Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Showing posts with label Дуртай шүлгүүд. Show all posts
Showing posts with label Дуртай шүлгүүд. Show all posts

Thursday, August 11, 2022

Сайн уу сайхан дурсамжууд минь

Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай! 

Гэсэн Р.Чойномын шүлэг байдаг ч гэсэн одоогоор залуу насаа үдэх хаа ч байсан юм. Та нартаа жаргал хүсье. 

Monday, November 19, 2012

Дурлал


Аагтай омогтой залуу нас
Алдаагаар дүүрэн байх
Амьдрал ганц тохиох учир
Аз жаргалын эрэлд хатах
Хожим харин эргэж харахад
Ховор мөчүүдийг хөсөр хаяж
Хохимой толгойгоо ганзаглаад
Хормын жаргалд сатаарсан байх
Ганцаараа элээдэг хорвоо үгүйн учир
Ганцаардалд биеэ тушаах гэж яарахын учир юу вэ
Галд шатаж мөс болон хөлдөж чадмаар бодогдовч
Ганцхан амь гэж үл хөдлөх
Хөсөр биеийн хөнгөн зөнд хөтлөгдөн
Хөөс адил хөөрөн дүүлмээр
Хий хоосон зөн совин
Хийсвэр сэтгэхүй хэн нэгний эрэлд гарах
Шалгуур тавьж шаналж суух нь ч бий
Шантарч ухарч нуух нь ч бий
Шалиг үсэгтэй үгэн дарцаг хийсгээд
Шалиглаж цалиглаж гүйх нь бий

Monday, October 22, 2012

"Хоргодохын шүлэг"


Бавуугийн Лхагвасүрэн
Ухаантай байхаас
Тэнэг нь илүү эрх чөлөөтэй
Үнэн байхаас
Худлаа нь илүү үнэтэй
Байгаа бүх юмс
Байраа сольчихсон мэтэд...
Бадаг зүүд шиг
Бүдэг заяа тэмтрэхэд
Урт бодол агшиж
Уйдах юм шиг санагдавч
Өглөөг чөрхлөн авчрах үүрийн туяаг санаж
Өөдлөх уруудахын хорвоод би
Өөрийн эрхгүй хоргодно

Tuesday, September 18, 2012


Өдөө цувуулан алхаж явахад
Далавчийг минь эдгээж нисгэчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг.
Өнгөрснөө дурсан уйлж суухад
Ирээдүйг харуулж, итгэл төрүүлчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг.
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг ч
Согтуурал, элийрэл, тайвшрал мэтийн
Сонголтууд надад олон үлддэг.

Б.Батзаяа

Monday, December 5, 2011

Ганцаараа амьдрахад


Толь ичихгүй, Тогоо шаналахгүй 
Таваг эвшээлгэхгүй, TV гомдохгүй 
Хутга айхгүй, Хайч хялалзахгүй 
Хундага шартахгүй, Халбага хөгшрөхгүй 
Хана хөлгүй, Хаалга хумсгүй 
Хивсэнцэр зүүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй 
Цай цангахгүй, Цоож унтахгүй 
Цахилгаан зуух даарахгүй, Цамц даарахгүй 
Цонх зугтаахгүй, Цүнх зугтаахгүй 
Ус буцалгагч уйдахгүй, Унтраалга уурлахгүй 
Уртасгагч учирлахгүй, Утас уйлахгүй 
Данх ядрахгүй, Далавч минь бутрахгүй 
Давс гашлахгүй, Дэр халууцахгүй 
Сандал сандрахгүй, Сэрээ сэрэхгүй 
Саван сахалгүй, Сойз нүдгүй 
Салхивч онгойхгүй, Сам салхилахгүй 
Ширээ чихгүй, Шал хэлгүй 
Шүүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй 
Аяга амрахгүй, Алчуур инээхгүй 
Амьдралд дасахгүй, Номнууд ярилцахгүй 
Чийдэн шүдгүй, Чигчлүүр сэнжгүй 
Чи минь байхгүй, Би бухимдахгүй
Б.Галсансүх

Thursday, August 18, 2011

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Tuesday, April 19, 2011

Зүрхгүй амьдрахсан, өвдөөд уйлах нь багасах л байх даа...

