Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, December 27, 2011

Зурхай - Бар

Бар: 1938, 1950, 1962, 1974, 1968, 1998
     Сахилга батын ойлголтгүй бар жилд төрөгсөд огцом зантай. Удирдагч, хувьсгалч нар энэ жилд төрдөг. Бар жилтэн "Урагшаа" гэсэн уриа гаргасан тохиолдолд бусад нь дагахгүй, бодож хөдөлсөн нь дээр, зарим үед өөрийг нь хүртэл зогсоосон нь оновтой байдаг. Бар буруу зам руу хөтлөх нь ховор биш. Түүний татах чадварт нь эсэргүүцэл үзүүлэх бараг л боломжгүй, бусдын хүндэтгэлийг хүлээж чадсан барууд дагах биш, дагуулж байдаг. Хэрэв бар жилтэн жаахан бодож, бусдын зөвлөгөөг сонсож чаддаг байсан бол амжилтанд хүрэх байсан. Төрөлхийн тэмцэгч, амиа хичээгч, зөрүүд, бусдад үл итгэдэг бар зорилгодоо хүрэхийн тулд бүх юмаа зориулж чаддаг. 

Зурхай - Үхэр

Үхэр: 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997
     Тэвчээртэй, дуу цөөтэй, биеэ барих чадвартай, тодорхой цэгцтэй үхэржилтэн өөрийн бага зэрэг бүдүүлэг гадна төрхөн дор нарийн хурц ухаанаа нууж байдаг. Хүмүүсийн итгэлийг хүлээн, сэтгэлийг нь нээтэл яриулж чаддаг нь үхэр жилтэний давуу тал. 
     Аливаа зүйлийг тогтмол гүнзгий ургуулан боддог үхэр ганцаар байх дуртай. Гаднах тайван байдал нь хуурамч гэдгийг бүү мартаарай, энэхүү баган дор оргилж буй зан ааш байгаа. Ховор ууралдаг ч нэг уурлавал зам дээр нь таарсан бүхнийг сүйтгэж чадна. 
     Шинэлэг зүйлийг үзэн ядагч үхэр нэг хэвийн хэвшмэл амьдралыг сонгоно. Эрх мэдэлд туйлын дуртай үхэр жилтэн өөрийн хүрээлж буй орчин дахь аливаа шинэ, ер бусын юмыг тэвчихгүй. Үхэр жилд төрсөн эмэгтэй хүнд хоол хийж, бас хувцасаа зохицуулан өмсөж чадаж байсан ч амьдралд ер бусын, шинэ юмыг санаачилна гэдэгт бүү найдаарай.

Зурхай - Хулгана

Хулгана: 1936, 1948, 1960, 1972,  1984, 1996
     Энэ жилд төрсөн хүмүүс нэг талаас хүмүүсийг өөртөө таттдаг ч нөгөө талаас ширүүн, догшин гэсэн эрс тэс өөр чанаруудыг өөртөө агуулжээ. Гаднаас нь харахад тайван, ухамсартай болон цоглог харагдавч үүнд нь бүү хууртаарай. Энэ хүмүүсийн дотор нь тогтмол буцалж байдаг.
     Замбараагүй байдлыг үүсгэгч хулгана нь шаггүй маргаанч. Олон хүний дунд байж хов зөөх сонирхолтой хулганы танил талын хүрээ маш өргөн. Харамсалтай нь итгэлтэй, дотны найз нөхөд цөөхөн байдаг. "Хэнд ч, хэзээ ч бүү итгэ" гэсэн уриа хулганд таарна. Биеэ барих чадвартай хулгана нь асуудлаа зөвхөн өөртөө хадгална. 
     Бооцоот тоглоом, сайхан хоол, үнэтэй зүйлсээс татгалздаггүй хулгана ирээдүйн төлөө санаа зовдог нэгэн. Хулгана жилд төрсөн эмэгтэйчүүд аливаа зүйл цуглуулах дуртай ч зарим тохиолдолд энэ нь хэрэггүй зүйлс ч байдаг. Сэтгэх чадвар өндөр хөгжсөн хулгана нь бүтээлч байх нь ховор биш юм.

Wednesday, December 21, 2011

ха ха ха

С1-н Унагалдай (унага) ханиад хүрчээ.
Ханиадаа яаж эдгээснийг нь асуутал:
- Би нөгоо нэг, нөгоо нэг..."адууны махтай шөл" уусан :P

Tuesday, December 20, 2011

Аз жаргалын эрэлд...

Хэд хоног шинэ жил хэсч ууж идэж яваад даарсан бололтой. 
Бололтой ч юу байхуу, хоолой өвдөөд новш болцон. Хамар ам шуухитнаад тонгойхоор толгойруу цус дүүрээд, нүүрлүү чинэрээд, нүд бүлтрэх шаххийн. 
Уржигдар орой аз жаргалын эрэлд "The Pursuit Of HAPPINESS" гэдэг киног ахиж үзлээ. Жоохон бүлээрэх төлөвтэй байсан ч сууж байгаад дуусгачихсан. 
Утга агууллага нь их адармаатай.

Мань залуу дунд сургууль төгсөөд л ажил амьдралын гараагаа эхэлсэн боловч боловсролын түвшин бага болохлээр түүндээ таарсан хир чинээний л юмаа хийдэг. Яг кино эхлэх үед мань хүн эмнэлэгийн рентген аппарат зарах ажил хийж яваан. Өнөө аппарат нь ердийн рентген аппаратнаас чадамжийн хувьд муу ч хоёр дахин их үнэтэй гэж байгаа. Өдөр бүр эмнэлэгүүдээр хэсч хүмүүстэй уулзаж борлуулалтаа хийчих санаатай л гүйнэ. Гэвч тэр нэгийг ч зарж чадахгүй л байсаар....

Tuesday, December 13, 2011

Чатчин байлаа би

Мань чатчин байлаа шдэ....
Энд тэнд хаа сайгүй.
Дандаа хужаа нэрээр ордог байлаа.
Хэрүүл шуугиан дэгдээх гэж.
Ер нь бол залуусыг хурцалж үндсэрхэг үзлийг нь жатаах гэж.
Луухааны нэр нь их хөөрхөн.
Аманд орсоноо л биччихдэг байсан. Lee Shan Pei, Xhuan Shi Dou, Pan Di Hua, гэх мэт.
Харин сүүлд яаая.....
Тасарцан нэртэй айн?
Хүмүүс ник нэймийг нь хараал сүрддэг байлаа шдэ. Гой

Thursday, December 8, 2011

Хадаас /сургамжит өгүүллэг/

     Жорж хорин нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж, бүтэхгүй л зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр түүнд аав нь:
-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Жорж аавдаа:
 “За та харав уу, би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
-За тэгвэл чи үүнээс хойн бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүрд ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Жорж аавдаа:
 “Та хар даа, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би одоо сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь “Тийм ээ миний хүү, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хананад хадаасны нүх үлдсэн байна” гэжээ.
Муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү”

Monday, December 5, 2011

Ганцаараа амьдрахад


Толь ичихгүй, Тогоо шаналахгүй 
Таваг эвшээлгэхгүй, TV гомдохгүй 
Хутга айхгүй, Хайч хялалзахгүй 
Хундага шартахгүй, Халбага хөгшрөхгүй 
Хана хөлгүй, Хаалга хумсгүй 
Хивсэнцэр зүүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй 
Цай цангахгүй, Цоож унтахгүй 
Цахилгаан зуух даарахгүй, Цамц даарахгүй 
Цонх зугтаахгүй, Цүнх зугтаахгүй 
Ус буцалгагч уйдахгүй, Унтраалга уурлахгүй 
Уртасгагч учирлахгүй, Утас уйлахгүй 
Данх ядрахгүй, Далавч минь бутрахгүй 
Давс гашлахгүй, Дэр халууцахгүй 
Сандал сандрахгүй, Сэрээ сэрэхгүй 
Саван сахалгүй, Сойз нүдгүй 
Салхивч онгойхгүй, Сам салхилахгүй 
Ширээ чихгүй, Шал хэлгүй 
Шүүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй 
Аяга амрахгүй, Алчуур инээхгүй 
Амьдралд дасахгүй, Номнууд ярилцахгүй 
Чийдэн шүдгүй, Чигчлүүр сэнжгүй 
Чи минь байхгүй, Би бухимдахгүй
Б.Галсансүх

Saturday, December 3, 2011

Бид 80-аад онд төрсөн


Бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, илжигэн чих, цагаан самар, картны бараа идэж, цээхийн 100 гын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид.
Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглоомны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. 
Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аяалж, уруу газар чаргаар гулгаж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарч, Топ Тэн, Fire, Hard rock, Legends, Arirang, Hollywood баранд бардаж байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, biznetwork, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй.
Гэхдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд! 
♥ /бид 80-аад оны жаргалтай хүүхдүүд/



Thursday, December 1, 2011

Зүрхний сорви /сургамжит өгүүллэг/

Нэгэн залуу хотынхоо бүх хүнийг цуглуулаад би энэ орчлонд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хүн гэж ярьжээ. Тэнд цугларсан олон түмэн түүний зүрхийг хараад төгс төгөлдөр, ямар ч толбо өө сэвгүй үнэхээр сайхан зүрх байна гэж магтацгааж гэнэ.

Tuesday, November 29, 2011

Ум мүни мүни маха миеэ суха

Хүн бүхэн зөвхөн жаргалыг хүсдэг.
Харин хүссэндээ хүрдэг нь тун цөөн ажээ.
«Ум мүни мүни маха миеэ суха» Бурхан багшийн зүрхэн тарни.
Орчуулбал: «Жолоодохуй жолоодохуй. Сэтгэл болоод зүрхээ аугаа их жолоодохуй» гэсэн үг юм. Тэгэхээр чи өөрийгөө зөв зүгт чиглүүлж, зөв жолоодож чадвал ховор олдох боломжоо илүү ашиглаж чадна.
Хэн цаг заваа өөрийн болон өрөөлийн төлөө зөв зохицуулж чадна тэр хүн хүссэндээ хүрч чадна гэсэн сургаал юм.
Тиймээс үүнийг ямагт санаж хичээх хэрэгтэй.
Мөн аливааг хийхдээ эрэмбэ дараалал, дэг жаяг, зэрэг болон бусад онцлогийг   ягштал   мөрдөх   хэрэгтэйг   хэлж сургасан байна.
Судалж суралцахаас эхлээд эрэмбэ дараагаар өөд өгсөж, гишгүүр дамжих мэт алхам алхмаар зоръсондоо хүрэх ёстойг анхааруулсан байна.

