Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, June 28, 2011

Ану-д хүргэх захиа

Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж Монголчуудаас минь өөр хэлж чадсан үндэстэн гэж байдаг болов уу? 
Энэ насны амьдралдаа аз жаргалтай, харамсалгүйгээр амьдрах гэсэн хүсэл хүн бүрт байдагийг би дурдаад түвэг биз. Ямартай ч захидлын эзэнд энийг хүргэснийхээ төлөө би баяртай байх болно.


Охиндоо бичсэн захидал
Хээрийн зээр шиг нутаг алгассан
Хэнзхэн охин минь чамдаа
Алсын алс уулс давуулан
Аав нь энэхэн захидлыг бичиж сууна
Хамгийн сүүлд явуулсан захианд
Урьдынх шигээ хариу алга л байна
            Хадан гэрийн хаяа ойртовч
            Үр хармын сэтгэл буцсангүй
            Буурал европын хөгшинг дагаад
            Буянт-Ухаагаас ниссэнээс чинь хойш
            Хан уулын цэцэгс дөрвөнтөө ургаж хагдран
            Хатан туулын ус дөрвөнтөө гэсч хөлдөн
            Чиний минь багадаа ёолуулан гүйж байсан
            Намрын навчис дөрвөнтөө гөвөгдсөөр
Одоо өвлийн салхи хаалга тогшин
Орчлонд шинэ шинэ өдрүүд айсуй
Харин аав нь хөгширсөн байна
Хамбан дээл шигээ хуучирсан байна
Санчиг үс минь бууралтсан байна
Санаагаа гүйцэж бие дийлэхээ байлаа

Monday, June 27, 2011

Хээгүй хүн гэж хэнийг хэлэх вээээ?

Тог тоогг...
Хэн бэ?
Би байна аа!!!
Би гэж хэн бэ? Нууц үгээ хэл!
Үхсэний чинь нууц үг, наа хаалгаа онгойлго...
Ааа зөв байна ор ор :P

Tuesday, June 21, 2011

Чинийх л....

Хиах. Хүнд ер нь бусдын юм л илүү харагддаг наасан. Истой балай юм аа. Хүүхэд байхаас л авхуулаал дүүгийн тоглоом том ч юм шиг /аргагүй шдэ дүү жижигхэн би том харин тоглоом нь яг ижил өнгө нь л өөр/. Аавын аягтай хоол илүү амттай гоё харагддаг /аргагү шдэ миний аяга жижигхэн дотор нь орсон гурил л давамгай харагддаг, бусдаар бол ав адил/. Цэцэрлэгт орно нэг ширээний андын маань үзэмтэй компот илүү амттай байгаам шиг /тэр нөхөр чинь шүлс усаа гоожуулаад мангар тамшаалаад идээдаам чинь аргагү шдэ/. Хүний юм илүү харагддаг нь үргэлжилсээр..... 
Сургуульд орлоо. Бүх насаараа мөрөөдсөн /бүх насаараа гэчжээ 8-хан настай юм бээж/ дугуйтай боллоо. Минийх хоёр дугуйтай найзых гурван дугуйтай /дээр нь мордоод жийхэд ав адилхан л дугуй/. Гурван дугуй арай хурдан арай их зам туулаад байгаам шиг. Уул нь ив ижилхэн /нөгөө нөхөр минийхийг сонжоостой/. Амьдралын анхны хонх алтан босго их сургууль. Гартаа барьдаг утас нь бараг ижил /мэдээж тийм. мессеж явдаг, ярьдаг, бас нэгжгүй/. Функц нь л арай өөр. Чадамж нь бараг ижил. Найзых нөү киа

Ямий өөлгий индээ...

Хөөе тэгж ярих юм бол таанууст зориулсан дуу гэж байдиймуу. Надаа зориулаад дуу хүртэл хийцэн байна цаана чинь. Яджаахд яасан хөөрхөн индээ :P Намайг өхөөрдөөд үхэх шахсан нэг хүн байна аа. Инээдтэйн хэ хэ
За за олон юм нурших яахуу сонсоол үзнэ биз. Чихэндээ итгэхгүй байх гээд орчуулсан гэсэн. Би ямар гадаад хэл мэдэх биш :P
Гэхдээ мань хүн бол нээх надаа зориулаал ийм дуу муу дуулуулж бичүүлж этр мөнгөө гарздах нөхөр биш л дээ. Ааа гэвч хэн мэдлээ /жоохон худлаа байхдаа гэсэн байртай ярвайгаастай/. Горьдлоготой л суужээн. Яджаахд хаанахаар дуулаадаан мэдхийм алга.

