Луу: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000
Луу жилд төрсөн хүмүүс амьдралын эрч хүч, идэвхээр дүүрэн байдаг. Бусдад нээлттай луу жилтэн урвалт, худал хуурмаг байдал, муу хэлэхийг тэвчдэггүй бөгөөд эдгээр хүмүүст наад захын дипломат зан байдаггүй. Аливаа зүйлд амархан автандан сонирхдог хүмүүс энэ жилд төрсөн байдаг. Олон талын авъяастай, ухаантай, тэсвэр тэвчээртэй, нөлөө бүхий, хүнийг хайрлан өршөөх чадвар бүхий хүмүүс.
Луу жилтэн гахай жилд төрсөн хүмүүс шиг гэнэн биш ч гэсэн амархан хууртагддаг. Луу жилтэй хүмүүс маш эмзэг, хэрэггүй юманд санаа зовох нь элбэг. Энэ жилд төрсөн хүмүүс бусдад болон өртөө өндөр шаардлага тавьдаг боловч өөрөө нэхэж буйгаас илүү ихийг өгч чаддаг. Огцом ууртай луу жилтний хэл ам нь зарим тохиолдолд бодлоосоо түрүүлж байдаг ч өгч буй зөвлөгөөг нь сайтар сонсох нь зүйтэй, учир нь тэд сайн зөвлөгч.
Амьдралын турш уг жилд төрсөн хүн ямар нэгэн гачигдал үзэхгүй явна. Жүжигчин, санваартан, улс төрч хэн ч болсон амжилтанд хүрнэ. Харамсалтай нь луу жилтэн муу юм хийхдээ сайны нэгэн адил амжилт үзүүлдэг билээ. Нэг үгээр: Луу жилтэн-ялагч!
Хайр дурлалын хувьд луу жилтэнг бусдад хайрлагдах нь их байдаг боловч өөрөө хайрлах нь ховор. Хайр дурлалаас болж сэтгэл санаагаар унах, зовлон бэрхшээл гарах явдал луу жилтэнд байж боломгүй зүйл. Луу жилд төрөгсөд залуугаараа гэр бүлтэй болох нь ховор бөгөөд ганц бие амьдрах сонирхолд хөтлөгддөг. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг.
Луу жилтэнгүүд хулгана жилд төрсөн хүмүүстэй зохицон амьдардаг, учир нь сэтгэлээ өгсөн хулганууд луу жилтнээс гарч буй бүхий л зүйлийг тэвчих чадвартай байдаг. Могой, тахиа жилтэнгүүд луутай эв дүйгээ хялбар олж хамтын амьдрал зохион байгуулах нь элбэг байдаг. Мич жилд төрсөн хүмүүстэй луу жилтэн сайн зохицдог боловч мичээс болгоомжлох нь зүйтэй, учир нь лууг авгүй байдалд оруулж чадах цорын ганц жил бол мич.