Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Wednesday, April 21, 2010

Эрчүүд найз охиндоо анхны эр хүн байхыг хүсдэг. Эмэгтэй нь найз залуугийнхаа сүүлчийн эмэгтэй байхыг хүсдэг.
Эр хүн найз охиноо найзынхаа найз охинтой зүйрлэж харна. Эмэгтэй нь залуугаа аавтайгаа зүйрлэж харна.
Эр хүн мартаж чадсан ч өршөөхгүй гэдэг. Эмэгтэй нь өршөөсөн ч мартаж чадахгүй гэдэг.
Эр хүн хаягдах юм бол өөр эмэгтэйгээр түүнийг мартахыг хүсдэг. Эмэгтэй нь хаягдах юм бол өөр залуугаас түүнийг мэдрэхийг хүсдэг.
Эр хүн сайхантай үерхэж, сэтгэлтэй нь суухыг хүсдэг. Эмэгтэй нь сэтгэлтэй нь үерхэж, хайрттайгаа суухыг хүсдэг.
Эр хүн сэтгэлээ уран үгээр үл илэрхийлнэ. Эмэгэй нь үгэндээ сэтгэлийн чимгээ илэрхийлнэ.
Эр хүн эмэгтэй хүнийг үзэж байж л мэднэ гэдэг. Эмэгтэй нь эр хүнийг мэдрэмжээрээ л мэдэж чаддаг.
Writed by: Anyone

No comments:

Post a Comment