Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, October 30, 2012

Захидал


Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй.

удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт "Ажил болгон хөлстэй" гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.

Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв.

Хүү шалавхан хийх ажлынхаа жагсаалтыг гаргав. Үүнд:

* Талханд явах 200₮
* Хог асгах 300₮
* Ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500₮ гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь 10000₮ болж байв.

Monday, October 29, 2012

Хайр гэрэлтсэн харц

Munhbat ft Uuree - Hair gereltsen harts /lyric/



Monday, October 22, 2012

"Хоргодохын шүлэг"


Бавуугийн Лхагвасүрэн
Ухаантай байхаас
Тэнэг нь илүү эрх чөлөөтэй
Үнэн байхаас
Худлаа нь илүү үнэтэй
Байгаа бүх юмс
Байраа сольчихсон мэтэд...
Бадаг зүүд шиг
Бүдэг заяа тэмтрэхэд
Урт бодол агшиж
Уйдах юм шиг санагдавч
Өглөөг чөрхлөн авчрах үүрийн туяаг санаж
Өөдлөх уруудахын хорвоод би
Өөрийн эрхгүй хоргодно