Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, December 20, 2011

Аз жаргалын эрэлд...

Хэд хоног шинэ жил хэсч ууж идэж яваад даарсан бололтой. 
Бололтой ч юу байхуу, хоолой өвдөөд новш болцон. Хамар ам шуухитнаад тонгойхоор толгойруу цус дүүрээд, нүүрлүү чинэрээд, нүд бүлтрэх шаххийн. 
Уржигдар орой аз жаргалын эрэлд "The Pursuit Of HAPPINESS" гэдэг киног ахиж үзлээ. Жоохон бүлээрэх төлөвтэй байсан ч сууж байгаад дуусгачихсан. 
Утга агууллага нь их адармаатай.

Мань залуу дунд сургууль төгсөөд л ажил амьдралын гараагаа эхэлсэн боловч боловсролын түвшин бага болохлээр түүндээ таарсан хир чинээний л юмаа хийдэг. Яг кино эхлэх үед мань хүн эмнэлэгийн рентген аппарат зарах ажил хийж яваан. Өнөө аппарат нь ердийн рентген аппаратнаас чадамжийн хувьд муу ч хоёр дахин их үнэтэй гэж байгаа. Өдөр бүр эмнэлэгүүдээр хэсч хүмүүстэй уулзаж борлуулалтаа хийчих санаатай л гүйнэ. Гэвч тэр нэгийг ч зарж чадахгүй л байсаар....


Энэ хооронд эхнэр нь тогтмол орлоготой, бас хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж, гэрээ цэвэрлэж аж амьдралаа авч явахад их л үүрэг гүйцэтгэдэг. Харин тэр нөхөрөө авч хэлэлцдэггүй. Тэр бүх зүйлийг өөрөө болгож байна, чиний нэмэр алга гэх мэтчилэн нөхөрөө гомдоож байгаан. Гэвч тэр гомдолд хүргэж буй дарамт зайлшгүй байсан. Байрны түрээс, тог цахилгааны мөнгө, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гэх мэт өдөр тутамын амьдралын шаардлагаа хангаж чадахгүй байгаа нь тэдний амьдралд сэв суулгаж эхэлнэ.

Залуу хичээсээр...
Нэг өдөр мань залуу аппаратаа бариад алхаж явтал Ferrari-наас аз жаргалтай царайтай залуу бууж ажилруугаа орох гэж байгааг харна. Залуу боломжийг алдалгүй түүнээс "яаж ийм машинтай болох уу? та юу хийдэг вэ?" гэж асууж амжина. Нөгөө залуу би брокер диллерийн компанид ажилладаг. Хичээвэл та ч бас ийм болж чадна гэж хэлснээр мань залууд итгэл найдвар, зорилго өгдөг. 
Гэхдээ дан ганц итгэл найдвараар амжилт гаргаж чадахгүй, их хэмжээний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, зорилго, шаардлага л хүнийг тэр их амжилтанд хүргэж чадахыг харуулсан кино. 
Мань залууд хүний амьдралд тохиолдож болох саад бэрхэшээлүүд, хүндрэлүүд гарч байгаа ч тэр бүгдэд гарцаа олж, боломжоо атгаж авч чадсанаар бүх зүйл төгсдөг.

Киноны төгсгөлд мань залуу аз жаргалтай болсон уу үгүй юу гэдгийг би мэдэж чадаагүй. Тэр ямартай ч дэлхийд алдартай брокер диллерийн компани үүгэн байгуулж, удирдан ажиллаж байна гэсэн боловч аз жаргалтай амьдарч байна гэсэн үг дурдагдаагүй.....
Бусдыг нь өөрсдөө үзэж тунгаана биз дээ найзуудаа.

3 comments:

  1. saihan kino minii durtai kino, ter huuhen teneg l bgaa bhgui yu demjeed uram ogoh heregtei sht gesen kkkk.

    ReplyDelete
  2. Амьдралд асуудал ямар ч хэлбэрээр яаж ч ургаж гарч ирдэг гэдгийг харуулахыг зорьсон байхаа. Гэхдээ шийдэл байдаг гэдгийг залуугаар харуулсан.

    ReplyDelete
  3. Энэ киноноос эрчүүд их эрч хүч авдаг гэсэн хэ хэ хэ

    ReplyDelete