Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, January 1, 2012

Зурхай - Тахиа

Тахиа: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005
     Тахиа бол жинхэнэ мөрөөдөгч. Энэ жилд төрөгсөд мөнхийн үл бүтэх мөрөөдөлд хөтлөгдөн явдаг. Сайхан мөрөөдөж, өөрийгөө баатар мэд төсөөлөх нь олонтой боловч үүнийгээ зөвхөн тухтай орчинд, гэртээ сууж байгаад мөрөөдөхөөс хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Тахиа жилтэн адал явдал хайч мэт санагдавч энэ нь хуурмаг юм. Хувиа хичээгч тахиа жилтэн бусдыг хайрлахгүй. Үгээ цэгнэж сураагүй тахиа хэтэрхий ширүүн хэлэх тохиолдол олон. Энэ нь түүнийг дипломат албанд тохирохгүй хүн болгодог.
     Олны анхаарлын төвд байж, бусдаас онцгой харагдах хүсэл нь их. Хэнд ч үл итгэн зөвхөн өөртөө найддаг, мөн бусдад зөвлөгөө өгөх туйлын дуртай. 

Зурхай - Мич

Мич: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004
     Нийтэч, тусархаг, олны дунд содон харагдаж чадах мич жилтэн харамсалтай нь бусдыг үл тоомсорлосон дээгүүр үзэлтэй, зальтай, зөвхөн хувийн ашиг сонирхолыг бүхнээс урдаа тавьсан байдаг. 

     Мич жилтэн мэдлэгт тэмүүлдэг нэгэн, маш олон зүйл уншиж, хорвоод юу болж буйг мэдэх гэж зүтгэдэг. Ой сайтай мич сайн боловсрол эзэмших нь цөөнгүй. Энэ чанар нь замбараагүй мичийн амьдралд тус нэмэр болдог. Мич жилтэний сэтгэх чадвар маш сайн хөгжсөн тул ямар ч байдалд асар богино хугацаанд шийдвэр гарган хүнд байдлаас гарч чаддаг. Санхүүгийн томоохон асуудлыг шийдвэрлэх, өөрөөр хэлбэл, гүйлгээ ухаан шаардсан ажилд мичүүд онц сайн ажилтнууд байдаг. Сайн боловсрол эзэмшсэн бол улс төр, дипломат, худалдаа, үйлдвэрлэл г.м. нийгмийн бүхий л салбарт мич амжилт гаргах чадвартай. 

Зурхай - Хонь

Хонь: 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003
     Байгальд дуртай, биеэ авч явах чадвар бүхий хонь жилтэн гутранги үзэлгүй, сандруу, юм болгонд эргэлздэггүй байсан бол 12 жилийн хамгийн сайхан жил байсан болов уу. Өөрийн амьдралдаа хэзээ ч сэтгэл хангалуун бус хонь нь хүрээлж буй орчиндоо хувирамтгай аашаар сөргөөр нөлөөлж хүмүүсийг залхаадаг. Хонь жилтэн мухар сүсэгтэй байх нь их, ер бусын зүйлд итгэж сонирхдог. Зөөлөн, тусархаг, өгөөмөр хүмүүс энэ жилд төрдөг.
     Сахилга батын хэмжүүр огт үгүй, цаг барина гэсэн ойлголтгүй хонь жилтэн хүсвэл бусдад таалагдаж чаддаг. Эрсдэлээс хамгаалсан өчүүхэн зүйлд байсан тохиолдолд эдгээр хүмүүс нь орчиндоо дасан зохицох чадвар өндөртэй. Өөрт нь зөвлөж, чиглүүлж, өөрийг нь удирдаж, зовлонг нь сонсож байвал дуртай хонь жилтэн аль чиглэлийг сонгохоо хэзээ ч өөрөө мэддэггүй, бусдад найдаж явдаг юм. Хонь жилтэнгүүд хариуцлага бага, урдирдах чадвараар тааруу ч аливаа нэг салбарт нэрд гарах нь ховор тохиолдол биш. Энд нэр ухаалаг, гэхдээ хэзээ ч эхний эгнээнд явахгүй, хонь жилтэнд удирдагч хэрэгтэй. 

