Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, June 28, 2014

Айраг буюу гишүүнэ байхад юунаас ч айлтгүй боллоо

Анхаараарай баяртай мэдээ.
Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна.
Энэ бол Монголын маань хаа сайгүй ургадаг нөгөө айрагтай төстэй амттай гишүүнэ гэдэг ургамал юм.
1. Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна.

Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол 20 минут жигнэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон байна.

Tuesday, June 24, 2014

Үндсэрхэг үзэлтэй, эх орноо гэсэн хүн бүрт

За тэхлээр би 2009 онд Ж.Пүрэвийн "Хүн чулууны нулимс" гэдэг роман уншиж байсан юм. Уг роман нь 2002 онд бүтээгдсэн юм байгаан. Тэр роман дээр өнөөгийн Монголын нөхцөл байдлыг эг маггүй тусгасан байгаа. Хүн бүр сэтгэл гарган унших ёстой юм байгаан. Хүмүүст хүргэх талаар тодорхой алхамуудыг чадах ядахаараа хийх болно. Уг романы зарим хэсгээс оруулъя.

Wednesday, June 18, 2014

G mail-ийг төгс ашиглах 15 арга


И мэйлтэй дайтаад амжилтанд хүрэлгүй одоо ч мэйл дайнаас салж чадахгүй явна уу. Тэгвэл магадгүй таны амьралыг 20 минутанд өөрчлөх 15 арга буюу мэддэг нэгэнд нь про, мэддэггүй нэгэнд хак гэж хэлэгдэхүйц гайхалтай аргуудийг танилцуулж байна.

1. Илгээсэн мэйлээ буцаах арга

Send дарсныхаа дараа болоогүй мэйл байсныг гэнэт санадаг уу? Тэгвэл санаа бүү зов. Явуулсан мэйлээ буцаан болиулах аргыг хэрэглээрэй.
Setting > Labs хэсэгт ороод хайх хэсэгт Undo гэж бичээд гарч ирсэн Undo Send тохиргоог Enable болгоод гүйцээ.

Saturday, June 14, 2014

Амьдрал богинохон Амжиж баярлуул ЭЭЖИЙГЭЭ

...Миний найзын ярьсан нэгэн түүхийг уншаад үзээрэй.

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна.

“Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.

Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа.

“Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав.

Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байна. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.

Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа.Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.

ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ЯАЖ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ ВЭ

1. Түүнийг хооллох
2. Түүнтэй хамт унтах
3. Түүнийг тайван байлгах
4. Түүний ажилд садаа болохгүй байх
Ямар хэцүү юм бэ? Тэ?

ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЯАЖ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ ВЭ
Энд ердөө ч хэцүү юм байхгүй. Эмэгтэйчүүдийг жаргалтай болгохын тулд эрчүүдэд ердөө дараах үүрэг оногдож байгаа....

Friday, June 13, 2014

Чи Google-дэж чаддаг уу?

Чи мэдэхгүй зүйлээ, хэнээс асуудаг вэ? GOOGLE-ээс үү? Гэхдээ чи өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу? Үгүй ээ, чи Google-дэж чаддаггүй. Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх хайлтын аргуудыг мэдэхгүй л болов уу? Дараах аргуудыг мэдээд авбал хайлт хийхэд илүү хялбар болно шүү нөхдүүдээ.
1. Үгийг тодорхойлолх

Ямар нэгэн үгний толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл "define:" гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.