Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, November 18, 2013

Thursday, November 7, 2013

Сэхээ орох насандаа...

Бөхөж байгаа лааны гэрэл улам тодордог
Бөөрөлхүүлж үзсэн хүний сэтгэл улам хурцлагддаг
Бөгтийж яваа хүмүүний ажил улам ундардаг
Бөндийж яваа хүүгийн алхаа нь улам түргэсдэг
Хүсэл хяслын оргилд хүмүүний тачаал ихэсдэг
Хүйтэн цэвдэг сэтгэлд хилэнгийн илч нэмэгддэг
Хоол нь багадсан нохойн хуцалт нь олон болдог
Ходоод хоосон эрийн хилэн нь улам бадардаг
Хэлэмгий доломгойн ажил хойшдоон улам хүндэрдэг
Хэцүү хүтүүгийн даваанд хүн өнгөөн алддаг
Холгож дарсан эмээлд морь туйлж булгидаг
Хоосон магтаал үгэнд хүн гандаж зэвэрдэг

Эх сурвалж: Танилсанаа

Thursday, October 17, 2013

Амгалан хонгор - Г.Батбаяр /МУГЖ/, Э.Төрмандах /МУСТА/

Зэ хө, тэхлээр саяхан хөдөө яваад ирлээ. Энэ зун ч хөдөө хотгүй л давхиж өнгөрөөв шив дээ. Их ч ажил нугалж байна даа.
Зуны хийсэн бүтээснээ энд сийрүүлье гэтэл хамаг байдаг зураг хөрөг, баримт материалууд маань устсан учраас үзүүлэх харуулах зүйл тун маруухан байна. Гэхдээ зарим нэг зүйлсийг сийрүүлнээ нэг заваараа.
Хөдөө явсан гэснээс бүтэн 200 гаран км замыг нэг дууг л сонсон довтолгосоор ирлээ дээ. Энэ дуу маш их таалагдсан учраас татаж авах хүмүүст зориулан энд хийлээ. Самсаа шархирч, сэтгэл гэгэлзэн, хөл дэвсэх бол энүүхэнд гэдгийг урьдчилан сануулъя.




Яг энэ дууг татаж авах бол Энд дарна уу.

Friday, September 20, 2013

Энэ өглөө

Шувууд жиргээд
Сүдэр өвсөн дээр шүүдэр буугаад
Өглөө өөрийнхөөрөө эхэлж байна
Өө яанаа одоо бусниулчих байх даа
Хүмүүс босцгоож байна....

Monday, April 22, 2013

Өөдрөг хүний ирээдүй гэгээлэг, ажилсаг хүний харц бүтээлч,
Сониуч хүний сэтгэлгээ задгай, зөв хүний үг нь цэгцтэй байдаг юм..

Wednesday, April 17, 2013

Нар ээж салхи салхилах надад таатай байдаг

Насаараа улсад зүтгэсэн хүн би... гэдэг шиг яриад сууж бол чадахгүй юм байна. Хүний өмнөөс хүнд чичлүүлж, өөрийхөө юмыг гамнадаггүйгээрээ гамнаж, бараг л өөрийх нь төлөө гэж зүтгэж ажилласан 6 жил минь баяртай гээд хоёр сар гаруй хугацааг үдээд өөрийхөө төлөө өөрөө зүтгээд мөн дээрхи хугацааг угтаж буй билээ.
Хүний юман дээр эзэн сууж нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж /цөцгийгөө ч хайрладаггүй хүн шдээ уул шугамандаа/ суусных бас ч гэж чамлахааргүй ихийг мэдэж, суралцаж, олон ч сайхан найз нөхөдтэй болоод амжжээ. 
За тэгээд чөлөөт уран бүтэлчийн эгнээнд элсээд зөндөө их л юм үзлээ. Яаж, яах гэж ажиллах ёстойгоо ч ойлгоод байгаамуу даа ч гэх шиг хэ хэ. 
Хүний үгээр цэцэн болдоггүй
Хоршооны малаар баян болдоггүй гэдэг үгийг маш их бодож байгаа болохлээр өнөөдөр өндөг, маргааш цахиур хагална гээл зүтгэж байна. 
Энэ онд ажил төрөл сайхан бүтэмжтэй болох юм шиг мэдрэмж төрөөд байна аа гэж. 

Мартсанаас нэг гоё дууг оруулъя. Энэ дууг сонсохдоо нүдээ аньж байгаад: 

Биенээ санагалзсан хос залуус нэг нэгэндээ хүрч чадахгүй байгаа ч хайртай түүнийгээ сонсож байгаа хэмээн сэтгэж бүдэг сарны доор нээлттэй цонхныхоо дэргэд бодон бодон байж гадаах орчинд түгээлээ хэмээн төсөөлж сонсоорой.

Monday, March 4, 2013

Adobe Photoshop cs7 программ татаж авах

Зиак. Тэхлээр хавьд ойрд муу блогтоо бичлэг оруулаагүй юм байна. Учир юун гэвээс талхыг онолоор биш хутгаар зүсдэг гэдэг шиг онол дээрээ паракчикруу ороод их юм үзэж байна гэх үү дээ.

За нуршилгүй сэдвийнхээ дагуу дээрхи программыг татаж авах линк болон хэдэн сериал дугаар орууллаа.

Tuesday, February 19, 2013

Free free free day

Ай юу зээ юу 
Ардын намын журамт цэрэг ээ хөө 
гэдэг дуу мэдэх үү?
За өнөөх чинь 2012-2013 он дамжих хугацаанд зүйл зүсмийн, элдэв хангайн юм хийж, олив долив харж явсаар саяханы нэг нартай өдөр ажлаасаар гарч чөлөөт уран бүтээлч болсноор төдийгөөс өдий хүртэл төлж ирсэн нийгмийн даатгал маань тасархад хүрлээ. 
Гэхдээ арай ч тасарку юм шиг байна. Сайн дурын даатгуулагч болсноор улсад төлж буй юмыг минь улаан дэвтэр дээр маань үргэлжлүүлэн бичнэ гэсэн бөлгөө. 
Ажилтангаас шилдэг ажилтан, менежерээс шилдэг менежер, захиралын үүрэг гүйцэтгэгчээс шилдэг компаний захирал харин болж чадсангүй дээ. Нөгөө царцаа намжилд ямагт гурав харайх боломж олддог бол Хүнсанаа хүүд хоёр хариалт хавааск байсан гэнээ. За за тэр яахуу. 
Харин ч нэг хувьсгалын ажлын хажуугаар хувийн юмаа амжуулкаж хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага лугаа байсан би чинь сэтгэл шулуудан харсан зүгтээ зоримог гишгичиж эхэлсэн бүлгээ. 
За тэгээд барьж авсан ажил, явцын үр дүн зэргийг тэгж ингэсгээд нэг хуудсанд овоолоод байна даа. 
За тэр яахуу. Ажилчин ангийн нөхдүүддээ нэг зөвлөгөө өгье байз. Учир юун гэвээс мань чинь улсад зургаан жил ажиллаж зуу зуун мянган янчааны шимтгэл, даатгал төлсөн нөхөр бүлгээ. Одоо 14 жил ажиллачихвал тэтгэвэрт гарах болзолоо нэг нэгээр нь эртнээс хангаад байх юм байна лээ. 

Friday, February 8, 2013

Хаппи мүүндээ сайхан шинэлээрэй

Зээ
Түмэн өлзий бадарсан
Төр улсыг бататгасан
Түвшин сайхан өдөр гэж
Сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Өнөөдрийн энэ өдрийг өлзийтэй сайхан өдөр гэж
Баруун талын.... /уучлаарай бөхийн цолруу орчлоо шүү!!!!/
Амий нь татуул ангалзадаг
Араа шүд нь яралзадаг
Дөрөө жийвэл төвөлзөдөг
Дөрвөн туурай яралзадаг /уучлаарай морины цолруу орчлоо!!!/
Бичсэн блогийг харвал
Бүхий л хүнийг хөгжөөсөн
Байр байдлыг ажвал
Бадамлянхуа цэцэг шиг бичсийн байна аа. /уучлаарай удаан хугацаанд бээгий шахаагүйн байна аа!!!/