Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, June 25, 2012

Шовгор

     Охиноосоо цахилгаан авуутаа энэ бүтэлгүй явдлын ээдрээг тайлахад <<од шүүрэх>> овсгоотой мань Баадай л тусална гэж баттайяа итгэсэн учир Дампил онгоцноос буунгаа ажлын газар руу нь жирийжээ.
     Нэг ангийн найз Баадай нь уржнан нутагтаа амралтаараа ирэхдээ Дампилынхаар хонуутаар зочлуулж, хонины мах, ааруул зөөхийгөөр том хүрэн хүүдийгээ түнтийтэл дүүргэж аваад буцсан юм байж! Баадай том цагаан шүд яралзуулан час час инээж нахилзсаар, <<Ээ Дампил минь! Чи хурал зөвлөгөөнд уригдаж залагдаад хотод бишгүйдээ л ирсэн сурагтай байдаг... Одоо хотод очихоороо манайхаар заавал очоорой. Анжгай нь хаалгаа томсгоод байж байя. Захих юм байвал захиж байгаарай. Анжгай нь цагтаа тулахад тэнгэрээс ч од шүүрч чадна...>> гэж хэлээд явсан ажээ.
     Тэгээд ч Дампил шулуухан л Баадайг зорьсон юм санж!  Таксигаар сүнхийлгээд ирэхнээ нь ашгүй Баадай өрөөндөө <<морилж>> байв.
     - Паах, манай паадгар! (Дампилыг дунд сургуульд байхад нь ийнхүү нэрлэдэг байжээ) Чи чинь тэнгэрээс буугаад ирэх шиг гэнэтхэн ороод ирдэг мөн сонин хүн юм аа! хэмээн гар алгадан тэвэрч, дуу алдан угтжээ.
     Дампил хөдөөгийн аль л амт шимтэйг тээгээд ирэв үү гэлтэй сайхан үнэр нь хамар сэнгэнүүлсэн уут савтай зүйлийг Баадайд ойртуулж өгөх зуур яаруу сандруу ирсэн хэрэг зорилгоо ярьжээ.

Monday, June 18, 2012

Гурван наадам дээр

Сумын наадам дээр. Сумын наадам болж байлаа. Долоон настай Дорж хүү ийм олон хүн нэг доор цугларсан байхыг амьдралдаа анх удаа үзэж, түмэн зүйлийн эрээн мяраан өнгөнд толгой нь эргэнэ. Саахалт айлын Ханд эгчийн гараас тэрбээр зуураастай явж байлаа.
     Айраг ууж, хуушуур идэж, чихэр хүлхэж олны дунд энийг харж шохоорхон, тэрийг харж гайхан ийнхүү явах нь хүүд яриангүй сайхан байвч хонь малаа харан гэрт үлдсэн ээж, охин дүү хоёр нь үе үе санагдана. <<Ээжийгээ ч юм уу дүүгээ нааш ирүүлдэг байж дээ>> гэж бодогдон сэтгэл нь бяцхан хөндүүрлэнэ. Тэдэнд аав байхгүй. 
     <<Миний хүүг наадамд аваад явна уу. Олны дунд орж үзэг, хөөрхий!>> гэж ээж нь Ханд эгчээс нь гуйжээ. Ханд сайхан цагаан шүд яралзуулан инээгээд <<Дорж шиг сайн хургачин хүүг авч явалгүй яах вэ>> гэхэд ээж хүү хоёулаа магнай тэнийн баярлаж билээ.
     Ханд, Дорж хоёр наадамчин олны дунд тухлан сууж байлаа. Алтан соёмбот далбаа эмээлийнхээ бүүрэг дээр тогтоон мандуулсан морьтон, олны анхаарлыг татсаар наадаамчдын өмнүүр гарч ирэв. Түүний хойноос хурдан морь унасан хүүхдүүд лимбийнх гэмээр эгшиг хадаан гийнгоолсоор дагалдав. Тэр хүүхдүүдийн эхэнд Доржийн найз хүү Хуяг инээд алдан давхиж явлаа. Тэд давхисаар асарын өмнө очив. Айргийн тавд орсон морьдыг цоллон мялааж, унаж уралдсан хүүхдүүдийг цаасан хайрцагтай зүйлээр шагнав. 
     <<Хуяг шиг болоосой. Хурдан морь унаж уралдах ямар сайхан байдаг бол? Тэр хайрцагт мөн их чихэр байгаа даа>> гэж Доржид бодогдохуй гижиг нь хүрэх шиг болов. Тэгтэл <<Надад унах хурдан морь байтугай хонины морь ч үгүй. Морь болгож унадаг шилбүүр л бий шүү дээ!>> гэсэн бодол залган төрж хоолой дээр нь гашуун оргих шиг болов. Наадам цэнгээний учрыг сайн олохгүй бужигнаж олны дунд Ханд эгчээсээ төөрчих вий гэж тэвдэж явсан ч гэсэн бяцхан цээжинд оргилж байсан баяр хөөр хийсэн одов.
     Хуяг аавдаа мориныхоо цулбуураас хөтлүүлчихсэн <<Доржоо!>> гэж дуудан хажуугаар нь өнгөрөв. Хуягийн бүхий л байдал <<Би хурдан морь унасан. Бас түрүүлсэн, шагнуулсан. Гоё байна даа! Чи хараач!>> гэж хэлж байлаа. 