Зурхай - Морь

Морь: 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002
     Морь жилтэн өөрийгөө сайхан талаасаа харуулж чаддаг. Олон нийтийн цуглартсан газар (концерт, театр г.м.) байх дуртай. Сайхан зантай, яриа их, нүдэнд дулаахан морь жилтэн хүмүүст таалагддаг. Хүмүүсийг удирдах чадвартай морь жилтэн улс төрд орсоноор амжилт олно. Морь жилд төрөгсөд оюуны болон биеийн хөдөлмөрийг ялгаагүй эрхлэх чадвар бүхий хүмүүс байдаг. Морь жилтэн ухаанаас илүү авхаалжтай байдаг, өөрөө ч үүнийгээ мэддэг. Энэ нь тэдгээрт өөртөө итгэлгүй байх нэг үндэслэл болдог ч олны өмнө өөртөө итгэлтэй харагдаж чаддаг. 
     Морь жилтэн халуун цустай. Энэ чанар нь тэдгээрийн хувьд хор хөнөөлтэй бөгөөд уураасаа болоод хүрсэн зүйлдээ алдах нь элбэг тохиолддог. Аливаа ажилд амжилтанд хүрэхийг хүсвэл морь жилтэн уураа барих хэрэгтэй. Олон ааштай морь жилтэн аливаа нэгэн ажлыг эхлэн дуусгахгүй хаяг нь элбэг. Хэсэг хугацааны дараа нөгөө ажлаа шинээр, шинэ эрч хүчээр эхэлдэг нь энэ жилд төрсөн хүмүүсийн сайн тал нь биш юм. 

Зурхай - Могой

Могой: 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001
     Нар хиртэх зүгийн орнуудад могойг муугаар төсөөлдөг бол Ази тивд харин могой гүн ухаан, алсын хараа, тэмцэх чадварын бэлэгдэл хэмээн үздэг. Могой жилд төрсөн эрчүүдийн ухаан, найдвартай байдал, тааламжтай харьцаа, хошин шогч занг нь үнэлдэг бол эмэгтэйчүүд нь олны дунд гоо сайхнаараа хүндлэгддэг.

     Могой жилтэн ганган дэгжин хувцаслах дуртай. Олон үггүй, гүнзгий, их боддог, оюуны өндөр чадавхитай гүн ухаантнууд энэ жилд төрдөг. Эдгээр хүмүүс ухаантай ч энэ чанар нь могой жилд төрсөн хүмүүст байхгүй байсан ч болох талтай, яагаад гэвэл мэдрэмж, зөн билиг нь маш сайн хөгжсөн байдаг. Өндөр боловсрол эзэмшсэн могой жилтний зөн билиг нь зарим тохиолдолд гайхшрал төрүүлэхээр оновчтой байдах нь ховор биш юм. Могой жилтэн бусдад итгэхээс илүүтэйгээр өөрийн мэдрэмжид итгэдэг. Түүнд зургаа дань мэдрэхүй байдаг гэвэл хилсдэхгүй. 

