Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, April 4, 2012

Харцуулын дэлгүүр...

Саяхан нэг өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна.
Нэр нь "ХАРЦУУЛЫН ДЭЛГҮҮР". Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш, харин жинхэнэ утгаараа эрэгтэйчүүл худалдаалагдах гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнээ.
Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.
1. Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа үйлчлүүлнэ.
2. Дэлгүүр 6 давхар бөгөөд давхар дээшдэх тусам "барааны" чанар сайжирна.
3. Үйлчлүүлэгчид аль нэг давхраас "бараа" худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй.
4. Доод давхар руу буцаж сонголт хийхийг хориглоно.

Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя.
Нөхөр хайж буй нэгэн эмэгтэйг нэгдүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд хоёрдугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа.
Хүүхэн гуравдугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө.
Дөрөвдүгээр давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн эрчүүд” гэсэн бичиг байлаа. Гэсэн ч үйлчлүүлэгч эмэгтэйн сэтгэл дээд давхарт тэмүүлэв.

Monday, April 2, 2012

Хаагуур явснаа хэлэх үү?

Цанын бааз орж гулгасийн би. Яахав хүмүүс ихэвчлэн цанаар л гулгадаг юм байна. Олны жишиг дагаад яахуу гэж бодоод Snowboard /цаашдаа хавтан гэе/-р гулгаж үзлээ. Учрыг нь олох гэж нилээн л юм болсон. Одоо ч тэгээд өвөл дуусчлаа даа. Уул нь ахиад нэг гулгачуул гэж бодсон амжку юм шиг байна. 

За тэр яахуу. Над шиг анх удаа гулгаж үзэх гэж байгаа нөхдүүдэд тус болох үүднээс ганц 3 юм бичье гэж бодлоо. 
Хавтангаа сонгоход баруун эсвэл зүүн талаараа гулгадаг рефлексээ бодох хэрэгтэйн байна. Өөрөөр хэлбэл баруун хөл урд хэсэгтээ юу зүүн хөл урд хэсэгтээ юу гэдгээ. Би лав 2 талаараа гулгасан. Яагаад энийг асуугаад байна вээ гэхлээр баруун болон зүүн хөлний байрлал нь цаанаасаа тохируулагдчихсан хавтан ч байна, хоёр хөлнийхөө аль алины байрлалыг тохируулдаг ч хавтан байна. Минийх аз болж 2 хөлний тохируулгатай байсан болохлээр их эвтэйхан байсан. 
Хавтангаа хөлний байрлалаас хамааруулаад баруун эсвэл зүүнээ сонголоо. Одоо харин өөрийн хөлний хэмжээндээ таарсан гутал, хавтан сонгоно. Миний өндөр 181см, оногдсон хавтан маань 35см-н өргөнтэй, 155см-н урттай, "L" размерийх байсан. 
Зориулалтын хувцас авсан нь дээр юм байна лээ. Адаглаад норохгүй. Бас хамгаалалтын малгай авчуул хэрэгтэй л юм байна лээ. Өвдөг, тохойвч, өгзөгөвч бол бүр зүгээр. Хэ хэ өгзөгөвч гэж хэтрүүлэг шүү. 

Wednesday, February 15, 2012

Энэ үнээрийн хошин бээшоо

Энэ видео үнэн инээдтэй ха ха.
Олон хүний дунд санаандгүй чанга сонссон чинь элэг аваа хаяцан гэж байгаа.

Monday, February 13, 2012

Залруулж болох тохиол аваас уурлаж ундууцахын хэрэг юун! 
Залруулж болошгүй тавилан бол уурлаж ундууцаад ч нэмэр юун! 
                                                                       Гэгээнтэн шантидэвэ

Хачин сонин зурагууд

Технологийн дэвшил бидэнд юу өгсөн бэ? Чулуу VS Iphone
85 насны төрсөн өдөр

Манай сүлжээ хаана нь байгаа вэ? Таагаарай

гох.. гохххх....

