Нэг иймэрхүү байдалтай суув шүү дээ..
Гадаа хасах 40 нилээн давсан хүйтэн байсан байх. Уул нь бас овоо зузаан куртиктай явлаа гэж бодсон чинь машинаас буугаад хэсэг байхад л материал нь дарайгаад хайрч байсан. Монгол дээл маань харин аминд орсон шүү. Чүү чаамай нэг малтаж гараад цааш хөдлөөд явахдаа унтцан байна лээ :P
Нэг сэрэхнээ харин Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод ирсэн бөлгөө. Гүн шөнөөр очсон болохлээр ёстой бид хэдээс өөр бүлтийх амьтан байгаагүй дээ хөөрхий.
Шөнөжин давхиж давхиж өглөө үүр хаяарч нар мандахад хээр зогсч цайлчихаад цааш хөдөлцгөөлөө.
Мартаснаас буугаар буудаж үзсийн байна. Анх удаа барьж үзэж байсан болохлээр бас ч гэж жоохон яах бол ийх бол этр гэсэншүү юм бодцон тэ? Youtube дээр зарим тийрдэг буугаар буудсан нөхдүүд бөгсөөрөө суун тусаад байсан болохоор бас онигоонд орчку санаатай сууриндаа бат зогсож нилээн хичээж буудсан авч..... байдгүй ээ :P
байгаа оноогүй хэ хэ.
Хээр, тэгээд цастай газар тулгын 3 чулуу хайгаад явсан олоогүй. Олон залуучууд байсан болохлээр суурин дээр нь л идэж уух юм үлгэрийн юм шиг алга болж этр. Томоо гэгчийн тогоонд цай чанах гэж бөөн юм болсон ха ха. Дээр үеийн шилийн сайн эрчүүд бага багахан юмаар өөрийгөө борлуулаад байдаг байсан болохлээр болоод байдаг байсиймуу. Мань мэт бол томоо тогоонд цай хийцэн өнөөх нь буцалж өгдгү паялнакдаж этр хэ хэ
Гэхдээ л под хийгээл явцгаацийм даа.Хэрэв би шилийн сайн эр байсан бол нэг иймэрхүү л анзааны амьтан байх байсан юм шиг байгаан.
Цаашаа явж байсан чинь сүрэг зээр тааралдав. Баахан хашгирч гуугилдаж хөөцөлдөж тоглов. Талын амьтан бол талын л амьтан байдаг юм байна лээ. Манайхан уул нь ан авлана этр гээд байцгаасан....
Тэгсэн цагаа тулсан чинь битий битий гэцгээгээд явж явж яагаачгү явцгаасан. Учир нь хэрэв зээр унагалаа гэхэд ямар өлбөрч үхкээд байгаа биш, тэгээд ч идэж уудаг байлаа гэхэд дөмөгхөн янзлаад хоол хийчих хүн байхгү байсийм чинь амьтны амь гарлагадаад яахуу гээд цаашилцгаасан. Тэр нь зөв ч биз. Нэг иймэрхүү...
Цаашаа явж байгаад ахиж цасанд суусан. Гэхдээ шөнийхийг бодуул хүйтэн нь гайгүй, бас цас нь ч гайгүй байсан. Гарсныхаа дараа баахан хаазалж дрифтлэж этр... :P
Диффренциал цоожлогч гэж нэг юм байна аа энэ ландуудад. Миний бодоход жигд 4 дугуй нь мааждаг бололтойм. Түгжигдкү байна л гэхийн, түгжигдчилээ л гэхийн бүү мэд.
За тэгээд бүтэн 22 цаг шахам явж байж Сүхбаатар аймгийн Дарьганга суманд очиж Алтан-Овоон дээр гарцгаалаа. Уулынхаа урд бэлд сум нь байх ба зам муутай болоод ч тэр үү, алс зүүн өмнө хязгаар нутаг болоод ч тэр үү хөгжил буурай санагдсаан.
