Яг үнэндээ бол ойрд зав тун муу байгаа болохлээр бээгий ч шахаж амжихгүй л байна. Шахсан хэд нь дандаа копи паст тэ?
Зав зайгаараа нэг аятайхан хэдэн юм шахъя гэж боддог байсан чинь одоо хоног нь гүйцэж байгаа амьтан шиг цааргалах болоод бас нилээдгүй удлаа. Энэ муу навтасаа 99,999 хандалттай болох тэр цагаас эхлэн ор тас хаяад ахиж энүүгээр сүйтэгнэхгүй гэж ам алдсан билээ... /хэзээ нэгэн цагт/
Анх блог нээж байхдаа өөрийнхөө бодож яваа, эсүүл хэлэхийг хүссэн зүйлсээ дур зоргоороо сараачин оруулах зорилготой байсан.
Явцын дунд хүмүүсийн блог хандалт их байгаад байхлээр нь бас атаархасан гэхүү, шаралхасан гэх үү? /мөчөөрхөсөн гэж бол болку/ хандалтынхаа тоог нэмэгдүүлэх гэж хүнд аль болох хэрэг болохуйц, интернэтэд аль болох олон хүн эрэл сурал болж байгаа тийм хэрэгтэй хэрэггүй сэдэвтэй, хүнд болоод өөрт ач холбогдолтой зүйлсийг оруулж эхэлсэн. Бүүр хэдэн дойлуур зулгаачих санаатай ч нилээдгүй үзсэн.
Одоо тэгтэл муу навтасын минь насны тоо гүйцэх дөхөөд ирэхлээр хүмүүс бага орж ирээсэй, бас хэдэн юм бичээд өөрийгөө баясгаад явжаахийнсан этр гэж бодоод бас новшроод байна уу даа би чинь.....
Нааг нэг хэсэг нь хэлсэн амандаа хүрээгүй, тэр байтугай чадамжгүй гэж муулах хүн байгаа ч нөгөө талдаа эсэргээр нь хэлэх хүн ч бас бий /яг л гэрэл сүүдэр хоёр мөчөөрхөн байдаг адил/.
Гэхдээ блогийн хувьд хэлсэн амандаа хүрэх л болно. Чадахгүйгээ мэдээгүй, чадаагүй, чадах байсан ч хүсээгүй бүх зүйлсийнхээ төлөө тэд бүгдээс уучлалт хүсмээр санагдчихлаа.
Яг одоо юу хийж байгааг минь сонирхмоор байна уу?
2011 оноо дүгнэж байна.....
Гэхдээ ажлаа
Хийж бүтээсэн зүйлдээ үнэлэлт өгч, тайлбар хийж, байж болох байсан боломжуудаа эргэцүүлж, байгаа зүйлсээ дүгнэж суух дашрамд хувьсгалын биш хувийн амьдралаа ч орхихыг хүссэнгүй.
Сонгосон сонголтондоо тууштай байж хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болохын төлөө энэ хундгыг тогтоогоод цаг хугацаагаа хүлээхээр шийдлээ......
Хундагандаа сүү дусаа л даа гэсэн ккккккк. За тэгээд амжилт дандаа урагшаа шүү!
ReplyDelete