Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, October 31, 2015

Хурай Хурай Хурай Хурай



Мөнх тэнгэрийн хүчин дор энхэд орших Монгол мину
Өвөг дээдсээс өвлүүлж өгсөн өнтэй сайхан нутаг мину
Хүннү, Сүмбэ, Нирунаас хотлоор дуурсах түүх мину
Хорвоо дэлхийг эзэгнэж явсан хаан эцэг Чингис мину
Хатгалдах дайснаа хөнөөн дарсан хатан зоригт баатрууд мину
Хайр энэрлээр өсгөн сургасан хамгаас дээд ээжүүд мину
Уянгат хуурын эгшигэндээ уртын дуугаа хадаан дуулсан
Уужуу сэтгэлт Монголчуудын урдах зам нь цагаан байг ээ
Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай

Saturday, July 25, 2015

С.Буяннэмэх - Их Тэнгэрийн Дүлий

Ямар золиг шиг нөж нь ингэж угласан юм. Шатны дуудай нь ингэж мултардгийг би ер үзээгүй. Харин хүн явсандаа сайн боллоо. Хэрэв ачаа ачсан бол хаягдах биш үү гэж хараал ерөөл тавилцаж тэндээн бууцгааж мөнөөх Тэмээний хом шатыг засаж дуудай хэрээг нь чангалан засаж байв. Тэдний дэргэдүүр маш ойрохон өнгөрсөн нэгэн их зам урагш хөндөлдөн мяралзаж хязгааргүй говьд тэсвэргүй одсон харагдана. Бас энд тэнд харгана бут багширан ургаад, аргал заргал зөндөө хэвтэнэ. Сүхэндэй хазааний тэмээ унаад явахыг завдтал гэнэт мөнөөх халцгай Гочиг хараал тавиад унав. Бусад нь мөн л гайхаж бас ямар юм мултарч шавтарсан юм бол гэлцэн буцаж ирэхэд халцгай Гончиг хэлрүүн. - Та нэр чинь хаашаа нөж шиг хүмүүс вэ. Аль өглөө гараад одоо үд өнгөртөл ер нэг тэмээ малаа амруулахыг бодохгүй ямар үхсэндээ яарсан юм. Энд буугаад тэмээгээ бага идүүлж цай уулцаад оройн сэрүүнд аятай явбал тэмээ малд тустай биш үү гэхэд бусад нь даруй зөвшөөрч тэндээ буулцан тэмээ ачааг буулгаж, тогоо шанага гаргалцан, аяга шанага хангинуулж, аргал шаваг түүлцэх, ус зус авчирах гэлцэн гурвуулан гурван тийш яаран гарч одов. Донсуй Түвдэн гэгч нь заавал хуурай аргал олж түлэх гэж дэмий тэнэсээр хөндлөн хөрөгдөгч их зам дээр хүрч энэ замаар чухам юу явсан байдаг бол гэж ажиглан үзвэл ер жигтэйхэн жигтэйхэн угалзтай хээтэй жирэвгэр түрэвгэр зүйл бүрийн уран хэвтай мөрүүд гарсан байхад их л сонирхож гайхаж энэ нь чухам ямар юмны мөр болохыг бодож олохгүй зогсож байтал гэв гэнэт түүний нүдэнд нэгэн том бөндгөр юм ам дээр хэвтэж байв. Донсуй Түвдэн ир л гайхаж алгуур алгуур алхасаар очив. Үзвэл нэгэн хожгор шар тос ажээ. Досуй Түвдэн, ихэд баярлаж яаран очиж авах гэсэн боловч бас л гэдрэг болоод дотроо бодруун. Үгүй энэ ер үхсэн хүний юм байж магадгүй гэж сэжиглээд авалгүй ийш тийш харвал харин Сүрэндай түүний дэргэд маш ойрхон шаваг түүж явна. Донсуй Түвдэн баруун гараа өргөж даллан дуудаж - Хүүе нааш ир, нааш ир! Энд сонин юм байна, сонин юм байна.

Tuesday, February 3, 2015

Англи хэлний яриа сайжруулах 100 жишээ өгүүлбэр

1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.

2. I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ
I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.

3. Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ
Can I help you? Би таньд туслах уу?
Can I give you a hand? Таньд тусалж болох уу?
Can I get you something? Таньд захих юм байна уу?
Can I take a message? Таны зурвасыг би бичээд авах уу?

4. Are you…? “Чи … ?” гэж ярилцагчынхаа байр байдлыг асуухдаа
Are you ready? Чи бэлэн үү?
Are you all right? Чи зүгээр үү?
Are you busy right now? Чи завгүй байна уу?
Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу?

Wednesday, January 21, 2015

Хүн өөд болсны дараах 49 хоногт яадаг вэ?


Бид энэ удаа үхлийн дараах 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх ховор нандин судрыг та бүхэнд толилуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм.

“Бардор Тойдол” -ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.

Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэснээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”-оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.