Sunday, November 27, 2011

Wednesday, November 23, 2011

Цэг

Зөндөө их хийх зүйл байхад 30 минут гаран нэг зүйл дээр тогтолоо.
Хэнд ч хэрэггүй юм шиг хэрнээ олон сонин зүйл толгойд бодогдууллаа. Цав цагаан цаасан дээр улаан цэг. Тэр улаан цэгнүүдийг тойрсон хар зураасууд. Зураасыг улаан цэгээ тойруулаад давхарлаад зураал байлаа зураал байлаа. Дээр дурдсан хугацаанд зурлаа. Би уран зурагчин юм аа.
Миний зурсан зураг надад таалагдлаа.
Р.Чойномын шүлгэнд
...."Залуу явахад дэлхий бага би том байж
     Захад нь өтөллөө, туулж барсангүй
     Явах ёстой замаа урагшаа харсан чинь
     Яасан урт юм бэ
     Яваад ирсэн замаа эргээд харсан чинь
     Ямар богинохон юм бэ" гэсэн байдийн. Тэр санаанд ороод.....
Гол нь би өөрөө. Тэгээд тойруулсан олон зураас нь миний үйл. Үйлдээд өнгөрсөн нь.
Намайг тойрсон олон судлууд улам томроод. Гол нь их шигүү, зах нь их сийрэг байхийн.....
Хүний амьдралд ийм олон давтагдсан, давтагдаагүй, шинэ, хуучин үйл явдалууд ар араасаа ундараад л...
Тэр бүгдийг энэ судлуудтай харьцуулаад төсөөлсөн чинь голын хэсэг нь их шигүү хар. Од мэт гялтаганах.....
Тэнгэрийн од ч юм шиг, хар нүх ч юм шиг....

Friday, November 18, 2011

Би бол эсэргүүцэгч...

     Хэн нэгэн, ямар нэг хүмүүс шинэ санаа, шинэ зүйл, шинэ үйл ажиллагаа эхлэхдээ надаас тодорхой хэмжээний асуултуудад чухам миний ямар бодолтой байгааг минь мэдэхийг хүсдэг.
Би тэднийг унтараадаг. Гомдоодог. Шоолдог. Хэрэггүй зүйл гэж ойлгуулахыг оролддог.
     Тэд өөрсдөө л асуусан. Би бодлоо л хэлсэн. Тэрэнд гомдох зүйл байхгүй. Би надаас асуугаач гэж хэлээгүй.
     Хэрэв өөрийнхөө бодлыг сайшаалгаж, эсвэл магтуулж, надаас урмын үг сонсоно гэж байгаа бол дэмий бодол биз дээ. Би яаж ийгээл сул тал, хэрэггүй зүйлийг нь олж хардаг. Тэд бас л гомддог, шантардаг, бас ухардаг.
Тэд үүндээ өөрсдөө л буруутай. Надад өөлөх, муулах, унтараах боломж олгодог. Тэд өөрсдөө л буруутай.
     Харин тэд намайг муулчлаа гэж түрүүлж боддог. Би харин хийх гэж буй зүйлийг нь муулаад байхад түүнийгээ сайжруулах талаар түрүүлж бодоосой л гэж хүсдэг.
Заримдаа шударга байх нь их муу талтай. Бүүр хэтэрхий шударга шулуун үнэн нь өөрөө амь насны ч үнэтэй байж болзошгүй. Болзошгүй гээд байхийн байхгүй. Угаасаа түүхэнд энэ тухай олон жишээ баримтууд байдаг.
Харин хааяа худал, худалч гэсэн зүйл чинь баяр баясгалан, аз жаргал, инээд хөөр, сайн сайхан бүхнийг ч өгч чадна тийм үү? Яг чиний хүссэнээр....

Thursday, November 17, 2011

Удирдлага....

     Өчигдөр орой 2006 онд бүтээгдсэн "Click" гэдэг киног ахин үзлээ. Өмнө нь үзэж байсан сэтгэгдэл арай өөр болчихож. Хүнд тохиолдсон олон үйл явдал, гаргасан шийдвэр бүгд тухайн зүйлийг хэрхэн яаж хүлээж авахад маш их нөлөөлдөг болохыг өөрийн биеэр мэдэрлээ.
     Нэг л тийм сонин.....


Wednesday, November 16, 2011

Turmandah - Zuudnii shuvuu shig busgui /with lyric/

by Hunsanaa 



Төрмандах - Зүүдний шувуу шиг бүсгүй


үг:Н.Батжаргал ая:Б.Баасанхүү


Хайралсан шиг хайралваа ай хөөрхий
Хайрандаа уусаад хайсан биш үү дээ хө
Цолмон тэнгэртээ хоносон шөнүүдээ
Цонхон доор чинь дуулж л хонолоодоо
Дуу дууны эгшгийг ээ 
Дутуу орхиж болошгүйеэ хө
Дусал нулимс шиг бүсгүй нь ээ
Дуулж л дуудаад ирсэнгүй дээ хө

Monday, November 14, 2011

Нар гийлээ....

Зиак.
Цаадах чинь нэг хэдэн юм хийж үзнэ, эхлүүлнэ этр гээл хагас хугасхан нэр төдий юм хийчээл яваадээсэн чинь өнөөдөр яасан гээч?
Өнөөдөр гитартай боллоо шдэ би чинь одоо!!!
Гитартай болохдоо бүүр яасан гээч? Бэлгэнд авлаа шдээ бүүр... /бүүр инээд хүрээд байхийн/
Найз Гуталчин маань ч намайг бүүр башийлгалаа шоо. Найздаа тэнгэргүй их баярлаж байгаагаа үүгээр дуулгъя.
Та нар намайг ямар гитартай болсныг таадаа?
Цав цагаан өнгөтэй, улбар шар, хар хосолсон галны шивээстэй, 7 утастай, өсгөгчтэй, бөмбөр болон бусад хөгжимийн 64 янзын такттай, хүрэн арьсан чимодантай, ард талдаа Гуталчин гээд графитаар бичцэн тийм рок гитар

Friday, November 11, 2011

Их санасан газар тэдэн шөнө нойргүй

Зиак найзуудаа зуун жилд тохиох зургаан нэгтэй өдрийн мэнд хүргье.
"Төсөөлөл" , "бодит байдал" 2 -ийг харьцуулснаа уншигч авхай таны мэлмийд өргөн барьж буй минь энэ бөлгөөө:
Найзыхаа төрсөн өдрөөр бэлэг өгсөн чинь найз чинь ингэж хүлээж авна хэмээн төсөөлнө:
гэвчиг үнэн хэрэгтээ 
Би юм иджаахдаа ингэж л харагддаг. Ммхм:

Өвөл бидэнд ямар ялгаатайгаар мэдрэгддэг вэ?

     Урт удаан хугацаанд ирэхгүй юм шиг байсан өвөл ингээл нэг л өглөө хүрээд ирнэ чинээ санасангүй. Яагаад ч юм өвөл болохгүй юм шиг. Эсүүл өмнөх жилүүдээс онц ялгаатай өвөл болох юм шиг..... 
Мэдкү ээ. Ямартай ч нэг арай өөр онцгой өвөл болох юм шиг санагдаад байхийн. Яг хүүхэд байхад болдог байсан өвөл шиг. Хүүхэд байхад чаргаа аваад гулгана даа гээд цас орохыг хүлээгээд догдлоод байдагсан. Яг тэрэн шиг догдлоод байхийн. 
Цаг хугацаа өнгөрөөд бие өсч томрохын хирээр өвөл улам л хахирган болоод байсийм шиг байсан чинь тэр мэдрэмж хаашаа ч юм сарниад одчихсон байхийн. 
Нэг л, бушуухан болоосой гэсэн хүлээлт минь одоо л нэг биелэлээ олсон юм шиг бие сэтгэл хүртэл тайвшраад явчих шиг болчихийн.
Бяцхан байхад цас орохыг тэсэн ядан хүлээж байгаал нэг л өглөө цонхонд гэгээ татаад цав цагаан болчихсон байхад нь хичнээн их баярладаг байв аа. Бушуухан хувцасаа өмсөөд гадагш гараад хашаан дотороо хэн ч гишгиж амжаагүй байхад нь эмх цэгцтэй зураг шиг гоё, гутлын мөр гаргах гэж оролддог байж билээ. Гараа даарахыг ч үл тоон цас бөөрөнхийлж хааш нь ч хамаагүй шиднэ. Дээш нь цацаж байгаад амандаа оруулах гэж оролдоно. Дуучин Оюунбилэг эгчийн нэг цасны тухай дуу зурагтаар гардаг байсан юмдаг. Тэр клипэн дээр цасан дээр хэвтээд хөл гараа хөдөлгөхлээр эрвээхэй шиг дүрс гарч байгааг ажиглачихаад тэрийг дуурайх гэж оролдоно. Хоорондоо ноцолдоод унахад хүртэл аятайхан зөөлхөн унаж байгаа мэдрэмж төрнө. Хүсэн хүлээж байсан зүйл биелэлээ олоход хүн хэрхэн баярладаг билээ. Тэр мэдрэмж хүүхэд байхад цас орж өвөл боллоо гэх мөч болгонд мэдрэгддэг байж дээ. 
Үстэй захтай, эрээн судалтай, бүсэлхийгээрээ бүстэй зузаан Орос польто, сээгий малгай чихийг нь буулгаад өмсчихсөн. Эсгий гутал углачихсан. Хэ хэ. 
Би тэр эсгий гуталд яасан их дургүй байсан гээч. Өмсөж явахад нугалардаггүй байсан болохлээр /нугаларах л байсан байх л даа. Би тэгж дийлдэггүй байсан байх/ овгоноод, явахад аймар хүндрэлтэй байдаг байсийн. Гэхдээ гадаа цасан дээр тоглоно гэж бодоод баярлаад явахад гутландаа түүртэх бол асуудал биш. 
Шинэ цасны ар дээр үргэлж ямар амттай, ямар талсттай байгааг нь шалгаж үздэгсэн. Буурал аав ч билүү манайхны нэг нь л цасны ширхэг гоёмсог, тэгш хэмтэй бол сайхан өвөл болно гэж хэлж байсан санагдана.

Tuesday, November 8, 2011

Худгийн ус ундаргандаа
Хүний буян хэмжээндээ....

Monday, November 7, 2011

Оооо ёо ёо....

