Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, November 3, 2011

БИЧИГ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ДЭЭР ХЯТАД ХАНЗ СИЙЛЖЭЭ



Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн байсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Дээрх мэдээлэл үнэн эсэхийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаас тодруулав.
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаас эртний түүх соёлын дурсгал болох уйгаржин монгол бичгээр шүлэг, тэмдэглэл сийлсэн агуй олсон гэсэн. Гэхдээ уйгаржин бичгийг баллаж, дээр нь ханз үсгээр үг сийлсэн байна гэж үнэн үү?

-Тийм ээ. Өнгөрсөн долоо хоногт Түүхийн хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаачид Ханбогд сумын Хүрдэт агуйд ажил лаад ирлээ. Агуйн хананд одоогоос 300 гаруй жилийн өмнөх үеийн түүхэнд холбогдох хятад, уй гаржин монгол, төвд бичгээр Монголын тал нутаг, байгалийн үзэсгэлэнг магтан дуулсан олон бичээс тэмдэглэгдэн үлдсэн байна. Харамсалтай нь түүхийн чухал өв болох уйгаржин бичгээр сийлсэн хэсгийг баллаж, дээр нь орчин цагийн хятад ханзаар элдэв зүйл бичжээ. Уйгаржин бичгээр бичсэн үгс уншигдах аргагүй болсон байна. Ердөө хэдхэн үсэг л танигдаж байна лээ.

-Хэн баллаж, хятад ханз үсэг сийлснийг олсон уу. Ханз үсгээр юу гэж бичсэн байна вэ?
-Нутгийн иргэд тус газар орчимд уул уурхайн олборлолт болон хай гуулын ажил эрхэлж бай сан компаниудын хятад ажилчид үүнийг хийсэн гэж ярьж байгаа. Бид хууль, хяналтын бай гууллагаар энэ хэргийг шалгуулж, хэрэгтнийг нь тог тоолгохоор болсон. Ханз үсгээр “Өө рийн алт эрдэнэсээ хайхаар ирлээ” гэх мэтийн үг сийлсэн байна.
-Хэдийд ханз үсгийг сийлж, уй гаржин бичгийг балласныг тогтоосон уу?
-Орчин цагийн ханз үсгийг жил гаруйн өмнө бичсэн бололтой. Гэхдээ мэргэжлийн судлаачид яг хэдийд бичсэнийг тогтоох байх. Уг нь энэ агуйн бичээс Монголын соёл иргэншил, түүхийн тун чухал, ховор сонин дурсгал. Түүх талаасаа ч, соёлын өв талаасаа ч тэр.
-Дээрх агуйн бичээсийг хэзээ олсон юм бэ. Монголын түүх соёлын үнэт өвүүдийг устгах, баллах энэ мэтийн үйлдэл олон гардаг уу?
-Манай хэсэг судлаач сар гаруйн өмнө тус бүс нутагт ажиллахдаа Хүрдэт агуй дахь бичээсийг олж, зургийг нь авчирч өгсөн. Сүүлийн жилүүдэд Монголын түүх соёлын дурсгал, үнэт зүйлсийг эвдэх, бусниулах, баллахыг оролдох то хиолдол цөөнгүй гарсан. Манай хүрээлэнгээс ихээхэн анхаарч, биет бус соёлыг уул уурхайн хайхрамжгүй үйл ажил лагааны уршгаар устгахгүй байлгах, цаашид өвлөн хөгжүүлэх асуудлыг онцгой анхаарч байна гэв. Бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт хаанахын хэн гээч олборлолт болон хайгуулын лиценз эзэмшиж, тухайн бүс нутагт ажилласныг олохыг хичээлээ. Гэтэл зөвхөн нэг сумын нутаг дэвсгэрт дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 42 компанид олгосон байх юм.
Дээрх компаниуд тухайн газар нутгийн баялгийг хамгийн бага даа гурав, ихдээ 30 жил цөлмөх эрхтэй байсан. Эдгээр компанид ажилладаг хэн гээч хүн Монголын түүх, соёлын өвийг сүйтгэснийг тогтоож, хариуцлага тооцох биз ээ. Уул уурхайн олборлолт, хайгуулын ажил хийж буй хэдэн зуун компанийн энэ мэт зүй бус үйлдлийг хянадаг, хязгаарладаг газар манайд байна уу гэж асуумаар байна.


Б.ЭНХМАРТ.


2 comments:

  1. Fucking shit buudaj alhiimsan yatsarsan darga daamaltai horvoo vee

    ReplyDelete
  2. haramsaltai yum ... yamar negen amitan bie dotor mini orchood ed erhteniiig mine dotoroos ni umlun tsomlon ideed l .. BI .. dotoroos maani ter otnuud ideed baigaag medeed baigaa hernee yu ch hiij chdahgui shanlah ( mongol hun uchaas ) iim medremj torj baina

    ReplyDelete