Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, November 6, 2011

Хамгийн бохир амьтан

     Манай оронд хамгийн элбэг байдаг, хамгийн бохир амьтан бол Ялаа юм. 
     Манайд дэлгэрсэн ялаа нь дотроо улай сэгний овог, махны ялаа, зараа ялаа, бүдүүн хөлт, дүнгэнүүр, ногоон ялаа, эрээн далавчит гэх мэт олон овог байдаг. Түүнээс гэрийн хар ялаа нэг удаад 120-150 өндөг гаргадаг бөгөөд маш хурдан буюу 8-12 цагийн дараа өндөгнөөс өт, өтнөөс хүүхэлдэй болдог байна. Зуны дулаан улиралд гэрийн нэг хар ялаа 5-7 үе удам өгдөг. Өвөлжин нэг хар ялааны <<үр төл>>  (хэрэв нэг эмэгчин ялаа 120 өндөг өгдөг гэвэл) эрдэмтдийн тооцоолсноор 5,5 тэрбум (5500000000) болно. 

     Гэрийн хар ялаа амьтад ба хүний хөлс сорох дуртай. Ялаа хамгийн болхир газруудаар нисч буух тул цусан суулга, хижиг, шар зэрэг өвчнийг болон паразит хорхойн өндгийг дамжин халдварладаг аюултай амьтан. Нэг ялааны биен дээр 6-28 сая микроб байрладаг байна. Иймээс гэрийн хар ялаа бол хамгийн бохир амьтан юм.
     Болгоож, цээрлэгтүн!

No comments:

Post a Comment