За нөгөө харцуул чинь бүтэн байвал бусад нь яахуу гэдэг үгийг өмсөж зүүжаагаа дээрээ л хэрэгжүүлээд явжийдаг улс /өөрийгөө бодоол бусдыг төлөөлүүлчлээ соори ми/. 
Өчдөр орой хальт гадуур гарахчаамаа аядаад. Дэлгүүр хоршоо оровш дээ. Надад хэрэгтэй юм юу байсан гэхээр ганц өвлийн куртик, гутал, ганц өмд, ганц цамц мамцхан. Хиа хиа хиа /дандаа ганцаар нь ярьдаг наас/
Амьдрах төсөл кинон дээр аав нь хүүдээ хэрэгтэй хэрэггүй зүйлсийн талаар сургаж байгаа хэсэг нь мангар хөөрхөн. "Миний хүү" чамд цүнх нэг л байхад болно. Энэ цүнхэндээ бүх юмаа хийгээд аваад явж болж байхад л цүнхний чинь хэрэгцээ гарч байгаа нь тэр. Олон цүнх авах ямар ч хэрэг байхгүй. Яагаад гэвэл чи хэрэгцээнийхээ цүнхтэй хүн шүү дээ эрт. 
Энэ яг надаа таарсан гэхиймуудаа. Бас нэг хошиг шог дээр ч билүү Аглуу эхнэр нь гой цамц авч өгсөн чинь "Цагаан сараар өмсөөл далд хийчий" гэж авдийн. Ха ха 
За тэр яахуу миний ярих гэсэн сэдэв биш. Мань чинь уул нь цалин пүнлүү гэгү авдаг гэж боддог байхгүй юу өөрийгөө. Өчдөр миний хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хэмжээ юу ч биш болсийн байна гэж ойлголоо. Уул нь вкус сайтайн байгаан. Гэгү куртик нүдэнд тусахлээр нь үний нь асуусан чинь худалдагч нь наана чинь бичээтэй байгаа чихшиг загнаа наачдиймдаа. Нүдний шил зүүсэн болохлээр л харалган дүндүк бачка гэж боддиймуу энэ гарууд. Эсүүл би худалдан авах сигментийх нь хүн биш гэж харагдсан байх оо зайлоол.

Sunday, November 6, 2011

Хамгийн эртний төрийн дуулал

Монгол түмний дунд эрт дээр үеэс уламжлан ирсэн <<Эртний сайхан>> гэдэг дууг Чингис хааны төрийн дуулал буюу Сүлд дуулал хэмээн ихэд хүндэлдэг байв.
     1936 онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уг дууг Монгол ардын уртын дууны түүвэрт оруулан хэвлэжээ.

ЭРТНИЙ САЙХАН
Эртний сайхан ерөөлөөр 
Энэ Монголын оронд нь
Эзэн Чингис хааныхаа
Язгуурын ээц бүрдвээ хөө
Тэнгэр мэт заяатай 
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас
Сарын гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй
Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж сацраад
Сүр жавхалан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай
Хамаг номын рашааныг 
Ханахуй чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамаг бүгдээрээ жаргая.

Хамгийн сонин мөндөр

     Зун намарын цагт манай оронд мөндөр орох тохиолдол цөөнгүй. 1936 оны намар Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын нутаг Боомтын амнаас Сухайтын шил хүртэл 5-6 км урт, 400-500м өргөн зурвас газар <<Задын чулуу>> хэлбэрийн улаан мөсөн мөндөр оржээ. 
     Энэ бол маш ховор тохиолдох байгалийн үзэгдэл юм. Мөн 1960 оны долдугаар сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баянбулагт том хомоолын чинээ мөндөр оржээ. 1965 оны долдугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар гэнэт <<зуухны хөө шиг>> хар үүл гарч, газар тэнгэр ялгагдахгүй болж 30 гаруй км-ын тэргээгээс их дуу гаран удалгүй тэмээний хорголын чинээ их мөндөр оржээ. 

Хамгийн бохир амьтан

     Манай оронд хамгийн элбэг байдаг, хамгийн бохир амьтан бол Ялаа юм. 
     Манайд дэлгэрсэн ялаа нь дотроо улай сэгний овог, махны ялаа, зараа ялаа, бүдүүн хөлт, дүнгэнүүр, ногоон ялаа, эрээн далавчит гэх мэт олон овог байдаг. Түүнээс гэрийн хар ялаа нэг удаад 120-150 өндөг гаргадаг бөгөөд маш хурдан буюу 8-12 цагийн дараа өндөгнөөс өт, өтнөөс хүүхэлдэй болдог байна. Зуны дулаан улиралд гэрийн нэг хар ялаа 5-7 үе удам өгдөг. Өвөлжин нэг хар ялааны <<үр төл>>  (хэрэв нэг эмэгчин ялаа 120 өндөг өгдөг гэвэл) эрдэмтдийн тооцоолсноор 5,5 тэрбум (5500000000) болно. 

Thursday, November 3, 2011

БИЧИГ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ДЭЭР ХЯТАД ХАНЗ СИЙЛЖЭЭ



Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн байсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Дээрх мэдээлэл үнэн эсэхийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаас тодруулав.
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаас эртний түүх соёлын дурсгал болох уйгаржин монгол бичгээр шүлэг, тэмдэглэл сийлсэн агуй олсон гэсэн. Гэхдээ уйгаржин бичгийг баллаж, дээр нь ханз үсгээр үг сийлсэн байна гэж үнэн үү?

Tuesday, November 1, 2011

Монгол улсын үндсэн хууль

Тусгаар улсынхаа иргэн болохын хувьд бид 6 бүлэг 70 зүйлд хамаарах үндсэн хуулиа мэддэг, мөрддөг, баримталдаг байх ёстой тул энэ бичлэгээрээ дамжуулан хүргэж байна. Түгээнэ үү дэлгэрүүлнэ үү?

"Монголын ард түмэн бид:
            -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
            -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
            -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
            -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
            -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. "


Хүнийг байгаа нөөц бололцооноос нь илүү ихээр шахаж шаардвал юу болох вэ?

1. Хэн нэгэн чамд үлгэрлэж зөвлөөгүй, боломжуудыг нь таниулаагүй хэрнээ "Онц" сурах ёстой гэсэн ганцхан үгээр шахалт үзүүлбэл чи яахуу?

2. Хэн нэгэн чамд эцсийн үр дүнг нь өөрөө ч мэдэхгүй хэрнээ "Програмист" мэргэжилтэй бол гээд шаардаад байвал чи яахуу?

3. Орчин тойронд чинь юу байгааг үзүүлээгүй хэрнээ тэр дундаас сугараад "Мөнгөтэй хүн" болохгүй бол чи хүн биш гээд ойлгуулах гэж оролдоод байвал чи яахуу?

4. Өдрийн цайндаа аяга будаа аваад идчих мөнгөгүй хоосон сууж байхад чинь май гээд дэмнээгүй мөртлөө "Өөрийгөө болгох ёстой чи!" гээд загнаад байвал чи яахуу?

5. Эргэн тойрны хүмүүс чинь архичин, гуйлгачин, дээрэмчин, худалчууд. Тэд чамайг чангааж байхад "Битгий тоо" гээд хайхрахгүй мөртлөө эдэн шиг байж болохгүй гээд зүгээр л хий үглээд байвал чи яахуу?

6. Тоосго зөөхийг л чамд үзүүлчихээд "Дарга бол" гээд шахаад байвал чи яахуу?

7. Тоосго зөөж хэдэн бор юм олдогийг чинь мэдсээр харсаар байж машин "авч өг" гээд нэхээд байвал чи яахуу?

8. Асуудалд орчихоод амиа яаж гэж байтал чинь "зугаалаад явж" байгаам шиг загнаад байвал чи яахуу?

9. Чадахгүйг чинь мэдсээр байж чамаас илүү ихийг шаардаад байвал чи ер нь яах уу?


Wednesday, October 19, 2011

Энх-Эрдэнэ - Хоёр амьдрахсан хорвоо минь

Enh-Erdene - 2 amidrahsan horvoo mini

Сонсох


Энэ дууг татаж авах бол энд дар.

Хоосонд юу багтах вэ?


Гал үхэх аваас агаар төрөх болой.
Агаар үхэх гэдэг нь ус төрөх болой.
Энэчлэн шороо үхэхэд ус төрж,
ус үхэхэд агаар төрдөг.
Агаарын үхлээс гал амилдаг.
Гераклит






Ертөнц ойлгогдошгүй,
амьдрал утга учиргүй бөгөөд
Утга учиргүй бол 
ертөнцийн тухай бидэнд өгсөн
цорын ганц өгөгдөхүүн.
Камю




Хоосон гэгч ертөнц
Ертөнц гэгч хоосон...
...Эцэстээ хоосон чанараас биш бүхнийг
Худал хэмээн таниарай!
Равжаа 
Бүх зүйл хоосноос хоосон
Юуг ч хийх нь дэмий бөгөөд,
салхийг барихыг оролдох мэт үр дүнгүй.
Соломон




Monday, October 17, 2011

Монгол ардын үлгэр

Арслантай Мэргэн Хаан
Эрт урьд цагт Арслантай Мэргэн Хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ.
Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ.Ямар учраас ийм болов гэж бодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээл явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ: Арслантай мэргэн хаанхүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арслантай мэргэн хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ.

Монгол ардын үлгэр


Долоон настай хүү

Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ. Долоо баян:

Sunday, October 16, 2011

Үнэ цэнэ

Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь: "Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй" гэв.

Эх сурвалж: Танилсанаа

Saturday, October 15, 2011

Хүн аалз л хэлсэн болохоос...

Чи хэн ч бай, юу ч үзэж туулсан байсан гэсэн, чиний үзэл бодол ямар ч байсан хамаагүй Боломж цаг үргэлж байдаг.
Чиний хэн байх, цаашдын үйл явдал чинь хэрхэн өрнөх нь гагцахүү энэ боломжийг хэрхэн ашиглахаас хамаарна.

