Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, November 18, 2011

Би бол эсэргүүцэгч...

     Хэн нэгэн, ямар нэг хүмүүс шинэ санаа, шинэ зүйл, шинэ үйл ажиллагаа эхлэхдээ надаас тодорхой хэмжээний асуултуудад чухам миний ямар бодолтой байгааг минь мэдэхийг хүсдэг.
Би тэднийг унтараадаг. Гомдоодог. Шоолдог. Хэрэггүй зүйл гэж ойлгуулахыг оролддог.
     Тэд өөрсдөө л асуусан. Би бодлоо л хэлсэн. Тэрэнд гомдох зүйл байхгүй. Би надаас асуугаач гэж хэлээгүй.
     Хэрэв өөрийнхөө бодлыг сайшаалгаж, эсвэл магтуулж, надаас урмын үг сонсоно гэж байгаа бол дэмий бодол биз дээ. Би яаж ийгээл сул тал, хэрэггүй зүйлийг нь олж хардаг. Тэд бас л гомддог, шантардаг, бас ухардаг.
Тэд үүндээ өөрсдөө л буруутай. Надад өөлөх, муулах, унтараах боломж олгодог. Тэд өөрсдөө л буруутай.
     Харин тэд намайг муулчлаа гэж түрүүлж боддог. Би харин хийх гэж буй зүйлийг нь муулаад байхад түүнийгээ сайжруулах талаар түрүүлж бодоосой л гэж хүсдэг.
Заримдаа шударга байх нь их муу талтай. Бүүр хэтэрхий шударга шулуун үнэн нь өөрөө амь насны ч үнэтэй байж болзошгүй. Болзошгүй гээд байхийн байхгүй. Угаасаа түүхэнд энэ тухай олон жишээ баримтууд байдаг.
Харин хааяа худал, худалч гэсэн зүйл чинь баяр баясгалан, аз жаргал, инээд хөөр, сайн сайхан бүхнийг ч өгч чадна тийм үү? Яг чиний хүссэнээр....


Өөрийн бодож олсон, төсөөлсөн, хүссэн, тэр бүх сайн сайхан гэх цав цагаан зүйл нь өөрөө ямар нэг хар зүйл дээр туссан өчүүхэн жижиг толбо байвал яана?
Чи тэгж бодож үзсэн үү? Харин би бодож үзсэн.

Бүх зүйлд буруутгагдаж, муулуулж, хорсол заналыг харцыг өөртөө шингээж, сайн талын нөхдүүдийн хэлж байгаа бүхий л муу муухайг үүрдэг дайсны талын ганц баатар нь БИ.
Сайн, муу, сайхан, муухайг ялгаж салгаж үзүүлдэг, олон сайн баатруудын эсрэг ганцаараа тулалддаг онцгой баатар нь БИ. /энэ зүгээр нэг киноны хэсгээс авсийн :Р/

Хүн өөрөө ямар зүйлийг өөрт нь шаардлагатай, бас сайн сайхан гэж ойлгоно түүгээрээ л явсан нь дээр. Хэрэв бусдын үгийг сонсож, сайжруулъя, дэвшүүлье гэж бодвол шударга, үнэн, хатуу үгэнд бэлэн байх хэрэгтэй. Тэндээс сайжруулалтаа олж хий...
Харин хүссэн зүйлээ зөв гэж бодоод зөвлөгөө тусламжгүйгээр цаашаа зүтгэнэ гэж байгаа бол чин зүтгэл, шургуу чанарыг чинь үнэлье. Гэхдээ чамд алдаа заавал байж л таараа. Бас эрсдэлтэй. 
Худал үгээр хөөргөөд, хийлүүлээд, бал бурам мэт магтаалын үгэнд хөөрцөглөөд, тэрийг сонсохыг хүсээд цаашилбал тэр хөөс удалгүй "БӨГ" гээл хагарна, үгүй бол тэр бөмбөлөг "БУУУМММ...." гээл буудна. Үр дүн нь зөвхөн өөрөө золиос, эсвэл ойр орчиндоо том золиос болгоно. 

Эцсийн үр дүн ямар байх, хэн нэгэн юу гэх, яаж харах нь надад огтохон ч сонин биш. Учир нь Би бол эсэргүүцэгч......

Сайн зүйлийг муугаас нь ялгаж өгдөг муу талын ганц баатар нь би....


2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Hun l bol hun hunees yamarch aash aranshin garch boldiin humuusiig shudraga uneneer gomdooj shantruulj chadaj baij bolno er hunii zamiin huzuu urt gedeg shig ter hunteigee haa negtei taarah uulzah bolohod butsaj uuchlah zai uldeej baival zugeer yumuu gej bodjiino. eserguutsegch bgaad chi tuundee setgel hangaluun bgaa bol tegeel ok2...

    ReplyDelete