Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, May 27, 2010

Онигоо

Илбэ
Нэг залуу танилцаад удаагvй бvсгvйтээгээ ярилцаж байна гэнэ.
-Хоёулаа манайд оръё. Би чамд нэг илбэ vзvvлмээр байна.
-Хэрэв чи тэр илбээ єєрєє єсгєж хvмvvжvvлнэ гэвэл яахав оръё л доо...

Wednesday, May 26, 2010

Анагаах ухаан

Манай эриний өмнөх 2000 он: - Бие чинь таагүйтвэл өвс ид.
Манай эриний 1000 он: - Бие чинь таагүйтвэл бөөд очиж бөөлүүл.
1800 он: - Бөөгөөр бөөлүүлэх нь буруу номтны ёс. Лам багшаар ном уншуул.
1921 он: - Ламд очиж ном уншуулах нь бурангуй ёс. Эм уу.
1980 он: - Наад эм чинь хуучирсан, энэ антибиотикийг сайн уу.
2000 он: - Антибиотик дэмий лам дээр очиж ном уншуул.
2002 он: - Лам дэмий, бөө дээр очиж бөөлүүл.
2010 он: - Бөө дэмий, өвс идчих. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн нам эдгээнэ. Энэ юу вэ?

Thursday, May 20, 2010

Найзтайгаа хөөрөлдсөн налгар үдэш

Найз ойрд нуруу бөөр нь өвдөөд хэрэг алга болсон байна. Өөрөө өөртөө арчаагүй шдэ гээл загнаж явсаар байгаад эмнэлэгийн гадаа ирчихлээ. Угийн марзан, хүний санаанд орохооргүй юм яриж явдаг болоод ч тэр үү, эсвэл өөрөө өөртөө анхаарал тавиагүйдээ бантаад ч тэр үү нүүр нь чинэрээд улаа бутарцан хэрнээ

Wednesday, May 19, 2010

Чамаас асууя

Хайр ус шиг ууршчихдаг юмуу
Уйлахад нулимстай урсчихдаг юмуу
Хайнга хэлсэн үгтэй чинь хамт хийсчихдэг юм уу
Хааяа оройтсон шөнүүдтэй чинь хуучирчихдаг юм уу, амраг минь.

Таалагддаг тамын өвдөлт...

Гэнэ гэнэ зүгээр байж байгаал санаа алдахийн. Ямар нэг юм дутагдаад байна. Юу гэдгийг нь гадарлах ч авч чадахгүй, чадий гэвч хүскү байна. Ойрд мангар хаппи өөрийгөө хөгжөөгөөл завсраар нь ажилаа амжуулаал явжээсан чинь өнөөдөр түг хийтэл хана мөргөсийм шиг л болдог байна шүү.

Tuesday, May 18, 2010

Өнөө өдрийн төгсгөлд

Ёоо интернэтэд ухаан жолоогү дэмий тэнэцэн бараг л гарах хаалгаа олку шахам суужийсан чинь араас нэг хүн хоёр бөөрлүү хатгадийм даа. Майр цочоол эргээд харжаан. Тэгсэн харин өө чи чинь харин цочроо нь гарцан хүүхдүү гэдиймдаа /хүн лаг хамаг байдгаараа цочоод айлгүүтээдаахад/хиа хиа хиа. Ажил хийж амьдралаа залгуулхад бас арга бол олон байна айн.

Химнэл эвдий...

...Хавар болжаа болохоор би нэг тийм сонин орооны байдалд орцын болуу. Юм бодож алхжаал гайгүүхэн шиг бие хаатай охин урдуур явчингуут араас нь дагаал гэр мэр хүртэл нь явцарды. Тэгэнгүүт охидууд алхаа нь түрэгсээл би ч хоцрохгүй санаатай араас нь бас хурдан хурдан алхаал тэр гүйж эхлээл би ч араас нь шогшоол охин түфлээ тайлаал хамаг эрчээрээ гүйгээл би час хурдаа аваал яг гүйцэхийн алдад охин такси бариад зугтаасаан би араас АААУУУУ гээл урамдаад гоцорсон. Азарга гүүгээ хураажаахад гүү нь такси бариад явчдаггүй биздээ хохо.

