Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, April 29, 2010

Номин талст - Амьдрал гэж энэ юм уу

Өчигдөр орсон борооноор хайраа уйлуулж орхилоо
Хаалганы цаана дурсамж эргэлдэн үлдлээ
Гудамжаар алхахдаа алдаагаа би цэгнэлээ
Амлаж байсан жаргалаа мартаж чадахгүйнээ
Мишээл тодордог чиний царай үгүйлэглдээ
Гомдлын нулимс чинь тэнд хоцорлоо
Ганцаардал намайг цаг үргэлж зэмлээд
Утасны л цаанаас дуу хоолойг чинь сонсохдоо
Хайртай гээд чи тэврэх болов уу
Харцаа буруулж туних болов уу
Хаалганыхаа цаанаас буцах болов уу
Хайртай гээд чи тэврэх болов уу
Харцаа буруулж туних болов уу
Хамаг бүхнийг минь уучлах болов уу
Эндэж цөхөрсөн миний гуниглал дээр
Эргэлдэн унасан шаргал навчис дээр
Уучлаач намайг гэсэн сүүлчийн гуйлтыг
Урд чинь салхи аваад очих уу даа
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Эрхэлж гомддог нь сэтгэл юм уу
Аргадаж гуйдаг нь амьдрал юм уу
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Эрхэлж гомддог нь сэтгэл юм уу
Аз жаргал тэгээд энэ юм уу
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Эрхэлж гомддог нь сэтгэл юм уу
Аргадаж гуйдаг нь амьдрал юм уу
Аз жаргал тэгээд энэ юм уу
Энэ бүхэн тэгээд амьдрал юм уу
Татаж авах & сонсох

1 comment:

  1. Монголдуу.ком-оос энэ дууг яаж татаж авах вэ гэвэл тэр дууных нь нэрний ард ЦЭГ байгаа. Тэрэн дээр нь дардийм шүү. Амжилт!

    ReplyDelete