Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, August 31, 2010

Миний амьдрал гэж нэг хошин шог шиг л байхийн...../Э.Хүнсанаа/

Monday, August 30, 2010

НАМРЫН ТУХАЙ БОДОЛ


Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билvv
Найранд барьсан ая сан билvv
Нахийтал сойсон морь сон билvv
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зvv шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зvрх шиг улаан хөвгvvн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгvй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн
Наалинхай харцны торгон vзvvрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шvvрс алднам.

Жинхэнэ утга

Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь
Болохгүй = болно
Болно = болохгүй
Магадгүй = болохгүй
Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой
Уучлаарай = чи уучлах л болно доо
Чи надаа хэр их хайртайн? = ингээд чи надад уураа гаргаж чадахгүй боллоо
Бидэнд ※※хэрэгтэй байна = Надад ※※–ийг авч өг!
Үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага!
Дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй!
Бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс!
За, за, чи өөрийнхөө юмыг үргэлжлүүлж хий = хийгээд үзээрэй! ! !
Чи үнэхээр эр хүн шиг юмаа = хурдан явж сахлаа хус, усанд ор
Гэрлээ унтраасан нь арай илүү романтик бишүү = би жаахан царай муутай
Энэ гал тогооны өрөө их хэцүү юм = би шинэ байр авмаар байна
Шинэ хөшиг авах хэрэгтэй болж дээ = шинэ хөшиг, шинэ хивс, ханын обой, гэрийн тавилга бла бла ...
Чи надад хайртай юу = сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, би нэг том юм авах хэрэгтэй байна
Одоо ганц хоёрхон минут болоод боллоо = чи ер нь явж нэг цаг TV үзсэн чинь дээр байхдаа

Friday, August 27, 2010

Adam Lambert - What Do You Want From Me

Hey, slow it down whataya want from me
Whataya want from me
Yeah I’m afraid whataya want from me
Whataya want from me

There might have been a time
And I would give myself away
Oooh once upon a time I didn’t give a damn
But now, here we are so whataya want from me
Whataya want from me

Saturday, August 14, 2010

Бүтэн өдрийн ажлын гүйцэтгэл

Өглөөний цайгаа ч уулгүй чамайгаа бодон мэлэрлээ
Өдрийн хоолоо ч идэлгүй чамайгаа санан гансарлаа
Оройн хоолоо ч умартан чамайгаа л хүсэн мэгшлээ

Thursday, August 12, 2010

Наран – Welcome to my hearth

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлаад хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дуралжээ
Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my HEARTH

Tuesday, August 10, 2010

Зарим заримдгуудад зориулсан шүлэг - Р.Чойном


Загатнаагүй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шүлэг бичилгүй горьгүй нь.
Замбараагүйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгүүлэгч ес байтап
Заримдаг хүн, ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ!
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадаагүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт,
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгүүр ганган явбал дээрд үзэж, «нударган» гэнэ,
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж, <<гуйлгачин>> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгүй явж, уусан хүнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй, ганц бие явбал, өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно.
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргүүлж өгөхгүй,
Мөнгөгүй цагтаа уулзаад нэг нүдээр харахгүй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хүн бэ?
Гэм буруугүй хазгай гишгэдэггүй ариухан амьтан уу?
Гэвэл бас үгүй ээ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас өөрийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж, бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь  
Заваан шүлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь



                                                           Улаан уруулын будгийн Юу Кайнд зориулав.

Зүүдэндээ би ардын багш /үргэлжлэл/

Бодлогын бодолт:
S=260км
u1=Xкм\цаг
u2=X+50км\цаг
u t=u1+u2 /нийт хурд=нэгдүгээр машины хурд+хоёрдугаар машины хурд/

Saturday, August 7, 2010

Зүүдэндээ би ардын багш

Хотоос гарахдаа л борооны үүл чирсээр хөдөө ирлээ. 200 гаран км чирүүлсэн үүл их л эцэж ядарсан бололтой шөнөжин л уйлж унжлаа. Өглөө эрт тамхины утаа хамар сэт татах шахаж нойр сэрхэд урьд шөнийн зүүд толгойд эргэлдэн бас нэг ажил удлаа.
Сумын төвийн буйдхан газар Хүнсанаа хүү түмний хүүхдүүдийг эрдэмээр гийгүүлэхээр Ардын багш болон томилогдон ирчихэж. Энүүгээр чинь ядаж үзэх харах юм юу байнаа гэж өөрөөсөө шахам асуухад "дэлгүүр л нэг оруул орох юм даа" гэсэн дуу гарсан нь сургуулийн эрхэлэгчийх байлаа. Нэг давхар цагаан тоосгон байшин бол тус сумын сургууль бөгөөд төгсөх ангийн зургаа долоохон хүүхдэд лав л БО яамнаас хичээлийн хөтөлбөрт багтаагүй нэгэн төрлийн хачирхалтай хичээл заах үүрэг тохоогдсон бололтой. Хөдөөний сурагчид гэхэд нүд нь гялалзсаж бидэнд юу зааж юу хийлгэх вэ гэсэн байдалтай байсан нь миний төсөөллөөс хамаагүй давсан байсныг нуух юун.