Маргааш мартаад өгөөсэй

Нулимс хацар эсгэн урсахгүй намайг зовоогоод
Нулимсандаа хахаад, цээж хорсоод, дотогшоо урсаад
Надад хайр санагдсан нь уурлуулж чамайг зовоогоод
Худлаа санагдаад, яршиг болоод, би шантраад
Маргааш болоосой, мартахгүй бол тэрний маргааш, маргаашын маргааш,........
Маргааш болоход бүгдийг нь мартаад өгөөсэй

Sunday, May 16, 2010

5 сарын бороо


Тавдугаар сарын бороо тайван хаврын бороо энэ жилийн анхны бороо энэ хүний сэтгэлийг угаасан бороо.........
Хүсэн хүлээсэн бороо орлоо ля ля ля
Мөн ч их ярив даа энүүнийг чинь. Гар гараасаа бариад Бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй гэх нь холгүй л юм болж хүсэн хүлээснийг хэлэх үү урд шөнө талбай дээгүүр шалдан нүцгэн баахан гүйв /хүүхэд шиг л хөөрсөн шүү би чинь/. Үнэр танар гэж ярих юмгүй шүү.
5 сард ихэнхдээ анхны бороо орхийм тэр үед бас дуу хөгжмөөр өөрийгөө цэнэглэж явдаг нөхөрт чинь нэг дуу л санаанд орж байгаан /гадарлаж л байгаа биз дээ хэ хэ/.

Thursday, May 13, 2010

Амьдралыг хайр дурлалын талаас нь харвал....

[Өдөр бүрийн хэмнэл /Feel love/ => Харах => шохоорхох => Харилцах => Дурлах => Хүрэлцэх => Хүсэх => Гүн амт => Хайрлах => Харамлах => Хардах < Итгэх => Аз жаргал => Өдөр бүрийн хэмнэл /Feel love/]



Татаж авах:Claudio Villa-Ma l'amore no.mp3

Wednesday, May 12, 2010

Хаашаа ингэтлээ яарч, ийм хурдан амьдарна вэ? 
Хажуугаар чинь аз жаргал зөрөөд өнгөрч байна шүү дээ 
Орчлонгийн өдөр бүрийг яарч, сандарч өнгөрөөх чинь 
Онгойлгож үзээгүй бэлгээ хаяж байгаагаас ялгаагүй шүү дээ!!!

Уур инээд хоёр өдөртөө хосолж байвал 
Учрал хагацал хоёр жилдээ дүйж байвал 
Өсөх уруудах хоёр дүндээ дүн байвал 
Өөрийгөө та жаргалтайд тооцож яв

Tuesday, May 11, 2010

Айдас

Хүмүүсийн ихэнх нь алдахаас айдаг учраас хайрлахаас айдаг.
Үүрэг хариуцлага авчирдаг учраас бодохоос айдаг.
Шүүмжлүүлэхээс айдаг учраас ярихаас айдаг.
Няцаагдахаас айдаг учраас сэтгэлээ нээхээс айдаг.
Залуу насны сайхныг мэдэрдэггүй учраас хөгшрөхөөс айдаг.
Дэлхийд сайхан зүйл үлдээгээгүй учраас мартагдахаас айдаг.
Амьдарч сураагүй учраас үхэхээс айдаг.
Өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө амьдардаг учраас
Хүмүүсийн ихэнх нь амьдрахаас айдаг.

