Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, July 19, 2011

Даалуу үүлүү барьдаг Данагар цагаан гартан

Зиак цаадах чинь ойрд даалуу тоглоод алж өгч байна. Наадмаар өнөө бөх мөх үздэггүй юм болохоороо зусланд очиж хэд хоног л жаргах шив. Жаргахад учир байна, даалуу тоглоход начир байна. Эхлээд даалууг хэрхэн тоглох талаар нэгэн зүйл. 4-5 хүн бол цай хураах буюу мануусийн мэддэгээр мушгихтай нилээд төстэй зарчмаар тоглож байна. Гэхдээ гартаа цай буюу покероор бол хясаа маягийн гэхиймуу 2-3 ширхэг даалуу барьж үлдэж байна. Өөрийн норм болох гэрнээсээ гадна хэдэн гар шовойлгоод авчуул хүний цайг хурааж байна. Бүх цай болох 10-12 ширхэг даалууныхаа дийлэнх хэсгийг 2 хүн атгаад бусад нь өр ширэнд унаад эхлүүл тоглоом ойлгомжтой гэж үзээд цайгаа тоолоод аль илүү цайтай хүндээ хожил өгч байна. Мод мэддэггүй хүнд юм их ирдэг гэхийн. Би ч хийморьтой хүн бол гээд л хэд хураагаад авсан тоог нь хэлүүл тануус итгэхгүй байх л доо :P
За тэр хүний тоо 6 болохлээр талцаж байгаад гэр барьж байна. Нэг тал нь нэг тоглолтонд 6 гэр барих үүрэгтэй.  Үүргээ 3 биелүүлж чадаагүй бол майхангаа алдаж байна /дээр үед гадаа хонох уу майханд хонох уу гэж л үздэг байснаас үүдэлтэй юм байх/. 6 хүн тус бүр багийн хамт өөрийн майхны төлөө тоглож байна. За тэр зүйл бүрээр нэрлэж дуудаж байгаа нь ч учир замбараагүй юм. 
Хуньд /зарим нь оймс гэхийн/ ёоз барьдаг хувхай цагаан гартангууд уу /айлын талыг хэлж байгаан/

Даалуу үүлүү барьдаг данагар цагаан гартангууд уу /өөрийн талаа хэлж байгаан/
Шанаган хуураар хуурдаж шалиг эмээр дуулуулж шандыг говийг туулнаа хө гээл шанага долоо хосоороо гараал явахаар нь Бажигар дурдан барвайсан бадам лянхуа цэцэгээр үү гээд л 2 бажигар арав гарч ирээд л идэж орхиж байгаан. Ар дээр нь Үүлэн цэнхэр тоос хадган цэнхэр уулс үүл гарч бороо үг сөрж хэрүүл үүлүү гарч өргөө гээд л өнөөхийг нь бариад идчиж байгаан. Даалуу үүлүү барьдаг данагар цагаан гартан гээд л 2 үүлүүг нь бажигартай нь юутай хийтэй нь өнөөх айтр хос даалуугаар нь шүүрэн шанага болгоод л гэрээ барьж орхино. Аа харин их идсэний дараа өнж гэдэг үнэн юм байна лээ. Ард нь новшоо хаяж айлын хамаг юмыг алалцуулчаад Сийлүү үүлүү барьдаг Сисчер тэргээр зугаалдаг нь Сийлэн хүүхнийг эргүүлээд кононы дараа уулъя гэж хэлээд үлдсэн гэрийг нь босгож аваад майхнаа авч байгаам даа цаа хүн санаа чэн :D /майхан авчаад яахжаан бүү мэд одоо хиа хиа хиа/

No comments:

Post a Comment