Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, October 2, 2010

Монгол ардын үлгэр

Нэгэн өвгөн 2 хүүгийн хамт амьдардаг байв. Хүүхдүүд нь том бол эрийн цээнд хүрэхэд эцэг нь хүүхдүүддээ хандан: За одоо та 2-н ажил хийж амь зуух цаг боллоо. Өөрсдөө юу хийхийг хүсэж байна вэ гэв. Хүүхдүүд нь ямар ажил хийхээ мэдэхгүй байсан тул аав нь 2 хүүгээ дагуулан газар газраар явж хүмүүс юу хийж амьдарч байгааг харуулахаар явжээ. Том хүүд нь төмрийн дарханы ажил таалагдан тэндээ үлдэн суралцах боллоо. Харин бага хүү нь биед амар өөрийгөө зовоохгүй ажил хийе гэж бодсон тул түүнд таалагдах ажил олдсонгүй. Яваад л байж яваад л байж. Нэг өдөр хүү нь нугад бэлчиж байсан үхрийг хараад аавдаа:
-Ааваа хулгайч болж болохгүй юм уу? энэ үхрийг аваад идчихье гэдэс цатгалан сайхан биш үү гэжээ. Аав нь хариуд нь
-Бололгүй яах вэ чи л хүсэж байгаа бол болно шүү дээ би гэртээ харьж байя. Чи үхрээ аваад яв гээд аав нь яваад өгчээ. Хүү нь үхрээ хөтлөн гэр өөд явахдаа үргэлж айн байн байн ийш тийш эргэж харсаар л байв. Хэн нэгэн түүнийг хараад ч байгаа юм шиг. Гэртээ ирж үхрээ нядлаад махыг нь чанаж идэхийн өмнө аав нь: 
- Энэ махыг идээд хэн нь илүү таргалахаа үзье гээд хэмжүүр авчирч өөрсдийгөө хэмжиж гэнэ. Тэгээд ширээ тойрон сууж хоолложээ. Эцэг нь сэтгэл тайван махыг амтархан идэж байв. Харин хүү нь хаалга руу харж нохой хуцах болгонд цочин тайван биш байлаа. Хэд хоногийн дараа аав нь дахин хэмжүүр авчирч өөрсдийгөө хэмжиж гэнэ. Аав нь өмнөхөөсөө хоёр дахин бүдүүрсэн байхад, хүү бүр турж эцсэн байлаа. Хүү нь гайхаж "Ааваа та таргалсан байхад би яагаад турсан байдаг билээ" гэв. Аав нь инээн: 
- Хулгайн юм хоол болдоггүй юм. Тэгээд ч чи айж тайван бус байсан болохоор турсан. Харин би энэ үхрийг эзнээс нь худалдаад авчихсан байсан юм гэж гэнээ.

6 comments:

  1. aisan hynd argal hudulnu gedeg shig tuhain yedee ch evgyi baisoon... odoo bodohod buun dursamj

    ReplyDelete
  2. copy hiij boldgvi ymuu ? hicheeld hereg bolson ym l da ???

    ReplyDelete
  3. хуулах комманд ашиглаж болдоггүй юм аа. Хэрэг болсон бол мэйл хаягаа үлдээчих. Зочилсонд баярлалаа

    ReplyDelete
  4. bayrllaa ih goe ulger bn ih herge bolloo

    ReplyDelete