Мэргэжлийн онцлог

Ялгарах л хэрэгтэй... /anti gender/

Saturday, February 4, 2012

Аялалын түүхээ сийрүүлье /Шилийн богд/

Шинэ он эхлүүт л найзуудтайгаа шилийн богдыг зориод ирлээ гэж нэг халь хультхан юм яриагүй юу. Явсан газрын тухай зурагт бээгий шахна гэсэн амжку явсаар байгаад өнөөдрийг хүрчлээ. Эндээс нэгдүгээр сарын тавны үдээс хойш гарсан болохоор очихдоо шөнө байсан тул онц сонирхолтой зүйл үзэж хараагүй бөгөөд шөнө нь нэг төөрөх аядаад цасанд суусныг эс тооцуул мэнд явж хүрсэн бөлгөө. Цас ихтэйд бол олуулаа, бас машин сайны хүчинд л гарахаас өөр аврал байхгүй байдаг юм билээ.
Нэг иймэрхүү байдалтай суув шүү дээ..

Гадаа хасах 40 нилээн давсан хүйтэн байсан байх. Уул нь бас овоо зузаан куртиктай явлаа гэж бодсон чинь машинаас буугаад хэсэг байхад л материал нь дарайгаад хайрч байсан. Монгол дээл маань харин аминд орсон шүү. Чүү чаамай нэг малтаж гараад цааш хөдлөөд явахдаа унтцан байна лээ :P

Tuesday, January 24, 2012

one shot....

Яг үнэндээ бол ойрд зав тун муу байгаа болохлээр бээгий ч шахаж амжихгүй л байна. Шахсан хэд нь дандаа копи паст тэ?
Зав зайгаараа нэг аятайхан хэдэн юм шахъя гэж боддог байсан чинь одоо хоног нь гүйцэж байгаа амьтан шиг цааргалах болоод бас нилээдгүй удлаа. Энэ муу навтасаа 99,999 хандалттай болох тэр цагаас эхлэн ор тас хаяад ахиж энүүгээр сүйтэгнэхгүй гэж ам алдсан билээ... /хэзээ нэгэн цагт/

Анх блог нээж байхдаа өөрийнхөө бодож яваа, эсүүл хэлэхийг хүссэн зүйлсээ дур зоргоороо сараачин оруулах зорилготой байсан. 

Monday, January 23, 2012

Wednesday, January 18, 2012

Таагүй мэдээ ч тараахаас өөр аргагүй....

Оршил
     Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөгhttp://golomt.org -оор дамжуулан  үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно.
 Эхлэл
     Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад  Эрээнээс  ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ.     
     Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг. Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ?  Дэлгүүрт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараанд тавигдах чанарын стандарт журам  байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга.
     Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэн мужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэн сенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг хүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй.
     Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон нийтийн эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол цуглуулан дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан. 
     Өнөөдөр бид  эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн чанадад аялж буй Хятад хоолны газарт хооллох дуртай Монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүний тухай судалж мэдсэн зүйлүүдээсээ танилцуулья.
     Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан эх сурвалжаас үзнэ үү.
Баримт 1. Хуурамч өндөг.
     Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг  хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухай шуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүй сонсогдох ч өндөг хийж буйг үзүүлсэн видео бичлэг интернэтээр дүүрэн байх аж (12). Биечлэн үзүүлсэн видеог www.youtube.com/watch?v=0US7JEfhsrA дээрээс үзэж болох юм байна.
     Өндгийг хуурамчаар хийхдээ үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө  оруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы өндөгнөөс ялгахын аргагүй. Харин сайтар ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу, доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна талын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3 ).
     Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүй түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийн бодисоор хуурамчаар хийжамталж сурчээ ( 2 ).
     Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан ч өдийг хүртэл  энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд Японы Фужи ТВ-ийнхэн ( 2 ) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаар сурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж ирээгүй хэмээн зарлаж байсан,  2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн  хуурамч өндөгний сэрэмжлүүлэг видео (3) youtube дээр тавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээр ажээ.
 Баримт 2. Хуурамч будаа.
     2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур, Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5, 6, 7, 8). Шаанши мужийн Тайюан хотын дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулж, үйлдвэрийн зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаа нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу, хоорондоо наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй.
2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч 5 хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаан дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх нь нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж.  Хуурамч будаа нийлүүлж,  хөлжигсдийн бизнес зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой.

Амьдралын тоглоом....

     Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
     Хар ус уух нь ч бий хамгийн мууг нь хийнэ
     Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
     Халуурч дуг хийнэ хааяа харин маргааш нь бүх юм хэвийн

Monday, January 16, 2012

Тавгүй

Урьд шөнө унтаж чадсангүй. Муухай зүүдлээд....
Чүү чаамай сэрсэн чинь 03:40 болжийсон. Хөрвөөж хөрвөөж өглөөтэй золголоо.
Уул нь амарч ирсэн хүн шиг ажилдаа очих байсан чинь байдгаараа өрвийцөн /ямартаа л захирал маань уул нь өнгө орчиж, үсээ яацийн/ гэж байхуу дээ.
Шөнө онцгү зүүд зүүдэллээ. Үүдэн талын доод шүднүүд маань өндөгний хальс шиг нимгэхэн болчоод унаж байна гэж зүүдэллээ. Хойноос нь харуусаад ганц үлдсэн шүдээ буйландаа шигтгэж тогтоох гээд оролдож байна гээд ёстой муухай.....
Тэгснээ тойрог модон шатаар буугаал явахийн. Юман дээр дамжаал муухай өгөршсөн модон шатаар уруудаал алхаад байна гэж зүүдэлхийн....

Friday, January 13, 2012

Түмэн-Өлзий - Ижий зөн /Tumen ulzii - Ijii zun/



Сайн ойлгосонгүй

"Хэсэг мэлхий явж байжээ. Гэтэл тэднээс хоёр нь нүхэнд уначихаж гэнэ. Дээр үлдсэн бусад мэлхийнүүд тэр хоёрт туслах ямар ч боломжгүй бөгөөд тэндээ учраа ол гэж хэлжээ. Нэг мэлхий сэтгэлээр унан тэр дороо үхчихэж гэнэ. Харин нөгөө нь дээшээ зүтгэн үсэрсээр л байж гэнэ. Бусад нь түүнийг болихыг анхааруулан гарч чадахаасаа өнгөрсөн хэмээн хашгиралдаж байв. Нөгөө мэлхий үсрээд л байж үсрээд л байж. Тэр уйгагүй оролдсоны хүчинд мөнөөх нүхнээс нэг үсрэлтээр л гараад иржээ. Бусад нь түүнийг

Monday, January 9, 2012

Гарууд бас хэрэгт дуртай :Р

Он гарсны ар дээр дэмий тэнэж ирчээд "Хаагуур явснаа хэлэх үү" гэсэн гарчигтай бээгий шахдийн байгааздээ?
Тэгсэн яасан байх нь уу? Өдөртөө дангаараа энэ бээгий нь 847 хандалттай чихшиг хэ хэ. Намайг хаагуур юу хийж явсныг тэгж их сонирхоодаан байхдаа ч гэнүү :р
Энэ блогийг нээснээс хойш нэг сэдэвт ийм хандалт хийгдэж байсныг лав санахгүй юм. Дэмий балай юм эрээчиж суудаг энэ муу навтасыг минь олны олон тоодог болсийн болуу даа хөөрхий. Энэ маягаараа яваадээвэл удахгүй хэлсэн амандаа хүрэх мөч ч ойртож байгаан байна даа зайлуул.....

Sunday, January 8, 2012

Хаагуур явснаа хэлэх үү?

     Оны дараа буюу их ажлын дараа өөртөө амралт өгнө гээд шийдчихсэн байснаа биелүүлж амралтаа эхлүүлэв ээ хөөрхий...
     Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ээлжийн амралтаа авах хүсэлт захирал хатагтайд бариад орсон чинь бүтнээр нь өгөх боломжгүй тул хоёр хуваагаад амралтаа авах санал тавьлаа. Зун бас нэг хэд хоног нөөцөнд байжийвал дээр шдэ тэ? бас энэ амралт чинь 12 оных чинь биз дээ гээд байгаамаа бас.../хүн бүтэн жил амралтгүй зүтгэчээдаахд амраагаагүйн байж/
За тэр гомдол санал ч яахуу.
Пүрэв гаригийн өдөр 4 цагт Улаанбаатар хотоо түр орхиод аялалд яваад ирлээ.
Хэнтий аймгаар дамжаад Сүхбаатар аймгийн нутагт байдаг Шилийн богд, Алтан овоо, Ганга нуур, Торой бандийн хөшөө, Талын агуй үзчихээд 1800 орчим км зам туулаад ирлээ. Зам зуур олон сонин сайхан зүйлс тохиолдож, олон ч зүйлийг сонсож мэдлээ. Аялалын маршрут урт, хугацаа давчуу байсан болохлээр бага зэрэг ядарлаа.
Болж өгвөл удалгүйхэн шиг сонин сайхнаасаа зураг оруулж байгаад тайлбартай нь оруулнаа.

