Хэрэв зөвхөн хөл доорхоо гэрэлтүүлэх төдий гэрэлтэй манан дундуур урагшаа явбал яах вэ? гээд надаас хүн асуувал би бүдчиж тонгочоод урдахаа харахгүй байгаам чинь айдас, түгшүүр, болгоомжлол л мэдрэгдэнэ. Мэдээж тийм байж яах юм? Цааш явах замаа гэрэлтүүлчихвэл л болоо шдэ гэж хэлэх байх. Хэрэв тэгвэл өнөөх болгоомжлол, айдас түгшүүр багасна, ор мөргүй ч алга болж магад. Тэгвэл явж өнгөрөөсөн замаа эргээд харахад бас л өтгөн манан байвал яах вэ? Харъя ч гэсэн харж чадахгүй битүү манан. Цав цагаан цасан цагаан. Урд манан, хойно манан, хажуугаар бас л манан. Тэгвэл энэ ямар ч утгагүй. Зөвхөн хөл доорхоо л гэрэлтүүлчихсэн. Эрх биш яг одоо юун дээр зогсож байгаагаа л харна, мэдэрнэ. Энэ мэдээж шал тэнэг санаа байна. Ер нь төсөөлж ч чадахгүй нь. Зөвхөн өөрийгөө амьд байна гэдэгээ мэдрэхээс өөр мэдрэмж байхгүй. Ийм үед бүх зүйл утгагүй санагддийн байгааздээ?.
Баахан манан дунд явж явчаад эргээд харсан нил манан байна гэж бодъё яахав. Ой сайтай хүн бол юу юун дээр гишгэж ирснээ мэдэх л байх. Гэхдээ хүн бүр тийм санах ойтой биш учраас тухайн үед үзэж туулсан замаа мартаж санана, андуурна, хольж хутгана, мэдэрсэн мэдрэмжээ гээнэ.