Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Friday, November 11, 2011

Өвөл бидэнд ямар ялгаатайгаар мэдрэгддэг вэ?

     Урт удаан хугацаанд ирэхгүй юм шиг байсан өвөл ингээл нэг л өглөө хүрээд ирнэ чинээ санасангүй. Яагаад ч юм өвөл болохгүй юм шиг. Эсүүл өмнөх жилүүдээс онц ялгаатай өвөл болох юм шиг..... 
Мэдкү ээ. Ямартай ч нэг арай өөр онцгой өвөл болох юм шиг санагдаад байхийн. Яг хүүхэд байхад болдог байсан өвөл шиг. Хүүхэд байхад чаргаа аваад гулгана даа гээд цас орохыг хүлээгээд догдлоод байдагсан. Яг тэрэн шиг догдлоод байхийн. 
Цаг хугацаа өнгөрөөд бие өсч томрохын хирээр өвөл улам л хахирган болоод байсийм шиг байсан чинь тэр мэдрэмж хаашаа ч юм сарниад одчихсон байхийн. 
Нэг л, бушуухан болоосой гэсэн хүлээлт минь одоо л нэг биелэлээ олсон юм шиг бие сэтгэл хүртэл тайвшраад явчих шиг болчихийн.
Бяцхан байхад цас орохыг тэсэн ядан хүлээж байгаал нэг л өглөө цонхонд гэгээ татаад цав цагаан болчихсон байхад нь хичнээн их баярладаг байв аа. Бушуухан хувцасаа өмсөөд гадагш гараад хашаан дотороо хэн ч гишгиж амжаагүй байхад нь эмх цэгцтэй зураг шиг гоё, гутлын мөр гаргах гэж оролддог байж билээ. Гараа даарахыг ч үл тоон цас бөөрөнхийлж хааш нь ч хамаагүй шиднэ. Дээш нь цацаж байгаад амандаа оруулах гэж оролдоно. Дуучин Оюунбилэг эгчийн нэг цасны тухай дуу зурагтаар гардаг байсан юмдаг. Тэр клипэн дээр цасан дээр хэвтээд хөл гараа хөдөлгөхлээр эрвээхэй шиг дүрс гарч байгааг ажиглачихаад тэрийг дуурайх гэж оролдоно. Хоорондоо ноцолдоод унахад хүртэл аятайхан зөөлхөн унаж байгаа мэдрэмж төрнө. Хүсэн хүлээж байсан зүйл биелэлээ олоход хүн хэрхэн баярладаг билээ. Тэр мэдрэмж хүүхэд байхад цас орж өвөл боллоо гэх мөч болгонд мэдрэгддэг байж дээ. 
Үстэй захтай, эрээн судалтай, бүсэлхийгээрээ бүстэй зузаан Орос польто, сээгий малгай чихийг нь буулгаад өмсчихсөн. Эсгий гутал углачихсан. Хэ хэ. 
Би тэр эсгий гуталд яасан их дургүй байсан гээч. Өмсөж явахад нугалардаггүй байсан болохлээр /нугаларах л байсан байх л даа. Би тэгж дийлдэггүй байсан байх/ овгоноод, явахад аймар хүндрэлтэй байдаг байсийн. Гэхдээ гадаа цасан дээр тоглоно гэж бодоод баярлаад явахад гутландаа түүртэх бол асуудал биш. 
Шинэ цасны ар дээр үргэлж ямар амттай, ямар талсттай байгааг нь шалгаж үздэгсэн. Буурал аав ч билүү манайхны нэг нь л цасны ширхэг гоёмсог, тэгш хэмтэй бол сайхан өвөл болно гэж хэлж байсан санагдана.
Хашааны хойд талын нөмөрт хунгарлаж орсон цасан дундуур хэр гүн байна гэж туучина. Хэрэв шөнө нь бага зэрэг шуураад хатуу гадаргатай болоод бэхжсэн байвал жижиг малтуураа гаргаж ирээд оков ухна гээл доогуур нь мөлхөж алдана. Яасан ч их цас ордог байсийм дээ. 
Өвлийн өвгөн хийх ёстой хөгжилтэй. Гартаа бөөрөнхийлж базсан цасаа нимгэн орсон цасан дээгүүр өнхрүүлээд /зузаан цасан дунд болдоггүйн, шигдэж орчоод/, гадарга нь халтар шороо болоод байдаг болохоор нь сүүлд нь зуцаан цагаан цасан дунд өнхрүүлээд бэлэн болгоно. Том жижиг гурван бөөрөнхий бэлдээд аавыг дуудаж давхарлаж тавиулна. Өнхөрүүлж чадах хэдий ч өргөж тавьж дийлкү хэ хэ
Толгойд нь углах хувин, хамар хийх лууван, нүд болон товчийг нь нүүрсээр шигтгээд бэлэн болгочихдог байсан ч гар хийх мөчир хашаан дотороос лав олддоггүй байсийн. 
Хашаанаас гараад зам хөндлөн гаруут барааны дэлгүүрийн хашаанд томоо гэгчийн саглагар улиас ургадаг байсийн. Тэр модноос л гар хийх мөчир найдууртай даа :Р
Дураараа ороод авчиж болохгүй болохлээр хашааных нь сахиул айлын хүүхдийг панаалдаад, манай хашаанд цасан өвгөн байгаа, чи гарыг нь хийж болийшүү гээл асуудал шийдэгдэнэ.
Ингээд хамгийн сүүлд дэрсэн шүүрээ дэргэд нь зоогоод аавын михээрэн, улаан алаг ороолтыг хүзүүнд нь тойруулаад цасан өвгөн бэлэн болгож байж билээ. 
Тэр өвөл бусдаас онцгой байсан. 

3 comments:

  1. Cute memory, wanna back childhood zassss manii anglish mundag ch bish onig bolood yhv tsas gsn soniniin beee end yg odoo boroo orjiin huush polito bish palito gdii sht duu mineee kkk

    ReplyDelete
  2. Сав л хийвэл онгирчкиймаа нийрээ. Албаар өөрийн стиль имижээ бүрдүүлсэн бээж болку юу тэ?

    ReplyDelete
  3. uvul hun hurt uur medremjeer ireed baidag ... tsag hugtsaa gej ..End uvul ehleechgui baihad bi yaj duusgana daa gej bodoj suuh hehe ... uvul duusgaad gertee harina aa ...HUlEEHED tsag hugtsaa ysan udaan zohiloh ( hunii sanaa gej) udaan l zohilood baigaam daa kkkk

    ReplyDelete