэж аваад тэндээ алтан гадас од болжээ. Долоон ах нь хойноос нь явж огторгуйн долоон бурхан од болсон гэнэ. Долоон бурхан алтан гадасыг тойрч байдаг нь ах дүү долоон хүүхэд дүүгээ эргэж байдаг учиртай гэнэ.

Friday, January 13, 2012

Сайн ойлгосонгүй

"Хэсэг мэлхий явж байжээ. Гэтэл тэднээс хоёр нь нүхэнд уначихаж гэнэ. Дээр үлдсэн бусад мэлхийнүүд тэр хоёрт туслах ямар ч боломжгүй бөгөөд тэндээ учраа ол гэж хэлжээ. Нэг мэлхий сэтгэлээр унан тэр дороо үхчихэж гэнэ. Харин нөгөө нь дээшээ зүтгэн үсэрсээр л байж гэнэ. Бусад нь түүнийг болихыг анхааруулан гарч чадахаасаа өнгөрсөн хэмээн хашгиралдаж байв. Нөгөө мэлхий үсрээд л байж үсрээд л байж. Тэр уйгагүй оролдсоны хүчинд мөнөөх нүхнээс нэг үсрэлтээр л гараад иржээ. Бусад нь түүнийг

Monday, October 17, 2011

Монгол ардын үлгэр

Арслантай Мэргэн Хаан
Эрт урьд цагт Арслантай Мэргэн Хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ.
Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ.Ямар учраас ийм болов гэж бодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээл явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ: Арслантай мэргэн хаанхүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арслантай мэргэн хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ.

Монгол ардын үлгэр


Долоон настай хүү

Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ. Долоо баян:

Tuesday, June 7, 2011

Монгол ардын үлгэр

Монгол улс Манжийн дарлалд нухлагдан байсан хүнд хэцүү цагт гэнэ. Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ. Хаандаа тоогдохыг хүссэн ихэрхүү түшмэл Монгол нутгийн Цагаан уулыг эзэмшил газраа хэмээн өмчлөхийг оролдож, ичгүүр сонжуургүй аашлах болжээ. Үүнд эгдүүцсэн Халхын мэргэн То Ван:
- Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа. Хэрэв танай манай хоёр айл хөрш болон амьдрахад хүрвэл манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй л байх шүү гэжээ.

Saturday, October 2, 2010

Монгол ардын үлгэр

Нэгэн өвгөн 2 хүүгийн хамт амьдардаг байв. Хүүхдүүд нь том бол эрийн цээнд хүрэхэд эцэг нь хүүхдүүддээ хандан: За одоо та 2-н ажил хийж амь зуух цаг боллоо. Өөрсдөө юу хийхийг хүсэж байна вэ гэв. Хүүхдүүд нь ямар ажил хийхээ мэдэхгүй байсан тул аав нь 2 хүүгээ дагуулан газар газраар явж хүмүүс юу хийж амьдарч байгааг харуулахаар явжээ. Том хүүд нь төмрийн дарханы ажил таалагдан тэндээ үлдэн суралцах боллоо. Харин бага хүү нь биед амар өөрийгөө зовоохгүй ажил хийе гэж бодсон тул түүнд таалагдах ажил олдсонгүй. Яваад л байж яваад л байж. Нэг өдөр хүү нь нугад бэлчиж байсан үхрийг хараад аавдаа:
-Ааваа хулгайч болж болохгүй юм уу? энэ үхрийг аваад идчихье гэдэс цатгалан сайхан биш үү гэжээ. Аав нь хариуд нь