Юу хамгаас мэргэн билээ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг. (Фалес)
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)
Search This Blog
Thursday, September 27, 2012
Англи хэлний түгээмэл хэрэглэгддэг 1000 үг /The Top 1000 Words in English/
Дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад заримаар нь хэдэн арваадхан хүн ярьдаг аж. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, Энэтхэгийн хинди, урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн оросоор ярьж бичиж байна.
Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг 1700-хан хүнтэй саами ястан одоог хүртэл өөрийн хэл, бичгээ хэрэглэсээр байна. Эндээс үзэхэд үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад бидний хэн ч хоёр миллиард хүнтэй харилцах бололцоотой гэсэн үг. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрснийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ.
Яаж хялбархан сурах вэ гэж үү?
Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлүүдийг судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч судлах хөдөлгөөнийг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч энэ нь цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш гэнэ. Аль болох залуу насандаа л хэл сурах хэрэгтэй. Ингэхийн тулд,
Sunday, September 23, 2012
Tuesday, September 18, 2012
Өдөө цувуулан алхаж явахад
Далавчийг минь эдгээж нисгэчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг.
Өнгөрснөө дурсан уйлж суухад
Ирээдүйг харуулж, итгэл төрүүлчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг.
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг ч
Согтуурал, элийрэл, тайвшрал мэтийн
Сонголтууд надад олон үлддэг.
Б.Батзаяа
Monday, September 17, 2012
Sunday, September 16, 2012
Төрмандах Эх орон эрчүүдээр дутна /үгтэй/
Энэ дуучин Төрмандахын хоолойны цар, өнгө нь нэг л омогшуулаад байдийн. Одоо оруулах гэж байгаа дуу нь үг, ая, дуучны хувьд онцгой их сэтгэгдэл төрүүлээд байна. Нээх лаг спорт машинд энэ дуу чангаас чанга хангинаж байвал тэр нь би шүү :P
Thursday, September 13, 2012
Энэ одоо дорд үзсэн хэрэг байна даа
Зиак Хүнсанаа гэдэг этгээд чинь хаа байсан 7 сараас хойш энэ муу навтсандаа салхи сэвэр оруулаагүй амьтан байна шдэ. Толгой эргэм олон ажлын ард нэгэнт гараад энэ их өндөрлөгөөс эргээд харахад ч гэнүү сүр сүр юм яриад байхгүй юу хэ хэ хэ.
За тэр илэрсэн баларсан миний явдал суудлыг хэн ч сонирхох вэ дээ гэснээс энэ дэлхий дээр биднээс өөр уур уцаар, дургүйцлээ нударга мударга, слаавч млаавчаар шийддэг улс байдиймуу? этр гэж хадуурах яахуу?
Хальт хальт мэдээ үзэж амждаг мань мэтийн чихийг ёстой мялаасан зүйл цаагуур чинь болоодаан бишүү? Муу юмандаа хөөрүү мань мэтэд бол догь санаа ч урган гарч даган дуурайх ая тал үзүүлжаах жишээтэй.
За тэр илэрсэн баларсан миний явдал суудлыг хэн ч сонирхох вэ дээ гэснээс энэ дэлхий дээр биднээс өөр уур уцаар, дургүйцлээ нударга мударга, слаавч млаавчаар шийддэг улс байдиймуу? этр гэж хадуурах яахуу?
Хальт хальт мэдээ үзэж амждаг мань мэтийн чихийг ёстой мялаасан зүйл цаагуур чинь болоодаан бишүү? Муу юмандаа хөөрүү мань мэтэд бол догь санаа ч урган гарч даган дуурайх ая тал үзүүлжаах жишээтэй.
Subscribe to:
Posts (Atom)