Хонгорзул-д

Хонгорзул гэж нутгийн сайхан үзэмжийг өөртөө шингээсэн ижилгүй цэцэг
Хонгорзул гэж нууран дундаа үзэсгэлэнг гийгүүлж дураар наадах хун шиг бүсгүй
Хонгорзул гэж сүү дусаамгүй сүүдэр дайрууламгүй амьд гоо
Хонгорзул гэж сүслэн хайралмаар ижилсэн ханилмаар үзэсгэлэн гоо
Цэцэг цэцгийн дээд бүхнийг Хонгорзул гэж нэрэлмээр
Цэнгийн цагаан тогоруу хүртэл Хонгорзул гэж дуудмаар
Цээл сайхан хоолойтой бүр Хонгорзул нэртэй баймаар
Цэвэрхэн төрсөн гоо үзэсгэлэнт охид бүрийг Хонгорзул гэж зүйрэлмээр
Хонгорзул гэж нутгийн сайхан үзэмжийг өөртөө шингээсэн ижилгүй цэцэг
Хонгорзул гэж нуурн дундаа үзэсгэлэнг нийгүүлж дураар наадах хун шиг бүсгүй
Хонгорзул гэж сүү дусаамгүй сүүдэр дайрууламгүй амьд гоо
Хонгорзул гэж сүслэн хайралмаар ижилсэн ханилмаар үзэсгэлэн гоо

Н.Галбаатар



Татаж авах: Agiimaa - Ulgeriin hair
                   Agiimaa - Ulgeriin hair video

Ааааш наана чинь зүлэг!!!


Хавар болоод сэтгэл санаа гэгэлзээд гээл бараг 2 сар л ярьж явлаа. Дулаардаггүй тэнгэр хангай ч юм байх. Ашгүй ойрноос гэнэт +19 энэ тэр гэж дуулдаад арай нааштай л болоод байх шиг. Урин цаг ирлээ гээд орой үдшээр нэг гармаар ч юм шиг.
Улаанбаатар маань нэг л бүрсгэр, царай алдцан л харагдаад байхийн. Анхны бороо орж хүмүүсийн сэтгэл, хотын маань нүүр хоёрыг угааж ариутгаад сайхан л болгох байх гээл найдаж сууна. Тэнгэр хангайг бид мэдэх биш, би мэдэх биш.
Харин тэр бороо ус гэснээс зүлэг ногоо зухуйцан байна цаана чинь. Тэгсэн манай залуус, өвгөд хөгшид, хүүхэд багацуул, найз нөхөд,төрийн түшээд,  танил манил, оюутан сурагчид!!!! АРАЙ л ......... АРАЙ л байна шүү /хэлэх үг одсонгүй/
Гудамжаар нээх сайхан Камри /жапан тэрэг мэнэ үү?/ явж байна. Гэрлэн дохион дээр зэрэгцээд ирлээ /хажуу тийшээ харцаа билчээдийн байгааздээ/. Хойд талын суудалд хар шилтэй дэгжин бүсгүй суужээнаа /гоё.... бодогдсон болдолоо нууцалчий/. Нүүр
ам, гоо сайхан, гаднах имижиндээ чамгүй л анхаардаг бололтой юм. Тэгсэн бүсгүй арын салхины шилнийхээ тэндээс нэг салбайдаг  аваал толинд хараал уруул амаа эвтэйхэн тойруулаал арчлаа /гэрэл солигдох хооронд их юм болох юм бээшдээ хэ хэ/.

