Тэнгэрт одод анивчаад
Мөрөөдлийн мөнгөн шөнө нөмөрлөө
Тэртээд гялалзах үзэсгэлэнт од минь
Миний зүрхэнд харавлаа
Зүүдэнд минь үзэгдсэн
Зүрхэнд минь үгүйлэгдсэн
Чи миний үзэсгэлэнт од
Юу хамгаас мэргэн билээ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг. (Фалес)
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Search This Blog
Sunday, May 29, 2011
Thursday, May 26, 2011
Амьдрал 2+2=4 шиг бол гоё
Дунд сургуулийн бага ангид байхдаа тоондоо мундаг гэж магтуулдагсан. Тоо гэж гоё зүйл шүү дээ. Ердөө 0 оролцоол аравхан цифр. Хичнээн ч олон оронг бичиж болно. Бас тооцоолж болно. Бүх зүйл тов тодорхой. 2+2=5 гэж хэн ч баталж чадахгүй болохоор маш хялбар. Бүүр хялбарчлаад хүрд хүртэл байна. Хүүхэд нас яг энэн шиг аз жаргалтай тодорхой хэв маягтай. Тухай бүр өөрт тэнэг санагдах зүйлс олон тохиолдож байсан ч өнөөх л 2+2=4 тоон дотор л эргэлдэж байгаан. Би аавтай хамт явна, ээж намайг цасан дээр тоглуулахгүй байна, тэнд маруужин харагдаад байхад ерөөсөө авч өгөхгүй юм гэх мэт асуудлууд 2+2=4 дотороо л эргэлдэх шиг тов тодорхой хариултуудтай. Аав чинь ажилдаа явж байгаа, цасан дээр нүцгэн тоглуул ханиад хүрнэ, мөнгө байхгүй учраас маруужин авч чадахгүй гэх мэт.
Анги дэвших тусам асуудал ээдрээтэй болж эхэлнэ. Тоо бодох томъёо хүртэл асуудалтай /(А+В)(A+B)=А*А+2АВ+В*В/ болох жишээтэй. Энэ бол үл мэдэгдэгч буюу хувьсагч гишүүн. Энэ А болон В-н оронд ямар ч тоо байж болзошгүй. Нөгөө арван цифрийн чинь аль нэг нь. Гэхдээ хэмжээг энд дурдахгүй. Хэдэн ч оронтой, хэдэн ч бутархайтай, бүүр төгсгөлгүй бутархайтай ч байж магадгүй. Гэхдээ эцсийн шийд буюу хариу нь олдоно. Тэр бол өнөөх л 10 цифрийн нэг.
Wednesday, May 25, 2011
Tuesday, May 24, 2011
Adele 21 Album
Adele-н 2011 онд гаргасан 2 дахь цомгийг нь татаж авахаар орууллаа. Дажгүй дуунуудтай эгдүүтэй хүүхэн шүү чихшиг хэ хэ.
"Зиак мань хүүхний шинэ цомгийг нь татаж авахаар оруулчихсан чинь Blogger.com-с анхааруулга ирүүлсэн байна. Тэгээд оруулсан бичлэгийг маань draft-руу нь зөөчиж. Одоо тэхээр хаанаас яаж татаж авахыг нь нууцаар зам зааж өгдиймүү яадийн. Орлого багатай маниус ч гэсэн шинэ соргог юм үзэж харж сонсмоорээшдэ. Тийм биз дээ. За тэр Ч үсгэн дээр дараад AIAX-н шээр дээр хийцэн байгааг авчина биз.
"Зиак мань хүүхний шинэ цомгийг нь татаж авахаар оруулчихсан чинь Blogger.com-с анхааруулга ирүүлсэн байна. Тэгээд оруулсан бичлэгийг маань draft-руу нь зөөчиж. Одоо тэхээр хаанаас яаж татаж авахыг нь нууцаар зам зааж өгдиймүү яадийн. Орлого багатай маниус ч гэсэн шинэ соргог юм үзэж харж сонсмоорээшдэ. Тийм биз дээ. За тэр Ч үсгэн дээр дараад AIAX-н шээр дээр хийцэн байгааг авчина биз.
Хор хаана хүрээд биднийг дуусгах вэ?
Өглөө ажилдаа ирэхдээ түгжирч бөглөрөөд явжаахад нарийн зам, хэт олон машин, соёлгүй жолооч гээл олон юм яршиг болохийн. За тэр ч яахуу нэг сонин тоо бодогдлоо л доо. 2009 онд улаанбаатар хотод 120 мянга орчим чийчаан байна гэсэн байна. Одоо чинь 2011 он. 150 бол болсон байлгүй. Нэг чийжаан өдөрт 10л шатахуун шатаажаагаа гэж бодсон чинь өдөрт 1 500 000 литр шатахуун агаарт утаа болж байна. За больёо. Энэ тоо арай нүсэр харагдаад байна. Тонн руу шилжүүлээдхий 1500тонн болжийно. За бас л арай том тоо гараад байх шиг байна. Вагон руу шилжүүлье. Нэг вагон 60тн гэж үзвэл 25 вагон. Бага сонсогдож байна уу? Уртын хэмжээрүү хөрвүүлээд үзэх үү? Нэг вагон 10мерт гэвэл 250хан метр урт вагон шатахуун. Санааг чинь амраасан сайхан мэдээ байна уу? Аа тийм нэг сайт дээр шатахуунд 260 орчим төрлийн хорт бодис байдаг гэсэн байсан.
Одоо харин эсэргээр нь грамм болон милограммд шилжүүлээд талбайн хэмжээнд шилжүүлээд үзээрэй.
Thursday, May 19, 2011
Хүрэн толгойн сүүдэр
Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дүүргээд хүүшлэнэ дээ
Хүний бага л чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хө
Алаг толгойн сүүдэр нь
Араан дагаад хүүшлэнэ дээ
Амраг жаахан чамтайгаа Сэтгэл юундаа даслаа даа хө
Ангир шувууны дэгдээхий Араан дагаад цуврана даа
Аль газрын чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хөө
Хөндийгөө дүүргээд хүүшлэнэ дээ
Хүний бага л чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хө
Алаг толгойн сүүдэр нь
Араан дагаад хүүшлэнэ дээ
Амраг жаахан чамтайгаа Сэтгэл юундаа даслаа даа хө
Ангир шувууны дэгдээхий Араан дагаад цуврана даа
Аль газрын чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хөө
Tuesday, May 17, 2011
Зүлэг тарих зааварчилгаа
Нэгэнт зүлэг энэ тэр гээд өөрөө нээх нийгмийн идэвхитэй юм шиг бичцэн чинь бас худлаа яриад суудаг хүн шиг санагдаад уналаа /нөгөө өөртөө уур хүрдэг зангаараа л..../. Тэгээд зүлэг гээч хэсэг бүлэг өвсний айрмийг хэрхэн ургуулж болох талаар ганц хоёр юм олоод уншчих гэсэн нээх ядаргаатай их юм гарч ирээд толгой өвдөх шахлаа. Альваа нэг юманд чинь гол ноён нуруу гэж байдаг даа. Тэрийг нь бариад авчихад л болоод явчлаа л гэсэн үг. Тэр нарийн технологи арга этр яриад байгаа өвгөд хөгшчүүлийн үгийг өнгөрсөн зуунд нь түр орхичих. Одоо чинь шаал өөр зуун. Тэгээд ч ямар бид алга дарам газартаа гарден марден бий болгох гээд байгаа биш. Зүгээр л энүүгээр оролдоод үз. Адаглаад гэр бүлийхэнтэйгээ хамт гац өдөр гоё өнгөрөөх боломж гээл ханцуй шамлаад ороод явчих.
Зүлэг тарих товч заавар
1. Тарих талбайн хөрсийг 20см гүн байхаар тооцож бэлтгэх /Чулуу, хог, хаягдалгүй байх ба чулуурхаг хатуу хэсгийг ухаж авч хаян оронд нь органик бордоогоор бордсон хөрс хийх/
2. Талбайг тэгшилж үрийг тарихаас өмнө 10см гүнд нэвтэрхээр услах
3. Үрийг гараар жигд цацаж тараах /1м.кв-д 40гр нормтой/
4. 0,5-1см зузаантай элсээр жигд хучих
5. Үрийг тарьсны дараагаар 5см гүнд нэвтэрхээр услах
Хэнд юу илүү сонирхолтой вэ?
Нөгөө их сүр дуулиан болоод байсан иргэний хөдөлгөөн, эсэргүүцлийн цуглаан төв талбайгаас буурь сэлгээд драмын театрын үүдэнд зусахаар шийдсэн бололтой харагдаж байна. Эсүүл би өнгөцхөн хараад юуг нь мэдэхгүй өнгөсөн ч байж болох юм.
Гэхдээ энэ миний хөндөх гэсэн сэдэв биш.
Sunday, May 15, 2011
YOU CAN SPEAK
You can speak for yourself
Oh, my love, it's over
We became two
all our lives we were living as one self
now it's over, we are two selves
Chorus
And tomorrow we'll say it was a memory
And we enjoyed our lives for a couple of days
You changed my emotions&feelings
You made me live at your side, yet far
I bore living close to you&suffered
I walked with you&returned alone
Oh, my love, it's over
We became two
all our lives we were living as one self
now it's over, we are two selves
Chorus
And tomorrow we'll say it was a memory
And we enjoyed our lives for a couple of days
You changed my emotions&feelings
You made me live at your side, yet far
I bore living close to you&suffered
I walked with you&returned alone
Утаа гаргахгүйгээр дулаахан амьдарцгаая бөмбийсөн цагаан гэртэнгүүдээ.
Яаа цаа чинь ойрд яагаад ч юм хэн хүний хэлсэн ярьсан огтоос таалагдахаа байгаад унав. Өчдөр нэг телевизээр эрхэм ерөнхий сайд үг хэлжийнаа. Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж байгаа /үнийн дүн нь нууц/ хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын утааг багасгах арга хэмжээг тууштай авч их үр дүнтэй зуух, гэрийн дулаалга хийж ард иргэддээ нийлүүлжаагаа гэнээ. За боль доо сайд аа!!! /энд ЭМНХ сайд ч хамаатай. Хамт зогсоод үг хэлж байна лээ/. Монголын ард түмэн, нийслэлчүүд бөмбөгөр цагаан гэртээ бөвийгөөд дулаанаа алдахгүй хучлагатай гэртээ, тор шиг шуудайтай нүүрсээрээ овоо хэдэн мига жоул дулаан ялгаруулаад суухаар ханиад томуу ч хүрэхгүй, Улаанбаатарын маань утаа нь багасаад ард иргэд бяд чинь уушгаа тэнийтэл амьсгалдаг болох юм гэнээ. Оффф шит.
Би бодлоо л доо. Хананы цаана тэмдэглэгээ хийчээд тэрийгээ нөгөө талаас нь нүхлэх гээд байгаам шиг ийм эргүү юм хийхээ больчооч дээ найзуудаа. Аз нь таарч тэмдэглэгээн дээрээ оносон чинь хана нь хана биш болцон байх вий тийм үү?
Цааш нь лавшруулан бодлоо.
Saturday, May 14, 2011
The Soggy Bottom Boys
Урлагийн бурхан ивээсэн нь гэдэг кинон дээр 3 гэмт хэрэгтэн сайхан гарууд оргож явахдаа нэг дуу бичлэгийн студид бичүүлсэн дуу нь өөрсдөө ч мэдээгүй байхад нь Хит прадыг тэргүүлцэн байдийн. Өөрийгөө ахлагч нь гэж боддог залуу хайртай охид дээрээ очихын тулд хамт гинжлэгдсэн байсан 2 хоригдолоо их хэмжээний эрдэнэс байгаа гэж хэлээд оргосон байдийн. Гэхдээ тэр залууд хайрт 6 охин нь юунаас ч илүү эрдэнэс байсан гэдгийг найз нар нь сүүлд ойлгоно.
YOU ARE MY SUNSHINE- The Soggy Bottom Boys
Monday, May 9, 2011
Ж.Пүрэв "Хүн чулууны нулимс" романы 2-р бүлгээс
Сэрээнэндорж эцгийнхээ энэ яриаг сонсон дуугүй баахан сууснаа бас нэгийг бодов бололтой, байшингийн тааз ширтээд, аман дотроо нэг юм гүвтнэснээ:
• Манай Монголын түүх маш том, тун сонин, ёстой л адал явдлаар дүүрэн юм даа. Манай хаад эрт цагт Хятад орныг бүхэлд нь захирч, хятад хүнийг өмнөө бөхөлзүүлж байсан гэж бодоход тун сонин байна шүү гэлээ.
• Тэр үнэн шүү. Монголын хаад умард Хятадыг эзэлснээс эхлэх юм бол 108 жил, Юан гүрнийг байгуулснаас эхлэх юм бол 97 жил, Хятад орныг бүхлээр нь захирах болсноос эхлэх юм бол 89 жил Хятад орон Монголын хаадын захиргаанд байж, Монголын хууль ёсыг дагаж байсан нь үнэн хэрэг. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй гэж Гонгор түүхэнд тулгуурлан хэллээ.
• Аа, тэгвэл Монгол улс Хятадын хаадад хичнээн жил, хэзээ, яаж захирагдаж байсан бэ, Аав аа? гэж Сэрээнэндорж асуулаа. Эцэг нь жаахан бодолхийлснээ:
• Манай Монголын түүх маш том, тун сонин, ёстой л адал явдлаар дүүрэн юм даа. Манай хаад эрт цагт Хятад орныг бүхэлд нь захирч, хятад хүнийг өмнөө бөхөлзүүлж байсан гэж бодоход тун сонин байна шүү гэлээ.
• Тэр үнэн шүү. Монголын хаад умард Хятадыг эзэлснээс эхлэх юм бол 108 жил, Юан гүрнийг байгуулснаас эхлэх юм бол 97 жил, Хятад орныг бүхлээр нь захирах болсноос эхлэх юм бол 89 жил Хятад орон Монголын хаадын захиргаанд байж, Монголын хууль ёсыг дагаж байсан нь үнэн хэрэг. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй гэж Гонгор түүхэнд тулгуурлан хэллээ.
• Аа, тэгвэл Монгол улс Хятадын хаадад хичнээн жил, хэзээ, яаж захирагдаж байсан бэ, Аав аа? гэж Сэрээнэндорж асуулаа. Эцэг нь жаахан бодолхийлснээ:
Хэн нэгэнд хаягласан хэзээ ч очихгүй захиа
Миний хийж байгаа хүсч байгаа хоёр шаал өөр. Өөрөөсөө өөр хэн нэгний сэтгэлийг шаналгахгүй гэхдээ хатуу ширүүн хүсээгүй, бодоогүй, үгүйлээгүй юм шиг авир гаргаж байгаа ч энэ нь эргээд сэтгэл зүрх, бие мах бодийг минь тарчлаагаад байна. Бодохгүй гэж хичээх бүрт улам ч ихээр бодогдож, санагдаж, бас хүсэх юм. Яасан ч хяслантай хорвоов дээ.
Нэгэн зүйл: хүн хэн нэгэнд хайраа өгөхдөө зүрхнийхээ аль нэг хэсгээс тасдаж өгдөг гэж төсөөлүүл яг миний зүрхний ихэнх тал нь алга байна. Маш сулхан, гаслантайгаар нэг л уйтгартай лугшиж байна. Чишшшш... !!!
Догшин ноён хутагтын тухай найзуудтайгаа хэсэг зуур яриад авлаа. Кинон дээр нь гардаг даа. Мань хүн гэрийн хатавчинд сууж байхдаа хэлсэн үг байдаг
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн хойморын ялгаа юу билээ
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин залуугийн ялгаа байхгүй гэдэг нь яагаад ч юм санаанд буулаа.
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн хойморын ялгаа юу билээ
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин залуугийн ялгаа байхгүй гэдэг нь яагаад ч юм санаанд буулаа.
Жаргаж өнгөрөөсөн амьдрал богинохон санагддаг..
Энэ үгтэй холбоотой нэг дууг цухасхан сонсоод өнгөрсөн санагдаж байна. Яг тэр дуу явж байх үед буюу би энэ үгийг сонсож суух тэр мөчид гэртээ ариун цэврийн өрөөндөө /аая лаг боловсон хэлсэн/ суултуур дээрээ тухлаад /жорлонд орж баалаа л гэдэг биз дээ хэзээ ийм болцийн/ биеэ засч байлаа /хүндрэх мүндрэх гэж л ярьдаг биз дээ/. Таагүй нөхцөлд тааламжгүй мэдрэмжин дунд энэ үгний утгыг гэх үү агуулгыг гэх үү хоёр навчныхаа хажуугаар алдчилгүй барьж авсан л юм даа /ямар сонин тохиолдол вээ тэр чинь/. Би бодсийн.../заа чи хэзээ ийм лаг болчоов/. Хүн аз жаргалтай, баяр баясгалантай үедээ /адерналин их ялгаруулсан үедээ гээч дээ дух минь/ цаг хугацаа, орчин тойрноо огт анзаардаггүй /нэг их ухаантан гарч ирж гэнэ хмм/. Тэр мөчид нь тухайн хүнд баяр баясал бэлэглэж байгаа тэр л зүйлээс өөр бусдыг үл анзаарах урагшаа чигтээ харсан ганц ногоон гэрэл асаалттай байдаг/тэнэг юм бичээд энэ яг шизотой болчиж/. Миний хувьд /чиний бодлыг хэн асуусийн ингэхэд/ тэр ногоон гэрлийг шарлуулчилгүй асаалттай хэвээр нь үлдээх бүхий л арга хэмжээг авах шуналт сэтгэл дүүрэн байна /чи ч угаасаа л ийм хүн дээ/.
Sunday, May 8, 2011
Эрдэнэ засгийн унага
Эрдэнэ засгийн унага нь
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй
Товуу засгийн унага нь
Товолзуулсанхан жороо шүү
Товцог толгодоор нутагтай
Тун чиг өвгөн аавтай
Нарийн цагаан замаар нь
Насны багад дөгийлөө
Ногоон толгойд нутагтай
Номхон олон дүү нартай...
Яг энэ дууг татаж авах: Эндээс
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй
Товуу засгийн унага нь
Товолзуулсанхан жороо шүү
Товцог толгодоор нутагтай
Тун чиг өвгөн аавтай
Нарийн цагаан замаар нь
Насны багад дөгийлөө
Ногоон толгойд нутагтай
Номхон олон дүү нартай...
Яг энэ дууг татаж авах: Эндээс
Бошигот зүүд
Бурхан чөтгөр хоёр миний биеийг булаацалдаад. Чөтгөр хэлэхдээ энэ орчлонд зовлонтой үлдээж шийтгэнэ чамайг гэсэн. Тэр хэлэхдээ хорвоо гэдэг бол тэнгэр газрын завсар бурхан бид хоёрын бүтээсэн хүн гээч амьтан бидний хяналтаас мултарчихаад цэвэр ариунлуу тэмүүлж буй бузар бүхний үндэс болсон гэсэн. Харин бурхан намайг өөртэйгөө хамт амар амгаланруу явахыг санал болгосон. Тэр хэлэхдээ бүх муу зүйлс сайнруу тэмүүлэх хэт их шунаг сэтгэлийнх. Түүнээс биш муу зүйлийн уг үндэс гэдэг эхлэлийн цэг гэж байдаггүй гэсэн. Яг одоогоор би хэнийг нь дагахаа мэдэхгүй байна . Тэр хоёр ч миний талаар ярилцсаар л....
гэж зүүдэлсэн.
Subscribe to:
Posts (Atom)