Thursday, August 5, 2010

Бодит утгаар нь чөлөөт цагаараа ажилласан нь

Наадмын дараагаар 7 хоног амрангаа ажлаар хөвсгөл явах завшаан таарлаа. Сүүлийн 2 жил ярьсан зүйл биелэлээ оловш. Монгол орны маань үзэсгэлэнт байгал энэ тэр үнэхээр бахдаад бахку. Үзсэн харснаа бага сага сонирхуулхиймсан гэж бодож жаал тэмдэглэл хөтөлж л явлаа. 
 Ийм л өглөө гарсан даа.../хувьтай хүн хур борооноор/

The Lemons-Цаг агаар


Цаг агаар тэнэг халуун
Хотын амьдрал нэг л хэвийн үргэлжилсээр л
Энхтайваны өргөн чөлөө
Өчигдөр уусан юмны нөлөө өө өө
Гэнэт чи гарж ирсэн
Нэрийг чинь би санахгүй гайхсаан
Чи хэлсэн өчигдөр танилцсан
Би санахгүй өчигдөр уусан байсан уусан байсан
ДХ: Чамайг би гомдоосон
       Салхыг хүсэж эхэлсэн
       Даанч чадахгүй
       Намайг чи хуураагүй
       Үргэлж хамт байхыг хүссэн
       Уучлаарай
Хэд хоног сайхан байна
Хотын гудамж бас зусланд чамтай хамт хөтлөлцөөд
Чамтай тэгэх сайхан байна

Хэрэгтэй гэж хэлсэн л бол хэрэгтэй

Зиак тэхээр цаадах чинь ойрд үнэхээр ажил төрөл, зугаалга, амралт, аз жаргал нь халгиж цалгиад юун блог этэр хөтлөх манатай. хэ ха
Хөл бөмбөг соёолонгийн тоос 2 давхацаад унтаагүй хусаж эхэлснээс бүх юм эхэлж байгаам даа. 
Итали хожигдох тэр үед мань хүн үсээ хусуулж /ул тавиулсан л даа уул нь/ таараад. Хүмүүс асуухаар нь мурийнд алдциймаа л гэсэн. Үлдсэн үсээ Голланд VS Испани дээр тавих уу гэхээр нь тэгий гээл тууцан. Үлдсэн үсээ алдчих вий гэхээс элэг бөөр элэг бөөр /үхтэл айсан :P/ 
Би хэлдэг: Аз гэдэг сохор юм, тэнэг хүнийг ч дайрч болно. Аа харин хийморьтой хүн бол гээд /уул нь Цогт тайж хэлсэн үг л дээ.../ үзцэн. Яс юман дээрээ аварга этр бол падлийчгү л байсан байхкү юу!!! Үлдсэн үсээ авч үлдкээл

Monday, July 5, 2010

TV Cocktail - Алингээр нь явах вэ та минь ээ



Өөүү Өөүү Өөүү Өөүү өөө
Дуртай нэг нь зам гаргаад
Дурайтал хурдлаад явсан зам гэж олон байх юм
Дулмаагийх руу шөнөөр давхисаар байгаад
Дурдан бүс шиг гаргасан зам олон байх юм /олон байх юм/
Уулын аманд гэр бариад жуулчдын унаануудын гаргасан зам байх юм
Уул уурхайн машинууд давхисаар байдаад улаан тоостой замууд хэрэн гаргасан байх юм /гаргасан байх юм/

Friday, June 18, 2010

Миний Ариунаа


Хөөрхөн дуу болжээ.....


Hotspot-Ариунаа

  Сараа бол саак царайтай
  Салахын аргагүй Секси охин /үү үү үү үү үү үү үү үү/
  Олон залуусыг араасаа гүйлгэх
  Онгироо маркийн сэхүүн тийм л охин /үү үү үү үү үү үү үү үү/
     Болороо харин ганган чамин
     Боломжтой айлын эрх охин /үү үү үү үү үү үү үү үү/
     Хүмүүсийг тэр ангилж ялгадаг
     Хүссэн бүхнээ авах дуртай баян охин /үү үү үү үү үү үү үү үү аа аа аа аа /
Би хайраа сонгосон /би сонгосон, хайраа олсон/
Чи үнэхээр хөөрхөн охин
Миний Ариунаа

Wednesday, June 16, 2010

Нэг цэгийн гүйцэтгэл /TeamViewer/

Зиак энэ тиймвивер гэдэг програмыг ажлын шаардалагаар хэрэглэх боллоо. Гүэ мөн эд шидтэй эд ээ. Өөр компүтэрээс л хүссэн компүтэрлүүгээ ороол дуртай юмаа хийжээшдэ. 5.0 хувилбарийх нь кракдсаныг нь олж авах гэсэн болсонгүй. Гэхдээ 5.0-той хүнтэй 4.0 ашиглан ажиллаж болдог юм байна. Мэдээж хувилбарых нь тоо ахина гэдэг чинь ямар нэг юм нь өөрчлөгдсөн л байж таараа /гэхдээ би ялгаж мэдсэнгүй/.

Tuesday, June 8, 2010

Ийм л хайр...

Ойрд ажил алба их байгааг ч хэлэх үү энүүгээр эргэлдэх завдал болдоггүй ээ хөөрхий. Тэгсэн дайны хажуугаар дажин гэж хэдэн нөхдүүд барилгачдын талбай дээгүүр нэг караокедоод нүсэр чимээ садаатай юм. Ганц сонсууштай дуу явсан нь сэтгэл гижигдээд түр сатаарууллаа. Найзууддтайгаа ч бас хуваалцъя.

Friday, June 4, 2010

Дэнслүүлээд өгий /Озоматли...../

 “Озоматли” хамтлаг манай улсад ирэх гэж байгааг та бүхэн дуулсан биз ээ. Ер нь ихэнх хүмүүс энэ хамтлагийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа байх аа. Би ч гэсэн дуулаагүйн байна билээ /ганц нэг сайтаас мэдээлэл олж авахаасаа өмнө