Sunday, June 17, 2012

Алгадмаар байна тэхүү?

     Уул нь өрөөлийн толгой дээр байгаа өвсийг харснаас өөрийн толгой дээрх бухалыг анзаар гэдэг үг байдаг байх аа? 
     Тэхдээ миний толгой дээрх бухал энэ зарим нөхдийн орой дээрхи өвснөөс илүү хор хохирол багатай. Байсан ч наддаа л гэхээс бусдад нөлөөгүй юм байгаан. 
     За тэр яахуу, өчигдөр найзындаа очихоор явлаа. Орцонд нь ороол цахилгаан шатанд суухаар зогсож байлаа. Хажууд нэг 2 охин зогсож байна шүү.

Sunday, June 10, 2012

Үзэсгэлэн төгөлдөр эх орон




Хөх тэнгэр хамтлаг - Үзэсгэлэн төгөлдөр эх орон

Хун цагаан үүлсийн цаагуур
Хурц шаргал наран наадаад
Зэгс хөөмийлгөх нуурын мандлаар
Зэрвэс зэрвэс салхи тоглоод
Амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа
Алтан наран сонстол дуулж чамдаа би хэлье
Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ

Friday, June 8, 2012

Уйлах ч багадана....


Динозаврын яс юу ч биш гэвэл итгэх үү


Өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн нутаг "Хадны өвөр" гэдэг газарт эртний байх магадлалтай булш ухсан байна гэх мэдээллийн дагуу шалгахад сэжигтэй зүйл мэдэгдээгүй аж. Уг газарт дээхнэ үед нэгэн баян лам амьдарч байсан гэх яриа нутгийнхны дунд байдаг аж. Тэрээр өөд болохоосоо өмнө гэрийн буурин доороо бурхан, хэрэгслүүдээ булсан гэх яриа ч байдаг гэнэ. Харин Онон Балжийн байгалийн цогцолбор газар, сумын төв хоёрын завсарт айлын буурь ухах гэж байсан зургаан хүнтэй таарчээ. Сэжигтэй зургаан иргэд саатуулагдахдаа 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явсан гэнэ. Дээрх зургаан иргэн Улаанбаатар хотын харьяат. Ахлагч нь болох 60 орчим настай, Тунгалаг гэдэг эмэгтэйг 20-30 настай таван залуу дагалдаж явжээ. Тэд булш ухан, эртний хэрэгслүүд олдвол Улаанбаатарт зардаг гэж сумын байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтынхан таамаглаж, айлын гэрийн буурь ухах гэж байсан иргэдийг Дадал сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Харин хэсгийн төлөөлөгч тэднийг шалгаж үзээд булш, гэрийн буурь ухаагүй, эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр чөлөөлсөн аж.
Энэхүү баримтыг сөхдөгийн учир нь булш бунхан, хиргэсүүр ухах, түүх дурсгалын өв, бурхан тахил хайх, эртний эдлэл худалдаалах, хил давуулах наймааны бизнес нь маш нууц “далд” явагддаг гэсэн дам яриаг тодруулах гэж зорьсон юм. Дээрх баримтаас харахад баригдсан зургаан сэжигтэн 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явж байсан ч талийгаач ламын нуусан эд зүйлийг олоогүй байхдаа баригдсан нь тэднийг аварсан бололтой. Олныг нуршихаа түр хойшлуулан эртний эдлэл, булш бунхан ухаж, бурхан тахил, соёлын өв зэргийг Өмнөд хөрш рүү хил дамнуулан худалдаалдаг байсан нэгэнтэй ярилцсанаа сонирхуулья. Мэдээж түүнд надад үзүүлэх зураг, баримт байгаагүй. Учрыг асуухад “Яалаа гэж өөрийгөө барьж өгөх баримт үлдээх вэ дээ. Тэр бүх зарж борлуулсан зүйлс зөвхөн миний л нүдэнд харагддаг” гэж хариулсан юм. Тэрбээр өөрийгөө Чука гэж танилцуулж, энэ төрлийн бизнес эрхэлдэг нөхдүүд намайг танинаа. Гэхдээ би одоо хаана юу хийж, байгаагаа хэлэх боломжгүй гэдгээ учирласан бөгөөд надтай ярилцсанаасаа хойш тун удалгүй хилийн дээс алхаж, харь нутагт амьдарч байгаа. Түүнтэй ярилцаж суухад “гайхмаар”, “харамсмаар”, “халагламаар” мэдээлэл цөөнгүй байсан ч итгэх эсэх нь уншигч таны л “эрх”...

Thursday, June 7, 2012

Сайн муу хоёрыг нийлүүлэн танихын аймаг

Сайн номлолт эрдэнийн сан субашидаас сайн муу хоёрыг нийлүүлэн танихын аймаг бөгөөд дөрөвдүгээр бүлэг болой.

Бачит хуурагчин дэмий сайхан өгүүлэх нь
Бахадсандаа биш, хэргээ бүтээхийн арга.
Балмад шар шувуу дэргэд ирж инээх нь 
Баярласандаа биш, муу ёр хийхийн бэлэг
***
Хар санаатан анханд зөөлөн үгээр хуурах 
Ханилж дассан цагт мэхлэн бүрэлгэх.
Хар нүгэлт загасчид өөшинд мах өлгөөд
Хуурч олон загасыг алахтай адил
***
Муу хүн хэзээд эс тэнхэрвэл 
Магад тэр болтлоо сайн зантай байх.
Муу хорт өргөсүүд эс хатталаа
Машиз зөөлөн ногоо мэт байх
***
Үнэн санаандаа өөр нэгийг бодоод
Үгэндээ өөр нэгийг хэлэгч хүнийг
Үлэмж бичиг хуурамч гэж хэлдэг бөгөөд
Үтэл муу хүн, сайн мэхэлсэн нь билээ
***
Асар арга залийг нэн олдуулбал
Анхандаа бүтэвч адагтаа бүрлэх.
Аргалж ирвэсийн арьсыг нөмөрсөн илжиг
Ардын тариа идсэний сүүлд бусдад алагдсан мэт
***
Ухаан билэг хурц болбол үзсээр байтал
Учирсаар цаад хүнээ хууран чадах
Урьд нэг Бярман ямааг хөтөлж явтал
Учирсан хулгайч нар нохой гэснээр айгаад орхисон мэт
***
Тодорхой нүдний өмнө гэм хийсээр байтал
Тун худал үгээр хууран мэхлэгчид байдаг бий.
Томоогүй Лхачин гэгч хүн гасалсанаа
Товчилж дөрвөн үнэнийг дурдлаа гэсэн мэт
***
Уяхан янаг аальтай зөөлөн үгт хүнийг 
Учран танилцсаар дэмий бүү итгэ!
Уран дуут шувуу өнгө үзэсгэлэн боловч
Огоот их хороор амиа тэжээдэг мэт бий.

Monday, June 4, 2012

Хуучнаар шинэтгэхүй

Өнөөдөр 6 сарын 4-ний өдөөр, хүйтэн ч юм шиг дулаан ч юм шиг сонин өдөр байлаа гэснээс Камертон тоглох болуу яах бол гэж хадуурснаас нээрээ өглөө ажлаар гадуур явж байгаад гэв гэнэт, нэг шинэ сонихон юм болсон байхгүй юу. Яасан гэхлээр байшдээ. /таануусыг нээх удаан зовоохгүй ээ/. Одоо яг ингэсгээд хэллээ хэллээ. Яг одоо эхлэх гэж байна. Бараг эхэлж байх шиг байна майна гэж домбоотоод олны уур барахгүй юу ха ха ха. За за тоглосийн "яг одоо хэллээ" ӨАЯББЮ /ингэж товчилж ярьдаг болсон шдэ нээрээ/. Юу гэж байгаан гэхлээр өглөө ажлаар явж байсан байхгүй юу гэж байгаан. Тэгсэн яасан гэхлээр "ГАБЯББЮ"-/гарчаад ажилруу буцаад явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь гэнэт яасан гээч??? Та нар таа даа? Нээх сонин юм болсоон.... хэ хэ хэ. Нэг юм зардаг эгчтэй тааралдсан байхгүй юу. Гудамжинд юм зарж байсийн. Баахан хуучны муучны юмнууд. Нэг тийм навсарсан мавсарсан юмнууд бол биш за юу. Зарим нэг нь бараг шинээрээ. Тэгсэн хэрнээ овоо ховордцон зүйлс. "Өө яадаг ядаргаа вэ хурдан хэлүүл хэлчихгүй энэ тэр гээд уурлаад байгаа хүмүүс Window+U+U гэсэн товчлуур дарчаарай хэн хэндээ амар зүгээр :P"
За бусад нь анхаарал хандуулан умшиж байгаа бол цаадах чинь ингэсээн. /Нээх сонин гэдэс өлсөөд явчих чинь юу болж байна аа? Юм идчээд үргэлжлүүлдиймүү?