Зүрхгүй амьдрахсан, өвдөөд уйлах нь багасах л байх даа
Зүйл зүйлийн бодолд өөрийн гунигийг нэрж
Зоргоор учирсан хайрыг өчигдөр шиг орхиод
Зөвхөн түүнд гэж цохилох зүрхгүй болохсон
Шаналалгүй болохсон, нулимсаараа дарс даруулах нь цөөрөх л байх даа
Ширүүсэх аадар шиг тайтгарч чадахгүй зовдог
Шинэхэн л юм шиг догдолдог энэ дурлалыг мартаад
Шиврээ бороо шиг намуухан амьдралд хөл тавихын тулд шаналалгүй болохсон

Thursday, October 7, 2010

ТЭР ЗҮГТ БИ...

"Тэр зүгт би ямагт харуулдана
Тэндэхийн нар нь яг хос од шиг
Чин үнэндээ бол
Чиний минь нүд шиг
Тэр зүг рүү би ямагт тэмүүлнэ
Тэндэхийн зам нь яг тэнгэрийн заадас шиг
Үзүүрт нь очоод миний хөл
Бодолд автаад зогсчихдог юм
Тэр зүгт би өдөр бүр шинээр дурлана
Тэндэхийн улирал нь яг хайр шиг
Тэврүүлж дулаацчихаад, холхи алсад оргож зугтмаар
Тэнэгхэн сэтгэл минь тэнд л зүггүйтлээ гээчихээд
Тэвэрт нь үүрд үлдэхийг хачин ихээр хүсэмжилдэг юм"


Ц.Баттуяа

Thursday, September 16, 2010

Учир нь би тэнэг

Би үнэхээр маш тэнэр
Чамаас илүү хэн ч байхгүй гэдгийг мэднэ
Чи хэн нэгэн хайртай хүнээ хайх мөртлөө
Харин миний энэ сэтгэлийг хайхрахгүй юм
Би чиний өнгөрсөн өдрүүдэд байгаагүй
Би чиний дурсамжуудад чинь ч байхгүй
Гахцхан чамайг, зөвхөн чамруу л харахад л
Нулимс минь урсах юм
Би чиний урьдыхаараа алхахыг хараад баяртай байдаг
Гэсэн ч чи миний сэтгэлийг мэдэхгүй хэвээрээ л байх юм
Би одоо зогсож бүхнийг орхисон нь дээр юм шиг байна
Ирэх өдрүүдийг чамтай хамт угтмаар байна
Өдөр бүр хичнээн уйтай ч би тэснэ
Би чамд хайртай гэдэг үг аман дээр минь байна
Дахин ганц удаа ганцаараа чиний төлөө уйлъя
Дахин ганцхан удаа ганцаараа чамайг санъя
Хонгор минь би чамд хайртай чамайгаа хүлээсээр байна
Би чиний өнгөрсөн өдрүүдэд байгаагүй
Би чиний дурсамжуудад чинь ч байхгүй
Гахцхан чамайг, зөвхөн чамруу л харахад л
Нулимс минь урсах юм
Чамайг хайрлана гэдэг яг л жаргалтайгаар шархдах шиг
Чинийхээ хөөрхөн инээмсэглэлийг хардаг ч
Чамтай цуг инээлдэж чадахгүй юм
Өдөр болгон чиний тухай бодох юм
Эдгээр гунигт өдрүүдэд зүрх минь ихээр өвдөх юм
Би чамайг санасан гэдэг үг аман дээр минь байна
Дахин ганц удаа ганцаараа чиний төлөө уйлъя
Дахин ганцхан удаа ганцаараа чамайг санъя
Хонгор минь би чамд хайртай чамайгаа хүлээсээр байна
Баяртай, баятай хэзээ ч баяртай гэж хэлж чадахгүй ээ
Гэсэн ч энэ маягаар чамаас зуурч чадахгүй
Чи надад хэрэгтэй, өөр юм хэлж чадахгүй нь, би чамайг хүсч байна
Найдсаар байсан, найдсаар байх ч болно
Ирэх өдрүүдийг чамтай хамт угтмаар байна
Өдөр бүр хичнээн уйтай ч би тэснэ
Би чамд хайртай гэдэг үг аман дээр минь байна
Дахин ганц удаа ганцаараа чиний төлөө уйлахсан
Өдөр болгон чиний тухай бодох юм
Эдгээр гунигт өдрүүдэд зүрх минь ихээр өвдөх юм
Би чамайг санасан гэдэг үг аман дээр минь байна
Дахин ганц удаа чиний төлөө уйлъя
Дахиад ганцхан удаа ганцаараа чамайг санъя
Хонгор минь би чамд хайртай чамайгаа хүлээсээр байна

