Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу хийслээ дээ
9 сарын 1 боллоо
Ерөөсөө бид нар хийслээ дээ
Номхон морь хийслээ дээ
Номтой цүнх хийслээ дээ
Аав ч хийслээ, ээж ч хийслээ
Ерөөсөө бид нар хийслээ дээ...
Юу хамгаас мэргэн билээ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг. (Фалес)
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Search This Blog
Wednesday, August 31, 2011
Инээд /инээхэд учир байна бас/
За та нар наад инээд ханиадаа олигтойхон байлгахгүй бол инээдээр чинь чамайг дүгнээд ядаргаа болгож байна шүү цаана чинь. Миний дүгнэх яахуу дүгнэснийг нь л үзүүлэхэд хангалттай биз. Англиш сурч байгаа болохоор сабтайтл-тай нь оруулахаас ооооххх еээс /ohh yes/
Үртэй хүний жаргал
Төрмандахын "Аавдаа очоорой" гэдэг дууг сонсоод аавыгаа маш ихээр хайрлах сэтгэл төрсөн. Эцэг хүн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг ч мэдэрч хүүгээ маш их саналаа. Ажлаа тараад очихын хооронд шүү дээ хэ хэ
Би юу бодсон бэ гэхээр аав минь миний төлөө үргэлж л санаагаа чилээж, сэтгэл нь зовинож байгаа даа гэж бодсон. Саяханы нэг өдөр санааг нь зовоож хэсэг үймрүүлээд ч авсандаа харамслаа. Эцэг хүний мэдрэмжийг бүх бие сэтгэлээрээ мэдрэхлээр сайн явж баярлуулахсан л гэж бодогддийн байна. Эргээд би ямар үед аз жаргалтай байх вэ гэхлээр хүүгээ сайн хүн болгочихоод сайн явааг нь л харж баярлан суух.
Сайн явж аавыгаа баярлуулъя
Tuesday, August 30, 2011
Turmandah - Aavdaa ochooroi (Lyric)
Үг. Баянмөнх Ая. Бямбабаяр
Дуучин МУСТА Э.Төрмандах
ААВДАА ОЧООРОЙ
Навчис шарлуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Насны шувуудын далиар сүүдэр тусчих вий дээ
Алсхан холын чандаас чиг
Амжуулж нэг л очоорой доо
Алагхан үрээ үнэрлээд насаа нэмэх ч билүү дээ
Жаахан гуниглуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Жамын шувуудын ганганаанд хяруу уначих вий дээ
Хоног хоногоос өрсөөд яарсаар нэг л очоорой доо
Хонгорхон үрээ үнэрлээд үрчлээ нь цөөрөх ч билүү дээ
Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо
Алсыг харуулдуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Аянч шувуудын нулимсанд сэтгэл нь жиндэх вий дээ
Эгшин хормыг умартан саатаж нэг л өнжөөрэй дөө
Энхрий үрээ хараад элэг нь дэвтэх ч билүү дээ
Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо
Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо
Татаж авах: Аавдаа очоорой

Monday, August 29, 2011
Чи шударга бус. Намайг зовоохгүй гэсэндээ явахдаа, чамгүйгээр намайг яаж зовохыг бодоогүй. Чи шударга бус. Өөрөөсөө өөр нэгнийг хайрлаарай гэж үлдээчихээд, өөрөөс чинь өөр хэнийг ч хайрлаж чадахгүйг бодоогүй.
Чи шударга бус. Намайг жаргалтай амьдруулах гэж орхихдоо, чамгүй бол хэзээ ч жаргалтай байж чадахгүйг бодоогүй.
Чи шударга бус. Өөрийгөө мартаарай гэж үлдээхдээ, зүүдэнд минь орж ирэхээ бодолцоогүй.
Чи шударга бус ..,

Copied From Ollie
Sunday, August 28, 2011
Сар
Саруул шөнийн чимээгээр чи айсуй
Ороод ирэх чинь нэгийг бодуулах юм
Сар чамайг миний өрөөнд явахыг
Огторгуй мэдчихээд дуугүй өнгөрөх юм
Хаана ч явсан чи намайг үргэлж дагасаар
Харгуй бүдэг замыг минь гэрэлтүүлэн гийлүүлэх юм
Шөнийн харангуйг чи шингээхдээ
Дэлхийг нарнаас ч дутахааргүй гийгүүлнэ
Сайхан туяанд чинь би баясан хөөрч
Хоосон ч гэсэн дулаан өрөөндөө ороод
Сэтгэл дотно мишээлийг чинь ширтэн
Хосгүй нэгэн дууг чамд зориулан

Холын тэртээд намайг дуудах юм

Thursday, August 25, 2011
Энэ дуу та нарт таалагдана. Би мэджийна
Энэ дууг яг одоо плэйлистдээ оруулчлаа. Та нарт таалагдаж байвал татаад аваарай. Надад бол таалагдсан.
Lyrics to Freebirds :
What do you want me to feel
What you want me to feel my love
I just don't know
I just don't know
Be free if you wanna
Be free if you wanna
Be free my love
It hurts me so
It hurts me so
Freebirds fly away
They just don't stay
They just don't stay
Freebirds fly away
They just don't stay
They just don't stay
What do you want me to say
What you want me to say my love
That I don't care
That I don't care
Lyrics to Freebirds :
What do you want me to feel
What you want me to feel my love
I just don't know
I just don't know
Be free if you wanna
Be free if you wanna
Be free my love
It hurts me so
It hurts me so
Freebirds fly away
They just don't stay
They just don't stay
Freebirds fly away
They just don't stay
They just don't stay
What do you want me to say
What you want me to say my love
That I don't care
That I don't care
Wednesday, August 24, 2011
Компанит засаглал
Өнөөдөр Монголын залуучуудын холбооны 90 жилийн ойн баяр болж байгаан байна. За тэр баяр наадам хөл хөөр ч яахуу? Би тэс өөр юм бодсийн. Тэрийгээ бичмээр санагдаад.
Төрөөс Монгол залуусаа дэмжихийн тулд ямар нэг хэмжээний төсөв хөрөнгө баталж өгдөг болуу? Тэр төсөв нь хэр их хэмжээтэй байдаг бол? Хэрэв ямар нэг хэмжээтэй байдаг бол юунд зарцуулагддийн бол? Зарцуулсан үйл ажиллагааг нь би мэдэх билүү ингэхэд этр асуултууд гарч байна л даа. Би чинь бас нэг улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовж, урдахаа л сайн хийжийвэл оруулж байгаа нэмэр маань энэ гэж бодож явдаг хүн. За энэ ч бас яахуу.
Аль дээр үед /ноднин ч билүү/ тус холбооны даргыг холбооныхоо байрыг түрээслээл, онц хийсэн юмгүй суужийдаг гэж нэг ямар ч билээ сонин дээрээс харжийсийн. Хөгшчүүл, эсүүл ирээдүйнхээ төлөө ямар ч зүйл хийгээгүй, ямар нэг зүйл хийж чадахгүй хүмүүс залуу хүн бол эрч хүчтэй, болгож бүтээх эрмэлзлэлтэй байх ёстой гэж худлаа шөвөгддөг гэж боддог. Харин тухайн цаг үедээ ямар нэг зүйл хийж олон нийтэд танигдсан, эсүүл танигдсан гэж боддог /гэхдээ эхний нөхдөөс арай дээр хийж бүтээсэн үзүүлэлттэй/ хөгшчүүл бол наадхыг чинь тэгдийн, ингэдийн, миний үед тэгдэг байсан, тийм л байх ёстой ч юм уу нэг тийм одоогийн орчноо мэдрэхээ байцан, техник технологийн дэвшил гэж ямар агугаа юм гарч ирчээд бүхнийг зохицуулж өөрчлөөд байгааг мэддэггүй гарууд мэдмэрдээд өнөөх залуусаа сонин байдалд оруулаад байгаам шиг санагддаг. Яг энэнтэй адилханаар би энэ төр засгийг харж байна. Худлаа удирдамж зааварчилгаа, чиг үүрэг гэж цаасан дээр буулгаж дарамталчаад бусад зүйлийг нь хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй л байгаа байхгүй юу. Өнөөдүүл нь яджаахд мөнгө босгох аргаа олцоо. Элдэв хангайн шагнал урамшуулал олгож зохицуулах санаатай. Өөр аргаа олохгүй байгаам чинь тэдний буруу биш. Тэр шагналыг нь авч байгаа манай ажлын дудка мудка бол бас л хөөрцөн.
Миний үзсэн хүүхэлдэйнүүд
Eros Ramazzotti - Greatest Hits-2002 /Album/
1963 онд төрсөн харахад наснаасаа залуухан энэ Итали эрийн цомгийг хүргэхгүй бол зүгээр сууж чадахгүй нь. Сонсоод үзнэ биз. Ер нь бол угаасаа бараг дууг нь сонсож байгаагүй хүн байхгүй биз.
Monday, August 22, 2011
Roy Orbinson - King of Hearts album
Бас л хайрын дууч нэртэй дуучин бол яахийн аргагүй Roy Orbinson. Түүний дуулсан Pretty woman дууг нь Elvis Presley дуулсан гэж саяханыг хүртэл бодож байлаа. Гэтэл онгироо имижтэй догь нүдний шилтэй хижээлдүү насны эр дуулсныг хараад жоохон гайхсан. Цаанаа л нэг аядуухан аятайхан хэмнэлтэй дуунуудтай юм билээ. Миний хүү энэ дуунуудыг нь сонсох дуртай байдийн. За олон үгээр яахуу. Мань хүний King of Hearts цомгийнх нь дуунуудыг татаж авахаар орууллаа.
Та минь миний блог этр таалагдаж маалагдуул, эсүүл санал сэтгэгдэл байгуул нэг сээгий мээгий үлдээчиж байгаач. Нээх гуйгаадаах нь ч хаашайн. Гэхдээ хэн орж ирж юу хийдгийг нь мэдмээрээшдэ.
03 We'll Take the Night Roy Orbison King of Hearts /надаа их таалагддаг/
Сүүдрэвчинд болсон яриа (өгүүллэг)
Нар ташжээ. Зуны өдрийн бүгчим халуун ашгүй нэг нугарч, оройн сэвэлзүүр салхи үе үехэн намилзах нь үдшийн сэрүүн мөдхөн ирэхийн дохио. Яг л энэ мөчид би ажлаа таран гэрээдээ алхдаг маань бараг ёс гэмээр болчихож. Заримдаа учиргүй яаран алхана. Харин заримдаа энэ тэрхэнийг харсан шиг бодолд автан гэлдрэх нь ч бий. Өнөөдөр тийм өдрүүдийн нэг бололтой. Яаралгүйхэн алхсаар бараг л зам дээр шахам таардаг нэгэн сүүдрэвчинд ирлээ. Үүгээр явах тоолонд хэдэн хөгшид юугаа ч юм ярилцан, бумбаралдан сууцгаадаг юм. Өнөөдөр харин алга. Сүүдрэвчинд оров уу, үгүй юү насан туршийн найз мэт болсон өнөөх муу үмхий тамхиа асааж, ойрын найрд татаагүй юм аятай шуналтайхан хэд гурав сорлоо. Сорох ч гэж дээ бараг л хөхөх юм даа. Сэв сэв салхин шанхны хэдэн үсээр оролдоод таатай санагдах тул навсгар хар цүнхээ хажуудаа шидчихээд гэдийж авлаа. Гэдэс жаахан хонхолзож байсан ч тэр одоо надад хамаагүй мэт. Хүний сэтгэл гэдэг угаасаа л сонин юм хойно доо. Юм бүхэн сайхан санагдах аж. Сайхаан, сайхан . . .
Гэтэл гэнэтхэн нүдний үзүүрт нэг юм дэрвэх шиг болоход өөрийн эрхгүй тэр зүг харвал урт хормойтой, нимгэн цагаан бошинз өмссөн бүсгүй гунхан, гунхан манай сүүдрэвчинд ирэх нь тэр. Бүсгүй ч бас халууцаж буй нь илт. Өрөөсөн гараараа нүүрээ сэвнэ. Нүүрэндээ арай л том юмуу даа гэмээр том хар нарны шил зүүж, үсээ сулхан боожээ. Бүсгүй хүний зуны хувцас гэдэг адын эд юм хойно нарны туяанд цаанаа нэг аятайхан харагдана. Аятайхан бүсгүй гэдэг чинь нэгэн бодлын харах нүдийг баясгасан байгалийн нэгэн уран тансаг үзмэр л гэсэн үг. Бас тэгээд үнэгүй. Эр ухаантай юм болохоороо түүнийг харахгүй байж чадсангүй. Үгүй ээ тэгээд бас учир зүггүй гөлрөөд байж болохгүй юм. Хий дэмий л хулгайн нүдээр хяламхийж суух. Гэтэл түүний утас гэнэтхэн дүнгэнэв. Ядаж байхад яасан сүрхий дуутай юм. Цочсондоо эгээтэй л огло харайсангүй. Одоо ч хүн болгон утастай болсон хойно цочиж барьдаг миний л муугийх л даа. Бүсгүйн уран цагаан хуруугаараа утсаа дэмнэх төдийхөн барих нь юутай ч зүйрлэмээр юм дээ. Тэрээр
- Айн . . . гэж хөндийдүүхэн дуугарч байна. Бодвол цаанаас нь нэрийг нь асуусан байх л даа. Миний бодсон зөв гэсэн юм шиг тэр

demis roussos albums
Хайрын дууч, алтан гургалдай хоолойт дуучин Demis Roussos-н дуунуудыг хүүхэд байхдаа л сонсдог байсийн.
Миний ор чинь яг цонхны дэргэд. Тэгээл хаанаас ч юм аав маань л олж ирсэн байх даа, мань дуучны нэг кассетийг олоод ирсэн. Бүхэл оройжингоо зүгээр л бүрэнхийгээс од түгээд эргээд үүр хаяарах хүртэл энэ дуунуудыг сонсож хэвтэж байсан үе санаанд орлоо. Цаанаа л нэг сэтгэлд ойрхон байна шүү. Миний муу улаан хөгжим ч их л ганган байж дээ. Сүүлд нь гэдэс доторыг нь уудлаад дипүзер энэ тэр нэмж мэмээд утгыг нь алдуулаад дуусгасан даа чааваас.
Лаг гоё армаанчиг зүйл ярьж эхэлснээ хөгжимний гэдэс дотор ухсан этр шал хоррор юм яриад дуусгалтай нь биш энэ яриаг. 5 цомгийг нь олж авснаа хийчий. Сонирхоно биз. Аав ээждээ бичиж байгаад бэлэглэчих.
Баярлахуйц бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. :D
/Хайртай улаан хөгжимнийхөө гэгээн дурсгалд зориулав/
/Хайртай улаан хөгжимнийхөө гэгээн дурсгалд зориулав/
Thursday, August 18, 2011
Аз жаргал гуйлгачин шиг
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Гэрэл
Та нар гэрэл яаж асдагийг мэдэх үү?
5-р ангид физикийн хичээл дээр цахилгаан цэнэг гэдэг сэдэвт энэ тухай үзэж байсан. Нэмэх болон хасах цэнэгүүд бие биедээ татагдах мөргөлдөх үйл явц хэдэн мянган удаа давтагдах үед бидний мэдэх чийдэн асч гэрэл цацруулдаг. Хоёр ижил цэнэг хэзээ ч нэг нэгэндээ татагддаггүй. Өөрөөр хэлбэл аль нэг цэнэг нь дангаараа юу ч болохгүй. Би бол ямар ч зүйл байгалийн хуулиас зөрдөггүй гэдэгт итгэдэг хүн. Юунд ч тэр байгалийн хууль үйлчилдэг гэдгийг би тодорхой жишээ гаргаад тайлбарлаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Миний бас нэг ярьдаг зүйл бол аз жаргалтай гэр бүлийн харилцаа. Ямар гэр бүл аз жаргалтай оршин тогтнодог вэ гэхээр нөгөө нэгнээсээ гарч байгаа цэнэгийг өөрийн цэнэгтэйгээ нэгтгээд гэрэл цацруулж чаддаг тэр л өрх гэрийн харилцаатай нь.
Нөгөө талаас нь бас бодож байгаад нэг буулганаа.
Tsetse feat Gambeat - Ханьдаа би хайртай
Заяаны хань зам дээр гэдэг энэ үг чинь биелсэн шүү дээ
Салах гэж биш ханьлах гэж чамтайгаа би нийлсэн шүү дээ
Сайхан амьдралд садаа болно хааяа хэрүүл уруул
Санах нь тодорхой шүү дээ сайхан харцаа битгий буруул
Angelina Jolie биш бол араар чинь би үл тавина
Бусдын үг бол сонин биш
Хариу нэхээгүй хайр
Нэг настай байхад чинь тэр чамайг хооллож, усанд оруулна
Хариуд нь чи шөнөжингөө уйлж, цурамхийлгэлгүй хонуулна
Хоёртой байхад чинь явж сурахад чинь тусална
Хариуд нь чи хаашаа хамаагүй гүйж алга болчих гээд сандаргана
Гуравтайд чинь амттай хоолыг янз янзаар нь хийж өгнө
Хариуд нь чи ширээгээр нэг асгаж хэрэг тарина
Дөрөв хүрэхэд чинь өнгийн харандаа авч өгнө
Хариуд нь ханын цаасаар нэг эрээчиж, бэлэг барина
Тавтай болохоор чинь гоё хувцас өмсгөөд баярт дагуулж явна
Хариуд нь хувцсаа шавар туучиж мялаана
Зургаа хүрэхэд тэр эрдмийн өргөөнд дагуулж очно
Хариуд нь чи орохгүй гэж урваганана
Долоотой болоход бөмбөг авч өгнө
Хариуд нь чи хөршийн цонхыг хагалж чихийг нь халууцуулна
Наймтайд чинь чамд төрөл бүрийн тоглоом авч өгнө
Хариуд нь энэ биш тиймийг авах байсан гэж ундууцана
Есөн настай байхад чинь төгөлдөр хуурын хичээлд явуулна
Хариуд нь чи хичээлээ давтахгүй залхуурна
Tuesday, August 16, 2011
Мон Та Реп - Тэнгисийн эрэг дээрхи 247 /with lyric/
Үүлтэй тэнгэрээс буусан үзэсгэлэнт охин минь
Чамайг харснаас хойш өр зүрх минь өвдлөө
Эдгээж өгөөч зүрхийг минь далайн ёроолоос ирсэн гүнж минь
Дэндүү хөөрхөн охин минь эдгээж өгөөч зүрхийг минь
Хөвж явсан онгоцыг газарт живүүлж хөлгүй далайг хөлтэй болгож
Гэрэлт хөөрхөн царай чинь гэнэхэн сайхан сэтгэл чинь
Хэлэх уяхан үгс чинь холын холоос сонсогдоно хайрт минь
Би тэр үеийг
Би мартаж чадахгүй холдон одсон дүрийг чинь мартахгүй баяртай гээд салан одохдоо бардам зам дээр унтраая
Бид хоёрын сууж байсан тэр далайн эрэг дээр сэтгэл зүрхээрээ ганцаардан би
Баяр гунигийг минь хуваалцах далайд гунигт сэтгэлээ ярьхад
Тэр үед чи дандаа түүнтэй хамт байсан
Ганцаараа юунд ирснээ яриач гэж далай надаас асуулаа
Хоёр биенээ бид хайлан энхрийлдэг байлаа
Хорвоод биднээс өөр жаргалтай хос байгаагүй
Хархан нүдэт түүнийхээ намирах үсийг
Зүүдэндээ энхрийлэхдээ
Үнэнч хайрыг минь тэр зүрхээрээ мэдрээгүй
Үгүйлсэн үгийг минь тэр сонсоогүй ч
Харуусал тайлах үгийг чихэнд минь шивнэлгүй холдон одсон
Monday, August 15, 2011
Дайн ба Энх - Залуу насанд /амьдралд ам гарч болдоггүй юм/
\Амьдралд ам гарч болдоггүй юм\
Атархан залуу нас хичнээн хөөсрөвч амьдрал хэмээх хүчит тракторийн анжсин доор хагалагддаг юм . Халдашгүй дархан гэсэн хөрсийг чинь хага ярж орчлонгийн үнэнийг цацдаг юм. Хаш миний цахиур шиг идэрхэг зүрх чинь хайлсан тугалга болж халбаганы аяар бөмбөрдөг юм Хорвоо биднийг өөрийнхөө халбагаар (хорь халбагадана уу? хоёр халбагадана уу?) Ямар ч атугай дуустал нь шавхдаг юм яаж ч чадахгүй шүү дээ битгий ам гар Залуу цагийн ууган өглөөдөд зангирсан биеэр халуун цусан буцалж Ойшоож хэнийг хайхрахгүй юуг ч өрөвдөхгүй орчлонг бүхлээр нь шоолж нулимах үе байдаг юм Залуу сайхан бие аав ээжийн бийд саран тивийн далдуу мод шиг цэцэглэж нүд бүхнийг хужирлаж хувцас бүхэн зохиж (тиймээ) нүгэл бүхнийг гүйцээхсэн гэж донтож явах үе байдаг юм

Sunday, August 14, 2011
Доголдол
Доголдол.
Үгийн үндэс нь догол = хувил, бусдаас ялгаатай ирмэг, ямартай ч хавтгай, хэвийн зүйлээс тэс өөр болохоор ялгасан нэг үг. Яагаад үг гэж? Үг чинь өөрөө утга агуулдаг.
Харин утга гэдэг үгийн учрыг би сайн олохгүй байна. Ямар нэг зүйлийн эцсийн үр дүн, эсвэл хэн нэгэнд яаж ойлгогдохоос хамаарч утга гэдэг зүйл чинь хувьсаад байгаам шиг. Асуудалтай юм аа энэ утга чинь өөрөө. Би уул нь "Амьдрал баялаг болохоор" гэж хэлдэг. Гэтэл тэр баялаг чинь сайн муу нь холилдцон ялгаж салгахын арга алга. Миний утгагүй чиний утгатай тэнцүү, хэн нэгний утгагүй миний утгатай тэнцүү. Тэнэг их ядарч байнаа.... /доголдоод байна би/
Зохицохгүй зүйлийг зохицуулах гэвэл зовлон болно....
Thursday, August 11, 2011
Амьдралд тавтай морил дуунууд
Энэ коно миний төдийгү олон хүний амьдралд инээд бэлэглэж байгаа болуу даа. Дуунууд нь таалагддийн. Орой бүр сонсоодаахаар ч тэр юм уу бараг л жоохон хачирлуул энэ дуунуудыг нь сонску бол л унтку шахам болкоодээн гэж шаахгүй юу :P
За тэр яахуу хэдэн дуунуудыг нь татаж авахаар орууллаа. Эх сурвалжууд нь энд тэндээс. Саяханы анги дээр нь нөхөр Болдоо учиргүй дурлаж этр. Дуу зохиож этр. Өнөөх нь Сидимен /CD man/ нэрээр алдаршиж од мод болоод жастин бейбэр шиг залуу этр гэж хэлэгдэж этр. Дотроо бол мань хүн мангар дуртай байгаа /гаднаа бол худлаа малийж этр алаа хаясан/. Тэр дуу нь таалагдаад. Олдку багахан зовоолоо. Гэхдээ манай Монголчууд энэ интернэт гэгчийг бас л сайн ашигладагийн хүчинд олсоон олсон. За дуунуудаа нэрээр нь татаад авна биз.
Хүний төлөө санаа тавих хэрэг байгаан болуу?
Сая микронд нэг залуу өөдөөс хараад сууж явсийн. Мань хүн утсаар ярьж байна. Спикернийх нь дуу илт чанга. Цаад хүнийхээ яриаг сонсох гэж мэрийдгийх нь илрэл ч байж болохийн. Би таашгүй. Гэхдээ өнөөх чинь утсаар ярихдаа спикерлүүгээ хандаж буюу микрофон барьж байгаам шиг ярих юм. Миний ойлгож харснаар бол утасны мик нь доод хэсэгтээ л байдаг санагдахийн. Цаад хүн нь байсхээд л айн айн л гээдээн. Би сүүлдээ цаад хүнийг нь өрөвдөөд ч гэхиймүү эсүүл өөрөө тэрийг нь харах ядаргаатай санагдсан ч гэхиймүү "хөгшөөн утасны мик чинь доороо байдийшдэ" гээд хэлцэн чинь нүд нь улалзаал харцаараа цавчихнээ нааг. Би ч яахуу нөгөө солонгос кинон дээр гардаг шиг шууд нүүрээ буруулж, далдирч этр. Чимээгүй суужийсан чинь мань хүн өөрийг нь эвгүй байдалд оруулчлаа ч гэж бодсон уу, эсүүл мэдкүдээ /арай ч тэгээгүй байх/ бантсан уу "хөөш ер нь чамд ямар хамаатайн" гэжийна. Би яахав дээ чимээгүй суугаадээвэл асаад унана гэж бодоод "хөгшөөн утасны чинь төлбөр л их гарах байх даа. Эсүүл цаад хүний чинь төлбөр ч юм уу" л гээд аваа хаясан. Би чинь жижкен биетэй туниагүй юм чинь тэр залуу намайг дэлсээд авуул нөгөө люмино-н дуун дээр гардаг шиг "булиа залууд цохиулсан гэхэд овоо доо би дэмий тэнэжийна" гэдэг шиг л юм болуул их юм байсан биз. Аягү бол мань хүн намайг дээрээс гадаш шааж байгаам шиг цохиул би ч өнгөрсөөн өнгөрсөн. Ер нь таних мэдэхгүй хүнд хамаа намаагүй туслах гэж оролдуул нөгөө гарын үсгийг нь авах гээд зодуулсан гэдэг шиг юм болохийм шиг санагдаад. :P
Ухамсар
Бусдын мянган алдааг олж харснаас өөрийнхөө нэг гэмийг ухамсарлах нь танд ашигтай, өрөөл бусдыг гоочиллоо гээд эв найрыг бусниулах, хагарал зөрчлийг нэмэхээс цаашгүй. Тэднийг байгаагаар нь хүлээж ав. Бусдын тухай ярих гэвэл сайн сайхныг ярьж бай. Хэн нэгнийг доромжлох гэвэл амаараа дүүрэн баас үмхэж байна гэж төсөөлөх нь муу зуршлыг чинь тас цохих үр дүнтэй арга юм.
14-р далай лам айлджээ
Wednesday, August 10, 2011
My rose
Цаг хугацаагаар элээж урсдаг энэ хорвоод шинэ зүйл эхэлж байх тэр агшинд ч гэсэн зарим нэг зүйл түүх болон мөнхөрч, ямар нэг зүйлийн эцэс нь өөрөө бас л ямар нэг зүйлийн эхлэл болжийдог. Богинохон боловч маш ихийг мэдрүүлсэн энэ киног үзээрэй.
Labels:
Видео,
Өдөр өдрийн гашилсан...,
Сэтгэлд хоногшсон
Tuesday, August 9, 2011
Гайхалтай хайр дурлал байдаг юм байна
Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж “Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?” гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж “Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?” гэжээ.
Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь ч арга буюу гэрлэхийг зөвшөөрч тэд сүй тавьжээ.
Өдөр хоног өнгөрсөөр л … Охин ажлаа хийж, залуу үргэлжүүлэн суралцсаар л … И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа.

Төөрүүлдэг төсөөлөл
Пааааа. Тэнэг халуун өдөр байна. Санаж байгаарай найзуудаа. Яар их халууцваа. Автуусны арын суудал дээр өмднийхөө бөгсийг нортол халууцаад, хөлсөө урсгаад ундаа уугаад суужаахдаа суудал болгон дээр бөвийсөн хувцастай өвлийн зорчигчдийг төсөөлж баахан өөрийгөө баясган суувш. Суудал болгон нь хүнтэй зузаан зузаан куртиктай, бөөдий гуталтай ороолт зүүж малгай өмссөн хүмүүсийг нов ногоон дотортой цэцэг навчтай автуусанд суугаа явжийна гэж төсөөлсийн. Харин хөлс барж байгаа гаднах аагим халууныг нь хоолой хорсгосон утаатай униартай өвлийн үдшийг. Тодруулуул 5 цаг арай өнгөрч байх үеийн зураглалыг л бодож суусийн. Хар халуунд хөлсөө урсгаж суухдаа хүйтэн өвлийн деталь бүрийг төсөөлөхөд сонирхолтой санагдсан тул тэмдэглэл маягаар эндээ үлдээе дээ.
Thursday, August 4, 2011
Пандаалай
Байгаа байдал нь, явж хөдөлж байгаа нь, сууж байгаа нь, өнхөрч байгаа нь ч тэр өөлөх зүйл нэгээхэн ч байхгүй. Өөрийн байгаа имиж, өнгө төрх, эгдүүтэй царайгаараа л бусдын анхаарлыг татаад хайрыг нь булаагаад. Зугаатай амьдрал нь дандаа бусдын анхаарлын төвд байдаг. тэр л амьтан миний сэтгэлийн дотоод мөн чанарыг илэрхийлдэг болов уу гэж би боддийн. Түүнд хэзээ ч битгий үгүй гэж хэл.
Tuesday, August 2, 2011
Дотор халуу жатаад жаргаж үхлээ.
Хэээээххххкккккөөөөөөүүүүүүиииииааааааауууууххххххххх /уучлаарай ойрд ингэж архираагүйн байна/.
Ойрд ухаан санаа орж гараад шөнөжин хэрэгтэй хэрэггүй юм бодогдоод унтаж гэвтэхжаахд толгой тархи дүүнгтээд сонин болоодээсэн чинь ажлын ачаалал нэмэгдсэн байна. Сая л оношыг нь тогтоолоо. 100 татаад усаар даруулаадахсан чинь хамаг биений хөлс чийхраад арвайж сарвайгаад нөгөө энэтхэгчүүл колагийн реклам дээр брр брр брр гээдээдэг шиг юм болохыг шахав. Хуруу гар чичигнээд хөлний улруу юм гүйгээд гарч байгаам шиг аштайхан болоодохлоо байна. Ойрд хосоор хэрэглэдэг нэг юмыг дагнан хийж байгаа гээдээсэн юм юу вэ таагаарай. Илжиг унасан тулаанч /аа би мунгинажийна Ухана унасан баатар шдэ/ асуугаадээсэн. Чи өөрөө таагаарай.
А. Архи ус
Б. Тамхи гал
В. Кола чихэр
Г. Бохь хуушуур
Зооз харьж амаръя байна. Замаараа нэг газраар дайрч нэг юм авчаад гэлдэрнэ байгаа.

YuRiMa - LoVe mE
Хүндэт найз өргөстэй цэцэгхэн маань Юүримагийн лоов ми гэдэг аязыг олж ацар гэж үүрэгдсэний дагуу тус уран бүтээлчийн уран бүтээлийн сангаас хуссан нэг видеогоо үүгээр дамжуулан уламжлъя.
Татаж авах. Яг эндээс
Татаж авах. Яг эндээс
Monday, August 1, 2011
Цаадах чинь их зантай болсон
Ноорог навтастаа салхи оруулалгүй хэд ч хоносийн бүү мэд. Саяхан л шинэ жил этр гээл мэндчилгээ откарит аваа явжийсан чинь нэг мэдэхнээ 8 сар гарчиж. Аугаа Аавгуст.Сайн сайхан зүйлийн эхлэл, найр наадмын өрнөл болсон 8 сардаа би хайртай ля ля ля.Хүн амьтан тоохоо байсан. Одоо 2 зүйлтэй л нөхөрлөж байна. Бусад нь цаашаа.....
Subscribe to:
Posts (Atom)