Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, May 11, 2010

Ааааш наана чинь зүлэг!!!


Хавар болоод сэтгэл санаа гэгэлзээд гээл бараг 2 сар л ярьж явлаа. Дулаардаггүй тэнгэр хангай ч юм байх. Ашгүй ойрноос гэнэт +19 энэ тэр гэж дуулдаад арай нааштай л болоод байх шиг. Урин цаг ирлээ гээд орой үдшээр нэг гармаар ч юм шиг.
Улаанбаатар маань нэг л бүрсгэр, царай алдцан л харагдаад байхийн. Анхны бороо орж хүмүүсийн сэтгэл, хотын маань нүүр хоёрыг угааж ариутгаад сайхан л болгох байх гээл найдаж сууна. Тэнгэр хангайг бид мэдэх биш, би мэдэх биш.
Харин тэр бороо ус гэснээс зүлэг ногоо зухуйцан байна цаана чинь. Тэгсэн манай залуус, өвгөд хөгшид, хүүхэд багацуул, найз нөхөд,төрийн түшээд,  танил манил, оюутан сурагчид!!!! АРАЙ л ......... АРАЙ л байна шүү /хэлэх үг одсонгүй/
Гудамжаар нээх сайхан Камри /жапан тэрэг мэнэ үү?/ явж байна. Гэрлэн дохион дээр зэрэгцээд ирлээ /хажуу тийшээ харцаа билчээдийн байгааздээ/. Хойд талын суудалд хар шилтэй дэгжин бүсгүй суужээнаа /гоё.... бодогдсон болдолоо нууцалчий/. Нүүр
ам, гоо сайхан, гаднах имижиндээ чамгүй л анхаардаг бололтой юм. Тэгсэн бүсгүй арын салхины шилнийхээ тэндээс нэг салбайдаг  аваал толинд хараал уруул амаа эвтэйхэн тойруулаал арчлаа /гэрэл солигдох хооронд их юм болох юм бээшдээ хэ хэ/.

Заа тэр оршил яахуу. Гол хэлэх гээд байгаа нь тэр нүүр амандаа анхаардаг царайлаг бүсгүй уруулаа арчсан сальфетикаа улаан зам дээр хийсгэж орхиод нисч одсон нь онцгүй. Ногоон гэрэл асч Хүнсанаа ухас гээл уулзвар нэвтэрлээ /ер нь жаахан дэвсэх дуртай/. Харамсалтай нь замаа засч байна гээд там болгочихийн цаадуул чинь, дараагийн уулзварлуу ороол гацаж байна. Ухаж төнхсөн нүхийг тойрч даялсан найзууд маань үнсэлцчих гээл их эвгүй. Одоо дүүрсэн хэрэг биз дээ өнөөх нүхнүүдийг нь туушиндаал гарч байгаан чааваас /муу машиний маань үе мөч салганаад :P/.
Шороо шуураад цонхоо онгойлгохоос тээр шааж тэрүүхэн тэнд нь багахан зай гаргаж уушгиндаа агаар солилцуулж байгаан. Ардууд минь, найз нөхөд минь бид чинь өөрсдийхөө хийсэн лайг үүрч байна. Харин цаашдаа үр удамдаа үлдээх зүйл нь үржил шимгүй нанги шороо тоос, хатаж ширэгсэн голын сайр, хамар ат хорсогосон  утаа униар байх юм гэж үү. Бодохоос харахаас сэтгэл шимширхийн заримдаа.
Гуйя нөхдөө зүлгэндээр битгий гишгээч!!!


No comments:

Post a Comment