Monday, August 30, 2010

НАМРЫН ТУХАЙ БОДОЛ


Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билvv
Найранд барьсан ая сан билvv
Нахийтал сойсон морь сон билvv
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зvv шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зvрх шиг улаан хөвгvvн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгvй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн
Наалинхай харцны торгон vзvvрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шvvрс алднам.

Tuesday, August 10, 2010

Зарим заримдгуудад зориулсан шүлэг - Р.Чойном


Загатнаагүй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шүлэг бичилгүй горьгүй нь.
Замбараагүйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгүүлэгч ес байтап
Заримдаг хүн, ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ!
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадаагүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт,
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгүүр ганган явбал дээрд үзэж, «нударган» гэнэ,
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж, <<гуйлгачин>> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгүй явж, уусан хүнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй, ганц бие явбал, өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно.
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргүүлж өгөхгүй,
Мөнгөгүй цагтаа уулзаад нэг нүдээр харахгүй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хүн бэ?
Гэм буруугүй хазгай гишгэдэггүй ариухан амьтан уу?
Гэвэл бас үгүй ээ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас өөрийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж, бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь  
Заваан шүлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь



                                                           Улаан уруулын будгийн Юу Кайнд зориулав.

Wednesday, May 19, 2010

Чамаас асууя

Хайр ус шиг ууршчихдаг юмуу
Уйлахад нулимстай урсчихдаг юмуу
Хайнга хэлсэн үгтэй чинь хамт хийсчихдэг юм уу
Хааяа оройтсон шөнүүдтэй чинь хуучирчихдаг юм уу, амраг минь.

Tuesday, May 18, 2010

Маргааш мартаад өгөөсэй

Нулимс хацар эсгэн урсахгүй намайг зовоогоод
Нулимсандаа хахаад, цээж хорсоод, дотогшоо урсаад
Надад хайр санагдсан нь уурлуулж чамайг зовоогоод
Худлаа санагдаад, яршиг болоод, би шантраад
Маргааш болоосой, мартахгүй бол тэрний маргааш, маргаашын маргааш,........
Маргааш болоход бүгдийг нь мартаад өгөөсэй