Яасан ч хөөрхөн индээ
Ямий ядаргаатай индээ
Нүд ам нь бүлтэгнээд
Янзтай этгээд юмдаа....ля ля ля ля гэж шаахгүй юу :P


Sunday, June 19, 2011

Сандал дээрхи санаа амар хэвтэлт

Өнөөдөр гэртээ хүүгээ хараад сайхан амарч байна цаа хүн санаа чинь. Уул нь ирэх ажлын өдрүүдэд дээд удирдлагууддаа үзүүлэх ёстой өнгөрсөн жилийн ажлын үр дүнгийн тайлан байгаан. Хийх ёстой ч ямартай ч одоогийн байдлаар хийцэн юм алга. Харин өдөр нэг л нойр хүрээд бүгчимдээд байсан чинь арай дээрдлээ. Намайг яг одоо хаана хэнтэй байна гэж бодож байна. Хүүгээ явуулын орон дээр нь унтуулчихаад амьдардаг газрынхаа өмнөх сааданд цементэн сандал дээр түрүүлгээ хараад хэвтчихсэн байна. за за хүү сэрлээ. Уул нь сая дээшээ хараад хэвтэж байхад төрсөн мэдрэмжээ бичих гэж байсан чинь баатар энд болохоо байжийна...

Saturday, June 18, 2011

Одоогоор сонсож байгаа дуу маань энэ :P

Энэ Цэцээгийн Dis to 76, Бууз этр гээд этгээд үгтэй зарим дуунуудыг нь сонсдийн. Тэгсэн бас нэг дуу байна. Одоогоор сонссоор л...

Friday, June 17, 2011

Шидэт жагсаалт

Нэг кинон дээр гардаг даа. Хоёр тархины хорт хавдартай өвгөн нэг тасагт хэвтдийн. Нэг нь насаараа механик хийж тостой шороотой холилдож өөрийн хийхийг хүсдэг байсан тэр мөрөөдлүүдээ биелүүлж чадаагүй явсаар хорт хавдартай нүүр тулсан байдийн. Ааа нөгөө өвгөн бол мундаг баян гар аа. Хэвтэж байгаа эмнэлэг нь өөрийх нь :P Анх 16 настайдаа мөнгө олж эхлээд тэр нь таалагдаж мөнгө олох үйлсэд өөрийгөө зольсон нэгэн. Тэр хоёр нэгэнтэйгээ тааралдсанаар 3 сарын хугацаанд өөр өөрсдийн хийж үзээгүй хүсэн мөрөөдөж байсан тэр л зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж хамтдаа хийж эхэлдэг. Би бодохдоо тийм жагсаалт гаргъя гэж шийдлээлдээ. Өөрийн бодож санасан хийхийг мөрөөддөг тэр зүйлсээ. Гэхдээ хугацаа заахгүй. Учир нь намайг 85 хүрээд үхрийн маханд хахаад нирваан дүрийг олох юм гэж айлджийсийн. Би ч тэгж өндөр наслах намбагүй л этгээд дээ. Хүүхэд нохойн доог болох биз. За тэр ч яахуу өнөөх жагсаалтаа сайн бодож байгаад гаргаад авчъя. Олон шалдар булдар зүйл оруулахгүй. Онц ноцтой, сонирхолтой, боломжтой тийм зүйлс. Тоо хэмжээг нь ч гаргахгүй. Ямартай ч хийхдээ л хийхээр зүйлс....

Thursday, June 16, 2011

Пөөөөх сда зөнөг юм бээшдэ

Байрны гадаа явжийсан чинь хорь гаран насны гурван залуу суужийна. Янз бүрийн л юм ярьж нилээн суусан бололтой намайг дэргэдүүр нь өнгөрөх үед өндийцгөөж байсийн. Нэг нь нөгөө хоёрыгоо бодуул хүүхэдтэй юм шиг байгаан. Жоохон яарах аядаад мань харилаа хүү дээрээ очъё гэсэн чинь хамт явсан нэг нь асуужийна "Танай бацаан чинь одоо хэдэн сартай билээ?", залуу хариулжийна хоёр ой хүрэх гэж байгаа шдэ гэсэн чинь өнөөх асуултын эзэн "Пөөөөх сда, зөнөг юм байна шдэ" гэсээр дуу нь холдоод алга болсон.

Хэл яриа гажуудлаа ч хүүхэд хөгшдөө хамаа намаагүй дуудах нь таалагдсангүй...

Wednesday, June 15, 2011

Олон орны хэлээр

Би чамд хайртай - Монгол
I love you             - Англи
Ek is lief vir jou     - Африк
unë ju dua           - Албани
أحبك                     - Араб
Ես սիրում եմ քեզ - Армени  
я цябе кахаю    - Беларус
Обичам те       - Болгар
愛你          - Хужаа
Volim te         - Хорват
Jeg elsker dig - Дани
i love you - Голланд
Ma armastan sind - Естони
Mahal kita - Филиппин
Rakastan sinua     - финлянд
Je t'aime     - Франц
მე შენ მიყვარხარ   - Гүрж
Ich liebe dich   -  Герман
σ 'αγαπώ   - Грек
אני אוהב אותך   - Еврей
मैं तुमसे प्यार करता हूँ   - Энэтхэт
szeretlek    - Унгар
Ég elska þig - Исланд

Солиорлын түвшин нэмэгдсэн....

Хүсэхэд хясахаар инээж байгаад уйлж байна. Ууж байгаад согтохоороо шууд дуулж байна. Идэж байгаад араас нь бөөлжмөөр болохийн. Нойрон дундаа хүртэл эсэн бусын юм бодохын. Нэг мэдэхэд л шал өөр газар алхаж байхийн. Хүнтэй ярилцаж байхдаа унтаад байхийн. Зурагт үзэж байхдаа юу ч олгохгүй юм. Тамхийг асаахаар ишинд нь хүртэл сорцон байхийн. Цонх харахлаар л хагалмаар санагдахийн. Урд алхаж байгаа хүнээ өшиглөөд унагачихмаар ч юм шиг. Дугуй унаж яваад дээрээс нь шууд үсэрчихийн. Гэнэ гэнэ хуруугаа хөхчихсөн байхийн. Бие засчаад усаа татахгүй явцан байхий. Транс хөгжмийн аянд зохиолын дуу дуулаад байхийн. Орой бүр хамрын үзүүр хонго хоёр загатнахын. Кофе уухлаар халбагаа мартаад идцэн байхий. Хөгшин хүн харагдуул цочоомоор ч юм шиг. Нялх хүүхэд харагдуул тоглоомыг нь булаамаар ч юм шиг. Дэлгүүрт ороод мөнгөө өгөлгүй юм хумыг нь задлаад идцэн байхийн. Чихний шөрмөс үе үе татаад байхий. Гоймонтой цуйван л их таалагдлаа даа....

Thursday, June 9, 2011

Тоглож байгаа

Цаадах чинь гитар митар тоглож сурна гэж бодохоос цаашлахгүй удаж байна. Бараг л тав зургаанзуун хоног бодож байх шиг байна /гэхдээ тасралтгүй биш л дээ/. Өнөөдөр Гүүгл найз харин догь Tåmplate-тай болчиж. Дарж марж баахан сонжиж байгаад Youtube дээр бичлэг нь байсан Crazy guitar-г санав шдэ. Тэрийгээ олж аваад жоол дарлаа /дарлаа ч юу байхав даа кейбордныхоо коновкийг товшлоо/. Шар хөдөлгөсөн зэвүүн тоглоом байна. Үзээд алдуул алдаарай. Би лав тоглоомонд нугасгүй ч юм байх, эвсэлтэй ч юм байх эхний тоглолтоор хамгийн эхнийх дээр нь 3251 оноо авчаам чинь :P За тэгээд нэг гамгү тоглодог болохоороо бичлэгээ оруулна гэж бодоодаагаа /ахиад тав зургаанзуун хоног бодчуул яанаа чихшиг/.

Хайрлах л байсан хайр

Дуучин Сарантуяагийн дуулсан "Хайрлаж болох л байсан хайр" нэртэй нэг дууг найз маань олж өхийг хүссийн. Уул нь ч би нэг сникерсийн өрөнд ямар ч буруу үйлдэл хийгээгүйнхээ төлөө уначихсийн. Тэрний төлөө дуу олж өгөх хэцүү даалгуур аваад нэг хайж үзсэн боловч Хүнсанаа олоогүй /царцаа Намжил нэг удаа баригдсангүй/. Хоёр дахиа хайгаад дууных нь үгийг оллоо. Тэгсэн харин Болор-Эрдэнэний блогоос уншиж байсан "Өөрийн хөрөг" нэртэй бичлэгээс сэдэвлэсэн дуу юм байна. Бас хараа муутай ч нүдээрээ дамжуулж зүрхээрээ умшиж байсан тэр бичлэгийг энд буулгъя.


  
Тэгэхэд би инээж байсан уу? 
Тэр чинь худлаа. Цаанаа их ууртай байгаа нь тэр.
-“Сайн уу” гээд гар сунгасан уу ?
Сайндаа ч биш чамайг таниагүй юм.
-Өө, бүр дуугаралгүй өнгөрчихсөн үү?
Гайхах хэрэггүй ээ, би мэдэж л байсан.
-Ууж наргиад дуу дуулсан уу?
Үгүй ээ, би уйлж байсан юм.
-Шарыг чинь малтаж, хэрүүл өдсөн үү?
Шаналах хэрэггүй, би айж байсан.
-Ихэмсгээр ярвайж харагдсан уу?
Инээмсэглэж байгаа ёр нь тэр.
-“Уулзъя” гэхэд чинь зугтаачихсан уу?
Тэнэг л байна даа чи.
Уг нь би дуртай л байсан юм.

Tuesday, June 7, 2011

Монгол ардын үлгэр

Монгол улс Манжийн дарлалд нухлагдан байсан хүнд хэцүү цагт гэнэ. Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ. Хаандаа тоогдохыг хүссэн ихэрхүү түшмэл Монгол нутгийн Цагаан уулыг эзэмшил газраа хэмээн өмчлөхийг оролдож, ичгүүр сонжуургүй аашлах болжээ. Үүнд эгдүүцсэн Халхын мэргэн То Ван:
- Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа. Хэрэв танай манай хоёр айл хөрш болон амьдрахад хүрвэл манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй л байх шүү гэжээ.

Wednesday, June 1, 2011

Хамтдаа байвал болох уу?

Наддаа чи минь нар сар тэнгэр гэж би худлаа хэлж чадахгүй нь уучлаарай
Чамгүйгээр байх хэцүү чамайг мартаж чадахгүй болсноо би
Зүрхэндээ мэдэрч байна хонгор минь
Чи миний зүрхний тал тийм болохоор би зүрхээ хуурч чадахгүй нь бусгүй минь
Үнэнээ л хэлье
Аз жаргалтай мөчүүд амьдралд олон байвч
Гуниг зовлон таарах үед гараас чинь хөтлөөд хамтдаа байвал болох уу
Хариулаач дээ надаа хамтдаа байвал болох уу
Жаргал зовлонг хамт туулж ганцхан чамтайгаа амьдармаар байна болох уу
Итгээрэй

i'm Sam

I am Sam (New Line Platinum Series)Энэ киног уул нь өмнө нь хэд хэд үзсэн л дээ. Гэхдээ өчдөр үзэхэд яагаад ч юм өмнөхөөсөө илүү сэтгэгдэл үлдээх шиг боллоо. Хайр гээч зүйл хүн ямар байхаас үл хамааран бүгдэд л байх ёстой зүйл гэдгийг харуулсан кино. 7 настай охиныхоо оюуны чадавхиас давж чадахгүй ч түүнийхээ төлөө бүхнийг хийж хайрлаж чадаж байгаа аавын тухай өгүүлдэг.