Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, September 23, 2011

Үхүүл ч үхэг

За ёстой гоё юм болсоон цаа чинь. Мань дандаа Орбит бохь зажилдаг байхгүй юу. Да ялангуяа ногоон цаастай талсттай аймар гаатайд нь бол нугасгүй. Газтай ундааг бол угаасаа сүйд хийдэг нөхөр шдэ би чинь. Сая бохь задлаж амандаа хийчээд араас нь ундаагаа балгаад явуулж байснаа "нээрээ газтай ундаанд гаа хийхээр дэлбэрдэг билүү" гэж бодонгоо залгиад байна шдэ. Ха ха ха 
Ёстой үхүүл ч үхэг гэдэс дэлбэрэх л байх даа гэж бодогдоод, юу юу ч болов /яджаахд үхэхгүй санаатай хэ хэ/
За та минь! санамсар болгоомжгүйгээсээ ер нь нэг болийшүү. Хоорондоо харшилддаг хоол ундны талаар би бас цухас дурдчъя. Юмыг яаж мэдэхүү /мэдүүштэй/

Хоорондоо зохицохгүй хоол хүнс
Хоорондоо зохицохгүй хоолыг Монголчууд "найруулсан хор" гэж үздэг байжээ.
•Бүрэлдээгүй тараг, шимийн архи хоёр үл зохилдох.
•Мах, сүү хоёр үл зохилдох
•Сүү, жимстэй үл зохилдох /гүйлс, хушга/
•Тахианы мах, тараг хоёр үл зохилдох
•Тарган мах идсэний дараа хүйтэн юм уух үл зохилдох

•Өндөг, чихэр хоёр үл зохилдох
•Сонгино, зөгийн бал хоёр үл зохилдох
•Мах, чихэр үл зохилдох
•Тоор, цай хоёр үл зохилдох
•Буурцгийн зууш, цай хоёр үл зохилдох
•Чанасан махны үнэр, уурыг гаргахгүй битүү таглаж үл болно.
•Өмнө нь идсэн хоол шингээгүй бол араас нь өөр зүйл идэж үл болно.
•Огт идэж үзээгүй хоолыг их, хэмжээгээр идэж үл болно.
•Огт идэж үзээгүй хоол, хүнсийг нэгэн зэрэг идэж үл болно гэжээ.


Мөн амтыг мэдрэхүйн тухайд 
 
Зургаан амтыг мэдрэх
Исгэлэн эхүүн амт тураах чадалтай. Хэт идвэл давсагт муу.
Гашуун амт ихэдвэл арьс, хумс хатангиршиж үс унана. Ясны өвчтөн гашуунаас цээрлэнэ.
Давслаг амт ихэдвэл ундаасна, хоолой хатна. Цусны өвчтөнд муу, судас хатуурна.
Амтлаг амт ихэсвэл сэтгэл үймэрнэ. Аюулхайд хүндэрч уухилна. Үс халцарна.
Хүчиллэг амт ихэдвэл элэгний шим шүүс аривдаж, дэлүүний тамир багадсанаас булчин мах сайртан хуниастаж, уруул хүрэнтэнэ гэжээ. 

Эх сурвалж: НьюсГого.мн 
 

1 comment:

  1. Хэ хэ хөгжилтэй зөвлөгөө байна.

    ReplyDelete