Тавдугаар сарын бороо тайван хаврын бороо энэ жилийн анхны бороо энэ хүний сэтгэлийг угаасан бороо.........
Хүсэн хүлээсэн бороо орлоо ля ля ля
Мөн ч их ярив даа энүүнийг чинь. Гар гараасаа бариад Бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй гэх нь холгүй л юм болж хүсэн хүлээснийг хэлэх үү урд шөнө талбай дээгүүр шалдан нүцгэн баахан гүйв /хүүхэд шиг л хөөрсөн шүү би чинь/. Үнэр танар гэж ярих юмгүй шүү.
5 сард ихэнхдээ анхны бороо орхийм тэр үед бас дуу хөгжмөөр өөрийгөө цэнэглэж явдаг нөхөрт чинь нэг дуу л санаанд орж байгаан /гадарлаж л байгаа биз дээ хэ хэ/.
Hot Whiskey -5 сарын бороо

Тайван сэтгэлийг минь гэгэлзүүлж
Урин хаврын салхи нь
Уйтгар гунигийг үргээнэ
Гэрлүү чинь алхах энэ гудамжаар
Чамдаа яарах сэтгэлийг минь
Шиврээ борооны дуслууд
Улам бүр яаруулж догдлуулна
5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Дулаан цагийн эрхээр
Дурлал хайсан дусал
5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Танхилхан охины царайд
Хайраа нуусан дусал
Хаврын энэ л зөөлөн бороонд
Хүйтэн улирлын төгсгөл гэлтэй
Нарлаг зуны салхийг
Нааш нь дуудаад ирэх шиг
Өөдрөг бүхнээр би дүүрэн ирэхэд
Өрөөний чинь цонх гэрэлтээд
Шиврээ борооны чимээ
Улам бүр сэтгэл догдлуулна
5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Дулаан цагийн эрхээр
Дурлал хайсан дусал
5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Танхилхан охины царайд
Хайраа нуусан дусал
Татаж авах:Hot whiskey-5 sariin boroo
No comments:
Post a Comment