Tuesday, May 11, 2010

Хонгорзул-д

Хонгорзул гэж нутгийн сайхан үзэмжийг өөртөө шингээсэн ижилгүй цэцэг
Хонгорзул гэж нууран дундаа үзэсгэлэнг гийгүүлж дураар наадах хун шиг бүсгүй
Хонгорзул гэж сүү дусаамгүй сүүдэр дайрууламгүй амьд гоо
Хонгорзул гэж сүслэн хайралмаар ижилсэн ханилмаар үзэсгэлэн гоо
Цэцэг цэцгийн дээд бүхнийг Хонгорзул гэж нэрэлмээр
Цэнгийн цагаан тогоруу хүртэл Хонгорзул гэж дуудмаар
Цээл сайхан хоолойтой бүр Хонгорзул нэртэй баймаар
Цэвэрхэн төрсөн гоо үзэсгэлэнт охид бүрийг Хонгорзул гэж зүйрэлмээр
Хонгорзул гэж нутгийн сайхан үзэмжийг өөртөө шингээсэн ижилгүй цэцэг
Хонгорзул гэж нуурн дундаа үзэсгэлэнг нийгүүлж дураар наадах хун шиг бүсгүй
Хонгорзул гэж сүү дусаамгүй сүүдэр дайрууламгүй амьд гоо
Хонгорзул гэж сүслэн хайралмаар ижилсэн ханилмаар үзэсгэлэн гоо

Н.Галбаатар



Татаж авах: Agiimaa - Ulgeriin hair
                   Agiimaa - Ulgeriin hair video

Monday, May 10, 2010

Би чамд хайртай гэж хэзээ ч хэлэхгүй

Би чамд хайртай гэж хэзээ ч хэлэхгүй, гэвч
Бодол болон давхралдсаар сэтгэл улам гунигтай тул
Нууцлагдсан хайр минь үүрд нойрс
Намайг чи сэрээж бүү зовоо
Догдлон харах харц минь
Нам тайван бай тэр мэдчихнэ
Мэдэх юм бол надаас улам холдоно
Чимээгүй уйлж, чимээгүй хайрлаж
Чимчирсэн зүрхээ аргадаж
Чамайг хайрлах, мартахыг үл яарна
Чихэр мэт цаасанд баригдан нуугдъя даа

Ш.Гэрэлсайхан



Татаж авах: Beyonce - Listen

Үүр гийсэн өглөө

Үлгэрийн юм шиг цав цагаахан
Үзэсгэлэнт чиний минь царай
Үүнээс дутахааргүй цагаан
Энэ бидний хайр эгэлхэн бөгөөд гэгээтэй
Эргэх орчлон чи надтай цуг аз жаргалтай
Энэ бидний дурлал эмзэгхэн агаад ариухан
Эрхлэн дассан бидэн хоёр
Энэ л хайрандаа жаргалтай




Татаж авах: Mariah carey - Hero

Sunday, May 2, 2010

Чи яг л....

Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг

Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй

Охид минь нүүрээ бүд нимгэн хувцасла

Охид минь нvvрээ буд, нимгэн хувцасла!     
Олны oмнo гоо vзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо vзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагvй чи дэлхийн хаан бай !
Yvнээс илvv хаанчлал гэж байхгvй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юмТа нар шиг охидуудаар халаасаа дvvргэх
Танхай бардам баян эрчvvдээр дvvрэн юм
Охид минь бvжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгvй залууг vнс, тэдэнд дурла
Хамаагvй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад vз
Аяа тэр чиний
Yзэсгэлэнт боол чинь байг
Зoвхoн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зoрж oнгoрoх олон oдрvvдийн аль нэгтээ
Хvссэн хvсээгvй насаа элээж
Чамтай цуг амьдрах
Хэн нэгэн хvн цэцэрлэгт
Хvлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Ooр юу ч хэрэггvй, тэр цагийг хvлээж
Oдoржин цонх ширтэн гуниглах хэрэггvй
Yvрд холын замд од
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгvй шvv
Yдийн наран чиний сайханд бишрэн
бoхийж байг ээ

Wednesday, April 21, 2010

Чимээгүй хашгираан

Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй

Төрөх үхэхийн хооронд
Түмэн юм болохым
Тамлаж өөрийгөө дуралж
Тарчлааж өөрийгөө хайралж

Хүсэж өөрийгөө зовоож
Хүлж өөрийгөө боомилж
Хашиж өөрийгөө хязгаарлаж
Хармалж өөрийгөө хорлоно

writed by: Galaa