                                         /Хүн аалз/ дөхүүлэн сийрүүлсэн Хүн санаа

Хиах

Гостуу суужээн мань чинь. Нааг хэн энд ингээл гостуу мөртлөө тэнэгтээл суужээн гэж төсөөлөхийнн. Хэнч  төсөөлкү шдэ. Яадий домбоороол суужааз.
Сда хүнүүсд маний амьдрал тэнэг сонирхолтой байдиймуу эсүүл би тийм одиймүү? Сдакууд өөрсдийнхөө урд тулгарсан асуудлыг олигтойхон шийдээд явчкуун байжээж маний амьдралыг үнэн сонирхдог наас. Би яагаад төрцийн чихшиг.
Домбоороол чамтай ууж юм яримаарээн чихшиг онигоотойн. Би одоо нэг сонин бачкануудын амныхаа зоргоор чалчихыг сонсоол суужийдаг тэнэг гар юмуу хаашайн. Нааг зүгээр л асуудал гаруул өнгөрөөгөөдээдэг болохлээр дээрэлхээдаамуу хаашиайн. Урдахаа л хийгээд өөрийнхөө амьдралыг шийдээд явна из. Миний асуудалд хошуу дүрж этр. Зөвлөгөө өгч этр. Би одоо яахаа алдцан эргүү гар шиг аан за за чихшиг сонсоно гэж бодсийн байхдаа. шуу хаяа гарч байгаам чинь яахийн.
Надаа үзэл бодлоо тулгана гэвэл зүгээр л түй май мандарин минь зао. Би хэлдэгээ хэлсэн. Хэлсэн үгэндээ ч хүрдэг тодорхой хараагүй бол захиалгын дагуу 2 хурууныхаа завсар эрхий хуруугаа чихэж байгаад чамд өгье чихшиг.
Чадах юман дээрээ чадах юм шиг аашилна чадахгүй юман дээрээ бол зүгээр л чимээгүй өнгөрнө. Хүн санаа гэж хүний санааг л хэлээд байгаан. Хүн өөрөө хүн байвал санаа нь дандаа зөв байх ёстой юм шиг. Гэхдээ үгүй ч байж болохийн. Зассс дур тачаалаараа л болно биз чоорт............

Thursday, October 13, 2011

Thursday, September 29, 2011

Wednesday, September 28, 2011

Надаа бэлэглэсийн

Надаа энийг бэлэглэсийн. Эзнийг нь хэлэхгүй. Та нар таахчгүй угаасаа :D

Армаанчик цасны тухай /миний дарсан зургууд/



















Хамар улайдаг шалтгаан..

Зиак нэгэнт сэдвийг уншсан бол юуны тухай бичих гэж байгааг ойлгосон байх. Гэхдээ таануусийн бодсон шиг биш л дээ. Ойрд ёстой ажил ихтэй агаараар нийсээл хийгээр хооллоол, хаа сайгүй гарч ирж алга болоол. Тэгсэн чинь бас ажил сайн амжихлээр ууж идэх их нөлөөлөх юм аа. Эсүүл ууж идээд яваад байхлээр ажил сайн бүтээд байна уу? Би чинь 9-р ангиасаа энэ нэг та бүхэн сайн мэднэ дээ!! Сархад гээч юмыг чинь хүртээд дөнгөж амсах хугацаанаасаа 2,6 дахин залуу байхдаа хэмжээ доозыг нь гэтрүүлээд ёстой "Ах нь энийг уух курсыг чинь Битнамд төгссийн" гэдэг шил л юм болж байлаа. Энэний ид шид үү? эсүүл угийн царайлаг юм болохоороо ч тэр үү? таарсан хүнтэйгээ ажлаа амжуулчихаад нилээд сэтгэгдэл өндөр баяртай гээл өнгөрөөд байлаа. Аа тэгсэн нэг асуудал гараад. Энэ дээрхи сэдэвтэй холбоотой. Яасан байхнуу? Боломж бололцоо муутай байхдаа хамаа намаагүй жавти хүртээд байсан хамар улайдаг болсон байх нь байна шдэ. Улайхад учир байна. Ууж байхад биш уусны маргааш арилахгүй байна. 2 өдөр яг тэр чигээрээ байгаад байдаг болцийн. Шалтгаан нь их энгийн. Та нар 500-н ундаа гэж мэдэх үү? Юун пээпси, юун коланаас өмнө алимны ундаа нэрээрээ түмэндээ нэртэй болсон алдарт ундаа. Тэрүүгээр чинь өнөөхөө даруулсаар байгаад хамар улайдаг болсон байна гэж дээд дамжааны Оросод мэргэжил дээшлүүлсэн агаа оношилсийн. Учир нь мань хүнийх бас тийм л дээ. 
Одоо тэгсэн яасан байхнуу?

Friday, September 23, 2011

Үхүүл ч үхэг

За ёстой гоё юм болсоон цаа чинь. Мань дандаа Орбит бохь зажилдаг байхгүй юу. Да ялангуяа ногоон цаастай талсттай аймар гаатайд нь бол нугасгүй. Газтай ундааг бол угаасаа сүйд хийдэг нөхөр шдэ би чинь. Сая бохь задлаж амандаа хийчээд араас нь ундаагаа балгаад явуулж байснаа "нээрээ газтай ундаанд гаа хийхээр дэлбэрдэг билүү" гэж бодонгоо залгиад байна шдэ. Ха ха ха 
Ёстой үхүүл ч үхэг гэдэс дэлбэрэх л байх даа гэж бодогдоод, юу юу ч болов /яджаахд үхэхгүй санаатай хэ хэ/
За та минь! санамсар болгоомжгүйгээсээ ер нь нэг болийшүү. Хоорондоо харшилддаг хоол ундны талаар би бас цухас дурдчъя. Юмыг яаж мэдэхүү /мэдүүштэй/

Хоорондоо зохицохгүй хоол хүнс
Хоорондоо зохицохгүй хоолыг Монголчууд "найруулсан хор" гэж үздэг байжээ.
•Бүрэлдээгүй тараг, шимийн архи хоёр үл зохилдох.
•Мах, сүү хоёр үл зохилдох
•Сүү, жимстэй үл зохилдох /гүйлс, хушга/
•Тахианы мах, тараг хоёр үл зохилдох
•Тарган мах идсэний дараа хүйтэн юм уух үл зохилдох

Хаагуур явснаа хэлэх үү?

Зиак ойрд өөрт тохиолдсон сонин содонгуудаасаа ч толилуулсангүй, бодож санаж байгаагаа ч буулгасангүй. 
Учир нь би чинь энэ хавиар байхгүй байлаа. Үзэсгэлэн худалдаа энэ тэр гэж явж байгаад өчигдөр орой хаалтын ажиллагааг нь хийлцчихээд л одоо өөрийн үндсэн ажилаа амжуулахаар ханцуй шамлан сууна. Завсраар нь бас бичлэгээ яаж мартах уу тэ?
Юуны үзэсгэлэн бэ гэхээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын санаачлагаар хэдэн компаниуд сан байгуулж бага орлоготой айл өрх, жижиг дунд үйлдвэрлэгчид, зарим компаниудыг хүртэл дэмжиж маш бага хувийн хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх болмжийг нь олгодог юм байгаан. Хэрэв та нар мэдэхгүй бол энэ хөтөлбөрийн нэрийг "Органик Монгол" гэдэг бөлгөө. Тус хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг www.organicmongol.mn сайтаас сонирхоорой. Би чинь бас ногоон үйлс, дэлхийн дулаарал этр гэхчлэн зүлэг мүлэгний талаар бичээд байдаг нь энэ ажилтай бас холбогддог учраас тэр. 

