Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, November 24, 2010

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаа ч
Бусад нь яах вэ, Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсахад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Thursday, November 11, 2010

Эмэгтэйчүүдийг болон эрчүүдийг аз жаргалтай байлгахыг тулд юу хэрэгтэй вэ?

Бүсгүйчүүдэд:
1. Гэр бүл
2. Найз нөхөд
3. Нууц амраг
4. Үсчин
5. Гоо сайханч
6. Эмч
7. Сайн сонсогч
8. Сайн зохион байгуулагч
9. Сайн аав
10. Гял цал байдал
11. Энэрэх сэтгэл
12. Халуун дулаан орчин
13. Эелдэг байдал
14. Ухаалаг зан
15. Хөгжилтэй байдал
16. Бүтээлч
17. Булбарай зөөлөн байх

Monday, November 8, 2010

Яагаад хөвгүүд охидод дуртай байдаг хэдэн шалтгаан

1. Зүгээр шампунь байсан ч тэд нар гоё үнэртдэг.
2. Тэдний толгой үргэлж зөв байрлалаа бидний мөрөн дээр олоод тавьчихдаг.
3. Унтаж байхдаа тэд ямар хөөрхөн харагддаг гээч!!!
4. Арван цаг хувцаслах гэж маягладаг ч сүүлд нь тэрнийхээ хэргийг гаргадаг байдал нь.
5. Гадаа хасах 30-н градусын хүйтэн байсан ч тэд үргэлж дулаан байдаг.
6. Юу ч өмссөн хамаагүй гоё харагддаг байдал нь.
7. Та 2-н хоёулаа түүнийг дэлхий дээрхи хамгийн хөөрхөн охин гэж боддогийг мэдэж байгаа хэрнээ түүний өөрийгөө гоочлох байдал нь.
8. Ядаж байхад тэд маргалдаж байхдаа хүртэл аймар хөөрхөн шүү!!.
9. Тэдний гар үргэлж чиний гарыг олоод барьчихдаг нь.
10. Тэдний инээмсэглэл нь.
11. Дөнгөж хэрэлдчихээд утсаа харахад клипен дээр чинь түүний нэр гарч байгаа нь.
12. Чамайг цагийн дараа гэхэд ямар нэгэн юмнаас болоод ахиад маргалдана гэдгийг мэдсээр байхад "Ахиад хэрэгдэхээ болъё" гэж хэлдэг нь.
13. Чамайг түүнд зориулж ямар нэг гоё зүйл хийхэд чамайг үнсдэг нь.
14. Чамайг "Би чамд хайртай" гэж хэлэхэд үнсдэг нь.
15. Ер нь тэдний зүгээр үнсэх нь хүртэл гоё юм байна.

Tuesday, November 2, 2010

Философигүй философи

Нэгт: Хайрын илрэл; Үнсэлт
1. Гаран дээр чинь үнсэх? --- Чи ямар өхөөрдмөөр юм бэ.
2. Хүзүүн дээр чинь үнсвэл? --- Би чамайг хүсч байна.
3. Уруул дээр чинь үнсвэл? --- Би чамд хайртай
4.Чихэн дээр чинь үнсвэл? --- Би зүгээр л тоглож байна. (Нээх таалагдахгүй болов уу?)
5. Зүгээр хий үнсвэл? --- Хоёулаа ийм байдлаасаа хэтрээд яах юм бэ!!
6. Нүдрүү чинь удаан хараад байвал? --- Намайг үнс!
7. Үсээр чинь оролдоод байвал? --- Би чамгүйгээр амьдарч чадахгүй. (Гэхдээ нэг тэнэг юм шиг үсээр чинь тоглоод байвал биш л дээ. Мэдээж чамд хайртай хүн чинь учиртай оролдоно шүү дээ!)