Алтан-Овоог алган дээрээ дэлгэсэн билээ. 2012 онд уул нь төрийн хамгаалалтанд байх тус хайрханы тахилгатай байсан ба сонгуулийн үйл ажиллагаанаас шалтгаалан нэг жилээр хойшлуулж уул, шүтээнээ умартсан сураг сонссон бүлгээ...
Өө тийн жоохон улс төржихөд тус тойргоос УИХ-н гишүүн Улаан гуай удаа дараалан сонгогдож гарсан ч хийсэн зүйл хэлсэн ам хоёр нь нилээд зөрүүтэй байгааг уулзаж учирсан хүмүүсийн амнаас сонссон бүлгээ. Хөгжил хүргэхэд хол санагдсан нь зам тээвэр хөгжөөгүйтэй холбоотой болуу даа.
За улс төрөө үүгээр өндөрлье.
Алан овоонд мөргөчихөөд, Ганга нуур, Оргихын булагаар орж орилж орилж өөрсдийгөө баясгачихаад, булгийн уснаас хэдэндтээ хүртээд Торой бандийн хөшөөний зүг мордлоо.
Орой болж байсан болохлээр харуй бүрийгээр хөшөөн дээр ирцгээсэн. Тус хөшөө нь түүний өвөлждөг байсан гэсэн үү, зусдаг байсан гэсэн үү газрын өмнөх толгой дээр байдаг юм байна лээ. Мань хүн Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэж, улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, одоогийн бидний оршин байгаа энэ газар шороог хадгалж авч үлдэх үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн, бидний үеийн үед санаж явах аугаа баатар гэдгийг сануулахын тулд тус хөшөөг босгосон нь тодорхой. Шилийн богд ойртсоор......
Энэ дээрхи зурган дээр байгаа хөшөөний урд байгаа жүржийн талсны савтай л болохоос сүү байсийм шүү.
Бас нэг бодсон зүйл бол уул ус, түүхийн үнэт зүйлс болох хөшөө, дурсгалт газруудыг цэвэр цэмцгэр байлгах асуудал хүн бүрийн ухамсарт суугаасай. Идээ ундааныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөдөг ёс заншил байвч, үнэт зүйлсээ ёс заншил нэрээр устган сүйтгэмээргүй л санагдсаныг нуух юун.
Улаанбаатараасаа баасан гаригийн 15 цагт мордоцгоосон бид, Хэнтий, Сүхбаатар аймгуудын төвөөр дайраад маргааш өдөр 14 цагт Шилийн богдоос 20 гаран км-т байрлах нэг жуулчны баазад буудалласан ба тус баазын эзэн Хүрэлбаатар ахын зөвлөснөөр очсон өдрөө хоол цай идэж уугаад "Алтан овоо", "Ганга нуур", "Оргихын булаг", "Торой бандийн хөшөө"-г тус тус үзэж сонирхоод жуулчны бааздаа хоноод маргааш өглөө нь "Шилийн богд"-доо гарч нар мандахыг харсан нь дээр гэсэн учраас дээрхи дарааллын дагуу аялалаа үргэлжлүүлсийн.
Хоол ундаа идсэний дараа баазын эзэн ахаар сонирхолтой баахан түүх яриулж, мэдүүштэй соншууштай зүйлсээр чихээ мялаацгаасан даа. Миний энэ бичлэгийг уншиж байгаа залуус хэрэв тийшээ явж үзээгүй бол заавал очих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хүрлээ ахын камп шилийн богдоос ердөө 5-хан км-т бууриа сэлгэнэ гэсэн болохлээр тийшээ очих замдаа миний дуулсан болон, дуулж амжаагүй сонинг өөрсдөө сонсоорой гээд түр орхичий.
Үүрийн таван жингээр босцгоож "Шилийн богд"-ын зүг хөдөллөө.
Нар 8:30-н үед мандах тул 6:00-д босоод гарах ёстой байсан чинь 30 минут хоцроод нилээн сандарцгаасан даа хэ хэ.
Ямартай ч нар мандахаас 30-аад минутын өмнө ирж амжсан. Дэшээ гарч байхдаа энэ дээрхи зургийг дарсийн. Яарч байсныг хэлэх үү, басчгү өгсүүр байсныг хэлэх үү, энэ үед дарсан зурагнуудаад амьсгалын уур гараагүй цөөн хэдэн зурагны нэг нь :P
Энэ дээрхи зураг яг бодит байдал дээрээ нэг сарны гадарга дээр явж байгаам шиг их сонин санагдсийн. Найздаа ингэж хэлээд "юмыг тэнэг өвөрмөцөөр хардаг уу" гээд дооглуулсан. Гэхдээ л надаа тэгж санагдсийм даа.
Нар мандах нилээн дөхцөн, цаг нь ч таамаглаж байснаас өнгөрцөн байсан чинь уулсын оройгоор үүл хаяараад мандах нарыг маань харуулкуу шинжтэй шүү. Аймар улаасаад байдаг, бид нар нараа олж хардаггүй ээ.
За ингээл нар мандчиж, бид нар харж чадсангүй дээ :P
Тэгэнгүүт боджийшдэ "биднуусын дунд хужаа цусны бачка байсийн биш байгаа этр", гайгүй мэдэх учир байхгүй ээ....
Тэнд бас нилээн олон хүн цугларсан байсан. Тэр дундаас байгаан болуу ч гэж бодох шиг.
Сониноос Хүрлээ ах нэг юм ярьж өгсийн замдаа.
Мань хүнийг аймгийн нэг том албан тушаалтан хэдэн жуулчны хужааг "Богд" дээр гаргаж үзүүлэх лүндэн буулгасийн байх. Мань хүн дарга лүндэн буулгаж байхад аваал явдийн байгааздээ чааваас. Угаас үгэнд нь орохгүй бол эрхэлж байгаа бизнест нь саад тотгор учирхаас авхуулаал асуудлууд ундрах магадалтай шдэ. Ойлгомжтой тэ?
Мань хүн аваад явжийснаа бас Монгол л хүн болсон хойно янз бүрийн юм бодогддийн байгааздээ, богдийн наад талын уулан дээр гаргачиж байна гэсэн шдэ ха ха
Араас нь ирсэн өнөөх өндөр албан тушаалтан луха нарыг өгсөж явахад нь мань хүн дээр ирээд баахан л уурлаж загнасийн байх. Чи мэддиймүү ч гэсэн гэлүү? Үгэнд орсонгүй ч гэсэн гэлүү? Эндээс зайл ч гэсэн гэлүү? /арай тэгж хэлээгүй байхаа/
Тэгсэн өнөө муу жуулчны луухаанууд чинь харин нөгөө уулан дээрээ гарсанаа л хужаагаар хашгиралдаал, бичигтэй улаан даавуу хийсгээл, зураг хөргөө татуулаад жигтэйхэн гэнэ шүү.
Тэгсэн тэр доор нөгөө дарга бодцон этр.....
Ер нь бодоод байсан чинь чи их зөв юм хийсэн байна шүү гэж хэлсэн гэсэн. За яахуу хэлсэн нь сайхан ч гэсэн /тэнэгийн ухаан ардаааа/ гэдэг цэцэн үг байдаг байхаа. Ямартай ч Хүрлээ ахад ардаа бодох ухаан байгаагүй нь аз болсон байна гэж бодогдсон доо. Энэ бол замд бодсон бодол л доо.
Яг тухайн үед бол юун ийм юм бодох...... НАР ЯАЧУУ? л гэж бодож байгаам чинь хэ хэ.
Тэнд дандаа Монголчууд байсан байх оо..../Нар мандлаа/
Газар доороос урган гарах томоос том алтан шар нар....