Wednesday, September 21, 2011

8 ДУГААР БОГД ГЭГЭЭНТНИЙ БОШГО

1911 оны 12-р сарын 29-нд 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст гэгээн хаанаар өргөмжилж тусгаар улсаа тунхаглан зарласан бахдам түүхтэй ард түмэн билээ бид. Өнгөрсөн цаг хугацаанд Монголчууд өвөг дээдсийнхээ үлдээсэн сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн Цогт эрдэнэ болохуйц монголчуудын соёлын тусгаар тогтнол, эв нэгдэл нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхны гэрээслэл бүхнийг умартсан нь тун харамсалтай юм. Богд маань жирийн хүн биш байсан. Богдтой адилхан мянга мянган эрдэмтэн мэргэд, суутнууд Монголд байсан гэдгийг батлах жишээг би өнөөдөр нэг зүйл дээр тодруулан ярих гэсэн юм. Аливаа зүйлийг урьдчилан зөгнөж буюу ирээдүйг бошголж, бошголсон бошго нь үнэн гэдэг нь батлагдаж үлдсэн хүн тун цөөхөн байдаг юм.
Ирээдүйг урьдчилан харна гэдэг агуу хүмүүсийн хийх зүйл, энэ бол маш их мэргэн ухаан, уг хүний эрдэм шидийг илтгэж байгаа явдал юм. Бурхны шашинтай холбоотой олон сайхан эрдэмтэн бошгууд байдаг. Нострадамус бошго айлдсан гээд бид бүхэн яриад, номыг нь орчуулж уншаад, баримтат кино хийгээд үзэж байна. Хэдийгээр бошгууд нь байдаг ч он цаг нь тодорхойгүй, аль оронд хэзээ болохыг тодорхой заасан нь ховор, тийм муу цаг болоход түүнээс яаж урьдчилан сэргийлэх арга зам нь байдаггүй.
Монголчуудын бошгуудын талаар Монголчууд ерөнхийдөө мэддэг хэрнээ тодорхой сайн мэддэггүй. Ингээд би одоо Богдын ирээдүй цагийг бошголсон бошгыг та бүхэнд хүргэе.
Энэ бошгоор энэ хүн эгэл хүн биш байсан гэдэг нь нотлогддог юм. Муу цаг буюу 5 цөвүүн дэвэрсэн цагт голчлон бошгоо зориулсан байдаг. 5 цөвүүн гэдэг нь 5 зүйлийн муу зүйл ирэх цагт миний гэрээслэлийг та бүхэн санаарай, даган мөрдөөрэй, тэгвэл та бүхэн аврагдана шүү, ийм ийм аюул ирнэ, та нар ингэж
ингэж аврагдаарай гэж гэрээслэсэн байдаг. 5 цөвүүн гэж юу байдаг талаар тодруулж хэлье:
Амьтан цөвтөх. Амьтдын бие нь багасаж дүрс нь гуа болох, хийж буй ажил үйл нь
муу юманд автагдах биеийн тэнхээ тамир нь хомсдох, залхуу нь ихдэх, оюун нь
мунхрах, наснаасаа эрт хөгшрөх, сэтгэл нь их омогтой болох, эцэг эх танил садан хань нөхөдтэйгээ таарахаа болих, хувраг хүмүүс нь бурхан номондоо сүсэглэх дургүй болж худлаа дүр эсгэх цаг болохыг амьтан цөвтөх цаг гэдэг.
Нисваанисаар цөвтөх буюу сэтгэлийн гэмээр цөвтөх. Хүний хүсэл тачаал, урин
мунхаг уур хилэн, омог харам их түргэдэх буюу давамгайлах, гал мэт бадрах цаг
болохыг нисваанисаар цөвтөх гэдэг.
Нас цөвтөх буюу амьтан наслах насаа насалж чадахгүй богиносох. Их дороо үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь нас залуудаа цаг бусаар нас нь барагдаж үхэх цаг ирэхийг нас цөвтөх гэдэг.
Үзэл цөвтөх буюу амьтны үзэл буруутах. Гурван эрдэнэ хийгээд үйлийн үр зэрэг зөв юманд итгэхээ болиод эргэлзэж тээнэгэлзэх нь олшроод сүүлдээ түүнийг худал гэж санаад, эрдэм ном заасан багш дээдэс, эцэг эхийнхээ ачийг мэдэхээ болиод өргөн хүндэтгэх нь байтугай басамжлан шоолох, зодож нүдэх буруу үзэлд автагдах, зөв юмнаас зугтааж муу юманд автагдах, сайныг муу, мууг зөв гэж эндүүрэх цаг ирэхийг үзэл цөвтөх гэдэг.
Цаг цөвтөх. Одоо цагийн хүний нас 50 байгаа. Энэнээс хойш нас нь улам улам ахар болохын цагт 4 цагийн эх адаг солигдоно гэдэг. Хүний нас 50 хүрнэ гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй: хуучин хүн 8 түм насалдаг байсан. 60 жил тутамд нэг нэгээр хорогдсоор байгаад хүнийг 100 насалдаг болох үед Бурхан багш хорвоо ертөнцөд мэндэлсэн гэдэг юм. Бурхан багш 2500, 2600 жилийн өмнө ертөнцөд ирсэн гэвэл одоо хүний нас 50 руу дөхөж яваа. Үүнээс цааш хүний нас 10 хүртлээ богиносох юм.
Түүний дараагаас жаран жарнаар нас нь эргэж нэмэгдсээр 8 түм хүрэхэд Майдар бурхан залрах цаг ирэх юм. 4 цагийн эх адаг солигдоно гэдэг нь зун хавар мэт, өвөл намар мэт, намар зун мэт болох, магадгүй өвөл гэх цагийн тойм байхгүй болох, хур ус цагтаа орохгүй, салхи хийгээд цас мөндөр хяруу ихдэх, ган турханууд болох, цэргийн хямрал, дайсан хулгай араатнаар хорлогдох, төрөл бүрийн өвчин зовлонгууд хур мэт буух цагийг цаг цөвтөх гэдэг.
Энэ 5 цагийн шинж тэмдэг гарвал 5 цөвүүн дэвэрлээ, муу цаг боллоо гэдэг.Богдын бошгоороо ирээдүйг зөгнөж хэлсэн 13 бошгууд дотроос өнөөдөр хэр биелсэн байна, ирээдүйд биелэх магадлалтай ямар бошгууд байгаа, тийм цаг ирэхэд яаж өөрсдийгөө хамгаалж тэр аюулаас зайлуул гэж хэлсэн байна вэ гэдгийг яръя.
.. "Төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл Халх Монголын хойд зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай янз янзын шар нүүртэй, Са.., На.., Я.., Э.. хэмээх нэртэй хүмүүс ирж Монголын дотоод цогт эрдэнийг булааж авна. Энэ үед лам хүн хар хүний боол болно. Лам хүн цэрэгт мордоно. Ядуу гуйланч түшмэл болно. Ноёдууд нохой мэт болно. Хутагт гэгээнтнүүд хар хүний боол болно. Хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно. Энэ цагт Монголын төр шашин нэрийн төдий болно.” …
Энэ бол 1900-1992 оныг хэлж байгаа. Хүмүүсийн нэр нь хүртэл таардаг шүү, их сонин. Хойд зүгээс ирсэн шар нүүртэн гэж хэн билээ, Оросууд. Олон жил төр засгийн удирдлагууд маань тэдний хараат явсан нь нууц биш. Монголын тусгаар тогтнол бидний цогт эрдэнэ шүү дээ. Энэ цаг үед бид овог язгуураа умартаж, цуутай эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаагүй юу? Үлдсэн хуврагуудыг
цэрэг, үйлдвэрт албадан явуулаагүй юу? Ядуу гуйланч ард төр барьж ноёдууд нохой мэт болоогүй юу? Монголчуудын шүтэн дээдэлж явсан үнэний дээд сургаалыг амьтныг мунхруулагч, түүнийг дамжуулагч хуврагуудыг шар феодал, язгууртнуудаа хар феодал болгож, үүнтэй хамт Монголчуудын өвлөн үлдсэн арван их ухаан бүгд хаягдсан.
Эмнэлэг, зурхай, урлаг, яруу найраг, бүх соёлууд байхгүй болсон. Өвөг дээдсээс шүтэн дээдэлж ирсэн бүх оюуны үнэт эрдэнэ болсон ном судар, бурхан тахилаа бүгдийг үнсэн товрог болгож харийн нутаг руу ачуулсан гээд олон юмыг ярьж болно.
Энэ бүгдийн хор уршгаас өнөөдөр ч бид салж чадаагүй байна. Энэ хэлмэгдүүлэлтээр монголчууд бид маш их юмаа алдсан. Үгсийн сангийнхаа гуравны нэгээр л өнөөдөр ярьж байгаа. Ирээдүйд найдвартай оршин тогтнох, тусгаар тогтнолын баталгаа амин сүлд, цогт эрдэнэ болсон зүйлээ бид алдсан юм. Үндэсний соёл уламжлалаа алдсан ард түмэн үндэсгүй ногоо шиг мөхдөг, түүхийн хөрснөөс арчигддаг. Монголыг түүх шашин хоёроос нь салгавал Монгол Монгол биш болно гэсэн зорилгоор энэ их ажлыг гүйцэтгэсэн байдаг. Өвөг дээдэс, түүх шашинаасаа урвасан хүмүүс коментерний боол болсон. Өнөөдөр бид буруу шашинд урваж, үндэснийхээ шашин соёлын эсрэг буруу зүйл хийж байгаа нь 37 оны Коминтерний бодлогыг хэрэгжүүлсэн урвагч нараас ялгаа юу байна?. Монгол хүн Монгол хүнийхээ гараар энэ бүгдийг хийсэн. Энэ цаг үеийг Богд ямар гайхамшигтай хэлсэн байна аа?.
… "Хонин жилд хийд сүмийн хуврагууд айн зугтааж, хонин бичин жилийн завсар их хаан буурч хойд зүгээс тэрсүүдийн эсэргүү нар Халх орныг хямруулан үйлдэнэ. Хүмүүний суудаг орон бүхэнд цусан гол урсана. Амьтныг зэтгэр эзлэх, сүм хийдийг тагтаа эзлэх, бурхны сүмийг тэмцлийн хороо болгож зандалчид хэрнэ, аяга тахилга гэргий авч, харц бээр хан орыг барина. Хан бээр ха рц болон буурна.” …
Хонин жил гэдэг нь 1931 он, бичин жил нь 1932 он юм. 1931 он гэхэд ихэнх сүм
хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хураамжаар хяхан хавчиж Монголын сүм хийдүүдийн 90 хувь нь яг энэ үеэр эзгүйрч байсан байна. Энэ үед коментернүүд бодлогоо маш эрчимтэй хэрэгжүүлж, сүм хийд рүү ид дайрч байсан үе юм. Олон зуун хуврагуудыг буудан хороож хэлмэгдүүлснийг бид мэднэ шүү дээ. 20 мянга гаруй лам нарыг буудаж алаа биз дээ. Энэ бол цагаатгах албанаас гаргасан албан ёсны мэдээллийн л тоо шүү. Бүртгэгдэж тоологдоогүй хэдэн зуун мянган хүн алагдсаныг бид мэдэхгүй. Сүм хийдийг тагтаа эзлээгүй гэж үү? Бурхны сүмийг тэмцлийн хороо болгоогүй юу? Зандалчид буюу улаан коментернүүд хэрээгүй юу? Аяга тахилчид хар болж эхнэр авч байж нүүр буруутгахгүй бол амьд гарах аргагүй байсан шүү дээ. Ардууд Монголын төрд гарч харц бээр хан орыг бариагүй юу?
… "Хятад орны чананад буй Япон хэмээх нэгэн хүчирхэг гүрэн Хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр хонин жилийн намрын эхэн сарын 10 ба 15, мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр Монголчууд хавчлагаар хямран байлдах болно.” …
1931 он буюу төмөр хонин жил Япончууд Манжуурт хөл тавьсан байдаг. Энэ өнгөрсөн бошго бүхнийг айлдвал өнөөдрийн цаг богино, хэлэх гэсэн санаа арвин тул их нарийвчлахаа болъё. Түвдийн Мажиглодмаа гээд мундаг зоч эмэгтэй байдаг. Тэр хүний бошго гайхамшигтай. Яг энэ он цагт ийм юм болно гэж хэлсэн байдаг.
