Юу хамгаас мэргэн билээ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг. (Фалес)
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Search This Blog
Monday, February 14, 2011
Sunday, February 13, 2011
Хайр харуусал
МАСК продакшныхан үнэхээр энэ цагт хийгдэж буй дэлгэцийн бүтээлүүдээс хол тасархай уран бүтээлийг үзэгч түмэндээ барьж. Эхний шахуу үзэгч нь болсондоо баяртай байна. Үйл явдал энэ тэрийг нь дурдаад яахав. Ямартай ч үзсэн хүний хувьд нөгөө сэтгэл ханамж савнаасаа сагаж байна л гэж хэлэх байна. Амьдрал өөрөө баялаг болохоор тэр дунд ямар ч зүйл өрнөж болно.
Гэр бүлийн харилцаа гэдэг бол чухам эгэл найзууд шиг тийм харилцаа, бие биенээ ойлгох чадвар, сонсох хүлээцтэй байх, өөр дээрээ тусгаж харах. Энэ хамтын амьдралд юу нь юунаасаа чухал, юуг нь өнгөрөөж юуг нь барьж авах гэх мэт маш хариуцлагатай сонголтуудыг хэрхэн хийхээс гэр бүлийн аз жаргал хэрхэн өрнөх нь шийдэгдэнэ. Гэвч эцэс төгсгөлгүй түм жуман сонголтын аль нэгийг хийх зайлшгүй шаардалага гарна. Эцсийн үр дүнд үүсэх хариуцлагыг ч зайлшгүй үүрнэ......
Wednesday, February 9, 2011
Monday, February 7, 2011
Tuesday, February 1, 2011
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
Subscribe to:
Posts (Atom)