Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, November 16, 2011

Turmandah - Zuudnii shuvuu shig busgui /with lyric/

by Hunsanaa 



Төрмандах - Зүүдний шувуу шиг бүсгүй


үг:Н.Батжаргал ая:Б.Баасанхүү


Хайралсан шиг хайралваа ай хөөрхий
Хайрандаа уусаад хайсан биш үү дээ хө
Цолмон тэнгэртээ хоносон шөнүүдээ
Цонхон доор чинь дуулж л хонолоодоо
Дуу дууны эгшгийг ээ 
Дутуу орхиж болошгүйеэ хө
Дусал нулимс шиг бүсгүй нь ээ
Дуулж л дуудаад ирсэнгүй дээ хө


Дуралсан шиг дуралваа ай хөөрхий
Дурлалдаа согтоод дуулсан бишүү дээ хө
Үүл нь тэнгэртээ нийлсэн үдэш үү дээ
Үүдэн дэргэдүүр нь холхиж л хүлээлээ дээ
Хайр хайрын харцыг ээ
Хааж л нууж л болошгүйеэ хө
Хармагийн дарс шиг бүсгүй нь ээ
Хайраар дуудаад ирсэнгүй дээ хө
Догдолсон шиг догдолвоо ай хөөрхий
Доголон нулимс шиг эндсэн биш үү дээ хө
Харцага тэнгэртээ дүүлсэн өдрүүдээ
Харцан дундуур нь алхаж л буцлаадаа
Дуу дууны эгшгийг ээ
Дутуу орхиж болошгүйеэ хө
Дусал нулимс шиг бүсгүй нь ээ
Дуулж л дуудаад ирсэнгүй дээ хө
Хайр хайрын харцыг ээ
Хааж л нууж л болошгүйеэ хө
Зүүдний шувуу шиг бүсгүй нь ээ
Зүрхэнд жиргэж ирсэнгүйдээ хө

Татаж авах: Эндээс


4 comments:

  1. chi chn harin dalii dalii duu sonsdog hunuu gui yu. bi odoo chinii blogin gants fan umuu haashaan bee gesen hehe. unshdag blogooroo bugdeer ni l tenej seegii uldeegeed bgaa uhaantai sht. tanaid nadaas oor hun uzegdkumaa

    ReplyDelete
  2. Гоё нэртэй дуу тээн, 1-2 л сонссийн байна.

    ReplyDelete
  3. бусдых нь сээгийг би харж байгаад устгчдийшдээ Гуталчаан. Чамайг миний фен гэж харагдуулахын тулд гэхиймуудаа хва хва хва

    ReplyDelete
  4. Haha chi ch tegj l tenegtene l dee whaaaa haha

    ReplyDelete