… "Дайсан садан солигдох, сайн муу солигдох, буян нүгэл солигдох, ноён албат, түшмэл зарц солигдох, ажил явдал зан журам бүгд солигдох, үйлдвэр үйлдэх бүгд солигдох, ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох, чимэг хэрэгсэл хувцас идээ бүгд солигдох, идээ эд хурааж нөөцлөгдөх бүгд солигдох, нүгэлт баатарлаг зандалчныг магтан хүндэтгэх болно.”..
Үнэхээр дайснаа садан гэж эндүүрээд, садангаа дайсан гээд Монголчууд ах дүү
нараа, лам хуврагуудаа алаа биз дээ. Монголыг устгах гэсэн коментерн буюу харийнхантай садан гэж нөхөрлөөд анд болсон шүү дээ. Зөв номлолоо буруу гээд, буруу юмыг зөв гээд өчнөөн олон хүн алсан Сталин, Чойбалсанг хүндэтгэж байгаагүй юу? Оросыг дагаж идэх уух, өмсөх зүүхээ, бичиг үсгээ хүртэл солиогүй юу бид?
Бошгуудын цаг үе ийм нарийн таарч байна шүү дээ. 1532 он буюу хүний нас 60 байх үед цөвүүн цаг эхэлсэн гэдэг юм. Энэ бол Монголын Тогоон төмөр хаан Бээжингээс хөөгдсөнөөс хоёр жарны дараа буюу 120 жилийн дараагаас Монголчууд маш их хямарч эхэлсэн цаг үе байдаг. 2013 оноос улам бүр цаг цөвүүднэ гэж байгаа. Цөвүүн цагийн талаарх 23 бошгуудыг би эх хэл дээрээ орчуулж хооронд нь харьцуулж үзсэн. Манай эриний 8-р зууны үед амьдарч байсан Энэтхэгийн том бандида ловон Бадамжунай ингэж зөгнөсөн байдаг.
… "Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, гурван шүтээнийг хулгайлж үнэлж
худалдана. Эхнэрүүд нялх үрээ алах цаг. Хүн бүхний зүрхэнд нэжгээд нэжгээд
чөтгөр орох, үүний шинж нь биедээ элдэв зүйлийг хувцас хунарыг олон хэлбэр маяг оруулж өмсөнө. Тойд нар хээнцэрлэж санваартаа эзэн болохгүй. Шямнуус (эмэгтэй лам) нар толинд царайгаа үзэж бас будаж шунхадна. Газрын эзэн хан ад хийгээд гар хөлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн элдэв зүйлийн чимэг хувцсаар хувцаслах болно. Эгэл төрөлхтөн ном номлоно. Засалч нар худлаар авшиг өгнө. Мэхлэгч нар их бясалгагч болж хуурна. Хурц хэлтэн хурдан амьтныг цэцэнд тооцно. Эгэл хар хүн хувцас өмсөж тойдын дүр барина. Тойдууд нь ердийн хувцас өмсөөд эхэлнэ. Эмс нь өөрийн эрээсээ үл айна, өглөг өгсөн эрийг шүтэх. Нэг эм есөн эрийн хойноос гүйнэ. Эр нөхрөө захирах, эцэг эхээ үл хүндлэх, бурхны дүрийг үзэвч бишрэхгүй, будаг шунхтай хайрцагандаа үлэмж баясна. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийд дор ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд хүртэл их гарна. Хүүхдүүдэд тийрэн чөтгөр шунан орсноор ном заахад үг сонсохгүй, бие нь бага хэрнээ үг нь том, ахмад хүмүүсийг үг хэлэхэд өмнөөс нь хэдэрлэнэ, босоо шээж, явж байгаад идэж ууна. Ажилд зарвал өвчин туссан мэт, өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт. Хов живийн үгэнд дуртай, түүнийг дамжуулахдаа авъяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болно. Наадамд баясах эрх нь ихдээд эцэг эхээсээ айхгүй. Муу үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Тариа үр жимс, хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно. "…
Өнөөдөр хулгай ороогүй хүрээ сүм хийд алга. Хэлмэгдлийн үед буулган тарааж харь нутаг руу зөөж авч яваа биз дээ? Өнөөдөр хэвлий дэх үрээ хороогоогүй эмэгтэй хүн ховор болж. Одоо гэлэнмаа нарын байдаг сүм хийдээр орохоор сайхан будаж шунхадсан хүүхнүүд хонх дамар начигнуулаад л сууж байх вий дээ. Өнөөдөр жил жилээр бүү хэл сар сараар л янз бүрийн юм ярьдаг болсон шив. Элдэв янзын халимагтай хүн телевизээр ард түмнийг янз янзаар заналхийлээд л суух юм. Мундаг бясалгагч болсон хүн худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд л байна шүү дээ. Дуртай нь хуврагын хувцас өмсөж хөдөө гадаагаар тэнэж, лам нар хурлаа тарангуут хар хувцас өмсөж, хар нүдний шил зүүж аваад гадуур давхилдчихаж л байна. Гэх мэтээр цаг цөвтсөний шинж бүгд байгаа биз дээ. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал маань маш их түгшээж байна. Жимс ногоог муутгахгүй гэж төрөл бүрийн бодис түрхээд, тарьж ургуулж байна гээд төрөл бүрийн химийн бодис хэрэглээд, тэр нь шингэсэн хорыг нь бид нар идэнгүүт биед ороод биенээс зайлахгүй хавдар рак төрөл бүрийн өвчин үүсгээд гай болоод явж байна шүү дээ. Хөдөө алтан тариан гурил аваачсан чинь хөдөөний хүн "дээш нь тавиа, хулгана тэсгээхгүй” гэж байна гэнэ.
Хаяанд нь нэг шуудай гурил байгаад байх юм гэнэ. Тэр доор байгаа гурилаа тоохгүй ямар сонин юм гэсэн чинь "наадах чинь Хятадын гурил, хулгана иддэггүй юм” гэсэн гэнээ. Хулгана идэхгүй гурилыг Монгол хүн бид идээд сууж байгаа байхгүй юу.Мөн 8-р Богд ингэж хэлсэн байна.
… "Хулгана, нохой, тахиа, гахай, илжигний мах битгий ид. Хэрэв идвэл бузарлагдана. 3-р сард тахианы өндгийг хоолонд бүү хий. Орос Хятадын хор
хүрнэ.”…
Өнөөдөр тахиа шувууны өвчин гараад байна, гахайны махнаас ч өвчин гарах юм
байна. Монголчууд хулгана, нохой, илжигний мах иддэггүй нь л зол болж дээ. Одоо зарим хүн биед сайн гээд чоно адгуусны махыг түүхийгээр нь идэж байна. Энэ бол байгаль дэлхий ийм хэцүү болчихсон үед уг амьтанд үүссэн өвчин хүнд шууд халдах аюулыг өөрсөддөө авчирч байгаа хэрэг байхгүй юу. Энэ цагт ялангуяа түүхий мах энэ тэрээс бид их болгоомжлох ёстой юм билээ.
… "Энэ цагт үхсэн хүн амьтанд ном буян сайн үйлд. Цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас дотночлох, гадагшлуулах, нууцлах, ил тавих нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрээд учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөнө. Дор нь байгаа хүний хахууль дээдэхүүд нь хөнөөгдөнө гэсэн үг. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөнө. Засаг яамны газартан бээр эрхмүүдийнхээ эдийг хөнөөнө. Эрхмүүд бээр нь орон нутгийнхаа хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаазат, ичгүүр сонжурт бүгдийг алдсаны харгайгаар орон нутгийн хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. Эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. Засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. Энэ мэт орны журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно.” …
Заримыг нь бүр уншмааргүй байна. Ямар аймшигтай вэ. Ингэж ил тодоор хэлсэн ийм бошготой ард түмэн байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн бошго хаа байна?.
… "Тэр цагт энэ лүгээ адил элдэв нүгэлтэн болох нь цөв орж цөвүүн муудсаны
шинж мөн. Сайн хүн нэг нь нөгөөдөө дайсан болно. Хамаг хот орныг хулгайч худалч этгээд эзлээд, гадаадынханд толгойгоо мэдүүлж, гадаадын эзэнт хүн хавь ойр улсыг эзлэх, тэр мэт муу үйлс гарахын цагт Маанийн ёдор буюу Хийморийн дарцагийг байгуулах хэрэгтэй. Энэ цагт сангасваа нарт албин шингэсэн тул та нар бүү шүт. Хар зүгийн тарнийн ном эрхэлдэг бөө сангасуудыг хэлж байгаа юм. Хэрвээ шүтвээс үхээрийн бузар болно. Түүнээ хойно мэдэвч тус үгүй. Бөө хэмээх хар тарнич шашны номын сан онгойж, хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халх нар минь ээ, та нарын тамхины утаа огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна.
Цөвүүн цагт цагаан тамхи үнэд хүрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхийг авч татах болно. Хар тамхийг хэлж байна. Хятад Оросын элдэв тамхи гурван зоос хүрсэн ч хямд гэж бүү ав. Хэрвээ авбал Хятад Оросын хор хүрмүй. Эдний олон янзын архи зуун зоос хүрэвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас архи тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс хэл ам болж, тангараг эвдэрч бузар буртаг явдалд холбогдох болно шүү.” …
Улаанбаатарын утааг хар даа. Бүрхээгүй гэж үү?. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна гэж байна шүү дээ. Богдын энэ гэрээслэлийг эвдсэнээс болж өнөөдөр нийгэмд ямар хор уршиг ирчихээд байгааг та бүхэн мэднэ. Улаанбаатар хотын хог тортог үнэхээр нар сарыг харанхуйлж байгаа бишүү.
… "Оймс гутлаа гаднаа бүү босго. Монгол хүний тэнэгийг түйвэр мэдмүй. Эм хүн хөнгөрч чадахгүй аюул, нярайлахдаа түүртэх ба хойтох нь бэрхшээх. Эмэгтэйчүүд мэс хагалгаагаар хүүхдээ төрүүлж байгааг хэлж байна. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө гэрийн эзэд харчуул ихэнх нь муу явдалд орно. Ажилгүй, архи уугаад, авгай хүүхдээ дарамталсан харчуулыг хэлж байна. Гал ус ба дээрэм хулгайн аюул, ханиадны өвчин, хур цахилгаан гэнэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширно. Даалуу хөзөр, хөгжим наадам, найр хурим, архи уух тэргүүтэн гэм бүхэн тасралтгүй гарна. Монгол шиг их баяр наадам тэмдэглэдэг улс ховор болов уу даа гэж би боддог. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үеэр тоог шинээр зохиож толгой эргүүлэх цаг болно. Өнөөдрийн зах зээлийг хэлж байна даа. Одоо энэ цөвүүн цагт миний сургаал номонд эс орвоос тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, нэртэй нэргүй гэнэтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлвээс хамар амнаас нь цусан гарч үхмүй.”… хэмээн сануулсан байна.
Улаанбаатар хотын тухай их юм хэлсэн байдаг.
… "Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ, хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд
хийсэхгүй, үүрээд барахгүй их шавар оромжуудтай болно. Төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс хот хүрээг бүрхэнэ.” …
Нэгэнт хийсэн үйлийн үр нь гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах
гамшигт нь анхаарал тавиад энэ гамшигаас гэтлэх аргыг нь бас Богд маань бидэнд хэлсэн байгаа.
… "Би та бүгдийг өдөр шөнийн дөрвөн цагт эргэдэг шүү. ” …
Гэр оронд нь байгаа хог шороо, дотоод сэтгэлийг нь бүгдийг болгоож байгаа гэсэн үг. Иймэрхүү нарийн бошгыг би дараа эх номоор нь дуудаж өгмөөр санагддаг юм.
… "Миний бошгыг цөвүүн цаг ирсэн үед олон хувилж тараа, сонсго. Миний бошгыг нэгэн удаа дуудахад нэг гэрт байдаг муу барцад бүхэн арилна. Хоёр удаа дуудвал хот газрын зовлон арилна.”…
Гурав уншвал ингэж ингэж тус болно гээд бошгоороо ард түмнээ аврахаар өөрөө
тангараг өргөөд гэрээслэсэн байдаг юм. Тиймээс үүнийг уншсан төдийгөөр бидэнд ухаарал орж, гай барцадаасаа салж байх нь. Ирээдүй цаг гэж хэлсэн байдаг ч, өнөөдөр тэр цаг ирчихээд байна шүү дээ.
… "54 зүйлийн үл зохилдох муу харгис будрангуйг ертөнц дор үлдээж тун
болохгүй. Тийм муу явдалтан хүмүүсийг цөмийг үхүүлж, элдэв хорт явдлаар хамах
хэрэгтэй.” …
Дээд тэнгэрт их хуралдаан болж, Богд хүртэл оролцоод хурал чуулганаас нь батлан тогтоосон тогтоол хүртэл байдаг юм. Гайхамшигтай. Энэ 54 зүйлийг бүгдийг нэг нэгээр нь дурдсан байдаг юм. Нүгэл хийсэн, мууг хийсэн бүгдийг хамах хэрэгтэй гэсэн байдаг. Үнэхээр буянтан байвал үлдээнэ гэсэн үг.
… "Будаа гурил байвч идэх уух хүнгүй болно. Хувцас байвч өмсөх хүнгүй, зам
байвч явах хүнгүй. Тав зургаан сард харгис муу хүн үхэж дуусах.” …
Энд бол муу үйл хийсэн хүнийг энэ аюул тойрч гарахгүй. Энэ аюулаар бүгд сүйрнэ гэдгийг сануулж хэлсэн байдаг.
… "Муу цөвүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг сүйтгэх хэмжээ ирсэн тул 10 хүнээс 9 нь үхнэ. Түмэн хүнээс 900 нь үхнэ гэсэн байдаг.” …
Цөвүүн цаг бас цэвэрлэгээний үе байх нь. Муу юмны хэмжээ хязгаар ихдээд,
байгалийн хууль, сансар огторгуйн хууль буюу тэнцвэр алдагдсанаас одот ертөнц
өөрсдийгөө цэвэрлэж тэнцвэртээ орох нь. Сансар огторгуйн эргэлтэд хүртэл
өөрчлөлт орсныг шинжлэх ухаан тогтоочихоод байгаа.
… "Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарах. Зуд турхан найман зүгт элбэгшинэ. Уул хөдөөгүй ус эзэлнэ. Дулаарлаас болоод далайн түвшин 3, 4м-ээр нэмэгдэхээр vнэхээр ус эзэлнэ дээ. Хуй салхин орон гэрийг унагана. Олон амьтан их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энэлэн, амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтэй. Хүн амьтан гэнэт үхэх аюул олон гарна.” …
Зөвхөн Монгол биш дэлхий дахиныг хамарсан бошгыг хүртэл айлдсан байна. Манай дэлхий дээр 30 сая зүйлийн ургамал амьтан бүртгэгдсэн байгаа. Жил болгон хэдэн мянгаар тоологдох зүйлийн ургамал амьтан үгүй болж байгааг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан байгаа шүү дээ. Яагаад гэхээр, дэлхийн хүчилтөрөгчийн том эх үүсвэр болсон халуун орны ширэнгэн ой 7.7 сая км кв талбайг эзэлдэг юм байна. Мөн далайн ногоон ургамлаас хүчилтөрөгч нөхөгддөг. Далайдаа хамаг бохироо хийгээд бохирдуулснаас замгууд нь үхжээд, ой ширэнгээ түймэрдээд хүний гараар устгаснаас байгалийн хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг орчин хүнд байдалд орчихсон. Бохир юманд нь зохицсон ургамал амьтан бий болж байна бас. Далайн шүр ой шугуйгаараа үхжиж байна гэнэ. Дээр нь энэ айхтар нүүрсхүчлийн хийн давхарга орж ирсэн нарны гэрлийн халууныг гадагшаа гаргахгүйгээс болоод дэлхий маань хүлэмжийн байдалд орж Гималайн цас, хойд мөсөн далай хайлж байна. Ингэхээр далайн ерөнхий түвшин 5м нэмэгдэнэ, эрдэмтэд энийг зарлачихсан. Тэгэхээр хуурай газрын хэдэн хувь усан дор орох уу? Улсууд хаашаа явах уу? Хүний нүүдэл, цагаачлал чинь дэлхийг хамарсан асуудал болно шүү дээ. Энэ бүгдийг хэлчихсэн байдаг. Аймшигтай.
… "Бас бус ороолон чөтгөр шөнө үүд цохиж дуудна. Өдрийн цагт хүнд үзэгдэх.
Үхсэн амьтны сүнс тонилохгүй газар усны эзэдтэй нөхцөөд догшин хортой чоно лугаа адил болж хүн мал дор халдана. Энэ цагт буян мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж бузар болсноор лусууд мунхарч төөрнө. Энэ учираар хур бороо цаг цагтаа буухгүй, тэнгэр нар хилэгнэж, газар лусын эзэд найман аймаг лусын хаадыг хар одны номын үсэгт чулуугаар харвасан мэт болно.”…
Өнөөдөр бид чинь буян нүглээ мэдэхгүй, үхэлээ ч мэдэхгүй, энэ биедээ энэ
амьдралдаа тачаасаар байгаад үхсэн хойноо сүнс нь тонилж чадахгүй газар усны эзэдтэй нөхөрлөөд энэ бүх цаг бусын юмнууд гарах нь байна шүү дээ. Энэ бидний өөрийн амьдралын тухай үнэн бодит зүйлээс хэтэрхий холдож, өөрийгөө мөнх гэж атгалан баримтлаад, сэтгэлийг ямар байдалд хүргэсний жишээг л хэлж байна. Бидний нас нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ, өдөр хоног нас насаар бид үхэлдээ ойртоод байгаа нь үнэн биз дээ?. Хэзээ үхэхээ ч мэдэхгүй, хэд наслахаа ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ даахгүй нохой булуу хураана гэгчээр юуг бодож юуг сэтгэж эд мөнгийг хурааж авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг юм бэ.
…. "Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох, хорт могой амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэнэ. Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтэй буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэтэлгэхгүй байхын аргагүй.”
Бидний хийсэн үйлийн үрээр муу юманд тэсвэртэй, муухай амьтад бий болох нь
байна. Зохистой юмыг зориуд эвдвэл зохисгүй зүйл араар нь гардаг гэдэг байгалийн хуулийг хэлж байна.
… "Нар сарны гэрэл буурна. Огторгуй дор билэгт одон гараад сонсохуйяа муу үг яриа ярих, улс бүхэн дор зуд турхан муу үйлс дэлгэрэх, элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно.” …
2005 оны 1 сарын 25-нд НАСА-аас сүүлийн 2 жилд манай дэлхий дээр ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч байгааг тооцоолон мэдээлсэн байдаг.
Ер нь зөн билэг, мэргэ төлөг гэдэг үнэн мэдлэг, аливаа юмс үзэгдлийг шинжлэн
мэдэх ухаан байдаг. Урьд хураасан сэтгэлийн билгээр бид хүн биеийг авсан ч гэсэн дотоод сэтгэлийн билэг чанараар бидний гадна талын биеийн хэлбэр дүрс, дуу авиа,зан төлөв тогтдог. Тиймээс бид хүнийг гаднаас нь хараад, хийж байгаа үйл, явж байгаа явдлаар нь, гарын алгыг нь ч юмуу хараад ийм тийм заяатай байна гэж хэлж болдог. Хийсэн үйлийн үр дагавар боловсорч ирээдүй гардаг учраас хийж байгаа үйлийг нь ажиглаад ойр зуурын зүйлийг шинжлээд хэлж болно. Гэхдээ Богд шиг олон зуун жилийнхийг хэлж чадахгүй. Энэ бол хамгийг айлдагчийн эрдэм юм даа. Хамгийг болгоогч бол өнгөрсөн одоо ирээдүйг гарын алган дээр тавьсан будаа шиг айлддаг юм. Богд маань өөр олон айхтар зүйлийг хэлсэн байдаг. Үүнээс заримыг нь бас болгооё.
… "Иргэн Хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал гарах явдал буй. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Хятадын бүтээсэн есөн жил болсон чонон толгойтой эр мангас эмтэйгээ хоёул ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг битгий алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Энэ ёр гарах юм бол тустай гүрэм нь гэрийн дөрвөн зүгт Манзушир бурхны алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт Хятад оронд нар ургах. Монгол оронд цэргийн хямралдаан болж хүн мал адгуусны хүүрийг овоолбоос уул мэт өндөр, цусан далай мэт болъюу. Тэр цагт Монгол оронд рид хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч, түүнтэй уулзсан бүхэн шамбалд хүрэх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт Хятад Орос лугаа дэмий бүү зөрөлдөгтүн. Монголчууд эм хүн нь цагаан өмд, эр хүн нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тахал тохиолдвоос цагаан үзмийг адислан буцалгаж ууваас түргэн эдгэеү. Энэ муу цагт эм засал үйлдэвч тус болохгүй. Оточ бурхан өөрөө заларч эм баривч хилэнц нүглийн үйлдэгч дор эм нь туслахгүй. Харин буянтад туслах. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болох. Гэвч та нар минь үйлдсэн арван хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт тоо томшгүй элдэв өвчин тахал болж хар аюул болно гэгчийг мэдэхгүй байна. Ийм учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд хүрэх дараалан тогтоолын хураангуй буюу Сундуй, найман мянгат буюу Жадамба, эхэд тонилгогч буюу Тарвачимбуу, Очироор огтлогч буюу Доржзодов, өлзий хутгын хурыг буулгагч буюу Дашчийрав, адиститын дээдийг хайрлагч буюу Жанлавцогзолмаа, зуун үсэгт буюу Эгжаа, Дарь эх, санасныг зөнд нь бүтээгч Цамбалхүндэв зэрэг номуудыг түм бумаар нь уншин залбирч байхтун.” …