Sunday, January 1, 2012

Зурхай - Гахай

Гахай: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007
     Хэрээс хэтэрсэн үнэнч, тусархаг гахайд та итгэж болно. Гэхдээ зөөлөн, сул дорой байдал нь зөвхөн гаднах төрх. Амар амгалан царай дор эрх мэдэлд дуртай хүн байдаг гэдгийг гахай жилтний тухайд мэдэж явах нь илүү биш юм. Аливаа зорилгод хүрэхийн тулд өөрт байдаг бүх хүч чадлаа зарцуулна. Хэрэв гахай жилд төрсөн хүн ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоож чадахгүй. Гэхдээ шийдвэр гаргахаас өмнө маш удаан бодож, боломжийн бүх л эрсдэлийг тооцохыг хичээнэ. Зарим тохиолдолд удаан бодсоор ажлаа алддаг. Байгалаас заяасан сайн тогоочийн авъяастай ч өрсөлдөх сэтгэлгээгээ тэр болгон харуулдаггүй. 
     Гахай жилтэн цөөн найз нартай ч эдгээр нь насан туршид хамт байна. Зугаатай сайн нөхөр, олны дунд сонирхолтой байж, нэг яриад эхэлбэл сэдвээ суустал нь ярьж санаа нь амардаг.
     Гахай жилийн эмэгтэйчүүд бэлэг өгч, баярт үйл явдал зохион байгуулах дуртай. Гэрийн сайн эзэгтэй гахай жилтэй эмэгтэй танд сэтгэлтэй бол хэзээ ч тантай маргахгүй. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд сайн эх болдог. 

Зурхай - Нохой

Нохой: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006
     Нохой хэзээ ч амардаггүй, дандаа харуулд байдаг. Дотоод сэтгэлээ илэрхийлэх нь ховор нохой жилтэн туйлын зөрүүд. Хурц шүүмжлэлтэй тул бусад нь түүнээс зай барина. Заримдаа шүүмжлэл нь хэтэрсэн ч байдаг. Байгалаас заясан шударга зан нь түүнийг үнэнч шударгын тууштай тэмцэгч болгоно. Түүхээс харахад, эрх чөлөө, шударга ёсны тэмцэгч нарын дийлэнхи нь нохой жилд төрсөн байдаг. Нохой жилтэн хэзээ ч шударга бус эсвэл хууль бус зүйлийг талд орохгүй. 
     Бусдын төлөө гэсэн сэтгэлгээ хамгийн их хөгжсөн амьтан учир хамгийн их хүндэтгэл хүлээдэг. Хошин шогч зан нь олны анхаарлыг нохой жилтэнд татах боловч өөрөө олон нийт цугларсан газарт дургүй. Сэтгэл хөдлөл багатай хүйтэн харагдах боловч түүнд хүнд байж болох сайн сайхан чанарууд бүгд л бий. Найдвартай, даруухан, хариуцлагатай, хэзээ ч урвахгүй. Нууц хадгалах тал дээр нохой жилтнээс илүү хүн байдаг болов уу. Хүнийг сонсох чадвараар бусдаас илүү тус бусдын итгэлийг авдаг. 
     Гүн гүнзгий ухаантай боловч өөрийн санааг тэр болгон илэрхийлж чаддаггүй. Оюун чадавхи өндөр хөгжсөн тул амьдралын материаллаг талыг тэр бүр анзаардаггүй хэдий ч мөнгө хөрөнгө шаардлагатай үед хэзээ ч тусламж авахгүй өөрийгөө дээд зэргээр болгоно. 
     Энэ жилд төрөгсөд сайн удирдагч. Үйлдвэрлэгч, санваартан, хүмүүжүүлэгч болж чадна. Шулуун шударга зан, ажиллах чадвар нь түүнийг бусдын дунд онцгой содон харуулна. 
     Хайр дурлалд цэвэр ариун, шударга, үнэнч. Морь, бар жилтэнтэй нийлбэл амьдрал нь тэгш, тайван өнгөрнө. Өдөр төрсөн нохой жилтэн шөнө төрсөнөөсөө тайван, амгалан байна.