Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, March 4, 2008

Шинэ хобби олж авах хэрэгтэй болох нь дээ

Тэр энэ бүх чөлөөт цагаа юунд зарцуулна? Шинэ хобби олж авах хэрэгтэй болох нь дээ – Бэлла

Өчигдөр өглөөхөн л юу ч бодоогүй явжийсан чинь өнөөдөр блог этр гэцэн өнөөх чинь айн? Өнөөдөр бол ерөөсөө энэ байгуулагын ажилыг алаад хачлаа л даа. За яахав маргаашнаас эхлээд умалзуулаад, умруулаад өгнөө гайгүй.
Энэ сэтгэл хөдлөл ихтэй мань мэтийн бачкад бол хавар гэдэг улирал ер нь зохихгүй юм байна. Нэг л сэтгэл гэгэлзээд байж суух газраа ч олку элдэв хангайн юм бодоол явж өгжийнаа. Энэ дээр байгаа Бэлла эгчийн хэлсэн үгийг харчаад шинэ хобби олох санаатай жаал бодов. Тэгсэн ер нь өмнө нь хийж үзээгүй хийе гэж бодсон зүйлс овоо олон байна шүү. Усан бассейнд явах, гитар тоглож сурах /эсвэл ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож сурах морин хуур бол их зүгээр санагдсан/, мотоциклтай болох, аялалаар явах /болж өгвөл бас унадаг дугуйгаар санаатай/ гээл ундараад байна. За тэр зарим нэг нь ч яахуу болох л юм. Зарим нь бол дулаарахаар л эхлүүлэх юм шиг байна. Амьдрал гэдэг чинь аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд үлдэхийн тэмцэл биш гэсэн үг санаанаас гарахгүй байна. Цаашдаа ч их олон юм хийнэ гэж боджээн.

1 comment:

  1. Энэ хэдээс цөөхөн нь л биелэж дээ :p
    Усан бассенруу бол шагайгаачгү, Гитарыг бол оролдсон /гэхдээ РС-н дээрээ :D/, Мото-той болоогүй ээ /тэрнээс том юмтай болсон/, аялалаар бол явцан шүү харин, дугуйгаар хол явж чадаагүй ээ. Бусад ундарсан зүйлээ бичиж тэмдэглээгүй болохоор яг үнэндээ бол санахгүй байна. Харин амьдарсаар л байгаа шүү хэ хэ

    ReplyDelete