Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, March 17, 2010

Сохор дурлал цас шиг...

Чийглэг цагаан цас газарт унаад л хайлах шиг
Чиний гоо үзэсгэлэнгийн дэргэд би яасан хүчгүй
Намайг чи нар шиг халуун харцаар төөнөхөд
Чамайг би харж чадахгүй цас шиг хайлчих юм

Анхилуун үнэрт салхи шиг дэргэдүүр инээгээд зөрөхөд чинь
Азгүй гунигт навч шиг би яасан ч өндрөөс уначихав даа
Инээдэнд чинь ч бас дурлаж бүр гунигтай болчихоор
Ингэтлээ шаналсан сэтгэл минь инээгээд мэндэлж чадах уу даа

Хөгшин царс модны дэргэд залуу хус найгах шиг
Хөшөө мэт царс дүнхийж хус бүжээд ч байх шиг
Чи инээмсэглэн алхаж би гуниглан санааширдаг
Чийглэг цагаан цас алган дээр минь унаад л хайлчихдаг

Чамтай зүгээр л зөрөхөд зүрх минь зогсох шиг болдог
Цаашлаад анзааралгүй явахад чинь ахиад л цохилж эхэлдэг
Тэврээд л үнсчихвэл яах бол гэж хааяа хааяа боддог
Тэнгэрээс унах цагаан цас хариуг нь шивнэх мэт хайлдаг

Дурласан хүн ганцаархнаа тамхи татаад сууж байна
Дуу чимээгүй, тайван харагдавч цээжин дотроо тийм биш
Хажуугаар нь сайхан бүсгүй яг өөр шиг нь тарчилж
Харж ч чадахгүй өнгөрхийг анзаарах сэхээ алга байна

Дулаан илчээр нар төөнөх цэнхэр яргуйн дэргэд
Дурлал шиг өрөвдөлтэй өвс сүүдэр дунд нь ургаж дээ
Цэцгийн үзэсгэлэнг харах гэж тэр хичнээн өндөрт ургавч
Цэнхэр яргуй нь зөвхөн цэцэг л харах гэж ганхана даа

Б.Батзаяа

No comments:

Post a Comment