Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, December 27, 2011

Зурхай - Үхэр

Үхэр: 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997
     Тэвчээртэй, дуу цөөтэй, биеэ барих чадвартай, тодорхой цэгцтэй үхэржилтэн өөрийн бага зэрэг бүдүүлэг гадна төрхөн дор нарийн хурц ухаанаа нууж байдаг. Хүмүүсийн итгэлийг хүлээн, сэтгэлийг нь нээтэл яриулж чаддаг нь үхэр жилтэний давуу тал. 
     Аливаа зүйлийг тогтмол гүнзгий ургуулан боддог үхэр ганцаар байх дуртай. Гаднах тайван байдал нь хуурамч гэдгийг бүү мартаарай, энэхүү баган дор оргилж буй зан ааш байгаа. Ховор ууралдаг ч нэг уурлавал зам дээр нь таарсан бүхнийг сүйтгэж чадна. 
     Шинэлэг зүйлийг үзэн ядагч үхэр нэг хэвийн хэвшмэл амьдралыг сонгоно. Эрх мэдэлд туйлын дуртай үхэр жилтэн өөрийн хүрээлж буй орчин дахь аливаа шинэ, ер бусын юмыг тэвчихгүй. Үхэр жилд төрсөн эмэгтэй хүнд хоол хийж, бас хувцасаа зохицуулан өмсөж чадаж байсан ч амьдралд ер бусын, шинэ юмыг санаачилна гэдэгт бүү найдаарай.

     Үхэр жинхэнэ хөдөлмөрч амьтан. Биеийн болон оюуны хөдөлмөрт сайн, маш чадварлаг удирдагч болдог. Худалдаа болон олон нийтийн ажилд муу, аялалтай холбоотой ажлаас хол байсан нь дээр. Учир нь энэ эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг. 
     Үхэр жилтэй эмэгтэй жинхэнэ гэрийн эзэгтэй, гэр бүлийн жолоодогч. Харамсалтай нь тэд бусдад ойлгогдох нь ховор, бараг үгүй. Үхэр жилтэн гэр бүлдээ эрх мэдлээ үзүүлдэг ч тэдэндээ санаа тавин хүүхдүүдээ энхрийлэн хайрлаж, тэдний төлөө юу ч хийхээс буцахгүй. 
     Хайр дурлалын асуудал бол үхэр жилтэнд тоглоом мэт. Үнэнч, халамжит, мэдрэмжтэй байдаг ч хэзээ ч романтик болохгүй. Энхрийлэх гэдэг ойлголт тэдэнд тохирохгүй. Гэр бүлдээ ч ялгаагүй хэтэрхий бодь байдал нь бусдыг сэтгэлээр унагаана. Үхэр жилтэн эхнэр буюу нөхрөө хардахгүй ч гэр бүлийн үнэнч байдлыг эрхэмлэнэ. Өөрөө нэг сэтгэлтэй болсон бол мөнхөд үнэнч байдаг ч, харамсалтай нь түүнийг нь үнэлэх нь ховор. Бага залуу, өсвөр насанд нь үхэр жилтэнд онцын зүйл тохиолдохгүй. Амьдралын хоёр дахь хагаст гэр бүлийн асуудал үүсч магадгүй. Тахиайтай нийлсэн үхрийн амьдрал тайван бүтэмжтэй болох бол бартай нийлж хэрхэвч болохгүй гэж үздэг байна. Өвөл төрсөн үхэр илүү азтай байдаг.

3 comments:

  1. za naad zurhai chini shal hudlaan bna naad hunsanaa chini minii nuhur bsiin uur huuhentei yavaldaad tursun huuhdee enheree olon jil araar tavisan hezee ch sain nuhur etseg bj chadahgui aan tiin yavalddag huuhen ni tahiataim bna teheer ter ni unen bj yu magad

    ReplyDelete
  2. Өөр өөрсдийхөөрөө л хүлээж авна биз. Би энэнд тайлбар хийгээгүй.

    ReplyDelete
  3. gadnah taivan torh n huuramch gedgiig sanaarai gnee kkk nere l harahad neg ih taivan bodi humuus yag tsaanaa bol aimaar dorgio galzuu hunuus sht il gargadaggui l bolohoos kkk

    tgd uher shg zoruud bur neg jilendee taarchihsan kkk, hezee ch romantic blhgui gdg ni uneniin bn. bi huleged ch hereggui bsin bn tuuniig kkk.

    sn udirdagch gj uneniin bn yeronhiidoo taarchiinoo

    ReplyDelete