Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, October 31, 2015

Хурай Хурай Хурай Хурай



Мөнх тэнгэрийн хүчин дор энхэд орших Монгол мину
Өвөг дээдсээс өвлүүлж өгсөн өнтэй сайхан нутаг мину
Хүннү, Сүмбэ, Нирунаас хотлоор дуурсах түүх мину
Хорвоо дэлхийг эзэгнэж явсан хаан эцэг Чингис мину
Хатгалдах дайснаа хөнөөн дарсан хатан зоригт баатрууд мину
Хайр энэрлээр өсгөн сургасан хамгаас дээд ээжүүд мину
Уянгат хуурын эгшигэндээ уртын дуугаа хадаан дуулсан
Уужуу сэтгэлт Монголчуудын урдах зам нь цагаан байг ээ
Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай

Өтгөс буурлаа өөд нь залсан өлчир балчираа өргөн тэтгэсэн
Ирээдүй болсон залуус нь эрдэм соёлоор биеэ чимсэн
Тал сайхан нутагтай тэгш таван оюунтай
Тэнүүн уужуу сэтгэлтэй тэнгэрээс заяат үрс билээ
Цэвэр ичимтгий охид мину цэгц шударга нөхөд мину
Цэнгэл жаргалаар арвин явъя цээлийн ус шиг ариухан явъя
Цаг цагийн эрхэндээ цалгин бялхан дүүрэн явъя
Цайлган сэтгэлт Монголчуудын цаашдын зам нь цагаан байг ээ
Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай Хурай
Уул нь өндөр ус нь тунгалаг угаас хайртай нутаг мину
Ургамал амьтан жигүүртэн дүүрэн урт сайхан нурууд мину
Танан цагаан гэрүүд ярайж таван хошуу мал нь бэлчсэн
Түмэн бээрийн алс холоос ч тэмүүлж ирэх нутаг мину
Хүлэг хурдан морио унаад хүсэл сэтгэл тэнийн баясаад
Хүний хүүгийн хийморь сэргэсэн хөдөө хээр нутаг мину
Хорвоогийн дөрвөн улирал нь хосгүй сайхан аястай
Хойчийг залгах үрсийн минь хожмын зам нь цагаан байг ээ
Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай Хурай Хурай

No comments:

Post a Comment