Зурхай - Луу

Луу: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000
     Луу жилд төрсөн хүмүүс амьдралын эрч хүч, идэвхээр дүүрэн байдаг. Бусдад нээлттай луу жилтэн урвалт, худал хуурмаг байдал, муу хэлэхийг тэвчдэггүй бөгөөд эдгээр хүмүүст наад захын дипломат зан байдаггүй. Аливаа зүйлд амархан автандан сонирхдог хүмүүс энэ жилд төрсөн байдаг. Олон талын авъяастай, ухаантай, тэсвэр тэвчээртэй, нөлөө бүхий, хүнийг хайрлан өршөөх чадвар бүхий хүмүүс. 
     Луу жилтэн гахай жилд төрсөн хүмүүс шиг гэнэн биш ч гэсэн амархан хууртагддаг. Луу жилтэй хүмүүс маш эмзэг, хэрэггүй юманд санаа зовох нь элбэг. Энэ жилд төрсөн хүмүүс бусдад болон өртөө өндөр шаардлага тавьдаг боловч өөрөө нэхэж буйгаас илүү ихийг өгч чаддаг. Огцом ууртай луу жилтний хэл ам нь зарим тохиолдолд бодлоосоо түрүүлж байдаг ч өгч буй зөвлөгөөг нь сайтар сонсох нь зүйтэй, учир нь тэд сайн зөвлөгч.
     Амьдралын турш уг жилд төрсөн хүн ямар нэгэн гачигдал үзэхгүй явна. Жүжигчин, санваартан, улс төрч хэн ч болсон амжилтанд хүрнэ. Харамсалтай нь луу жилтэн муу юм хийхдээ сайны нэгэн адил амжилт үзүүлдэг билээ. Нэг үгээр: Луу жилтэн-ялагч!
     Хайр дурлалын хувьд луу жилтэнг бусдад хайрлагдах нь их байдаг боловч өөрөө хайрлах нь ховор. Хайр дурлалаас болж сэтгэл санаагаар унах, зовлон бэрхшээл гарах явдал луу жилтэнд байж боломгүй зүйл. Луу жилд төрөгсөд залуугаараа гэр бүлтэй болох нь ховор бөгөөд ганц бие амьдрах сонирхолд хөтлөгддөг. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. 
     Луу жилтэнгүүд хулгана жилд төрсөн хүмүүстэй зохицон амьдардаг, учир нь сэтгэлээ өгсөн хулганууд луу жилтнээс гарч буй бүхий л зүйлийг тэвчих чадвартай байдаг. Могой, тахиа жилтэнгүүд луутай эв дүйгээ хялбар олж хамтын амьдрал зохион байгуулах нь элбэг байдаг. Мич жилд төрсөн хүмүүстэй луу жилтэн сайн зохицдог боловч мичээс болгоомжлох нь зүйтэй, учир нь лууг авгүй байдалд оруулж чадах цорын ганц жил бол мич.

Зурхай - Туулай

Туулай: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999
     Ази тивийн улс оронд туулай жилтэнд итгэдэггүй, европчууд "чөтгөрийн элч" гэж үзэн галдан шатаадаг байсан бол эртний Египетэд хүндэтгэл хүлээдэг байжээ. Буг чөтгөр байна уу, бурхан байна уу, эсвэл хүн байна уу, туулайн сул дорой царай хуурамч гэдгийг бүү март. Шаардлагатай үед хүчит тэмцэгч, аюулт дайсан болж чадна.
     Авъяаслаг, даруухан, тусархаг, сайн ярих чадвартай, өөрийгөө үнэлж мэддэг зантай азтай хүмүүс туулай жилд төрөх нь цөөнгүй. Энэ бүх сайн талуудын дунд ганц муу юм байдаг. Үүнийг өөрөө ч, бусад нь ч андахгү: туулай жилтэн аливаа юманд өнгөцхөн хандах талтай. 
     Тайван, биеэ барьж чаддаг туулай өөрт нь тохиолдох жижиг зүйлээс болж хямралд орж сэтгэлээр унан уйлах нь элбэг ч, амархан мартана. Ертөнцөд болж буй гамшиг, дайн дажин зөвхөн өөрт нь хамаатай тохиолдолд л туулай санаа зовно.

Tuesday, December 27, 2011

Зурхай - Бар

Бар: 1938, 1950, 1962, 1974, 1968, 1998
     Сахилга батын ойлголтгүй бар жилд төрөгсөд огцом зантай. Удирдагч, хувьсгалч нар энэ жилд төрдөг. Бар жилтэн "Урагшаа" гэсэн уриа гаргасан тохиолдолд бусад нь дагахгүй, бодож хөдөлсөн нь дээр, зарим үед өөрийг нь хүртэл зогсоосон нь оновтой байдаг. Бар буруу зам руу хөтлөх нь ховор биш. Түүний татах чадварт нь эсэргүүцэл үзүүлэх бараг л боломжгүй, бусдын хүндэтгэлийг хүлээж чадсан барууд дагах биш, дагуулж байдаг. Хэрэв бар жилтэн жаахан бодож, бусдын зөвлөгөөг сонсож чаддаг байсан бол амжилтанд хүрэх байсан. Төрөлхийн тэмцэгч, амиа хичээгч, зөрүүд, бусдад үл итгэдэг бар зорилгодоо хүрэхийн тулд бүх юмаа зориулж чаддаг. 