Заа тэр оршил яахуу. Гол хэлэх гээд байгаа нь тэр нүүр амандаа анхаардаг царайлаг бүсгүй уруулаа арчсан сальфетикаа улаан зам дээр хийсгэж орхиод нисч одсон нь онцгүй. Ногоон гэрэл асч Хүнсанаа ухас гээл уулзвар нэвтэрлээ /ер нь жаахан дэвсэх дуртай/. Харамсалтай нь замаа засч байна гээд там болгочихийн цаадуул чинь, дараагийн уулзварлуу ороол гацаж байна. Ухаж төнхсөн нүхийг тойрч даялсан найзууд маань үнсэлцчих гээл их эвгүй. Одоо дүүрсэн хэрэг биз дээ өнөөх нүхнүүдийг нь туушиндаал гарч байгаан чааваас /муу машиний маань үе мөч салганаад :P/.
Шороо шуураад цонхоо онгойлгохоос тээр шааж тэрүүхэн тэнд нь багахан зай гаргаж уушгиндаа агаар солилцуулж байгаан. Ардууд минь, найз нөхөд минь бид чинь өөрсдийхөө хийсэн лайг үүрч байна. Харин цаашдаа үр удамдаа үлдээх зүйл нь үржил шимгүй нанги шороо тоос, хатаж ширэгсэн голын сайр, хамар ат хорсогосон  утаа униар байх юм гэж үү. Бодохоос харахаас сэтгэл шимширхийн заримдаа.
Гуйя нөхдөө зүлгэндээр битгий гишгээч!!!


Monday, May 10, 2010

Би чамд хайртай гэж хэзээ ч хэлэхгүй

Би чамд хайртай гэж хэзээ ч хэлэхгүй, гэвч
Бодол болон давхралдсаар сэтгэл улам гунигтай тул
Нууцлагдсан хайр минь үүрд нойрс
Намайг чи сэрээж бүү зовоо
Догдлон харах харц минь
Нам тайван бай тэр мэдчихнэ
Мэдэх юм бол надаас улам холдоно
Чимээгүй уйлж, чимээгүй хайрлаж
Чимчирсэн зүрхээ аргадаж
Чамайг хайрлах, мартахыг үл яарна
Чихэр мэт цаасанд баригдан нуугдъя даа

Ш.Гэрэлсайхан



Татаж авах: Beyonce - Listen

Үүр гийсэн өглөө

Үлгэрийн юм шиг цав цагаахан
Үзэсгэлэнт чиний минь царай
Үүнээс дутахааргүй цагаан
Энэ бидний хайр эгэлхэн бөгөөд гэгээтэй
Эргэх орчлон чи надтай цуг аз жаргалтай
Энэ бидний дурлал эмзэгхэн агаад ариухан
Эрхлэн дассан бидэн хоёр
Энэ л хайрандаа жаргалтай




Татаж авах: Mariah carey - Hero

Аяа залуу нас чи...

Цав цагаахан, цэв цэвэрхэн хаврыг би залуу настай зүйрэлнэм. Хамаг бүхний эхлэл болохоор тэр. Дэндүү эмзэгхэн, дэндүү богинохон залуу нас. Дүрэлзсэн гал шиг тийм л бардамхан, тийм л бадрангуй залуу нас. Миний, чиний, таны, бидний өнө мөнхийн юм шиг атлаа даанч амархан, дахиад заяахгүй. Үдлээд өнгөрөх энэ л насандаа үз, хар, сур, боловсор, Нарги цэнгэ. Яагаад гэвэл залуу нас дахин олдохгүй. Хүсээд, гуйгаад, уйлаад, дуулаад эргэж ирэхгүй залуу насандаа эргэлзэж тээнэгэлзэлгүй зорисноо бүтээ. Ямар бид мөнхийн залуу явах биш!!!

Үг ав =>

Sunday, May 9, 2010

ADELE - Make You Feel My Love



ADELE - Make You Feel My Love
When the rain is blowing in your face,
and the whole world is on your case,
I could offer you a warm embrace
to make you feel my love.

When the evening shadows and the stars appear,
and there is no one there to dry your tears,
I could hold you for a million years
to make you feel my love.

I know you haven't made your mind up yet,
but I would never do you wrong.
I've known it from the moment that we met,
no doubt in my mind where you belong.

I'd go hungry; I'd go black and blue,
Find More lyrics at www.sweetslyrics.com
I'd go crawling down the avenue.
No, there's nothing that I wouldn't do
to make you feel my love.

The storms are raging on the rolling sea
and on the highway of regret.
Though winds of change are throwing wild and free,
you ain't seen nothing like me yet.

I could make you happy, make your dreams come true.
Nothing that I wouldn't do.
Go to the ends of the Earth for you,
to make you feel my love
to make you feel my love

Татаж авах: Эндээс /Fly форматаар/

Friday, May 7, 2010

Шөнө дундын яриа...


Íàéç: and yu bna :hi:
BUZZ!!!
Hunsanaa: өөө тайван :col:
Íàéç: buugaachee yu hiigeed bgaan
Íàéç: be :wink:
Hunsanaa: шат авчирч өг
Hunsanaa: бууж чадку байна
Íàéç: usercheed zalgaarai bi 105 iig yavuulchii
Íàéç: tosood avna
Hunsanaa: мани 2 давхарт байна
Hunsanaa: суудагтаа биш шдэ
Íàéç: uu tegvel usercheed 5 minutiin daraa zalgaarai yag taarna
Hunsanaa: вахххахахахаха
Hunsanaa: тийн гэсэн
Hunsanaa: чөлөөт уналтын хурд хэд байдгийг ч мэдкү бачка онцгой байдлын ерөнхий газар ажиллаад байгаад байдаг нь их буруу юм байгаам шдээ
Íàéç: chi userchiheer chin odoo haana buuh ni sain todorhoi bus shdee
Íàéç: yaana
Íàéç: salhi haanaasaa bgaa bol
Íàéç: 105 iig  ali zugt yavuulah be
Hunsanaa: 2 давхарын цонх урагшаа харсан байна тэгээд хааш нь явуулах нь уу бодооч
Íàéç: chamaig chuluut unaltaar unah yum bol odoo yaanaaa onigoo
Íàéç: salhi onigoo :silly:
Íàéç: kkkkkkk
Íàéç: uuruusuu toosgo duujilj bgaad usreh gej bgaamuu
Íàéç: kkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Íàéç: yaana ene hun hiisej yavaad haana ochij teeegleh boloo
Íàéç: kkkkkkkkkkkkkkkkkkkk

Wednesday, May 5, 2010

Iron Man 2 энэ 7 хоногт нээлтээ хийх гэж байна.

Кино театрт үзэж байсан юм байна энэ киног. Дараагийн анги нь удахгүй гарна гэж бодож байсан ч өнөө маргаашгүй гарна гэж төсөөлсөнчгүй. Тэгсэн энэ 7 хоногт нээлтээ хийх юм байх. Нэгдүгээр анги нь 2008 оны 5 сарын 2-нд нээлтээ хийж гаргасан 140 сая долларын зардлаа 2.3 дахин буюу 318.412.101$-н орлого олсон юм байна.
Харин одоо 2010.05.07-нд буюу бараг яг нэг жилийн дараа удаах анги нь нээлтээ хийхээр зэхэж олон олон кино сонирхогчдийг тэсэн ядан хүлээлгэсээр байна /надаас авхуулаад :pc01:/. Энэхүү 2-р анги нь бас л 3D график дизайныг чамгүй сайн ашигласан нь Trailler-с нь л харагдаж байна. За тэгээд удахгүй хэдхэн хоногийн дараа мануус нь үзчинэ тиймээ /манайхан соёлоос ямар хоцрох биш!/

Sunday, May 2, 2010

Б.Мөнхжаргал - Яаж би чамаасаа холдох билээ

Хээгүй занд нь дээлтэйгээ уусчихаад
Хэлсэн үгэнд нь дэндүү итгэчихээд
Энгэр цээжинд нь эрхэлж эрхэлчихээд
Эмнэг цагаан хүслээр дасчихаад

Яаж би чамаасаа холдох билээ

Үйлийн үртэй хорвоод учирчихаад
Үнэн үгтэй дуунд нь уярчихаад
Үзүүргүй сэтгэлээ өөрт чинь алдчихаад
Өглөө бүр зүүдэлж сэрчихээд

Яаж би чамаасаа холдох билээ

Буруутай ч зөв зүрхээ өгчихөөд
Буцааж чадахгүй хайраа алдчихаад
Хорьж болохгүй сэтгэлээ илчилчихээд
Зөрж чадахгүй зам дээр таарчихаад

Яаж би чамаасаа холдох билээ





Татаж авах

Чи яг л....

Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг

Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй

Охид минь нүүрээ бүд нимгэн хувцасла

Охид минь нvvрээ буд, нимгэн хувцасла!     
Олны oмнo гоо vзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо vзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагvй чи дэлхийн хаан бай !
Yvнээс илvv хаанчлал гэж байхгvй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юмТа нар шиг охидуудаар халаасаа дvvргэх
Танхай бардам баян эрчvvдээр дvvрэн юм
Охид минь бvжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгvй залууг vнс, тэдэнд дурла
Хамаагvй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад vз
Аяа тэр чиний
Yзэсгэлэнт боол чинь байг
Зoвхoн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зoрж oнгoрoх олон oдрvvдийн аль нэгтээ
Хvссэн хvсээгvй насаа элээж
Чамтай цуг амьдрах
Хэн нэгэн хvн цэцэрлэгт
Хvлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Ooр юу ч хэрэггvй, тэр цагийг хvлээж
Oдoржин цонх ширтэн гуниглах хэрэггvй
Yvрд холын замд од
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгvй шvv
Yдийн наран чиний сайханд бишрэн
бoхийж байг ээ

Saturday, May 1, 2010

Already One year

За өнөөдөр ч цайны цагаас хойш гараас юм гардаггүй дээ хэ хэ.. Уул нь амралтын өдөр юм байна жаал ажил амжуулж авъя гэж бодсымсан. Нэг найз маань Дарханаас ирсэн гэхээр нь уулзаж өдрийн хоол идэнгээ жаал буу халж суулаа. Тэгсэн өглөөхөн сүртэй гэгч нь маналзуулж байсан ажлын эрч будаа. Аа гэхдээ бас цаадах чинь нэг кино хагас дутуу үзээд амжлаа. Уул нь дууг нь сонсжийсон л юм байх юм киног нь бол ёстой үзжаагаагүй юм байна. Их дажгүй өрнөлтэй юм байна. Гоё оо гоё. Яахуу чадахаараа youtube-ээсээ л клип энэ тэрийг нь л олж тавих юм даа. Зарим хүн наар блог хөтөлнө ч гэж дээ хуулцан этр. Хуулаад тавьж байгаа юм байгаа ч утга санаа нь минийхтэй давхцаад байгаад л учир байгаан. Гэхдээ би энд Өөрөө өөртөө гэж тодотгосон болохоор үзэх нэг нь үзээд үзкү нэг нь тааллаараа болгоо л гэх үү дээ. 
 

Brown Eyes - Already One Year (Lee Kyung Won)

Take off - Хэн нэгнийг

Хэн нэгнийг дахиад хайна гэхээс
Хэлсэн үг бүхэн минь уйтай
Уртаас урт хүлээлт болон үлдэхээс
Урьдын адил би айсаар л байна

Хээнцэрлэл тансагийг би амлаагүй
Хэсэг өд хэнийх байсныг ч мэдээгүй
Дурлал минь дурсамж болон хувираад
Дуусашгүй алсад хоцрох юм шиг санасангүй

Дахилт:
Уучлал гуйх шалтаг надад алга
Уйтай байхыг чинь харах хүсэл ч алга
Зүрхийг минь шаналдаггүй гэж чи санаа юу
Зүсэр бороонд нордоггүй гэж эндүүрээ юу

Хэн нэгнийг хайдаг хорвоод
Хаанаас ч юм бэ би түүнийгээ (заавал олно)2
Хэн ч намайг хайрлахгүй гэхээр
Хэний ч өмнөөс харахыг хүсээгүй

Дурлал минь дуу болон замхарсан
Дуулим хорвоод ганцаардана гэж бодсон

Дахилт

Татаж авах: