Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, November 1, 2011

Хүнийг байгаа нөөц бололцооноос нь илүү ихээр шахаж шаардвал юу болох вэ?

1. Хэн нэгэн чамд үлгэрлэж зөвлөөгүй, боломжуудыг нь таниулаагүй хэрнээ "Онц" сурах ёстой гэсэн ганцхан үгээр шахалт үзүүлбэл чи яахуу?

2. Хэн нэгэн чамд эцсийн үр дүнг нь өөрөө ч мэдэхгүй хэрнээ "Програмист" мэргэжилтэй бол гээд шаардаад байвал чи яахуу?

3. Орчин тойронд чинь юу байгааг үзүүлээгүй хэрнээ тэр дундаас сугараад "Мөнгөтэй хүн" болохгүй бол чи хүн биш гээд ойлгуулах гэж оролдоод байвал чи яахуу?

4. Өдрийн цайндаа аяга будаа аваад идчих мөнгөгүй хоосон сууж байхад чинь май гээд дэмнээгүй мөртлөө "Өөрийгөө болгох ёстой чи!" гээд загнаад байвал чи яахуу?

5. Эргэн тойрны хүмүүс чинь архичин, гуйлгачин, дээрэмчин, худалчууд. Тэд чамайг чангааж байхад "Битгий тоо" гээд хайхрахгүй мөртлөө эдэн шиг байж болохгүй гээд зүгээр л хий үглээд байвал чи яахуу?

6. Тоосго зөөхийг л чамд үзүүлчихээд "Дарга бол" гээд шахаад байвал чи яахуу?

7. Тоосго зөөж хэдэн бор юм олдогийг чинь мэдсээр харсаар байж машин "авч өг" гээд нэхээд байвал чи яахуу?

8. Асуудалд орчихоод амиа яаж гэж байтал чинь "зугаалаад явж" байгаам шиг загнаад байвал чи яахуу?

9. Чадахгүйг чинь мэдсээр байж чамаас илүү ихийг шаардаад байвал чи ер нь яах уу?




Нэг бол чи тэмцэгч үгүй бол чи зугтаагч......

7 comments:

  1. Mangar tom sal**vch ogchihood, heden jiliin daraa namaig yamar bolson bhig haraarai gej bodood iluu hicheene

    ReplyDelete
  2. aaaa haha deeguuree yun lag hun sanaa gechihsen guideg um hum garaad meer od ain hehe

    ReplyDelete
  3. Xantsui shamlaal chdaxiin tuluu zytgene sh d. Zorilgo bxad zam oldoj l taarna.

    ReplyDelete
  4. Баярлалаа гуталчаан. Одоо 2 хурууныхаа завсар эрхий хуруугаа яаж хамгийн урт гаргах техникийг судлах шаардалагтай боллоо.
    Бас наад гүйдэг юм чинь зар байрлуулдиймуу санаатай. Нээх онц юм бишээ. Харин нисдэг Твитер маань хөөрхөн байгааздээ?

    Алиса? Зорилго байхад зам олдоно гэдэг чинь ёстой гоё үг байна. Баярлалаа

    ReplyDelete
  5. Amidral dandaa baigaa nuuts bololtsoonoos iluug shaardaad baidag yum shig sanagdaad baidag yum bolomjgui zuil deer tereg shig zutgesenees boloh stoi zuil deer bolomjtoi baih buh tsootsooroo zutgedeg baih daa teheer bi zugtaagch bas temtsegch kkk

    ReplyDelete
  6. Хэр чадамжнаас хэтэрсэн зүйлийг хийх шаардлага тухайн асуудал дээрээ НЭГ л удаа гарч ирнэ. Тэр үед тэмцээд зугтаах боломж мэдээж байхгүй байх. Аль нэг нь сонгогдоно. Харин эцэст нь ирчээд эргээд харахад л чи тэмцэгч байж уу зугтаагч байж уу гэдэг нь мэдэгдэнэ мөн үү?

    ReplyDelete
  7. harin tiim yum shig baina daa etssiin ur dun namaig hen bolohiig heleh ni :)

    ReplyDelete