Зарим улс төртэй холбоотой зүйлүүдийг маш их ёгтолсон байдаг. Хятадын 9 жил
бэлдсэн, чонын толгойтой эр мангас гэж хэнийг ёгтолж хэлсэн хэн байна?. Буруу
номонд Монголчуудыг уруу татах нь байна. Аймаар аа. Төрлөө аварч чадахаа байтлаа толгой эргэх аймаар юм болох нь. Тийм учраас энэ зүгийн номыг түлхүү сурталчилж байгаа улсыг бид анхаарч ажиглах хэрэгтэй. Японы эрдэмтэн Masaru Emoto аягатай усанд хараал хэлэхэд тэр ус тэр дороо үхжээд, талст нь эвдрээд аймаар юм болж байна гэж байна. Баярлалаа гэж хэлэхэд тэр ус тастжаад, улам бүр рашаанлаг болж байна гэнэ. Ус гэдэг сайн юм хэлэхэд тэгж хувирдаг, мэдэрдэг байна. Хүн бид биеийн 70 хувь нь уснаас бүрдсэн амьтад. Биднийг муу юм битгий бод, муу юм битгий хий гээд байдаг нь бид өөрөө өөрсдийнхөө бие махбодио эвдлэхгүй байхыг хэлээд байна шүү дээ. Шинжлэх ухаан ч, Богд ч үүнийг гэрээслээд хэлээд байна. Хятад Оросын хямрал болох цагт энэ хоёр улсын явдалд битгий оролц, битгий зөрөлд гэсэн байна.
… "Адын зүйлээр хан төрд харшил хүртэл ирнэ. Усны аюул, галын аюул, салхины
аюул, садангаасаа салж хагацах, ганцаараа төөрч тэнэж үхэхийн аюул, хорт утаа
мананд сөгдөж үхэхийн аюул, ам тангараг буруудан хагацалдахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул, дэлхий дахинаа таван тарианы үр боловсрохгүйн аюул, муу догшин салхи бороо болж луу догшрон хилэгнэх, дэлхий  дахинаа цэрэг дайны аюул нөмрөхийн зовлон, өөрийн эдийг хүнд эдлүүлэхийн зовлон, өлсөн ундаасч өлбөрч үхэхийн зовлон бүгд ирнэ.”…
Энэ бүхэн зарим нь биелчихсэн, зарим нь аль хэдийн биелэх магадлалтай болчихсон байж байна. Экваторын халуун бүсийн дулааны урсгал хойд туйлд хүрч цэвэр ус нь мөсжөөд давс нь хүндрээд битүү эргэж байдаг. Дэлхийн цаг уурын халуун хүйтнийг зохицуулж байдаг дулааны урсгал саарч багасаад ирэхээр халуун газраа хэт халуун, хүйтэн газраа маш хүйтэн болж дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай болчихоод байна шүү дээ. Бараг одоо биелчихээд байна.
…. "Хэрэв ийм хэцүү цаг үе тулбал хар архи бүү уу, муу царайтай дуу бүү дуул, муу билэгтэй үг бүү хэл, бурхныг чулуу мэт бүү сана, эмийг өвс мэт бүү бод, өглөггүй эм бүү уу, тэнгэрээ хургүй гэж бүү хараа, хэрүүл бүү хий ялангуяа гэр орондоо”…
Чоно үүрэндээ өлзийтэй гэж. Чонын үүрэнд ороод эх чонын нүдэн дээр бэлтрэгийг нь алж суйлж байхад эх чоно гийнаад хөдөлж чаддаггүй гэнэ. Гэтэл өнөөдөр зарим эрчүүд яаж байна. Гэр орондоо агсан согтуу тавьж араатнаас дор болчихсон юм бишүү. Хүний хамгийн амгалан байх газар чинь гэр орон мөн биз дээ.
… "Онгод бүү тахь, дөрвөн зуун дөрвөн өвчнөөр өвдөхийн цагт лам багш нарт
хүндлэл үйлдээрэй. Энэхүү зарлигийг дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлээ засан
буяны сэтгэлийг хүчтэй болгож, хамаг амьтныг өөрийн амь лугаа адил үзвээс энэхүү аюулаас гэтэлж болно. Гагцхүү чин зориг мэдмүй. Ийм учраас олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр дэлхийг тахих ба эцэг эхийг асран хүндлэх, ариун журмыг сахих хэрэгтэй. Удирдсан түшмэлээ эрхэмлэх хүндлэх хэрэгтэй. Доорд ардыг асран тэтгэж, үгээгүй ядуу боловч хэм ёсыг сахиж байх хэрэгтэй. Хулгай бүү хий, худал бүү хэл, шударга журмыг барь, баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэргэн бол мунхаг мэдээгүй хүмүүстээ сургаж мэдүүлэх хэрэгтэй.
Олон бүгдийг ертөнцийн арван аюулаас гэтэлгэж гарах буяныг үйлд. Үүнийг худал хэмээн бодвол энэ арван зүйл аюулд өртөнө. Энэ зарлигийг үзээд амьтан хүнд бичиж тарааваас нэгэн биеийн зовлонг хамгаална. Олон удаа бичиж тараан энэ номыг буяныг дэлгэрүүлж чадваас тоо томшгүй мал адгуус амьтан буяныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарлигийг хэвлэж сийлээд олон хувь болгож бүтээн тарааваас түүний нэгэн гэрийн хүслэн бүгд бүтээд элбэг болъюу. Монголд илбэ мэт тус болох ном гүрэм Очирваанийн тарни тул үүнийг Монгол хүн бүр уншиж бай. Ум базар ваани хум пад
Монголд илбэ мэт тус болно гэж Богд өөрөө хэлсэн байна шүү. Гурвалжин даавуун дээр бичээд таван адынхаа зүгт хийсгэ. Хүний суусан суудлаас хамаарч таван адын зүг тогтоно. Тэр зүгүүд рүүгээ хийсгэ гэсэн байна.
… "Бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтангэрэл, Намсрайн даллагыг олон удаа авахуулж бай. Шашин түгэхийн ерөөл Дамбажавын Моломийг олон уншваас аливаа харшлах дайсан ба өвчний аюул ирэхгүй болно. Чин үнэн сүжгээр тахиж чадваас би сахья. Энэ зарлиг худал эндүү гэж санаваас арван орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Оточ бурхны лагшин олныг бүтээ. Манал бурхныг хэлж байна. Явах замын бэлчир дээр маанийн үсгийг босгож тавь. Хиргүй бурхны  суврагыг олон бүтээ. Энэ мэтээр ном буян үйлдэж байвал муу цагийн ба олон аюул бүгдээс гэтэлж чадна. Эм ма хо ум ма паани паани суухаа тарнийг бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээрээ, эмэгтэй хүн зүүн мөрөн дээрээ зүү. Энэ бол Майдар бурхныг иртэл сахих тангарагтай тарни байгаа юм.
Энэ мэт үйлдвэл сайн төрлийг олно. Бичин уншиж сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн зовлон, цусан далайгаас ч гэтэлгэх нь сэжиггүй. Огторгуй ба газар завсрын хүмүүс нигүүлсэж, цаг бусын үхэл зовлонгоос машид амарлих болно. Нэгэн хүн бичвээс нэгэн хот балгадад тусалюу. Нэгэн балгадынхан бичвэл орон даяар тусална. Хүмүүсийн буян арвижах хийгээд харш зэтгэр буцна. Тамын зовлон бүгд тонилох болно. Энэ цагийн өтөл өвчин, хар хорын муу аюулыг буцаах арга нь сэтгэлийг засах болоод энэ буяны номд сайн шамдах юм. Ялангуяа Жанрайсэг бурханд хатуу сүжиглэх юм бол хамгийн авралтай гэсэн байгаа. Дээд эр хүн бол Ядам бурхныг шүтээрэй, дунд зэргийн эрэгтэй хүн бол эгэл мөргөлд шамдаарай, адгийн эр хүн маань тарниа уншиж байгаарай. Тэгвэл би аварна шүү.” гэсэн байдаг.
Халхын их хутагтууд цаг цагаар Монголоо авран хамгаалахаар гэрээслээд хуваарилан авсан байдаг. Энэ үеийг нь би хамгаална, тэр үеийг нь чи даа гээд. Гайхамшигтай яа. Тэр бошгыг нь би эхээр нь уншиж өгье гэж бодож байна. Үнэхээр нүдний нулимс гармаар. Хөөрхий дөө, 37 онд тэр олон хуврагууд бидний төлөө өөрсдийгөө золионд өгч байсныг бодоход үнэхээр биднийг аймаар аюулаас өөрсдөөрөө халхалсан юм билээ. Ийм хүмүүсээ бид хайрлахаас яах билээ. Гэтэл зарим хүн лам нар арчаагүйдаа алуулчихсан гэж бах таваа хангаад, оршуулж хойтын буяныг нь мөнхлөхөд яаж дайрч байлаа даа. Би энэ бошгыг уншаад үнэхээр Монголчууд хэдэн зуунаараа гарч чадахгүй бусдын боол болж, бүх юмаа талхлуулж, ахиж Монгол улс сэргэн мандахгүй байх аюулыг хааж, өөрсдийгөө зольсоныг ойлгосон. Одоо бол 8-р Богдын маань дааж авч яваа цаг үе юм байна.
… "Миний энэ сургаалийг нэгэн сар дотор нэгэн удаа дуудваас гэрийн барцад арилна. Хоёр удаа дуудвал гадна талаас ирж байгаа саад барцадууд чинь бүгд арилна. Гурван удаа уншвал гурван муу зайд унахгүй. Сардаа 3 буюу шинийн 8, 15, битүүндээ уншиж бай гэж байна. 33 төрөлдөө бурхны оронд надтай учирч төрнө. Шавь нар минь цөвүүн цагт энэ сургаал номонд орж явбаас аливаа хорт дайсантай уулзахгүй элдвийн аюул бүгдийг гэтэлж гарна. Аав ээжийгээ асарч өргөж хүндэлж явбаас хоёр насандаа амны хишиг буян заяа чинь үргэлж дэлгэрнэ.”…
Миний үзэж судалсан 23 бошгоос 13 нь Богдтой холбоотой юм. Богд бошгуудаа одоо хэлж байгаа юм биш. 5, 6, 7 гээд урьд төрлүүддээ бас хэлсэн. Та нар миний бошгыг санахгүй байснаас ийм юм болоод байнаа гэж зэмлэсэн нь хүртэл байдаг. Монголчууд бид өнөөдөр эв эеэ бодож нэгдэн нягтрах, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлыг хайрлан хамгаалах, тэрэндээ үнэнч байж, гэрээслэлийг нь биелүүлж байж л бид сайн сайханд хүрнэ. Эд нар маань зүгээр хүмүүс биш. Ийм гайхамшигтай, ирээдүйг нэвт харж болгоож, юу гарахыг урьдчилан сануулж, өөрсдийгөө зольж биднийг даасан гайхамшигтай улсууд байна шүү дээ. Бид мартахын аргагүй, монгол хүн бүр үүнийг мэдэж байх ёстой өв соёлын маань нэг хэсэг юм гэж би хэлмээр байна.
Бурханч лам Г.Пүрэвбат

Сонсох: