Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, March 1, 2008

Камертон - Санахын жаргал

Чамтайгаа байсан мөч бүхэн
Чамгүйгээр өнгөрүүлсэн мөч бүхэн минь
Сэтгэлээсээ алдуурсан хайр дурлал
Санаанаас минь огт гарахгүйнээ хонгор минь

Чиний явсан зам дээр унасан цэцэг
Нулимс болон хоцорлоо амраг минь
Дассан сэтгэл холдох хэцүү юм

Биднийг салгасан тэр цаг бүхэн
Надад сэтгэлийн зовлон болоод
Гэрэл зургийн цомог захидлууд
Миний өмнө цас шиг хайлна



Чи минь надаас холдон холдовч
Чиний халуун янаг уруулыг чинь
Чин зүрхэндээ би чинь үгүйлнэ
Чиний зөөлөн уян биенд чинь
Хүрэн алдахад би бүхнийг мартнаа

Чиний явсан зам дээр хоцорсон би чинь
Зовлон болон үлдлээ амраг минь
Хайрласан сэтгэл салах хэцүү юм

Биднийг салгасан тэр цаг бүхэн
Надад сэтгэлийн зовлон болоод
Гэрэл зургийн цомог захидлууд
Миний өмнө цас шиг хайлна

Чиний явсан зам дээр унасан цэцэг
Нулимс болон хоцорлоо амраг минь
Дассан сэтгэл холдох хэцүү юм

Биднийг салгасан тэр цаг бүхэн
Надад сэтгэлийн зовлон болоод
Гэрэл зургийн цомог захидлууд
Миний өмнө цас шиг хайлна

Биднийг салгасан тэр цаг бүхэн
Надад сэтгэлийн зовлон болоод
Гэрэл зургийн цомог захидлууд
Миний өмнө цас шиг хайлна

No comments:

Post a Comment