Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, November 7, 2011

Оооо ёо ёо....

За нөгөө харцуул чинь бүтэн байвал бусад нь яахуу гэдэг үгийг өмсөж зүүжаагаа дээрээ л хэрэгжүүлээд явжийдаг улс /өөрийгөө бодоол бусдыг төлөөлүүлчлээ соори ми/. 
Өчдөр орой хальт гадуур гарахчаамаа аядаад. Дэлгүүр хоршоо оровш дээ. Надад хэрэгтэй юм юу байсан гэхээр ганц өвлийн куртик, гутал, ганц өмд, ганц цамц мамцхан. Хиа хиа хиа /дандаа ганцаар нь ярьдаг наас/
Амьдрах төсөл кинон дээр аав нь хүүдээ хэрэгтэй хэрэггүй зүйлсийн талаар сургаж байгаа хэсэг нь мангар хөөрхөн. "Миний хүү" чамд цүнх нэг л байхад болно. Энэ цүнхэндээ бүх юмаа хийгээд аваад явж болж байхад л цүнхний чинь хэрэгцээ гарч байгаа нь тэр. Олон цүнх авах ямар ч хэрэг байхгүй. Яагаад гэвэл чи хэрэгцээнийхээ цүнхтэй хүн шүү дээ эрт. 
Энэ яг надаа таарсан гэхиймуудаа. Бас нэг хошиг шог дээр ч билүү Аглуу эхнэр нь гой цамц авч өгсөн чинь "Цагаан сараар өмсөөл далд хийчий" гэж авдийн. Ха ха 
За тэр яахуу миний ярих гэсэн сэдэв биш. Мань чинь уул нь цалин пүнлүү гэгү авдаг гэж боддог байхгүй юу өөрийгөө. Өчдөр миний хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хэмжээ юу ч биш болсийн байна гэж ойлголоо. Уул нь вкус сайтайн байгаан. Гэгү куртик нүдэнд тусахлээр нь үний нь асуусан чинь худалдагч нь наана чинь бичээтэй байгаа чихшиг загнаа наачдиймдаа. Нүдний шил зүүсэн болохлээр л харалган дүндүк бачка гэж боддиймуу энэ гарууд. Эсүүл би худалдан авах сигментийх нь хүн биш гэж харагдсан байх оо зайлоол.

За тэр яахуу нөгөөх нь 240.000 янчааны үнэтэй гэнээ. ОООО ёо ёо алсан. 
Миний сонирходог загвар миний сонирходоггүй үнэтэй чихшиг. Зөрүүлээд худалдагчийг хийчих санаатай жоол зогсож байсан чинь овоо өнөө куртикний чинь малгай нь салдгүүн байна. Ёоо гялай "Ээ энэ чинь малгай нь салдгүй юм байна шдэ, ээ миа" гэж хэлчээл зугтах шахам холдлоо шдэ. 
Ахиад явж байгаад нэг даажгү куртик тааралдахаар нь асуусан чинь 100 гэнээ. Углаад үзчий "юмны тоо гүйцчүүл ахин дахин юм авахгүй амар" гэж бодоод углаж байгаал гараа дээш нь өргөсөн чинь ханцуй нь тохойн дээр шааж явдаг байгаа. Ооо ёо ёо өө энэ чинь тааркуун байна стандарт хэмжээтэй биш юм байна ухааны юм ярих гэсэн чинь хүүе чи чинь харин стандарт хэмжээтэй хүн биш байна. Яасан урт гартайн гэнээ. Пуааххх /хэлэх үг олддоггүй/. Бодож бодож "юуны чинь урт гартай, урт мөчтэй гээч" өөр юм хэлж чадсангүй. Ахиал цаашаа явлаа.
За ёстой эхлээд үнэ асуучуул худалдан авах чадваргүйгээрээ дуудуулаад, загвар магвар материалыг нь харчуул төсөв хэтэрчкээд. Яадийн билээ гээд явжийсан чинь яриа хөөрөөтэй аниа тааралдлаа шүү. Аниа үнэ хэдүү гэсэн чинь "ер нь наймаачдийн мэддэг тоо нь зуу" болцийш бишүү. Угийн наймаачин царайтайн болохоороо "хэр ярихуу" гэсэн чинь "аниагийн дүү эхлээд үзчих. Авах бол багахан ярина" гэжийшүү. Өмсөөд үзлээ за зу дээрээ хүрээд гялс за ярьж гэсэн чинь аниа юм бичээ суужийснаа ЕР гэдийн. Тэгснээ ёоо цочоогоод ямар өндөр хямдрал авчваа чи чихшиг. Мань лаг хөөрөөстэй. Гэхдээ бас муу санаатай ахиад цочоочуул нахиад бууруулж юуны магад "Аниа өшөө /жоохон чангадуу :Р/"  тэгсэн чинь Ёоо чи яасан айтр хүүхэд вэ гэхээр нь цочоод буулгасан юм чинь ахиад цочоовол буурч магадгүй гэсэн чинь аниа бодож боджийсноо аль түрүүний юманд шал худлаагаасаа ахиж цочиж этр. Тэгнсээ 85....
Миний ч санаа амраал явчлаа. Өнөөхийг нь өгчөөд одоо бас нэг асуудал Гуталаа шийдэхээр алхлааа....
Ооо ёо ёо. Асуусан болгон Зуу
Цагтаа наадхыг чинь 45-р л авдаг байлаа гэсэн чинь тэр цаг чинь 3 жилийн өмнө байхгүй болсон этр /би хоцрогдчижээ/
Явж явж хүний аманд орчку өөрийнхөө төсөвийг хэтрүүлчилгүй ямартай ч багтаасан. Харин өмд бол хэцүүн байна лээ. Өмсөж үзэх шаардлагатай /стандарт биш хэмжээтэй хүний зовлон/. Байн байн тайлж өмсөөл энд тэнд суугаадаах боломж чадал ч байсангүй. Нэг газар тоочиглож байгаал нилээн хэдэн юм хольж солж байж дугарсан үнээр нь л авчлаа. 
За ингээд одоо гурван шинэ юмаа өмсөөд гэнэт ил гарч болохгүй. Тэгвэл хавийн хүмүүс хуучин хүүг хайгаал олку. Би чинь шоо шинэ хүү болцон яваадаагаа шдэ. Энэ төсөөлөл шүү. Тэгээд юмыг аажимд нь уусгаад зохицуулахаар шинэ гуталтайгаа ажилдаа ирсэн бөлгөө. 

Авдаг хэдийн тал нь гурван юманд л хүрэлцдэг болж
Авах ёстой хэд нь гучаас илүү олон болжэээ....

6 comments:

  1. Hdn on be chi odoo ain. Maniasaa zovlogoo avku mani chn yg adilhan hirnee oor oor gazar oor oor zardag gazruudiig medne sht manai eregtei nzud nadaar huvtsasaa songuulj hamt shoppingdoh unen durtai sht kkk. Ooriin zaluudaa 300s deesh unetei kurtka avch ogdog blaa gechuul chi uhaan aldnaaa kkk. Ghde bn shtee naran ntr gh brand delguurees busad n jishee n man's collection ch umuu Ted chn yg adilhan umaa urdaas hdn ynzin oor yaarliktai avchraad 3n oor gazar 3n oor uneer zardag shtee kkk. Egcheesee aauuhgui dee

    ReplyDelete
  2. ООооо ёо ёо ёо. Алаа хаясан. Оройтоогүй шдэ. Заагаад өгчих ирэх жил очиж үзнээ этр. 300-н түжүүрк дулаахан байна гэвэл би очоол авчина. Надаа үнэтэй байх нь чухал биш харин миний гарын аяыг даадаг байх нь чухал гээд хэлчүүл бас яахийн болдоо этр :))

    ReplyDelete
  3. Ta 2 seegiigeer chatlaad bgaam uu? xexexe, er ni l xyn chini untdaggyi, iddeggyi, nuguu idexgyi boloxoor bas utgun shingen gargaxgyi, umsduggyi, zyydeggyi bolchuul l saixan amidrax geed bdag yum daa. Yalanguya mongold.

    ReplyDelete
  4. Вахахахахаха. Ма найз хоол идэж байгаад хөгшөөн ахиад нэг аяга аяга цай авчихуу гэсэн чинь "өө лай лай 100-р цай аваад 200-р гаргах гэж лай" гэсэн нь санаанд орлоо.

    ReplyDelete