Зурхай - Үхэр

Үхэр: 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997
     Тэвчээртэй, дуу цөөтэй, биеэ барих чадвартай, тодорхой цэгцтэй үхэржилтэн өөрийн бага зэрэг бүдүүлэг гадна төрхөн дор нарийн хурц ухаанаа нууж байдаг. Хүмүүсийн итгэлийг хүлээн, сэтгэлийг нь нээтэл яриулж чаддаг нь үхэр жилтэний давуу тал. 
     Аливаа зүйлийг тогтмол гүнзгий ургуулан боддог үхэр ганцаар байх дуртай. Гаднах тайван байдал нь хуурамч гэдгийг бүү мартаарай, энэхүү баган дор оргилж буй зан ааш байгаа. Ховор ууралдаг ч нэг уурлавал зам дээр нь таарсан бүхнийг сүйтгэж чадна. 
     Шинэлэг зүйлийг үзэн ядагч үхэр нэг хэвийн хэвшмэл амьдралыг сонгоно. Эрх мэдэлд туйлын дуртай үхэр жилтэн өөрийн хүрээлж буй орчин дахь аливаа шинэ, ер бусын юмыг тэвчихгүй. Үхэр жилд төрсөн эмэгтэй хүнд хоол хийж, бас хувцасаа зохицуулан өмсөж чадаж байсан ч амьдралд ер бусын, шинэ юмыг санаачилна гэдэгт бүү найдаарай.

Зурхай - Хулгана

Хулгана: 1936, 1948, 1960, 1972,  1984, 1996
     Энэ жилд төрсөн хүмүүс нэг талаас хүмүүсийг өөртөө таттдаг ч нөгөө талаас ширүүн, догшин гэсэн эрс тэс өөр чанаруудыг өөртөө агуулжээ. Гаднаас нь харахад тайван, ухамсартай болон цоглог харагдавч үүнд нь бүү хууртаарай. Энэ хүмүүсийн дотор нь тогтмол буцалж байдаг.
     Замбараагүй байдлыг үүсгэгч хулгана нь шаггүй маргаанч. Олон хүний дунд байж хов зөөх сонирхолтой хулганы танил талын хүрээ маш өргөн. Харамсалтай нь итгэлтэй, дотны найз нөхөд цөөхөн байдаг. "Хэнд ч, хэзээ ч бүү итгэ" гэсэн уриа хулганд таарна. Биеэ барих чадвартай хулгана нь асуудлаа зөвхөн өөртөө хадгална. 
     Бооцоот тоглоом, сайхан хоол, үнэтэй зүйлсээс татгалздаггүй хулгана ирээдүйн төлөө санаа зовдог нэгэн. Хулгана жилд төрсөн эмэгтэйчүүд аливаа зүйл цуглуулах дуртай ч зарим тохиолдолд энэ нь хэрэггүй зүйлс ч байдаг. Сэтгэх чадвар өндөр хөгжсөн хулгана нь бүтээлч байх нь ховор биш юм.

Wednesday, December 21, 2011

ха ха ха

С1-н Унагалдай (унага) ханиад хүрчээ.
Ханиадаа яаж эдгээснийг нь асуутал:
- Би нөгоо нэг, нөгоо нэг..."адууны махтай шөл" уусан :P

Tuesday, December 20, 2011

Аз жаргалын эрэлд...

Хэд хоног шинэ жил хэсч ууж идэж яваад даарсан бололтой. 
Бололтой ч юу байхуу, хоолой өвдөөд новш болцон. Хамар ам шуухитнаад тонгойхоор толгойруу цус дүүрээд, нүүрлүү чинэрээд, нүд бүлтрэх шаххийн. 
Уржигдар орой аз жаргалын эрэлд "The Pursuit Of HAPPINESS" гэдэг киног ахиж үзлээ. Жоохон бүлээрэх төлөвтэй байсан ч сууж байгаад дуусгачихсан. 
Утга агууллага нь их адармаатай.

Мань залуу дунд сургууль төгсөөд л ажил амьдралын гараагаа эхэлсэн боловч боловсролын түвшин бага болохлээр түүндээ таарсан хир чинээний л юмаа хийдэг. Яг кино эхлэх үед мань хүн эмнэлэгийн рентген аппарат зарах ажил хийж яваан. Өнөө аппарат нь ердийн рентген аппаратнаас чадамжийн хувьд муу ч хоёр дахин их үнэтэй гэж байгаа. Өдөр бүр эмнэлэгүүдээр хэсч хүмүүстэй уулзаж борлуулалтаа хийчих санаатай л гүйнэ. Гэвч тэр нэгийг ч зарж чадахгүй л байсаар....

Tuesday, December 13, 2011

Чатчин байлаа би

Мань чатчин байлаа шдэ....
Энд тэнд хаа сайгүй.
Дандаа хужаа нэрээр ордог байлаа.
Хэрүүл шуугиан дэгдээх гэж.
Ер нь бол залуусыг хурцалж үндсэрхэг үзлийг нь жатаах гэж.
Луухааны нэр нь их хөөрхөн.
Аманд орсоноо л биччихдэг байсан. Lee Shan Pei, Xhuan Shi Dou, Pan Di Hua, гэх мэт.
Харин сүүлд яаая.....
Тасарцан нэртэй айн?
Хүмүүс ник нэймийг нь хараал сүрддэг байлаа шдэ. Гой

Thursday, December 8, 2011

Хадаас /сургамжит өгүүллэг/

     Жорж хорин нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж, бүтэхгүй л зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр түүнд аав нь:
-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Жорж аавдаа:
 “За та харав уу, би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
-За тэгвэл чи үүнээс хойн бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүрд ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Жорж аавдаа:
 “Та хар даа, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би одоо сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь “Тийм ээ миний хүү, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хананад хадаасны нүх үлдсэн байна” гэжээ.
Муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү”

Monday, December 5, 2011

Ганцаараа амьдрахад


Толь ичихгүй, Тогоо шаналахгүй 
Таваг эвшээлгэхгүй, TV гомдохгүй 
Хутга айхгүй, Хайч хялалзахгүй 
Хундага шартахгүй, Халбага хөгшрөхгүй 
Хана хөлгүй, Хаалга хумсгүй 
Хивсэнцэр зүүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй 
Цай цангахгүй, Цоож унтахгүй 
Цахилгаан зуух даарахгүй, Цамц даарахгүй 
Цонх зугтаахгүй, Цүнх зугтаахгүй 
Ус буцалгагч уйдахгүй, Унтраалга уурлахгүй 
Уртасгагч учирлахгүй, Утас уйлахгүй 
Данх ядрахгүй, Далавч минь бутрахгүй 
Давс гашлахгүй, Дэр халууцахгүй 
Сандал сандрахгүй, Сэрээ сэрэхгүй 
Саван сахалгүй, Сойз нүдгүй 
Салхивч онгойхгүй, Сам салхилахгүй 
Ширээ чихгүй, Шал хэлгүй 
Шүүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй 
Аяга амрахгүй, Алчуур инээхгүй 
Амьдралд дасахгүй, Номнууд ярилцахгүй 
Чийдэн шүдгүй, Чигчлүүр сэнжгүй 
Чи минь байхгүй, Би бухимдахгүй
Б.Галсансүх

Saturday, December 3, 2011

Бид 80-аад онд төрсөн


Бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, илжигэн чих, цагаан самар, картны бараа идэж, цээхийн 100 гын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид.
Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглоомны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. 
Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аяалж, уруу газар чаргаар гулгаж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарч, Топ Тэн, Fire, Hard rock, Legends, Arirang, Hollywood баранд бардаж байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, biznetwork, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй.
Гэхдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд! 
♥ /бид 80-аад оны жаргалтай хүүхдүүд/



Thursday, December 1, 2011

Зүрхний сорви /сургамжит өгүүллэг/

Нэгэн залуу хотынхоо бүх хүнийг цуглуулаад би энэ орчлонд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хүн гэж ярьжээ. Тэнд цугларсан олон түмэн түүний зүрхийг хараад төгс төгөлдөр, ямар ч толбо өө сэвгүй үнэхээр сайхан зүрх байна гэж магтацгааж гэнэ.