Бөөн баяр, бөөн уухай, бөөн хурай, бөөн энерги...... /дандаа бөөнөөрөө/
За тэгээл тэнд чинь сүү, будаа, архи өргөөд, сайн сайхан хүслээ шивнээд, сайн сайхны төлөө залбираад сэтгэл нээх гоё болоол явчиж байгаам даа.
Ямар харагдаж байна? Энэ бол бидний авч үлдэх ёстой бахархал шүү дээ. Өвөр Монголын "Шилийн гол" аймгийн нутагтай ердөө 4-хөн км-н цаана хиллэх зурвас харагдаж байсан. Сүхбаатар аймарт 220 шахам мөхсөн галт уул байдаг гэсэн шүү. Тэдний нэг хэсэг нь.
Аялаж явахдаа "Аваад ирсэн юм чинь аваад буцнаа" гээд хогийг бол харин ч нэг энд тэнд хаяагүй. Зарим нэг лонх, сүүний сав, гялгар уут байсныг ч түүгээл явсан даа.
Богд руу гарахад нар зөв байдлаар өгсөөд бууж байгаан. Тэгээд нэг агуу байсан. Цахиур төмрийн гэлүү хэний хэлээ? :P
Өө тийн. Нөгөө шилийн сайн эрсийн хэлдэг үгийг бичсэн самбар байсан. Бас зургийг нь дарсан.
"Эрийн хийморь сэргээсэн шилийн богд сонсож бай
Эр зоргио гайхуулсан халхын сайн эрчүүд дуулж бай
Торой Банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Намжил, Царцаа Намжил, Цахиур Төмөр бидний үгийг сонсож бай
Хаяагаа хадрахгүй
Харсанаа авахгүй
Эрийн сайнаар ноёныг дийлж
Хүлгийн сайнаар талыг туулъя" гэсэн байлаа.
Цаашаа талын агуйг зорьж, үзэж сонирхов.
Орох хэсэг нь давчуухан ч орсон хойноо томоо зайтай агуй байсан. Таазны дээд хэсэг нь энэ дээрхи зураг байгаан. Их сонин тогтоцтой. Яаж тогтож байгаа нь их хачирхалтай.
За ингээд талын агуйгаас гараад буудалласан камп дээрээ очиж хоол унд идэж аваад хийморио сэргээсэн бид Нийлсэл Улаанбаатарынхаа зүг мордсон билээ.
Хүрлээ ахын охин бие давхар байсан бөгөөд биднийг хөдлөхөд Баруун-Уртад хамт ирсэн ба очсон даруйдаа амаржих орон дээр гарч биднийг тэндээс хөдлөхөд хоёр яс саллаа хэмээн хөл хөөр болцгоосон юм.
1-р сарын 5-ны өдөр эхэлсэн бидний аялал 3 хоног үргэлжилж нийт 1800 гаран км туулж 8-ны өдрийн үүрийн 4 цагт Улаанбаатарын төв талбайн ойролцоо өндөрлөсөн бүлгээ....
saihan post bn ovoo neg setgel gargaj beegii shahaj gechuul aluuldiin boluu kkk. saihan yavjee ter muusain hujaag tegeh l hrgtei sht ymr medhiin bish
ReplyDeletehaha heseg mashinaas buugaad gehiig baagaad gej unshaad whaaaa haha. chi bas tgjigaad Mgl deelin deer tom narni shil zuudeg ovoo gar bn shuu
saihan post bnooo
Дээл сайхан зохьдог л юм байна ш дээ. Дээлээ өмсөр бай л даа. Надад ааруул авчирсан уу тэндээс?
ReplyDeleteБи чамд блог дээрээ лав тайлбар хийхгүй :P
ReplyDeleteГуталчинд
Ааруул олдохоор газар яваагүй ээ хөгшөөн. Бас магтаалд чинь талархъя
Тэмээчинд
deeltei ni yumuu esvel ter hyyhed shig nyalh tsaraitai kurtiktei ni yumuu. esvel ni uur uur huvtsastai 1 hyn yy?
ReplyDelete